Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 176

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******, *******, ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******/

Хариуцагч: *******, *******инд байрлах, ,

Хариуцагч: , , , байранд байрлах, “,” НӨҮГазарт холбогдуулан

“,” НӨҮГазрын даргын 2-ний өдрийн 01 дугаар тушаал, Налайх дүүргийн засаг даргын 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/03 дугаар тушаал хууль зөрчсөн болохыг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 3.208.029 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 3 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батзаяа, хариуцагч Налайх дүүргийн засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., хариуцагч “,” НӨҮГазрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ихэрбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батзаяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2013 онд Налайх дүүргийн засаг даргын захирамжаар Д.*******ыг Налайх дүүргийн “,”-ийн захирлаар томилсон. Д.******* засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу үйл ажиллагаагаа явуулж, сайн буюу 85-88 оноогоор үнэлэгдэж байсан. Гэтэл Д.*******д ямар ч мэдэгдэл өгөлгүйгээр 02 дугаар 03-ны өдрийн Б/03 дугаар захирамжаар ажил, албан тушаалаас чөлөөлж, ажлыг нь хүлээлцүүсэн.

Мөн “,” НӨҮГазрын даргын 2-ний өдрийн 01 дүгээр тушаалаар Б.ыг Налайх дүүргийн “,”-ийн захирлаар томилсон нь хуульд нийцэхгүй байна.

Учир нь: Налайх дүүргийн “,”-ийн захирал Д.******* Нтай үр дүнгийн гэрээ байгуулсан ба түүний өмнө ажиллаа тайлгандаг. Иймд “,” НӨҮГазрын дарга Налайх дүүргийн “,”-ийн захирлыг томилох эрхгүй тул түүний шийдвэрийг хууль бус гэж үзэж байна.

Хэрэв “,” НӨҮГазрын дарга Д.*******ыг ажлаас чөлөөлөх эрхтэй этгээд юм бол түүнийг чөлөөлсөн тушаал гаргаагүй. Мөн Д.*******ыг ажлаас чөлөөлөх ёсгүй.

Гэтэл 02 дугаар 03-ны өдрийн Б/03 дугаар захирамжаар Д.*******ыг ажлаас чөлөөлөхдөө “,” НӨҮГазрын даргын 2-ний өдрийн 01 дүгээр тушаалыг үндэслэл болгосон. Иймээс “” НӨҮГазрын даргын 2-ний өдрийн 01 дугаар тушаал, Налайх дүүргийн засаг даргын 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/03 дугаар тушаал хууль зөрчсөн болохыг тогтоолгож, Д.*******ыг Налайх дүүргийн “,”-ийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 3.208.029 төгрөг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг зохих этгээдэд даалгаж өгнө үү.

Харин Д.*******ын гаргасан гэх алдаа зөрчил нь энэ хэрэгт хамааралгүй, түүнийг энэ үндэслэлээр ажлаас чөлөөлөөгүй болохыг анхаарна уу гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мандахсайхан шүүх хуралдаанд тайлбарлахдаа: нэхэмжлэгч Д.******* нь Налайх дүүргийн засаг даргын 2013 оны захирамжаар Налайх дүүргийн “, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв”-ийн захирлаар томилогдон ажиллах болсон. Тэрээр энэ хугацаанд ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэж, 2016 оны үр дүнгийн гэрээгээ засаг даргаар үнэлүүлээгүй.

Иймд Н Д.*******тай байгуулсан үр дүнгийн гэрээг сунгаагүй. Мөн Д.******* байгууллагын хөрөнгийг хууль бусаар зарцуулж, ээлжийн амралттай байх хугацаандаа цалин бодуулан авч, илүүдэл зардал гарган өөрийн төрөл садангийн дансаар мөнгө шилжүүлэн авч ашиглан завшиж байсан нь аудитын шалгалтаар тогтоогдсон тул ажлаас чөлөөлөх үндэслэл болсон.

Мөн Нийслэлийн засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/931 дугаар захирамжаар “,” НӨҮГазрын дүрмийг өөрчлөн баталсан ба дүүргүүдийн  “,”-ийн захирлыг томилж, чөлөөлөх эрхийг “,” НӨҮГазрын даргад олгосон.

Иймд Н Д.*******ыг чөлөөлж, Б.ыг тохилуулах саналаа дээд байгууллагад нь албан бичгээр хүргүүлсэн.

