| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 177/2020/0067/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/123 |
| Огноо | 2021-10-20 |
| Зүйл хэсэг | 22.1.2., |
| Улсын яллагч | А.Т |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 2021/ШЦТ/123
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,
улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч А.Т,
шүүгдэгчийн өмгөөлөгчид Б.Б-, Ц.Ц-, С.А-, С.Т-,
шүүгдэгч Р.Н-, Р.А-, Ш.А-, Б.Ч- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч А.Т, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Э, Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Д нараас шүүгдэгч И.м овогт Р-ы Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,
Шүүгдэгч И.м овогт Р-ы А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Ш овогт Б-ын Ч-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Ж.б овогт Ш-н А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1835004030219 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, 1982 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, Увс аймгийн Улаангом суманд байршилтай “Б” төрийн өмчид хувьцаат компанийн гүйцэтгэх захирал албан тушаалтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, ......... оршин суух хаягтай, яс үндэс баяд, И.м овогт Р-н Н, РД:ОЮ-,
2. Монгол улсын иргэн, 1985 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Дархлалын олдмол хомсдолын албаны эмч ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт амьдардаг, ........ оршин суух хаягтай, яс үндэс баяд, Их мээрэн овогт Ргийн Р.А-, РД:ОЮ-,
3. Монгол улсын иргэн, 1976 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Ховд аймгийн Жаргалант суманд байршилтай, “Х” ХХК-ны захирал ажилтай, ......... оршин суух хаягийн бүртгэлтэй, яс үндэс казах, Ж.б овогт Ш-н А, РД:УЗ-.
4. Монгол Улсын иргэн, 1974 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Б төрийн өмчид хувьцаат компанийн жолооч ажилтай, ам бүл-4 эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ........... оршин суух хаягийн бүртгэлтэй, яс үндэс дөрвөд, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Ш овогт Б-ын Ч- РД:ОЮ-.
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Р.Н- нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн шууд удирдлагад байх “Х” ХХК-д өөрийн эзэмшлийн ***** ХОҮ улсын дугаартай Hyundai Stontrack загварын 5 тонны даацтай автокраныг 47950000 /дөчин долоон сая есөн зуун тавин мянга/ төгрөгөөр нийлүүлсэн,
Б төрийн өмчит компанийн үндсэн хөрөнгөнд 102.800.000 /нэг зуун хоёр сая найман зуун мянга/ төгрөгийн бүртгэлтэй байсан **** УВА улсын дугаартай Ланд крузер-200 загварын авто машиныг дуудлага худалдаанд оруулж зах зээлийн ханшаас хямд үнээр буюу 6600000 /зургаан сая зургаан зуун мянга/ төгрөгөөр, 107.560.120 /нэг зуун долоон сая таван зуун жаран мянга нэг зуун хорин/ төгрөгийн бүртгэлтэй байсан ***** улсын дугаартай автокраныг зах зээлийн ханшаас хямд үнээр 6400000/ зургаан сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр худалдан борлуулж өөртөө болон бусдад давуу байдал бий болгож улсын төсөвт их хэмжээний хохирол буюу 87.607.985 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Р.А- нь 2018 оны 5 дугаар сард өөрийн төрсөн ах буюу Б төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Р.Н-ын ***** ХОҮ улсын дугаартай хюндай стонтрак загварын 5 тонны даацтай автокраныг “А-Г-Э” ХХК-аар дамжуулан ***** УБТ улсын дугаартай болгож, “Х” ХХК-д 47950000 /дөчин долоон сая есөн зуун тавин мянга/ төгрөгөөр худалдаж бусдад давуу байдал бий болгосон,
Шүүгдэгч Ш.А- нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Б төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Р.Н-ын эзэмшлийн ***** ХОҮ улсын дугаартай хюндай стонтрак загварын 5 тонны даацтай автокраныг 47950000 /дөчин долоон сая есөн зуун тавин мянга/ төгрөгөөр “Х” ХХК-нд худалдан авч бусдад давуу байдал бий болгосон,
Шүүгдэгч Б.Ч- нь 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Б төрийн өмчит компанийн үндсэн хөрөнгөнд 102.800.000 /нэг зуун хоёр сая найман зуун мянга/ төгрөгийн бүртгэлтэй байсан **** УВА улсын дугаартай Ланд крузер-200 загварын авто машиныг зах зээлийн ханшаас хямд үнээр буюу 6600000 / зургаан сая зургаан зуун мянга/ төгрөгөөр худалдан авч, урьдчилан амлаж санаатай дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгэнлтэнд дурьдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас гаргасан мэдүүлэг.
