| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2017/0173/И |
| Дугаар | 143 |
| Огноо | 2017-04-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 143
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* төрсөн, *******, *******, ******* боловсролтой, *******ын мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *******, *******, *******, , ,,,б тоотод оршин суух, овгийн ийн /РД:НМ620*******2200/
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны ******* дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны ******* дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ихэрбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 1981 оны намар Налайх хотын нэгдсэн гуанзны харьяа уурхайн 1 дүгээр гуанзанд сав угаагчаар ажилд орж, 1983 оны 9 дүгээр сар хүртэл 2 жил ажилласан. Мөн 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдөр , -ны өдрөөс тус ангид түүхийн эд бэлтгэгчийн туслахаар ажилласан. Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйн Худалдаа бэлтгэлийн анги 1988 оны ******* дүгээр сард “Бадрах хэрэглээний” хоршоо болж өөрчлөгдсөн. Би тус хоршоонд үйлчлэгчээр 199******* оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан. Тухайн үед Нийгмийн даатгалын байцаагч миний хөдөлмөрийн дэвтэрийг хаахдаа ажилласан жилийг 11 жил 8 сар 10 хоногоор бодсон. Гэтэл одоо ажилсан жилээ тогтоолгох гэхээр бичиг баримтын бүрдэл дутуу байна гэсэн. Би ажиллаж байсан байдалтай холбоотой баримтыг архиваас шүүлгэхэд тус байгууллагын баримт бичиг шилжиж ирээгүй гэсэн хариу өгсөн. Иймд өөрт байгаа баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б. 1981 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1983 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Налайх хотын нэгдсэн гуанзны харьяа уурхайн 1 дүгээр гуанзанд сав угаагчаар, 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс , -ны өдрөөс түүхийн эд бэлтгэгчийн туслахаар, 1988 оны ******* дүгээр сарын 10-ны өдрөөс 199******* оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл “Бадрах хэрэглээний” хоршоонд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч Б. нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн ******* дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэрээ тогтоолгохоор Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандсан боловч бичиг баримтын бүрдэл дутуу байсны улмаас ажилласан жилээ бүрэн тооцуулах боломжгүй болсоны улмаас шүүхэд хүсэлт гаргажээ.
Иймд шүүх нэхэмжлэгч Б.ийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3.-т заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчөөгүй байна гэж үзлээ.
Шүүх нэхэмжлэгч Б.ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан дараах дүгнэлтийг хийлээ.
Нэхэмжлэгч Б. Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 2-т заасан хөдөлмөрлөх журамт үүргээ биелүүлсэн болохоо эрх олгосон баримт бичгээр нотлосон тохиолдолд өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх юм.
Шүүх хавтаст хэргийн *******-9 дэх хуудсанд авагдсан баримт болох Үндэсний төв архивын 2017 оны 3 дугаар сарын сарын 23-ны өдрийн *******09 тоот албан бичигээр “...Төв аймгийн Жаргалант сумын Худалдаа бэлтгэлийн анги, Налайхын уурхайн нэгдсэн гуанз байгууллагын бүгд /он/-ы баримт шилжиж ирээгүй тул Б.т холбогдох баримт бичгийг шүүн үзэж лавлагаа гаргах боломжгүй”, Нийслэлийн архивын 2017 оны 3 дугаар сарын сарын 29-ний өдрийн 17200*******06 тоот албан бичигээр “...Налайхын уурхайн нэгдсэн гуанз байгууллагын бүгд /он/-ы баримт шилжиж ирээгүй тул Б.т холбогдох баримт бичгийг шүүн үзэж лавлагаа гаргах боломжгүй”, Нийслэлийн архивын 2017 оны 3 дугаар сарын сарын 29-ний өдрийн 17200*******05 тоот албан бичигээр “...Төв аймгийн Жаргалант сумын Худалдаа бэлтгэлийн яам байгууллагын /компанийн/ бүгд /он/-ы баримт шилжиж ирээгүй тул Б.т холбогдох баримт бичгийг шүүн үзэж лавлагаа гаргах боломжгүй”, Төв аймгийн архивын тасгийн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 276 тоот албан бичигээр “...Тус аймгийн Жаргалант сумын ХБ-ангийн даргын 198*******-1995 оны тушаал/Бадрах хоршоо/ төрийн архивт шилжиж ирээгүй тул иргэн Б.т лавлагаа олгох боломжгүй...” гэсэн хариу өгсөн байгаагаас үзвэл, нэхэмжлэгч Б.ийн ажиллаж байсан байдлыг нотлох байгууллагын баримт бичиг улсын архивын сан хөмрөгт шилжиж ирээгүй байна.
Иймд нэхэмжлэгч Б. ажиллаж байсан байдлаа эрх олгосон баримт бичгээр нотлох боломжгүй болсон тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д заасны дагуу шүүхэд хүсэлт гарган эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримтыг тогтоолгох эрхтэй.