Мөн “,” НӨҮГазрын дарга Налайх дүүргийн “,”-ийн захирлаар Б.ыг томилсон тушаал гаргасан байсан учир Н эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг биелүүлж, үр дүнгийн гэрээгээр ажиллаж байсан Д.*******ыг “,”-ийн захирлын ажил, албан тушаалаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч “,” НӨҮГазар шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Шүүх хуралдаанд хариуцагч Налайх дүүргийн засаг даргын тайлбарыг бүрэн дэмжиж дараах тайлбарыг гаргаж байна.

1. Нийслэлийн засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/931 дугаар захирамжаар “,” НӨҮГазрын дүрмийг өөрчлөн баталсан. Уг дүрэмд зааснаар дүүргүүдийн “,”-ийн захирал нартай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллах ба томилох, чөлөөлөх эрхийг дээд байгууллага болох “,” НӨҮГазрын даргад олгосон.

Иймд “,” НӨҮГазрын дарга хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй Д.*******ыг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргаагүй. Харин Нас ирүүлсэн саналыг харгалзан 2-ний өдрийн 01 дугаар тушаалаар Б.ыг Налайх дүүргийн “,”-ийн захирлаар томилсон.

Мөн 2016 онд Н Д.*******тай үр дүнгийн гэрээ байгуулан ажилласан тул түүнийг Н ажлаас чөлөөлөх эрхтэй.

2. Д.******* Налайх дүүргийн “,”-ийн захирлаар ажиллаж байхдаа үр дүнгийн гэрээгээ хангалттай биелүүлж байгаагүй, үр дүнгийн гэрээгээ засаг даргаар дүгнүүлж байгаагүй байсан байна. Мөн байгууллагын хөрөнгийг хууль бусаар зарцуулж зөрчил гаргаж байсан нь аудитын дүгнэлтээр тогтоогдсон. Иймд түүний ажлаас чөлөөлсөн шийдвэр нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон зохигчдын гаргасан тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* “...Налайх дүүргийн “,”-ийн захирлын ажил, албан тушаалаас үндэслэлгүйгээр халагдсан” гэсэн үндэслэлээр хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээнийн нөхөн олговор 3.208.029 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хариуцагч , “," НӨҮГазарт холбогдуулан гаргасан.

Хариуцагч “,” НӨҮГазар “...Манай байгууллага Д.*******тай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаагүй учир ажлаас чөлөөлөх шийдвэр гаргаагүй. Харин тус дүүргийн засаг даргатай зөвшилцөн  түүний ажил, албан тушаалд Б.ыг томилсон” гэж маргасан.

Хариуцагч “...Нийслэлийн засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/931 дугаар захирамжид заасан бүрэн эрхийн дагуу “," НӨҮГазрын дарга  Д.*******ын ажил, албан тушаалд Б.ыг томилсон болохыг д мэдэгдсэн. Мөн тэрээр тус дүүргийн засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээгээ дүгнүүлээгүйгээс гадна төсвийн мөнгийг хууль бусаар зарцуулсан болох нь ын газрын актаар тогтоогдсон тул ажлаас чөлөөлсөн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж мэтгэлцсэн.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан дараах дүгнэлтийг хийлээ.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5., 11.6.-д зааснаар Төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна.

Нэхэмжлэгч Д.******* хөдөлмөрийн ганцаарчилсан маргаанаа эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаагүй. Иймд уг гомдол нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 128.1.5.-д зааснаар шүүхээр хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарах тул харьяаллын дагуу хүлээн авсан.

Ажил олгогчийн санаачилгаар ажлаас халсан шийдвэрийг ажилтан эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан, эсхүл ажил хүлээлцсэн сүүлийн өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гомдлоо гаргахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2., 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасан.

Нэхэмжлэгч Д.******* ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, дуусгавар болгосон 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/03 дугаар захирамжийн дагуу ажлаа 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээлгэн өгч, 02 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд гомдлоо гаргасан нь хуулийн хугацаанд байна.

Налайх дүүргийн “,” нь улсын бүртгэлийн 2970031001 дугаарт бүртгэгдсэн гэрчилгээтэй байх ба бизнесийн үйл ажиллагааг үр ашигтай эрхлэн явуулахад дэмжих, удирдан зохицуулах төрийн байгууллагын үйл ажиллагааг дэмжих чиглэлтэйгээр 2009 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 419 дугаар захирамжаар үүсгэн байгуулагджээ.