1. Шүүгдэгч Р.Н- мэдүүлэхдээ: “Би Б төрийн өмчид хувьцаат компанийн гүйцэтгэх захирал хийж байх хугацаанд Х ХХК-д 5 тонны даацтай сайн авто кран хэрэгтэй учраас өөрийнхөө авто краныг нийлүүлэх гэсэн боловч хувь хүний нэр дээр болохгүй байсан учраас өөрөө “А-Г-Э” гэдэг компани нэр дээр шилжүүлээд нийлүүлсэн гэм буруугаа хүлээж байна. Увс аймгийн баруун бүс эрчим хүчний системийн төрийн өмчид компаниас, төрийн өмч бодлого зохицуулалтын газрын тогтоолын дагуу акталж, 2 машиныг дуудлага худалдах, худалдаагаар зарагдсан. Уг нь МВС телевизээс нэхэмжлэл аваад 60800 төгрөгийг тушаасан болохоор зар явсан гэж ойлгосон. Гэхдээ би үүний араас нь хөөцөлдөж, зар явсан эсэхийг тодруулаагүй. Гэрч нарын мэдүүлэг дээр зарим гэрч нар зар явсан гэж, зарим гэрч нар зар яваагүй гэж мэдүүлдэг. Би үүнийг өөрөө нягталж шалгаагүй нь миний буруу байна. Би уг машины доод үнийг тогтоодоггүй. Төрийн өмчид бодлого зохицуулалтын газарт бүх материалаа хүргүүлсэн. Төрийн өмчид бодлого зохицуулалтын газар хамгийн доод үнэлгээ тогтоож өгсөн. Би үнэлгээний хороонд машиныг худалдан борлуул гэж тушаалаар томилсон. Үнэлгээний хороо болон дуудлага худалдааны комисс зохион байгуулсан тул би үнэтэй машиныг яагаад хямдхан зарах болсныг сайн мэдэхгүй байна. Би холбогдсон хэрэгтээ маш их гэмшиж байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү..” гэв.
2. Шүүгдэгч Р.А- мэдүүлэхдээ: “Би өөрийн ах Р.Н-д “А-Г-Э” компани захирал Т-ийг танилцуулж өгсөндөө өөрийгөө буруутай гэж үзэж байна. Би 2017 онд фейсбүүкийн зараар нэг тень, нэг постын машин худалдаж авсан. Тэрнээс болоод Т-ийг таньдаг болсон. Би Т-ий дансанд ерөөсөө мөнгө байршуулж байгаагүй. Надад түүний дансанд байршуулах мөнгө ч байхгүй. Би тэрний мөнгө болон постын машины мөнгийг өгөөгүй явж байгаад түүнийг өгсөн. Тэгээд тэрнээс гадна тень нь эвдэрхий байсан. Үүнийг буцааж өгнө гэж маргалдаад олон удаа уулздаг байсан. Т- дансанд орсон 27 сая төгрөгийг бэлнээр гаргаад гэж хэлж байгаагүй. Би өмнөх эвдэрхий тень болон бас эм авна гэж Р.Н- ахтай уулзуулж байсан. Тэрнээс өөрөөр мөнгөний талаар утсаар ярьсан зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
3. Шүүгдэгч Ш.А- мэдүүлэхдээ: “Би Х компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2018 оны хөрнө оруулалтын төлөвлөгөө баталж ирсэн. Тэгээд төлөвлөгөө бүх юм нь шийдэгдсэн байсан. Хугацааныхаа дагуу А/55 тушаалаар үнэлгээний хороо байгуулсан. Төрийн өмчид бараа худалдан авах тухай хуульд заасны дагуу компанийн захирал мэдээж захиалагч болдог. Түүний дагуу үнэлгээний хороог байгуулсан. Уг хороог 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Уг 5 хүн 5-лаа сангийн яамны сургалтад хамрагдаад сертификаттай байсан. 5 хүн маань бүгд бараа худалдаж авах мэдлэгтэй байсан. Тэрний дагуу үнэлгээний хороо байгуулаад тушаал гаргасан. Тендер маань 50 саяас доош болохоор харьцуулалтын аргаар явах байсан. Түүний дагуу компаниудад албан бичиг хүргүүлсэн байгаа. Төлөвлөх ажиллагааг үнэлгээний хороо өөрсдөө хийсэн. Би зөвхөн гарын үсэг зурсан байгаа. Тэгээд үнэлгээний хороо өөрсдөө үнэлгээ дүгнэлт гаргаад захиалагчид өгдөг. Түүнийхээ дагуу захиалагчид гэрээ байгуулах эрх нь үүсдэг. Захиалагчдад үнэлгээний хорооны гаргасан дүгнэлтээс татгалзах эрх байхгүй. Түүнийхээ дагуу 5 тонны авто краныг худалдаж авсан байгаа. Уг 5 тонны авто кран маань техникийн шаардлага хангасан, үйл ажиллагаанд хэвийн ашиглаж байгаа. Тэрнээс биш миний хувьд үнэлгээний хороонд шууд нөлөөлсөн ч юм уу, чиглэл өгсөн зүйл байхгүй...” гэв.
