Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 144

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх ргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн, *******, *******, *******, ******* боловсролтой, *******, хорио цээрийн үнэлгээний мэргэжилтэй, “Эрдмийн оргил” цогцолбор суруульд ******* ажилтай, ам бүл *******,*******, , охины хамт, Налайх ргийн 2 дугаар хороо,, тоотод оршин суух, овогт ийн /РД:ГЮ900*******2*******01/ гэв.

Талийгаач Б.тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны ******* дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2017 оны ******* дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ихэрбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би талийгаач нөхөр Б.тай 2012 оны 9 дүгээр сард танилцсан. Бид өрх тусгаарлан тусдаа амьдарч байгаагүй. Хоёр талын эцэг, эхийнхээ гэрт хамт амьдардаг байсан учир нэг газраа бүртгэл хийлгээгүй.

Би 201******* онд жирэмсэн болсон тул манай хадам тал хадаг барин сүй тавих гэж байсан. Гэтэл нөхөр Б. 201******* оны ******* дүгээр сарын 07-ны өдөр автомашины осолд орж нас барсан. Би тухайн үед ******* сартай жирэмсэн үлдсэн.

Одоо охин маань 3 нас хүрч байна. Би охиндоо тэжээгчээ алдсаны тэтгэмж авах зорилгоор талийгаач нөхөр Б.тай хамтын амьдралтай байснаа тогтоолгох хүсэлт гаргаж байна гэв.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л. нь охин Б.д тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах зорилгоор талийгаач Б.тай хамтын амьдралтай байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.

Нэхэмжлэгч Л. талийгаач Б.тай хамтын амьдралтай байсан гэх үйл явдлаа өөр журмаар батлах баримт бичгийг олж авах боломжгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1*******.-т заасны дагуу шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан дараах дүгнэлтийг хийлээ.

Нэхэмжлэгч Л. талийгаач Б.тай 2012 онд танилцаж, 2013 оноос 201******* онд ******* дүгээр сарын 07-ны өдөр хүртэл хамтран амьдрах хугацаанд Л. жирэмсэн болжээ.

Шүүх хавтаст хэргийн *******-р хуудсанд авагдсан баримт болох нас барсны бүртгэлийн лавлагаа, 1125003813 дугаар төрсний гэрчилгээний хуулбар зэргээс үзвэл, Б. 201******* онд ******* дүгээр сарын 07-ны өдөр нас барсанаас хойш 5 сарын дараа охин Б. төрсөн учир Л. өөрийн нэрээр овоглосон байна.

Иймд шүүх нэхэмжлэгч Л. талийгаач Б.тай 2013 оноос 201******* оны ******* дүгээр сарын 07-ны өдөр хүртлэх хугацаанд хамтын амьдралтай байсан нь дээрх үйл баримт болон хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг мэдэх талийгаач Б.ын******* Б.Намжилмаагийн “...Бэр Л., талийгаач Б. нар 2013 оноос 201******* оныг хүртэл Дархан-Уул аймагт хамт амьдарч байсан ч гэрлэлтээ батлуулаагүй байсан. Бэр Л. манай талийгаач тэй хамт амьдрах хугацаанд жирэмсэн болсон. Дүү Б. 201******* оны ******* дүгээр сарын 07-ны өдөр гэнэтийн осолоор нас барахад Л. 3 сартай жирэмсэн үлдсэн. Охин Б. 201******* оны 9 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн...” гэсэн мэлэг,

Нэхэмжлэгчийн*******, гэрч Д.Долгорсүрэнгийн “...Дүү Л. талийгаач Б.тай 2012 онд танилцсан. 2013 оноос 201******* оныг хүртэл Б.ын гэрт буюу Дархан-Уул аймагт хамт амьдарч байсан. Хамт амьдрах хугацаандаа бэр гуйж амжаагүй байсан тул гэрлэлтээ батлуулаагүй. Манай талийгаачийг нас барахад жирэмсэн  үлдсэн...” гэсэн мэлэг,

Нэхэмжлэгчийн үеэл , гэрч Ө.Уянгын “...Манай үеэл******* Л. талийгаач ах Б.тай 2012 онд танилцсан бөгөөд манай гэрээр ирж очдог байсан. Тэд 2013 оноос 201******* он хүртэл Дархан-Уул аймагт хамт амьдарё байсан... ” гэсэн мэлгээр давхар тогтоогдож байна гэж үзлээ.

Иймээс Л.ийг талийгаач Б.тай 2013 оноос 201******* оны ******* дүгээр сарын 07-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Л.ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-д заасны дагуу улсын орлогод хэвээр үлдээв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1*******.-д зааснаар Л.ийг талийгаач Б.тай 2013 оноос 201******* оны ******* дүгээр сарын 07-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Л.ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад  болохгүй болохыг дурдсугай. 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

                                           ДАРГАЛАГЧ                                 З.ТҮВШИНТӨГС