Хариуцагч Н нь Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн суурь үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэгтэй байгууллага болох Налайх дүүргийн “,”-ийн захирлаар Д.*******ыг 2013 оны 4 дүгээр сарын 01-ны өдрийн 121 дүгээр захирамжаар томилж, ТҮ-9-1 дэх шатлалаар цалинжуулахаар үр дүнгийн гэрээг анх байгуулсан байна.

Ажил олгогч ажилтанаа өөрөө сонгож, хөдөлмөрийн гэрээг байгуулах эрхтэй ч ажилтаны хөдөлмөрийн харилцааг цуцалж, дуусгавар болгосон үндэслэл нь хуульд нийцсэн байх ёстой.

Хариуцагч Н 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/03 дугаар захирамжаар нэхэмжлэгч Д.*******ыг “”-ийн захирлын ажил, албан тушаалаас чөлөөлөхдөө “...Нийслэлийн , (НӨҮГ)-ийн даргын 01 дүгээр тушаалаар Налайх дүүргийн  , ийн  захирлаар Б. томилогдсон” гэсэн үндэслэлийг зааж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.2.5 дахь заалт, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/931 дүгээр захирамжийг баримталсан.

Хариуцагч “” НӨҮГазрын дарга нь Налайх дүүргийн засаг даргын 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1/20 тоот албан бичгээр ирүүлсэн “...дүүргийн “,”-ийн захирал Д.*******ыг чөлөөлж, Б.ыг томилох” саналыг харгалзан, 2-ний өдрийн 01 дугаар тушаалаар Б.ыг Налайх дүүргийн “,”-ийн захирлаар томилсон эрхийн актыг гаргажээ.

Шүүх хавтаст хэрэг авагдсан баримт болох нэхэмжлэгч Д.*******ыг Налайх дүүргийн “,”-ийн захирлаар  томилж, чөлөөлсөн Налайх дүүргийн засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 121 дүгээр захирамж, 2014 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/100 дугаар захирамж, 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Б/11 дугаар захирамжаас үзвэл, ажилтан Д.*******д ажил олгогч нь Н байсан тул анх тэдний хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн байна.

Харин Нийслэлийн засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 699 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтаар баталсан “, дунд үйлдвэрийг дэмжих  төв” НӨҮГазрын дүрмийг Нийслэлийн засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/931 дугаар захирамжаар шинэчлэн, 1 дүгээр хавсралтыг баталсан байх ба уг дүрмийн 2.5.9-д “дүүргүүдийн засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр тухайн дүүргийн “,”-ийн захирлыг томилох, чөлөөлөх” гэж, 2.5.10-д “дүүргүүдийн “,”-ийн дүрэм, ажлын төлөвлөгөөг батлах” гэж заасан чиг үүргийг хэрэгжүүлэх эрх бүхий субьект нь хариуцагч “” НӨҮГазрын дарга болсон ч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т зааснаар аж, ахуйн нэгж, байгууллагын харьяалал, өмчлөгч өөрчлөгдсөн нь хөдөлмөрийн харилцааг цуцлах үндэслэл болохгүй юм.

Мөн нэхэмжлэгч Д.*******ын ажил, албан тушаал өөрчлөгдөөгүй, хэвээр байгаа, Налайх дүүргийн “,” татан буугдаагүй байх тул ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаас бусад үндэслэлээр ажилтаны хөдөлмөрийн харилцааг цуцлах эрхгүй.

Гэтэл хариуцагч “,” НӨҮГазрын дарга 2-ний өдрийн 01 дугаар тушаалаар Б.ыг Налайх дүүргийн “,”-ийн томилж, нэхэмжлэгч Д.*******ыг ажил, албан тушаалаа эрхлэн явуулах боломжгүй болгосон.