Нэхэмжлэгч Б.ийн 1981 оны 8 дугаар сарын 20-ны өдөр нээлгэсэн улаан өнгийн хөдөлмөрийн дэвтрийн *******, 5-р хуудсанд “Налайх хотын нэгдсэн гуанзны даргын 1981 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 37-р тушаалаар Б.ийг д 1981 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлж сав угаагчаар ажиллуулав, Налайх хотын нэгдсэн гуанзны даргын 1983 оны 9 дүгээр сарын 1*******-ний өдрийн 36-р тушаалаар өөр газар ажиллахаар болсон учир 1983 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр д сав угаагчийн ажилаас чөлөөлөв” гэж, 8, 9-р хуудсанд “ын 1985 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 29-р тушаалаар 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэж Б.ийг Гуанзанд бэлтгэгчээр авч ажиллуулав, ын -ны өдрийн *******0 тушаалаар гуанзангийн бэлтгэлийн ажлаас чөлөөлөн -ны өдрөөс эхэлж түүнийг түүхий эдийн туслахаар томилон ажиллуулав” гэж, 10, 11-р хуудсанд “ын 1988 оны ******* дүгээр сарын 01-ний өдрийн 1******* тушаалаар түүнийг түүхий эд бэлтгэлийн туслахын ажлаас чөлөөлж САА-н боловсон хүчний мэдэлд шилжүүлэв, ын 1988 оны ******* дүгээр сарын 10-ны өдрийн 1******* тушаалаар Худалдаа бэлтгэл ангийн зооринд туслах ажилтанаар шилжүүлэн ажиллуулав”, 12,13-р хуудсанд “ын 1995 оны ******* дүгээр сарын 07-ны өдрийн 07-р тушаалаар 1995 оны ******* дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж түүнийг үйлчлэгч туслах ажилтнаас чөлөөлөв, 199******* оны 12 дугаар сарын 31-ний өдөр Нийгмийн даатгалын байцаагч Дэнз 0**************785 тоот НД-н дэвтэрийг хааж ажилласан жилийг 11 жил 8 сар 10 хоногоор тооцов” гэж бичиж тамга дарагдаж баталгаажсан байх ба тэрээр 1985 он, 1990 он, 1991 онуудад Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйн Худалдаа бэлтгэлийн ангийн хамт олонтой гэрэл зураг авахуулж, 1986 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Худалдаа бэлтгэл ангиас саашаалын үнэмлэх олгож, 1987 оны 3 дугаар сарын 07-ны өдөр баярын бичгээр шагнуулж байсан байна. /хх-16-20/
Мөн Б.ийг гэрч Л., Л., О. нарыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий үйл байдлыг мэдэх этгээд болохыг нотолж тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбарыг шүүхэд баримтаар өгсөн. /хх-18/
Иймд нэхэмжлэгч Б.ийн ажиллаж байсан байдал дээрх баримт болон гэрч Л.ийн “...Би 1980 оноос 1993 он хүртэл Худалдаа бэлтгэлийн ангид тогооч хийдэг байсан. Б. 1981 оноос 1983 оны хооронд тус гуанзанд сав угаагчаар ажиллаж байсан” гэх мэдүүлэг, гэрч О.ын “...Би 1979-1999 он хүртэл Худалдаа бэлтгэлийг удирдах газарт нярав, мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, захирал гээд бүхий л ажлыг хийж байсан. Тэнд ажиллаж байсан хүмүүсийг мэднэ. Б. 1981-1983 оны хооронд тус гуанзанд сав угаагчаар ажиллаж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Л.гийн “...Би 1985 онд сургууль төгсөөд Худалдаа бэлтгэлийн ангид түүхий эдийн эрхлэгчээр томилогдож 199******* он хүртэл тасралтгүй ажилласан. Энэ хугацаанд Б. миний туслахаар ажиллаж байсан. Худалдаа бэлтгэлийн анги 1995 оноос “Бадрах хэрэглээний” хоршоо болж өөрчлөгдсөн. Б. хэдэн онд ажлаас чөлөөлөгдсөнийг мэдэхгүй...” гэх мэдүүлэгээр давхар нотлогдож байна гэж үзлээ.
Иймээс шүүх нэхэмжлэгч Б.ийг 1981 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1983 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Налайх хотын нэгдсэн гуанзны харьяа уурхайн 1 дүгээр гуанзанд сав угаагчаар, 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс , -ны өдрөөс тус ангид түүхийн эд бэлтгэгчийн туслахаар, 1988 оны ******* дүгээр сарын 10-ны өдрөөс 199******* оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл “Бадрах хэрэглээний” хоршоонд үйлчлэгчээр ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Б. өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор хууль зөрчин хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, уг баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон, гэрч нар санаатайгаар худал мэдүүлэг өгсөн нь тогтоогдвол Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээхийг дурдав.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д зааснаар овгийн ийн ийг 1981 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1983 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Налайх хотын нэгдсэн гуанзны харьяа уурхайн 1 дүгээр гуанзанд сав угаагчаар, 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс -ны өдөр хүртэл , -ны өдрөөс 1988 оны ******* дүгээр сарын 10-ны өдөр хүртэл түүхийн эд бэлтгэгчийн туслахаар, 1988 оны ******* дүгээр сарын 10-ны өдрөөс 199******* оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл “Бадрах хэрэглээний” хоршоонд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Б.ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ З.ТҮВШИНТӨГС