Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 175

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******, ******* тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /РД:*******/,

Нэхэмжлэгч: *******, ******* тоотод оршин суух ******* овогт ын /РД:/  нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ,, байранд байрлах “” -д холбогдох

Э. ” -ийн материалын няравын, Н.******* ” -ийн лабораторийн эрхлэгчийн ажилд тус тус эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э., Н.******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагч “Налайхын дулааны станц” -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ихэрбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ, шүүх хуралдааны шатанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. тайлбар болон хүсэлтдээ: Нэхэмжлэгч Н.******* нь  2007 онд “Налайхын дулааны станц” -тай хөдөлмөрийн гэрээ байгуулан лабораторийн эрхлэгчийн ажил албан тушаалд томилогдсон.

Хариуцагч “Налайхын дулааны станц” нь Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор байгууллагын бүтэц, орон тоонд өөрчлөлт оруулсан тул таны ажлын байр байхгүй болсон гэж мэдэгдээд, хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1., 40.1.2., компанийн хамтын гэрээний 2.19 дэх заалтыг баримталсан байсан.

Харин бодит байдал дээр нэхэмжлэгч Н.*******ын эрхлэж байсан лабораторийн эрхлэгчийн албан тушаал хасагдаагүй. Зөвхөн нэршил өөрчлөгдөж ахлах лаборант гэсэн албан тушаал бий болгож, цалингийн хэмжээг бууруулсан байсан. Мөн өөрсдөө шалгалт авч ажил мэргэжилдээ тэнцэхгүй гэсэн дүгнэлт гаргасан нь хуульд нийцээгүй. Иймд урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорыг гаргуулаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Харин Н.******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талтай тохиролцон “Налайхын дулааны станц” -д дамжлагын ажилтанаар орсон тул нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзсан. Иймд түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Э.ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдааны шатанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. тайлбарлахдаа: Хариуцагч “Налайхын дулааны станц” нэхэмжлэгч Э.тэй 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, материалын няравын ажилд авсан.

Гэтэл “Налайхын дулааны станц”   нь Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор компанийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орсон гэсэн үндэслэлээр 2 няраваас Э.ийг сонгож хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох гэж байгаагаа 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр мэдэгдсэн байна. Энэ үйл баримтаас харвал, Э.ийг ажлаас халах шалтгаан нь орон нутгийн сонгуульд Ардчилсан намд ажилсантай холбоотой юм.

Мөн ажил олгогч 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/158 тоот тушаалаар Э.ийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Хамтын гэрээний 4.20, “Налайх Дулааны Станц” -ийн ТУЗ-ын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 21 дүгээр тогтоол зэргийг баримталсан атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-дАж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэнгэж заасан 3 үндэслэлийн аль үндэслэлээр  халсан нь тодорхойгүй байна.

Өөрөөр хэлбэл, ажил олгогч бүтэц, орон тооноос хамаарч, ажилтнаа өөрөө сонгож, хөдөлмөрийн гэрээ байгуулах эрхтэй ч Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгож байгаа үндэслэл нь хуульд нийцсэн, тодорхой байх ёстой. Гэтэл хариуцагчийн гаргасан тушаалд хуульд заасан аль ч үндэслэлийг заагаагүй мөртлөө шүүх хуралдаан дээр орон тоог цөөрүүлсэн гэж тушаалын үндэслэлийг амаар тайлбарлаад байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Иймд Э.ийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь томилж, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөслийг  502.000 төгрөгөөр тооцон олгож өгнө үү гэв.

Хариуцагч “” -ийн шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Н.*******ын урьд эрхэлж байсан ажил, албан тушаал байхгүй болсон. Иймд Н.*******ыг “” -нд дамжлагын ажилтнаар авсан. Мөн түүнд өгсөн олговор ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцсэн. Иймд Н.******* сайн дураар нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа.

Харин  “Налайх Дулааны Станц” -ийн ТУЗ-ын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор кассын нярав, материалын няравын ажил албан тушаалыг нэг болгон ажилтаны тоог цөөрүүлсэн.

Иймд “” -ни тус байгууллагад удаан жил ажилласан, туршлагатай ажилтаныг сонгож, нэхэмжлэгч Э.тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа 2016 оны 10 дугаар сарын 28-ны  өдрийн мэдэгдэлээр мэдэгдэж, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/158 тоот тушаалаар ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Хамтын гэрээний 4.20, “Налайх Дулааны Станц” -ийн ТУЗ-ын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 21 дүгээр тогтоол зэргийг баримталсан.

