Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
Хэргийн индекс | 187/2021/0085/Э/220/2021/0221 |
Дугаар | 2021/ШЦТ/437 |
Огноо | 2021-08-17 |
Зүйл хэсэг | 27.10.1., |
Улсын яллагч | Д.АГАР |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 2021/ШЦТ/437
2021 08 17 2021/ШЦТ/437
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин,
улсын яллагч Д.Агар,
иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Мөнх-Эрдэнэ,
шүүгдэгч Д.д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.дд холбогдох эрүүгийн 2003005150467 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1964 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “......” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, хүү, бэр, ач нарын хамт 000 тоотод оршин суух хаягтай, урьд
-Октябрийн районы ардын шүүхийн 1980 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 151 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн Б ангид зааснаар 3 жилийн хорих ял,
-Октябрийн районы ардын шүүхийн 1983 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 59 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн Б ангид зааснаар 3 жилийн хорих ял,
-Зүүнбаян гарнизоны тусгай шүүхийн 1987 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 64 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 197 дугаар зүйлийн В, 94 дүгээр зүйлийн 1-д тус тус зааснаар 01 жил 3 сарын хугацаагаар хорих ял,
-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 3 сараар хасч, 220.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан, Д.д /РД:а00000/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.д нь 2020 оны 10 дугаар сарын 29-ний 18 цаг 10 минутын орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Механик инженерийн сургуулийн зүүн хойд замд .....-ний эзэмшлийн “Zhongtong” маркийн .....улсын дугаартай бүрэн бус тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөн оролцож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” , мөн дүрмийн 23.4- д заасан “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчин зорчигчийг бүрэн буулгаагүй байхдаа хөдөлгөөнөө эхэлсний улмаас зорчигч И.Бадамжав нь унаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Д.д нь 2020 оны 10 дугаар сарын 29-ний 18 цаг 10 минутын орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Механик инженерийн сургуулийн зүүн хойд замд .....-ний эзэмшлийн “Zhongtong” маркийн .....улсын дугаартай бүрэн бус тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөн оролцож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” , мөн дүрмийн 23.4- д заасан “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчин зорчигчийг бүрэн буулгаагүй байхдаа хөдөлгөөнөө эхэлсний улмаас зорчигч И.Бадамжав нь унаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн болох нь:
арван буудлаас суусан ба хоёр таягтай хөдөлж чадахгүй байхаар нь оруулсан ба хохирогч автобуснаас буухдаа бариулнаас бариагүй байхад нь би хараагүй хаалгыг нь хаасан” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
6. Иргэний хариуцагч Б.Бат-Оргилын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай компани тухайн ослын улмаас бусдад учирсан хохирлыг төлж барагдуулахгүй, учир нь тухайн автобусыг хариуцаж явсан жолооч Д.д нь өөрөө хариуцах ёстой болохоор цаашид ямар нэгэн юм болох юм бол манай компани хариуцаж чадахгүй. Д.дгээс нэхэмжлэх зүйл байхгүй. ...Атибус ХХК-ийн жолооч нарын тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг өглөө болгон шалгах механик шалгаж гаргадаг. Тухайн өдөр шалгах механик өвчтэй байсан учраас ерөнхий инженер Бат-Эрдэнэ техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж гаргасан. Одоо Бат-Эрдэнэ ажлаас гарсан, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Ер нь тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгасан зүйлийг цаасан дээр бүртгэж тэмдэглэдэг. Тухайн өдрийн Зонг Тонг маркийн .....улсын дугаартай тээврийн хэрэгслийг бүртгэж хөтөлсөн цаасан баримт олдохгүй байгаа. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42, 163/
7. 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн: “...zhongtong маркийн lck6103 загварын 97-74 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. ...баруун урд оврын гэрэл ажиллахгүй, урд 2 их гэрэл ойрын тусгал ажиллахгүй, хойд буфер сэвтэй, тахометр болон спидометрийн заалт ажиллахгүй гэх эвдрэл гэмтлүүдтэй байна. ...баруун урд оврын гэрэл ажиллахгүй, хойд буфер сэвтэй, тахометрийн заалт ажиллахгүй гэх гэмтлүүд нь уг осолд нөлөөлөх боломжгүй гэмтлүүд юм. Урд хоёр их гэрэл ойрын тусгал ажиллахгүй, спидометрийн заалт ажиллахгүй гэх эвдрэл гэмтлүүд нь уг осолд нөлөөлж болзошгүй гэмтлүүд юм. Дээрх гэмтлүүд нь уг ослоос өмнө үүссэн гэмтлүүд болох нь үзлэгийн явцад тогтоогдсон. ...уг тээврийн хэрэгсэл нь ABS хийн дамжуулгат тоормосны системтэй, тоормосны ажиллагаа бүрэн бус стандарт шаардлага хангахгүй байна. ...уг тээврийн хэрэгслийн урд хоёр их гэрэл ойрын тусгал ажиллахгүй стандартын шаардлага хангахгүй байна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 57-58/
