| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2017/0167/И |
| Дугаар | 141 |
| Огноо | 2017-04-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 141
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс би
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоотод байрлах “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, ******* тоотод оршин суух ******* овогт *******ийн /РД:/-т холбогдох
NР10 төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 240 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: А. нь 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр манай компанитай худалдах, худалдан авах гэрээ байгуулан, 240 000 төгрөгийн үнэтэй, NP10 төхөөрөмжийг худалдаж авахдаа урьдчилгаанд 20 000 төгрөг төлсөн.
Гэрээнд заасны дагуу үлдэгдэл төлбөрөө 12 сарын хугацаанд төлөхдөө сар бүрийн 17-ны өдөр 20 000 төгрөг төлөх ёстой байсан.
Гэтэл А. үлдэгдэл төлбөр 160 000 төгрөгийг төлөлгүй хугацаа хэтрүүлсэн тул гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.3 хувийн алданги тооцоход 80 000 төгрөг болж байна. Иймд А.аас нийт 240 000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.
Шүүхийн шатанд хариуцагч А.тай ярилцаад алданги 80 000 төгрөгөөс татгалзаж, 160 000 төгрөг нэхэмжилсэн. Хариуцагч А. 160 000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч А. шүүхэд гаргасан хариу тайлбар болон хүсэлтдээ: Би 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр “*******” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулан, 240 000 төгрөгийн үнэтэй, NP10 төхөөрөмжийг худалдан авсан.
Төлбөрөө 12 сарын хугацаанд төлж барагдуулах байсан. Одоо 160 000 төгрөгийг төлөөгүй байгаа нь үнэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөөр зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын өгсөн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК хариуцагч А.т холбогдуулан NP10 төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 240 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүхийн шатанд алданги 80 000 төгрөгөөс татгалзаж, 160 000 төгрөг нэхэмжилсэн.
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч А.аас NP10 төхөөрөмжийн үнэ 240 000 төгрөгийг гэрээ болон Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасны дагуу шаардах эрх үүсч байна.
Зохигчид нэхэмжлэлийн шаардлага болон үйл баримтын талаар маргаагүй.
Нэхэмжлэгч “*******” ХХК нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн NP10 төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний өргөдлийн маягт, NP10 төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний хуулбар, А.ын иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг шүүхэд баримтаар өгсөн. /хх-7-8/
Хариуцагч А. NP10 төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 160 000 төгрөгийг нэхэмжлэгч “*******” ХХК-д бүрэн төлж барагдуулахаар зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд нийцэж байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүгчийн захирамж нь шууд хуулийн хүчин төгөлдөр болдог тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
Хариуцагч А. шүүгчийн захирамжийг биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.
Хариуцагч А. нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар зөвшөөрсөн тул улсын тэмдэгтийн хураамжаас тал хувиар хөнгөлж нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 7 850 төгрөгийн 50 хувь болох 3 925 төгрөгийг хариуцагч А.аас, 3 925 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч ******* овогт *******ийн NP10 төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 160 000 /нэг зуун жаран мянга/ төгрөгийг нэхэмжлэгч “*******” ХХК-д төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7 850 төгрөгөөс 3 925 /гурван мянга есөн зуун хорин тав/ төгрөгийг улсын орлогоос, 3 925 /гурван мянга есөн зуун хорин тав/ төгрөгийг хариуцагч А.аас тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч А. сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС