Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 142

 

                       Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс би

Нэхэмжлэгч: Ч*******,*******,*******,******* тоотод байрлах “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,******* тоотод оршин суух ******* овогт *******ийн /РД:/-т холбогдох

NР10 төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 240 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Л. 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр манай компанитай худалдах, худалдан авах гэрээ байгуулан, 240 000 төгрөгийн үнэтэй, NP10 төхөөрөмжийг худалдан авахдаа графикийн дагуу төлбөрөө төлөхөөр тохиролцож, урьдчилгаанд 20 000 төгрөг төлсөн.

Гэрээнд заасны дагуу үлдэгдэл төлбөрөө 12 сарын хугацаанд төлөх ба сар бүрийн 17-ны өдөр 20 000 төгрөг төлөх ёстой  байсан.

Гэтэл Л. үлдэгдэл төлбөр 160 000 төгрөгийг төлөлгүй хугацаа хэтгүүлсэн тул гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.3 хувийн алданги тооцоход 80 000 төгрөг болж байна. Иймд Л.оос нийт 240 000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.

Шүүхийн шатанд хариуцагч Л. 160 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийг хамт төлж барагдуулсан тул алданги 80 000 төгрөгөөс татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын өгсөн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК хариуцагч Л.оос NP10 төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 240 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 160 000 төгрөг болгон багасгаж, 80 000 төгрөгийн алдангиас татгалзсан.

Нэхэмжлэгч “*******” ХХК хариуцагч Л.оос NP10 төхөөрөмжийн үнэ 240 000 төгрөгийг гэрээ болон Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасны дагуу шаардах эрх үүсч байна.

Нэхэмжлэгч “*******” ХХК нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн NP10 төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний өргөдлийн маягт, NP10 төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний хуулбар, Л.ын иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг шүүхэд баримтаар өгсөн. /хх-7-8/

Зохигчид нэхэмжлэлийн шаардлага болон үйл баримтын талаар маргаагүй ба хариуцагч Л. NP10 төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 160 000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь Хаан банкны 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 801954 дугаар  төлбөрийн баримтын хуулбар хувиар нотлогдож байна.

Хариуцагч Л. NP10 төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 160 000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэгч “*******” ХХК-д бүрэн төлж барагдуулсан байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд нийцэж байна гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.

Шүүгчийн захирамж нь шууд хуулийн хүчин төгөлдөр болдог тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

Хариуцагч Л. нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7 850 төгрөгийн 50 хувь болох 3 925 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байна. Иймд 3 925 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д буцаан олгов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:     

1. Хариуцагч ******* овогт *******ийн NP10 төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 160 000 төгрөгийг /нэг зуун жаран мянга/ төгрөгийг нэхэмжлэгч “*******” ХХК-д бүрэн төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7 850 төгрөгөөс 3 925 /гурван мянга есөн зуун хорин тав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.

3. Хариуцагч Л. улсын тэмдэгтийн хураамж 7 850 төгрөгийн 50 хувь болох 3 925 /гурван мянга есөн зуун хорин тав/ төгрөгийг нэхэмжлэгч “*******” ХХК-д төлсөн болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

                                  ШҮҮГЧ                                     З.ТҮВШИНТӨГС