8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №12534 дугаартай:
“-И.Бадамжавын биед баруун дунд чөмөгт ясны далд хугарал, баруун цавь, салтаа орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
-Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
-Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
-Дээрх шинэ гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдэх боломжтой ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 49-50/
9. 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Мөрдөгчийн: “...zhongtong маркийн .....улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад засан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, мөн дүрмийн 23.4. Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. ...зорчигч И.Бадамжав нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэсэн магадлагаа /хх-ийн 63/
10. .....-ийн захирал Э.Дөлгөөний 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Д.дг жолоочийн ажилд томилсон тушаал /хх-ийн 167/
11. Хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх-ийн 168-169/
12. Шүүгдэгч Д.дгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 29-ний өглөө би ажил дээрээ 05:00 цагийн үед ажил дээрээ очоод автобусныхаа тос маслыг механик инженертээ шалгуулаад 07:20 цагийн үед .....улсын дугаартай автобусаа унаад ажилдаа гарсан. Тэгээд орой 17:30 цагийн үед 3-р эмнэлгийн автобусны буудлаас настай таяг тулчихсан хөгшин хүн суусан. Тэгээд би тухайн хүнийг анх автобусанд орж ирэхэд нь та унав аа, бариулаасаа бариад сандал дээр суулгачихаад би хөдөлсөн. Тэгээд би Механик инженерийн сургуулийн арын буудалд 18 цагийн орчимд ирээд автобусны хаалгаа онгойлгоод зорчигч нараа буулгасан. Толиндоо харж байгаад дотор талын хүмүүс буугаад дуусахаар нь би хаалгаа хаагаад автобусаа хөдөлгөтөл автобусанд явж басан зорчигч нар над руу хөөе хүн уначихлаа гээд орилолдохоор нь би автобусаа зогсоогоод автобуснаасаа буугаад очтол газар 3 дугаар эмнэлгээс суусан таягтай хөгшин хүн газар уначихсан байсан. Тэгээд би шууд түргэн тусламжийн төв болон цагдаад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 73/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь урьд Октябрийн районы ардын шүүхийн 1980 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 151 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн Б ангид зааснаар 3 жилийн хорих ял, Октябрийн районы ардын шүүхийн 1983 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 59 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн Б ангид зааснаар 3 жилийн хорих ял, Зүүнбаян гарнизоны тусгай шүүхийн 1987 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 64 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 197 дугаар зүйлийн В, 94 дүгээр зүйлийн 1-д тус тус зааснаар 01 жил 3 сарын хугацаагаар хорих ял, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 3 сараар хасч, 220.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 81-91/ зэргээр тогтоогдлоо. Одоо хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байгаа 2015 оны Эрүүгийн хуульд ялтай байдлын талаарх ойлголт хуульчлагдаагүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№125334/, техникийн шинжээчийн дүгнэлт /№888126/-ийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
“Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэдэгт тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нь Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмыг гэм буруутайгаар зөрчсөнийг ойлгоно.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нь Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмыг зөрчсөний улмаас хохирогчийн бие махбодь буюу эрүүл мэндэд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр гэмтэл учирсан байх обьектив болон субъектив талын шинжийг хангахыг шаарддаг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” гэж заасан.
Шүүгдэгч Д.дгийн хувьд тэрээр 2020 оны 10 дугаар сарын 29-ний 18 цаг 10 минутын орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Механик инженерийн сургуулийн зүүн хойд замд .....-ний эзэмшлийн “Zhongtong” маркийн .....улсын дугаартай бүрэн бус тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөн оролцож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” , мөн дүрмийн 23.4- д заасан “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй” гэсэн заалтыг мэдсээр байж тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангалгүйгээр замын хөдөлгөөнд оролцож, гарч болох эрсдэл буюу хохирол, хор уршгийг гаргахгүй байж чадна гэж хайхрамжгүй хандсанаас автобусанд зорчиж явсан зорчигч И.Бадамжав нь унаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан тул түүнийг дээрх гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Д.дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.