Иймд  ажил олгогч Э.тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа холбогдох хууль тогтоомжийг баримтлан шийдвэр гаргасан. Э. ч зөвшөөрч нөхөн олговор авсан. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон зохигчдын гаргасан тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э. “...“Налайхын дулааны станц” нь 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 21 дүгээр тогтоолыг үндэслэн, ажилтны тоог цөөрүүлэхдээ ямар ч шалгуур үзүүлэлт тавилгүйгээр материалын няравын үүрэгт ажлаас чөлөөлсөн” гэсэн үндэслэлээр өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг гаргаж маргасан.

Нэхэмжлэгч Н.******* “Налайхын дулааны станц” -нд дамжлагын ажилтнаар орсон тул лабораторийн эрхлэгчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах тухай  шаардлагаасаа бүрэн татгалзсан.

Хариуцагч “Налайхын дулааны станц” “...лабораторийн эрхлэгчийн ажил, албан тушаал хасагдсан тул Н.*******ыг дамжлагын  ажилтнаар авсан тул тэрээр нэхэмжлэлээсээ татгалзсан. Харин компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 21 дүгээр тогтоолоор кассын нярав, материалын няравын ажлыг нэгтгэн ажилчдын тоог цөөрүүлсэн тул Э.ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь үгүйсгэж мэтгэлцсэн.

Нэхэмжлэгч Н.******* шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаасаа сайн дураар татгалзсан тул шүүх нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, холбогдох нотлох баримтад дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн.

Нэхэмжлэгч Н.******* нь тухайн асуудлаар дахин шүүхэд гомдол гаргах эрхгүй болно.

Харин нэхэмжлэгч Э.т холбогдох хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан дараах дүгнэлтийг хийв.

Зохигчид Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д зааснаар маргаанаа эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаагүй. Иймд уг гомдол нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 128.1.5.-д зааснаар шүүхээр хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарах тул харьяаллын дагуу нэхэмжлэлийг хүлээн авсан.

Ажил олгогчийн ажлаас халсан шийдвэрийг ажилтан эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан, эсхүл ажил хүлээлцсэн сүүлийн өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гомдлоо гаргахыг Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2., 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасан.

Нэхэмжлэгч Э. ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/58 дугаар тушаалыг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гардан авч, гомдлоо 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан нь хуулийн хугацаанд байна.

Хариуцагч “Налайхын дулааны станц” нь нэхэмжлэгч Э.тэй 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан, материалын няравын ажилд томилсоноор зохигчдын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсчээ. /хх-8-9/

Хавтаст хэргийн 13 дугаар хуудсанд авагдсан баримт болох “Налайхын дулааны станц” -ийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/58 дугаар “ажлаас чөлөөлөх тухай” тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 42 дугаар зүйлийн 42.1., компанийн 2016 оны хамтын гэрээний 4.20, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 21 дүгээр тогтоолыг баримталж материалын нярав Э.тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа компанийн бүтэц орон тоо өөрчлөгдсөн гэсэн үндэслэлийг заажээ.

Хариуцагч “Налайхын дулааны станц” нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1., 100 дугаар зүйлийн 100.1.-д зааснаас бусад ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т заасны дагуу өөрийн санаачилгаар цуцлахдаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч Э.т 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 449 тоот албан бичгээр мэдэгдсэн байна.

Налайхын дулааны станц” -ийн Төлөөлөн удирдах зөвлөл хууль, дүрэмд заасан бүрэн эрхийн дагуу 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 5 дугаар тогтоолоор кассын нярав 1, материалын нярав 1 байхаар баталсаныг тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор “Налайхын дулааны станц” -ийн  бүтэц, ажиллагсдын орон тоог дахин баталж, Төлөвлөлт санхүү бүртгэлийн хэлтсээс касс, нярав 1 орон тоотой байхаар хавсралтанд заасныг үндэслэн ажил олгогч материал, үндсэн хөрөнгийн нярав 1 гэсэн ажлын байрны тодорхойлолтыг өөрчлөн касс, нярав 1 болгосон үйл баримт тогтоогдож /хх-52-59, 65-67, 143-145/ байгаа ч компанийн бүтэц орон тоог зайлшгүй өөрчлөх болсон үндэслэлээ баримтаар нотлоогүй.

Мөн хариуцагч “Налайхын дулааны станц” нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг баримтлан Э.тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа компанийн бүтэц, орон тоо өөрчлөгдсөн гэсэн хуульд заагаагүй үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж үзсэн.

Учир нь: ажил олгогч “Налайхын дулааны станц” батлагдсан бүтэц, орон тооны дагуу ажилтанаа өөрөө сонгож, хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах эрх нээлттэй ч ажилтан Э.ийг ажлаас чөлөөлөх болсон үйл баримт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “Аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” гэж заасан заалтын аль үндэслэлд хамаарч байгааг тушаалд тодорхой зааснаар уг эрхийн акт хуульд нийцэх юм.

Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан заалтын “...орон тоо хасагдсан” гэдгийг тухайн байгууллагын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын байр байхгүй болохыг, “...ажилтны тоог цөөрүүлсэн” гэдгийг ажил, албан тушаалын нэг ижил орон тооноос тодорхой тоогоор багасах гэж ойлгох тус тусдаа агуулгатай заалт.

Хариуцагч “Налайхын дулааны станц” мөнгөний няравын ажил үүргээс өөр ажил үүрэгтэй эд материалын няраваар ажиллаж байсан Э.ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан заалтын аль агуулгаар чөлөөлсөн нь тушаалын үндэслэлд тусгагдаагүйгээс ажилтан энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.-т “...орон тоо хасагдсан гэх боловч түүнийг гурван сарын дотор дахин бий болгож, орон тоо хассан нь үндэслэлгүй болох нь тогтоогдвол тухайн ажилтныг ажилд нь эгүүлэн тогтооно” гэж заасан үндэслэлээр шаардах эрх үүсэх эсэх нь мөн хөндөгдөж байна.

Иймд нэхэмжлэгч Э.ийг “Налайхын дулааны станц” -ийн материалын няравын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

Шүүх нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосонтой холбогдуулан нэхэмжлэгч Э.ийн  ажилгүй байсан бүх хугацаа буюу 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх /сүүлийн 3 сарын цалингийн дундаж 502 000 төгрөгийг : 21.5 х 114.5 хоног/ цалин хөлстэй тэнцэх олговор 2 673 441 төгрөгийг хариуцагч “Налайхын дулааны станц” -иас гаргуулж нэхэмжлэгчид  олгох нь зүйтэй.

Хариуцагч “Налайхын дулааны станц” нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.-т зааснаар ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэг хүлээсэн тул нэхэмжлэгч Э.т олгох мөнгөн олговороос хуульд заасны дагуу зохих хувийг суутган нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгав.

Ажил олгогч “Налайхын дулааны станц” нь ажилтан Э. ажлаас халагдсаны 3 сарын тэтгэмж олгосон баримт хэрэгт байгаа ч шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийг хянан хэлэлцсэн тул уг асуудалд дүгнэлт хийлгүй нээлттэй үлдээлээ.

Нэхэмжлэгчийн өгсөн CD-нд үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн баримтаас үзэхэд, дүрэсгүй хэн, хаана, хэзээ, ярьж байгаа нь тодорхойгүй дууны бичлэг байх тул шүүх хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай баримтат мэдээлэл гэж үзэх боломжгүй гэж үнэллээ.

Тухайн нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргааны төрөл тул  нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн. Харин нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тохиолдолд хариуцагч төсвийн байгууллага мөн эсэхээс үл хамаарч улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлдэг тул хариуцагч “Налайхын дулааны станц” -иас 57 725 төгрөг гаргуулж улсын төсвийн дансанд төлүүлөх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 160 дугаар зүйлийн 160.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-тзаасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт ын ийг “Налайхын дулааны станц” -ийн материалын няравын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д зааснаар нэхэмжлэгч ******* овогт *******ын ******* “Налайхын дулааны станц” -ийн лабораторийн эрхлэгчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1., 128 дугаар зүйлийн 128.1.5.-д заасныг баримтлан хариуцагч “Налайхын дулааны станц” -иас ажилгүй байсан бүх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2 673 441 /хоёр сая зургаан зуун далан гурван мянга дөрвөн дуун дөчин нэг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.т олгосугай.

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э.ийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутгаж, дэвтэрт шимтгэл төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагч “Налайхын дулааны станц” -нд даалгасугай.

5. Иргэний  хэрэг шүүхэдхянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээрзүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Э., Н.******* нар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 57 725 /тавин долоон мянга долоон зуун хорин таван/ төгрөгийг хариуцагч  “Налайхын дулааны станц” -иас гаргуулж  улсын төсвийн орлогод оруулсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны  журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             З.ТҮВШИНТӨГС