4. Шүүгдэгч Б.Ч- мэдүүлэхдээ: “Би 2008 оноос 2013 он хүртэл Бд жолоочоор ажиллаж байсан. Тэгээд 2013 онд хувийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн. Тухайн үед ээжийн бие муу байсан, ээжийг эмнэлэгт энд тэнд үзүүлэх зайлшгүй шаардлагатай байсан. Манай ээж 2015 онд бурхан болсон. Би 2008 онд Р.Н-ын засварын албаны захирал хийж байсан. 2016 онд системд шинээр Р.Н- томилогдож ирлээ гэхээр, би очиж уулзсан. Би ажил хийж байх хугацаанд ямар нэг асуудал гаргаж байгаагүй. Өөрөө техникт итгэдэг, хайрладаг тэр талаар манай хамт олон ч гэсэн мэднэ. Урьд нь бас хот хороонд нийтийн тээвэрт явж байсан. Тэгээд миний хамт олонтойгоо ажиллах хүсэлтийг хүлээн авч Р.Н- намайг өөрийнхөө жолоочоор ажилд оруулсан. 2019 оны 06 сар хүртэл захирлын жолоочоор ажиллаж байсан. Уг машин 2010 онд Монгол улсад орж ирсэн. Тухайн үед би бас захирлын жолооч байсан. Би өөрөө очиж авч байсан. Тэгээд 2010 оноос 2013 он хүртэл би өөрөө унаж байсан. Тэгээд би ажлаа гарахдаа хүлээлгэж өгсөн. Тухайн үед 40.000 км явсан байсан. Тэгээд би буцаад ажилд орж ирээд хүлээлгэж авахдаа машин нэлээн хуучирсан байсан. Ямархуу байдалтай хүлээж авсныг манай байгууллагын ажилтан нар бүгд мэдэж байгаа. Би дуудлага худалдаанд иргэний хувиар оролцсон. Манай байгууллагын хүмүүс 2 машин дуудлага худалдаанд гаргах юм байна гэж ярилцаад байдаг байсан. Тэгээд би телевизийн зарыг харсан ч юм шиг, гэхдээ сайн санахгүй байна. Ажил дээр яригдаад өөрөө мэдэж байгаа учраас тэр талыг анзаараагүй. Гэхдээ манай зар явж байгаа юм байна гэж өнгөрсөн юм шиг байгаад байдаг...” гэв.
Хоёр: Эрүүгийн 1835004030219 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Монгол Улсын Сангийн яамны 2019 оны 11 сарын 19-ны өдрийн 6-1/7693 дугаартай “Зөвлөмж, тайлбар гаргах тухай“ албан бичиг /5 дугаар хавтасны 12-13 дугаар хуудас/,
2. Б төрийн өмчид хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2017 олны 2 дугаар сарын 23-ны өдрийн “Ш.А-ыг гүйцэтгэх захирлаар томилсон тухай” 43 дугаартай тушаал /5 дугаар хавтасны 99 дүгээр хуудас/,
3. Үнэлгээний хороо байгуулах тухай “Х” ХХК-ны захирлын 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/50 тоот тушаал /1 дүгээр хавтасны 134 дүгээр хуудас/,
4. 5 тонны даацтай авто кран худалдан авах тендерийн баримт бичиг /1 дүгээр хавтасны 149-205 дуугар хуудас/,
5. Увс аймгийн Авто тээврийн төвийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 341 тоот албан бичиг, дагалдах баримтууд /2 дугаар хавтасны 83-106 дугаар хуудас/,
6. Т банкнаас авсан А-Г-Э ХХК-ны дансны хуулга /2 дугаар хавтасны 212 дугаар хуудас/,
7. Хьюндай стонтрак загварын ***** ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дугаар хавтасны 129-131 дүгээр хуудас/,
8. “Х” ХХК-ны авто краны тендерийн баримт бичиг, А-Г-Э ХХК-иас ирүүлсэн 47.950.000 төгрөгийн нэхэмжлэх 1 хуудас, тус компанид төлбөр шилжүүлсэн тухай төлбөрийн даалгавар 3 хуудас зэргийг эд мөрийн баримтаар тооцох тогтоол, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /3 дугаар хавтасны 198-199 дүгээр хуудас/,
9. Уг тендерийн баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /5 дугаар хавтасны 07-10 дугаар хуудас/,
10. Гэрч Ж.Э-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтасны 22-23 дугаар хуудас/,
11. Гэрч Х.Т-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 59-60 дугаар хуудас, 5 дугаар хавтасны 16-17 дугаар хуудас/,
12. Гэрч Ч.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 16-17 дугаар хуудас/,
13. Гэрч Б.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 14-15 дугаар хуудас/,
14. Гэрч Д.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтасны 28 дугаар хуудас/,
15. Гэрч Н.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтасны 29-30 дугаар хуудас/,
16. Гэрч Н.Н-Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтасны 223 дугаар хуудас/,
17. Гэрч Ц.Я-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтасны 225 дугаар хуудас/,
18. **** ХОҮ улсын дугаартай, Хьюндай стонтрак загварын тээврийн хэрэгсэлд үнэлгээ тогтоосон тухай шинжээчийн дүгнэлт /3 дугаар хавтасны 91 дүгээр хуудас/,
19. ***** УВХ улсын дугаартай, Ланд круйзер 200 загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 68-73 дугаар хуудас/,
20. ****** УВА улсын дугаартай, XCMG загварын автокранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 74-78 дугаар хуудас/,
21. Увс аймгийн Улаангом сумын МВС телевизийн эфирийн найруулагчийн өрөөнд байрлах зарын компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 84-125 дугаар хуудас/,
22. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 247 тоот тогтоол, хавсралт /1 дүгээр хавтасны 234-235 дугаар хуудас/,
23. Увс аймгийн авто тээврийн төвийн 318 тоот албан бичиг, хавсралт /3 дугаар хавтасны 137-154 дүгээр хуудас/,
24. Увс аймгийн автотээврийн төвийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 314 дугаартай албан бичиг /3 дугаар хавтасны 134 дүгээр хуудас/,
25. Увс аймгийн Улаангом сумын МВС телевизийн зарын дуу хоолойны бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /3 дугаар хавтасны 202-208, 212-219 дүгээр хуудас/,
26 Эд мөрийн баримтаар хураан авсан түр хураан авсан МВС телевизийн “Танд тустай зарын цаг, МВС news мэдээллийн хөтөлбөрийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3 дугаар хавтасны 220-222 дугаар хуудас/,
27. Б ТӨХК-ны 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 529 тоот албан бичиг, хавсаргасан баримтууд /4 дүгээр хавтасны 61-202 дугаар хуудас/,
28. Б төрийн өмчид хувьцаат ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Б/85 дугаартай “Дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсэг байгуулах тухай” тушаал /2 дугаар хавтасны 126 дугаар хуудас/,
29. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтасны 9-10 дугаар хуудас/,
30. Гэрч Ж.Я-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 14-15 дугаар хуудас, 3 дугаар хавтасны 15 дугаар хуудас/,
31. Гэрч Ж.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 17-19 дүгээр хуудас/,
32. Гэрч Х.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 40-42 дугаар хуудас/,
33. Гэрч Ш.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 45-47 дугаар хуудас/,
34. Гэрч Г.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 52-53 дугаар хуудас/,
35. Гэрч Ц.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 58 дугаар хуудас/,
36. Гэрч М.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн /1 дүгээр хавтасны 62-63 дугаар хуудас/,
37. Гэрч Ц.Ц-Ө-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтасны 16-17 дугаар хуудас/,
38. Гэрч Г.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, /3 дугаар хавтасны 31-32 дугаар хуудас/,
39. Иргэний нэхэмжлэгч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтасны 24 дүгээр хуудас/,
40. Гэрч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтасны 25-26 дугаар хуудас/,
41. Гэрч Т.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /7 дугаар хавтасны 237 дугаар хуудас/,
42. А-б ХХК-ны 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 1000791, 100079 тоот шинжээчийн дүгнэлт /8 дугаар хавтасны 71-87 дүгээр хуудас/ зэрэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Р.Н-, Р.А-, Ш.А-, Б.Ч- нарын холбогдсон эрүүгийн хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул шүүгдэгч Р.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Р.А-, Ш.А-, Б.Ч- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах тухай дүгнэлтийг,
Шүүгдэгч Р.Н-, Р.А- нараас үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч маргаагүй, шүүгдэгч Ш.А-, Б.Ч-, тэдний өмгөөлөгч нараас гэм буруугүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хэмээн үзэх боломжгүй учраас цагаатгаж өгөх дүгнэлтээ тус тус гаргаж мэтгэлцсэн болно.
