| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2017/0118/И |
| Дугаар | 110 |
| Огноо | 2017-03-30 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 110
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн, *******-ны өдөр*******од төрсөн, *******, *******, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, *******, *******, *******,*******,*******,,, тоотод оршин суух, Өөлд овогт гийн /РД:/-гийн нэхэмжлэлтэй
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ү., нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ү. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Ц.тай онд гэр бүл болж, 1990 оны 8 дугаар сарын 10-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Ц. 2009 оноос эхлэн өөр хүнтэй гэр бүлийн харилцаа тогтоосон тул бид тус тусдаа амьдрах болсон.
Энэ цагаас хойш Ц.ын оршин суугаа хаягыг мэдэхгүй. Тэрээр хаяа хүүхдүүдтэйгээ утсаар ярьдаг боловч хаана байгаагаа хэлдэггүй. Мөн түүний залгасан утас руу нь залгахаар Ц. гэдэг хүн байдаггүй гэдэг.
Одоо 3 хүүхдийн хоёр нь тусдаа гарсан. Бага охинтойгоо байдаг. Охиндоо сургалтын зээл авах гэхээр гэр бүлийн хүнээ авчир баталгаа хэрэгтэй гэдэг. Мөн Ц. банкнаас авсан зээлээ төлөхгүй болохоор надаас нэхэх зэрэг асуудал гарч байна. Би Ц.ыг хаана оршин байгааг мэдэхгүй болохоор шүүхэд гэрлэлтээ цуцлуулахаар нэхэмжлэл гаргаж чадахгүй байна.
Иймд Ц.ыг эрэн сурвалжилж оршин суугаа газрыг тодруулж өгнө үү гэв.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ү. нь Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.ыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан.
Нэхэмжлэгч Ү. нь Ц.ыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, оршин суугаа газар тодорхойгүй байгааг нотолж 1990 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 660 дугаар гэр бүлийн баталгааны хуулбар, Налайх дүүргийнны засаг даргын тодорхойлолт зэргийг нотлох баримтаар өгсөн. /хх-2, 4/
Нэхэмжлэгч Ү. нь Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нөхөр Ц.ын оршин суугаа газар нь мэдэгдэхгүйгээс шүүхэд гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэл гаргах боломжгүй болсон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасны дагуу түүнийг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргах эрхтэй.
Шүүх Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.ын эрх ашгийг хөндөхгүй байх зорилгоор оршин байгаа газрыг тодруулахаар Налайх дүүргийн бүртгэлийн хэлтэст 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 2/64 тоот албан бичиг явуулахад ,, тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй гэсэн лавлагаа ирсэн. /хх-15/
Харин ны Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 51/09 тоот албан бичигт “...Ц. ,, тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй” гэсэн байна. /хх-6х/
Мөн шүүх Ц.тай холбогдон ирсэн нэхэмжлэлийн талаар мэдэгдэж, оршин суугаа газрыг тодруулах зорилгоор 94342308 дугаар руу залгахад ашиглалтанд байхгүй гэсэн хариу өгсөн.
Иймд нэхэмжлэгч Ү. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.ын оршин суугаа хаяг болон холбогдох бусад мэдээлэл байхгүйгээс шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон байх тул түүнийг эрэн сурвалжилж оршин суугаа газрыг олж тогтоолгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох овогт ы /РД:/-ыг эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэхийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэлээ.
Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс Ц.ын оршин суугаа газрыг олж тогтоомогц нэхэмжлэгч Ү.д мэдэгдэх нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-д зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох овогт ы /РД:, ,, тоотод оршин суух бүртгэлтэй/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар Ц.ыг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс Ц.ын оршин суугаа газрыг олж тогтоомогц нэхэмжлэгч Өөлд овгийн гийн /РД:, утас , /-д мэдэгдэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ З.ТҮВШИНТӨГС