Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 119

 

                         Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс би

Нэхэмжлэгч: *******,******* тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,******* тоотод оршин суух, ******* овогт ын /РД:/-д холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 50.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 22-ны  өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Би 2016 оны 10 дугаар сард Г.д 50.000 төгрөгний үнэтэй хэжтэвч зарсан. Гэтэл мөнгөө өнөөдрийг хүртэл өгөөгүй тул Г.гээс 50.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Шүүхийн шатанд хариуцагч Г. хэтэвчний 50.000 төгрөгийг төлөхөөр бүхэлд нь зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г. шүүхэд гаргасан хариу тайлбар болон хүсэлтдээ: Би Л.*******аас 50.000 төгрөгний үнэ бүхий хэтэвч худалдаж авсан нь үнэн. Энэхүү мөнгийг төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын өгсөн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.******* хариуцагч Г.гээс хэвэвч худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 50.000 төгрөг гаргуулахаар шаардсан.

Хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт авагдаагүй ч зохигчид хэргийн үйл баримтын талаар маргаагүй болно.

Нэхэмжлэгч Л.******* хариуцагч Г. нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх тул Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1.-д заасны дагуу шаардах эрх нэхэмжлэгчид үүсч байна.

Мөн хариуцагч Г. 50.000 төгрөгийг нэхэмжлэгч Л.*******д төлөхөөр бүрэн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд нийцэж байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин хариуцагч Г. шүүгчийн захирамжийг биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болно.

Хариуцагч Г. нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар зөвшөөрсөн тул улсын тэмдэгтийн хураамжаас тал хувиар хөнгөлж нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 4.550 төгрөгийн 50 хувь болох 2.275 төгрөгийг хариуцагч Г.гээс 2.275 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч Л.*******д олгох нь зүйтэй гэж үзлээ.

Зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:      

1. Хариуцагч ******* овогт ын хэтэвч худалдах худалдан авах гэрээний үүргийн билэлт 50.000 /тавин мянга/ төгрөгийг нэхэмжлэгч ******* овогт *******ын *******д төлж барагдуулахаар зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Л.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.550 төгрөгийн 50 хувь болох 2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг хариуцагч Г.гээс, 2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч Л.*******д олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Г. сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

                                        ШҮҮГЧ                                     З.ТҮВШИНТӨГС