| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2017/0119/И |
| Дугаар | 108 |
| Огноо | 2017-03-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 108
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс би
Нэхэмжлэгч: *******,*******,*******, өөрийн байранд байрлах “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,******* тоотод оршин суух ******* овогт *******ийн /РД:/-д холбогдох
маркийн гар утас худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 414.550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Хариуцагч Б. нь манай ""-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган тоот гэрээ байгуулж, дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг сонгож, маркийн гар утсыг зээлээр худалдаж авсан.
Хариуцагч Б. нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрөө төлөлгүй өнөөдрийг хүсэн. Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 414.550 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Шүүхийн шатанд хариуцагч Б. 414.550 төгрөгийг төлөхөөр бүхэлд нь зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбар болон хүсэлтдээ: Би 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр “*******” ХХК-иас маркийн гар утасыг 24 сарын хугацаатай зээлээр худалдаж авсан нь үнэн. Иймд гар утасны төлбөр 414.550 төгрөгийг төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын өгсөн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК хариуцагч Б.аас маркийн гар утас худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 414.550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Зохигчид нэхэмжлэлийн шаардлага болон үйл баримтын талаар маргаагүй болно.
Нэхэмжлэгч “*******” ХХК нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн дугаар гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний хуулбар, Б. 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн хооронд хийсэн гүйлгээний дэлгэрэнгүй хуулга зэргийг шүүхэд баримтаар өгсөн. /хх-4-6, 7/
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Б.аас маркийн гар утасны үнэ 414.550 төгрөгийг гэрээ болон Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасны дагуу шаардах эрх үүсч байна.
Хариуцагч Б. маркийн гар утас худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 414.550 төгрөгийг нэхэмжлэгч “*******” ХХК-д бүрэн төлж барагдуулахаар зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд нийцэж байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүгчийн захирамж нь шууд хуулийн хүчин төгөлдөр болдог тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
Хариуцагч Б. шүүгчийн захирамжийг биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.
Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар бүхэлд нь зөвшөөрсөн тул улсын тэмдэгтийн хураамжаас тал хувиар хөнгөлж нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 13.087 төгрөгийн 50 хувь болох 6.543 төгрөгийг хариуцагч Б.аас, 6.543 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч ******* овогт *******ийн маркийн гар утас худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 414.550 /дөрвөн зуун арван дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийг нэхэмжлэгч “*******” ХХК-д төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13.087 төгрөгөөс 6.543 /зургаан мянга таван зуун дөчин гурван/ төгрөгийг улсын орлогоос, 6.543 /зургаан мянга таван зуун дөчин гурван/ төгрөгийг хариуцагч Б.аас тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Б. сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС