Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 178

 

                          Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс би

Нэхэмжлэгч: *******, *******, ******* тоотод байрлах "*******" ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, ******* тоотод оршин суух ******* овогт *******ийн /РД:/-д холбогдох

Тамхи худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 7.934.600 төгрөг, нотариатын зардал 6000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2017 оны 4 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч "*******" ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А. хүсэлтдээ: "*******" ХХК Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг "" дэлгүүрт үйл ажиллагаа явуулдаг Э.д 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нэгж үнэ нь 11.900 төгрөгийн үнэ бүхий 40 блок Алтан навчис нэрийн тамхи, нэгж үнэ нь 13.500 төгрөгийн үнэ бүхий 50 блок Цагаан өргөө нэрийн тамхи, нэгж үнэ нь 14.300 төгрөгийн үнэ бүхий 162 блок , нэгж үнэ нь 16.600 төгрөгийн үнэ бүхий 40 блок Dubliss blue нэрийн тамхи, нэгж үнэ нь 17.600 төгрөгийн үнэ бүхий 1 нэрийн тамхи, нэгж үнэ нь 16.700 төгрөгийн үнэ бүхий 60 блок Алтан шонхор нэрийн тамхи, нэгж үнэ нь 30.500 төгрөгийн үнэ бүхий 50 блок Сүлд нэрийн тамхийг зээлээр өгсөн.  

Мөн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр нэгж үнэ нь 22.000 төгрөгийн үнэ бүхий 50 блок Сүлд нэрийн тамхи зээлээр нийлүүлсэн. Нийт нийлүүлсэн барааны үнэ 7.934.600 төгрөг болсон.

Э. уг мөнгийг өгөхгүй байсан учир 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 12/29 тоот "Төлбөр барагдуулах тухай" гэрээ байгуулсан. Э. төлбөрөө уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д заасан хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр тохирсон.

хариуцагч Э. гэрээнд зааснаар  2016 оны 7 дугаар сарын 15-ны өдөр гэхэд төлбөрийг бүрэн төлж барагдуулах ёстой боловч өнөөдрийг хүрсэн.

Иймд Э.ос 7.934.600 төгрөг, нотариатын зардал 6000 төгрөг, нийт 7.940.600 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.

Шүүхийн шатанд хариуцагч Э. 7.940.600 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлөхөөр зөвшөөрсөн. Үүнд:

2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1.940.600 төгрөгийг төлнө. Иймд бидний эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э. шүүхэд гаргасан хариу тайлбар болон хүсэлтдээ: Би “Монгол тамхи Со” ХХК-иас 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр, 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр нийт 7.934.600 төгрөгийн үнэ бүхий тамхийг зээлээр авсан нь үнэн. Иймд тамхиний үнэ 7.934.600 төгрөг, нотариатын зардал 6.000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрч байна.

Би 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1.940.600 төгрөгийг нэхэмжлэгч “Монгол тамхи Со” ХХК-нд төлөхөөр зөвшөөрч эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, зохигчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Монгол тамхи Со” ХХК хариуцагч Э.ос нэр бүхий тамхи худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 7.934.600 төгрөг, нотариатын зардал 6.000 төгрөг, нийт 7.940.600 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Зохигчид хэргийн үйл баримтын талаар маргаагүй.

Нэхэмжлэгч “Монгол тамхи Со” ХХК нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж "*******" ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тооцоо нийлсэн акт, зарлагын падааны хуулбар, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр тооцоо нийлсэн акт, нотариатын зардлын баримт, 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 12/29 тоот “Төлбөр барагдуулах тухай” гэрээний хуулбар зэрэг баримтыг шүүхэд өгсөн. /хх-3-9/

Нэхэмжлэгч “Монгол тамхи Со” ХХК хариуцагч Э.ос тамхиний үнэ  7.934.600 төгрөг, нотариатын зардал 6.000 төгрөг, нийт 7.940.600 төгрөгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасны дагуу шаардах эрхтэй.

Шүүхийн шатанд зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд хариуцагч Э. тамхиний үнэ 7.934.600 төгрөг, нотариатын зардал 6.000 төгрөг, нийт 7.940.600 төгрөгийг төлөхөөр зөвшөөрч, 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1.940.600 төгрөгийг нэхэмжлэгч “Монгол тамхи Со” ХХК-нд төлөхөөр тохиролцов гэжээ.

Зохигчдын байгуулсан дээрх эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, Иргэний хуульд нийцэж байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Зохигчид сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй.

Зохигчид эвлэрэхдээ улсын тэмдэгтийн хураамжийг өөрөөр хуваарилах талаар тохиролцоогүй тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142.000 төгрөгний 50 хувь болох 71.000 төгрөгийг улсын төсвийн данснаас, 71.000 төгрөгийг хариуцагч Э.ос тус тус гаргуулж нэхэмжлэгч "*******" ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 74.6., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч  ******* овогт *******ийн тамхи худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 7.934.600 төгрөг, нотариатын зардал 6.000 төгрөг, нийт 7.940.600 /долоон сая есөн зуун дөчин мянга зургаан зуу/ төгрөгийн шаардлагыг зөвшөөрч, 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1.940.600 төгрөгийг нэхэмжлэгч “Монгол тамхи Со” ХХК-нд төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын төсвийн данснаас 71.000 /далан нэгэн мянга/ төгрөг, хариуцагч Э.ос 71.000 /далан нэгэн мянга/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч "*******" ХХК-д олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Э. сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

                                      ШҮҮГЧ                                     З.ТҮВШИНТӨГС