Мөн хариуцагч Налайх дүүргийн засаг даргын 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/03 дугаар “ажлаас чөлөөлөх тухай” захирамж нь “,” НӨҮГазрын даргын 2-ний өдрийн 01 дугаар тушаалыг үндэслэл болгосон байхаас гадна уг шийдвэрийг гаргах эрх бүхий этгээд гэдгээ баримтаар нотлоогүй тул  дээрх эрхийн актуудыг хуульд нийцээгүй байна гэж үзлээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны шатанд  “...Д.*******ыг ажил, албан тушаалдаа хариуцлагагүй хандаж, байгууллагын хөрөнгийг хувьдаа завшсан, мөн засаг дарга үр дүнгийн гэрээгээ сунгаагүй. Мөн Нтай гэрээ байгуулж байсан учир ажлаас нь чөлөөлсөн” гэж тайлбарлаж байгаа ч хэрэгт авагдсан баримт болох Налайх дүүргийн улсын байцаагчийн 3 дугаар сарын 18-ны өдрийн 290005936 дугаар акт, ын газрын 3 дугаар сарын 14-ний өдрийн 01/69 дугаар төлбөр барагдуулах тухай акт, ын газрын 3 дугаар сарын 23-ны өдрийн 02/0089 дугаар зөрчил арилгуулах тухай албан шаардлага,  Налайх дүүргийн дотоод аудитын албаны 5 дугаар сарын 09-ний өдрийн 46 дугаар албан бичиг, Налайх дүүргийн засаг даргын тамгын газрын 5 дугаар сарын 10-ны өдрийн 3/1031 дугаар албан бичиг зэргийг үндэслэн хариуцагч нар нэхэмжлэгч Д.*******ын хөдөлмөрийн харилцааг цуцалсан шийдвэр гаргаагүй тул шүүх уг үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй.

Мөн хэрэгт авагдсан баримт болох Налайх дүүргийн засаг даргын 02 дугаар сарын 03-ны өдрийн 1/264 тоот албан бичиг, уг албан бичгийг Д.*******д гардуулан өгсөн баримтын хуулбар, Үр дүнгийн гэрээ, 2016 оны хагас жилийн үр дүнгийн гэрээний биелэлтийн тайлан дээр хэргийн оролцогч болох Налайх дүүргийн засаг даргын тамгын газар, Налайх дүүргийн “,” хуулбар үнэн дарсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө.” гэж заасан шаардлагыг хангахгүй байгаа тул хэрэгт хамааралтай, ач холбогдох бүхий баримт гэж үзэх боломжгүй гэж үнэлсэн.

Иймд ажил олгогчийн санаачилгаар ажилтаны хөдөлмөрийн харилцааг цуцалж, дуусгавар болгосон нь хуульд нийцэхгүй байх тул нэхэмжлэгч Д.*******ыг Налайх дүүргийн “,”-ийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д зааснаар хариуцагч “,” НӨҮГазраас нэхэмжлэгч Д.*******ын ажилгүй байсан бүх хугацаа буюу 02 дугаар сарын 03-ны өдрөөс 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх /сүүлийн 3 сарын цалингийн дундаж 711.230 төгрөгийг : 21.5 х 68,5 хоног/ цалин хөлстэй тэнцэх олговор 2.265.980 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид  олгож, үндэслэлгүйгээр нэхэмжилсэн 942.049 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.-т зааснаар ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэг хүлээсэн тул нэхэмжлэгч Д.*******ын олгох мөнгөн олговороос хуульд заасны дагуу зохих хувийг суутган нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “,” НӨҮГазарт даалгаж байна.

Тухайн нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргааны төрөл тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг. Харин нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тохиолдолд хариуцагч нь төсвийн байгууллага мөн эсэхээс үл хамаарч улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулдаг тул хариуцагч “,” НӨҮГазраас 51.206 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118., 160 дугаар зүйлийн 160.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт *******гийн *******ыг Налайх дүүргийн “,”-ийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1., 128 дугаар зүйлийн 128.1.5.-д заасныг баримтлан “” НӨҮГазраас ажилгүй байсан бүх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2.265.980 /хоёр сая хоёр зуун жаран таван мянга есөн зуун ная/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 942.049 /есөн зуун дөчин хоёр мянга дөчин ес/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн тухай нөхөн бичилт хийхийг “,” НӨҮГазарт даалгасугай.

4. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.******* улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар “,” НӨҮГазраас улсын тэмдэгтийн хураамж 51.206 /тавин нэгэн мянга хоёр зуун зургаа/ төгрөгийг гаргуулж  улсын төсвийн орлогод оруулсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны  журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

                                     ДАРГАЛАГЧ                                     З.ТҮВШИНТӨГС