Хохирогч И.Бадамжав нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээ, эм тариатай холбоотой 15 ширхэг, нийт 1.945.601 /нэг сая есөн зуун дөчин таван мянга зургаан зуун нэг/ төгрөгийн баримт гаргаж өгсөн бөгөөд уг хохирлоос төлөгдөөгүй болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тогтоогдлоо.
Шүүхээс хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан .....-иас хохирол төлбөрийг гаргуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно.” гэж,
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж тус тус заажээ.
Хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 167/ болон ажилд томилсон тушаал /х-ийн 168/ зэргээр шүүгдэгч Д.д нь .....-д жолоочоор ажилладаг байсан бөгөөд тэрээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан албан үүргээ гүйцэтгэж байсан болох нь тогтоогдож байна. Хэдийгээр Иргэний хариуцагч .....-ийн хууль ёсны төлөөлөгч нь манай компанийн зүгээс хохирол төлбөрийг төлөх үүрэг хүлээхгүй, жолооч өөрөө осол гаргасан учраас уг төлбөрийг төлөх ёстой гэх боловч ..... болон шүүгдэгч Д.д нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.1 дүгээр зүйлд ажил олгогчийн эрх, үүргийг заасан байх бөгөөд 2.1.3-т энэ гэрээгээр тохирсон албан тушаалын ажил үүргийг гүйцэтгүүлэхэд шаардлагатай аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандарт, шаардлагад нийцсэн ажлын байр, багаж, техник хэрэгсэл, ажлын хувцас, машин механизм, тоног төхөөрөмж, ...бусад зүйлээр хангах” гэж заажээ.
Гэтэл иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч б.Бат-Оргилын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Атибус ХХК-ийн жолооч нарын тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг өглөө болгон шалгах механик шалгаж гаргадаг. Тухайн өдөр шалгах механик өвчтэй байсан учраас ерөнхий инженер Бат-Эрдэнэ техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж гаргасан. Одоо Бат-Эрдэнэ ажлаас гарсан, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Ер нь тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгасан зүйлийг цаасан дээр бүртгэж тэмдэглэдэг. Тухайн өдрийн Зонг Тонг маркийн .....улсын дугаартай тээврийн хэрэгслийг бүртгэж хөтөлсөн цаасан баримт олдохгүй байгаа” гэсэн мэдүүлэг,
2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн: “...zhongtong маркийн lck6103 загварын 97-74 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. ...баруун урд оврын гэрэл ажиллахгүй, урд 2 их гэрэл ойрын тусгал ажиллахгүй, хойд буфер сэвтэй, тахометр болон спидометрийн заалт ажиллахгүй гэх эвдрэл гэмтлүүдтэй байна. ...баруун урд оврын гэрэл ажиллахгүй, хойд буфер сэвтэй, тахометрийн заалт ажиллахгүй гэх гэмтлүүд нь уг осолд нөлөөлөх боломжгүй гэмтлүүд юм. Урд хоёр их гэрэл ойрын тусгал ажиллахгүй, спидометрийн заалт ажиллахгүй гэх эвдрэл гэмтлүүд нь уг осолд нөлөөлж болзошгүй гэмтлүүд юм. Дээрх гэмтлүүд нь уг ослоос өмнө үүссэн гэмтлүүд болох нь үзлэгийн явцад тогтоогдсон. ...уг тээврийн хэрэгсэл нь ABS хийн дамжуулгат тоормосны системтэй, тоормосны ажиллагаа бүрэн бус стандарт шаардлага хангахгүй байна. ...уг тээврийн хэрэгслийн урд хоёр их гэрэл ойрын тусгал ажиллахгүй стандартын шаардлага хангахгүй байна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 57-58/ зэргээр тухайн байгууллагын зүгээс тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгасан бөгөөд дээрх бүрэн бүтэн байдал хангагдахгүй байгааг мэдсэн байх боломжтой буюу мэдсээр байж бүрэн бус эвдрэлтэй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцуулжээ.
Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээнд заасан тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаар хангах үүргийг биелүүлээгүйн улмаас жолооч бүрэн бус эвдрэлтэй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцсон байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсгүүдэд зааснаар .....-иас нийт 1.945.601 /нэг сая есөн зуун дөчин таван мянга зургаан зуун нэг/ төгрөгийг гаргуулж, хохирогч И.Бадамжавт олгохоор шийдвэрлэлээ.
Хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлав.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Д.д нь болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бусдад төлөх төлбөргүй, түүний хувийн байдал /...56 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, .....-д жолооч ажилтай, ам бүл 5, хүү, бэр, ач нарын хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.дг 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зохимжтой гэж үзсэн болно.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасан.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.дд 400 цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Д.дд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүд, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.12 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТБОЛОР