| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2017/0065/И |
| Дугаар | 117 |
| Огноо | 2017-04-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 117
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн, 1*******-ны өдөр *******д төрсөн, *******, *******, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, ам бүл *******, *******ийн хамт *******, Өндөр толгой *******-70 тоотод оршин суух, овогт гийн /РД:/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Монгол Улсын иргэн, 1970 оны 6 дугаар сарын 0*******-ны өдөр аймгийн суманд төрсөн, , *******, ******* боловсролтой, , ам бүл *******, *******ийн хамт *******, тоотод оршин суух, овогт ын /РД:ЦЗ70060*******10/,
Хариуцагч: Монгол Улсын иргэн, -ны өдөр суманд төрсөн, , , ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, ам бүл *******, хүүхдийн хамт *******, тоотод оршин суух, Нацаг овогт Нацагдоржийн /РД:НВ69041026/ нарт холбогдох
Орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт *******0.*******70.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 01 дүгээр сарын *******1-ний өдөр хүлээн авч, 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б., түүний өмгөөлөгч Ш., хариуцагч М., Н., тэдгээрийн өмгөөлөгч А., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ихэрбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний өмгөөлөгч Ш. нар шүүх хуралдааны шатанд тайлбарлахдаа: Би “” ХХК-ны өмчлөлийн айлын орон сууцнаас 2-р орцны 19-н айлын орон сууцыг худалдан авч, засан сайжруулж, хүн амьдрах боломжтой болгон ашиглалтанд оруулан зарсан.
Би М., Н. нарт 2, ******* өрөө орон сууцыг 48.000.000 төгрөг, 21 тоот 2 өрөө орон сууцыг *******6.000.000 төгрөгөөр, нийт 84.000.000 төгрөгөөр худалдсан.
Одоо энэ байр Н., М. нарын өмчлөлд бүртгэгдсэн. Гэвч хариуцагч нар байрны төлбөрөөс *******0.*******70.000 төгрөгийг төлөлгүй өнөөдрийг хүрсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Харин шүүх хуралдааны шатанд хариуцагч Н., М. нартай ярилцаж тохиролцоод нэхэмжлэлийн шаардлагаа 7.870.000 төгрөгөөр багасгаж, 22.500.000 төгрөг нэхэмжилсэн.
Хариуцагч М., Н. нар 22.500.000 төгрөгийг 9 сарын хугацаанд буюу 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр *******.000.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр *******.000.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр *******.000.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр *******.000.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2.500.000 төгрөг тус тус төлөхөөр зөвшөөрсөн. Иймд бид эвлэрлийн гэрээ байгуулсан тул эвлэрлийг баталж өгнө үү гэв.
Хариуцагч М., Н. нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагч нар, тэдний өмгөөлөгч А. шүүх хуралдааны шатанд тайлбарлахдаа: Бид 201******* оны 12 дугаар сарын дундуур тус дүүргийн Төрийн банкны эрхлэгчээр ажиллаж байсан Б.өөс орон сууцны 8 хувийн зээлд хамруулах болзолтойгоор *******ны 5 дугаар байрны 18 тоот, ******* өрөө орон сууцыг 48.000.000 төгрөгөөр, мөн байрны 21 тоот, 2 өрөө орон сууцыг *******6.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон.
Бид 2 байрны *******0 хувийн урьдчилгаа болох 25.200.000 төгрөгийг өгч, үлдэгдэл 58.800.000 төгрөгийг 8 хувийн зээлд хамруулж 15 жилийн хугацаанд төлж дуусгахаар байсан. Гэтэл Б. уг үүргээ биелүүлээгүй.
Ингээд бид урьдчилгаа мөнгөнөөс гадна мөнгө цувуулж өгсөөр байгаад 2015 оны 4 дүгээр сарын сүүлээр 18 тоот, ******* өрөө орон сууцны 48.000.000 төгрөгийг өгч дуусгаад Б.тэй тооцоо нийлсэн тул гэрчилгээг шилжүүлж өгсөн.
Мөн Б.т 2015 оны 6, 7, 9, 2016 оны 2 сард тус бүр 5.000.000 төгрөг өгч, 2 өрөө орон сууцны үнээс 20.000.000 төгрөг өгсөн. Харин үлдэх мөнгөө эдийн засгийн хямралаас болоод өгч чадаагүй.
Гэтэл Б. М.ыг цагдаагийн байгууллагад өгч шалгуулан айлгаж байгаад 25.000.000 төгрөг өгнө гэж бичүүлж авсан. Бид Б.т бэлэн болон дансаар шилжүүлсэн мөнгөө хасч тооцоход 16.000.000 төгрөг үлдсэн байсан.
Харин бид шүүх хуралдааны шатанд ярилцаад 22.500.000 төгрөгийг 9 сарын хугацаанд дараах байдлаар төлөхөөр эвлэрсэн. Үүнд:
2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр *******.000.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр *******.000.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр *******.000.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр *******.000.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2.500.000 төгрөг тус тус төлөхөөр зөвшөөрсөн. Иймд эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэв.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б. хариуцагч М., Н. нараас орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт *******0.*******70.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 7.870.000 төгрөгөөр багасгаж, 22.500.000 төгрөг гаргуулахаар шаардсан.
Нэхэмжлэгч Б. нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 5/6*******2 дугаар, 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 5/*******1 дугаар тогтоолын хуулбарууд, “Саруул хангай” ХХК-ийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн тодорхойлолт, 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 16/08, 16/04 тоот орон сууц захиалах гэрээний хуулбарууд, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 205 дугаар тогтоолын хуулбар, Б.ийн Төрийн банк, Хаан банкин дахь дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтыг өгсөн /хх-*******-2*******/
Харин хариуцагч М., Н. нар нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 000*******6*******5*******8, 000*******6*******5*******9 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд, Багахангай дүүрэг дэх цагдаагийн тасгийн 2017 оны 02 дугаар сарын 10 ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал, Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын 2017 оны 02 дугаар сарын 2*******-ны өдрийн 5/116 дугаар Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоол, “Хангай өргөө” СӨХ-н 2017 оны ******* дугаар сарын *******1-ний өдрийн *******6 тоот Засаг даргын тамгын газарт явуулсан хүсэлт, гэрэл зураг 4 хуудас зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн.
Зохигчид 2, ******* өрөө орон сууцыг 48.000.000 төгрөг, 21 тоот, 2 өрөө орон сууцыг *******6.000.000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан талаар маргаагүй.
Иймд нэхэмжлэгч Б. орон сууц худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг хариуцагч М., Н. нараас Иргэний хуулийн 24******* дугаар зүйлийн 2*******4.1.-т заасны дагуу шардах эрх үүссэн байна.
Шүүх хуралдааны шатанд зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Б. орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт *******0.*******70.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 7.870.000 төгрөгөөр багасгаж, 22.500.000 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагчийн М., Н. нар 9 сарын хугацаанд дараах графикийн дагуу төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд:
2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр *******.000.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр *******.000.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр *******.000.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр *******.000.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2.500.000 төгрөг тус тус төлнө гэжээ.
Хариуцагч М., Н. нар 22.500.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.т 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртлэх хугацаанд графикийн дагуу төлөхөөр тохиролцож сайн дураар эвлэрлийн гэрээ байгуулсан нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Зохигч шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
Иймд шүүгчийн захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.-т заасны дагуу хуулийн хүчин төгөлдөр болсон тул хариуцагч нар гэрээнд заасан хугацаанд шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх болно.
Харин зохигчид улсын тэмдэгтийн хураамжийн талаар тохиролцоогүй тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******09.800 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5.-д зааснаар улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 22.500.000 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 270.450 төгрөгийн 50 хувь болох 1*******5.225 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.т олгохоор дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5., 12******* дугаар зүйлийн 12*******.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч М., Н. нар орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 22.500.000 /хорин хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг нэхэмжлэгч Б.т 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 2.000.000 /хоёр сая/ төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 2.000.000 /хоёр сая/ төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 2.000.000 /хоёр сая/ төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр *******.000.000 /гурван сая/ төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр *******.000.000 /гурван сая/ төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр *******.000.000 /гурван сая/ төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр *******.000.000 /гурван сая/ төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 2.000.000 /хоёр сая/ төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5., 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Б.ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******09.800 /гурван зуун есөн мянга найман зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М., Н. нараас 1*******5.225 /нэг зуун гучин таван мянга хоёр зуун хорин тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.т олгосугай.
*******. Шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ДАРГАЛАГЧ З.ТҮВШИНТӨГС