Хэргийн үйл баримтаас үзэхэд: (1) Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 666 дугаартай тогтоол, “Б” төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2018 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 2 дугаар тогтоолын хавсралтаар тус тус баталсны дагуу “Б” төрийн өмчит хувьцаат компанийн 2018 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин, худалдан авалтын төлөвлөгөөнд “Х” ХХК-ны шуурхай ажиллагааны хэрэгцээнд зориулж 5 тонны даацтай авто краныг 49.000.000 төгрөгөөр худалдаж авахаар, (2) Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 247 дугаартай, “Үндсэн хөрөнгө дуудлагын худалдаагаар худалдах зөвшөөрөл олгох” тухай тогтоолын хавсралтаар “Б” төрийн өмчит хувьцаат компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, ашиглалтын хугацаа дууссан, элэгдлээрээ анхны өртгөө нөхсөн, цаашид сэргээн засварлах боломжгүй болсон “...2.Ланд круйзер 200 загварын, ***** УВА улсын дугаартай автомашиныг 6.000.000 төгрөгөөр, ...3. XCMG загварын, ****** УВА улсын дугаартай авто краныг 6.000.000 төгрөгөөр...” тус тус дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэжээ.
Эрх бүхий байгууллагаас дээрх үйл ажиллагааг Монгол Улсын холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулж, 5 тонны даацтай авто краныг тендерийн сонгон шалгаруулалтаар “Х” ХХК-ийн албан хэрэгцээнд худалдаж авах, мөн “Б” төрийн өмчит хувьцаат компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Ланд круйзер 200 загварын, ***** УВА улсын дугаартай автомашин, XCMG загварын, ****** УВА улсын дугаартай авто краныг дуудлага худалдаанд оруулж тус тус худалдах явцад:
1. Шүүгдэгч Р.Н- нь 2018 оны 5 дугаар сард албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн эзэмшлийн ***** УВХ улсын дугаартай хьюндай стонтрак загварын 5 тонны даацтай авто краныг “А-Г-Э" ХХК-нд 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан ***** УБТ улсын дугаартай болгож, өөрийн шууд удирдлагад байх “Х” ХХК-нд 47.950.000 төгрөгөөр нийлүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Гэрч Ж.Э-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2013 онд санагдаж байна, Р.Н- гэх хүн надтай утсаар холбогдоод таны автомашиныг чинь худалдаж авъя гэхээр би Hyundai маркийн ачаан дээрээ крантай цагаан өнгийн автомашиныг 38.000.000 төгрөгөөр зарахаар болсон. Удалгүй Р.Н- нь Улаанбаатар хотод ирээд дээрх автомашиныг надаас худалдаж аваад явсан. Р.Н- нь надад урьдчилгаа 20 орчим сая төгрөг өгсөн. Үлдэгдэл мөнгийг дараа нь увуулж цувуулаад төлсөн санагдаж байна. Одоо би Р.Н-аас авах өр авлага байхгүй. Ямар ч байсан цагаан өнгийн толгойтой санагдаж байна. Улсын дугаарыг нь санахгүй байна. Хүмүүсийн яриагаар 5 тонны даацтай авто кран гэдэг автомашин юм.” гэх мэдүүлэг /3 дугаар хавтасны 22-23 дугаар хуудас/,
- Увс аймгийн Авто тээврийн төвийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 341 дүгээр албан бичиг, хавсаргасан баримтуудад “Тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн санд KMFLA17JPSU024056 арлын дугаартай тээврийн хэрэгсэл дараах түүхчилсэн лавлагаатай байна. Үүнд 2013 оны 10 дугаар сарын 21-нээс 2018 оны 1 дүгээр сарын 18-ны хооронд ***** улсын дугаар авч “Х-Х-Х” ХХК /рд:*****/-ны нэр дээр, 2018 оны 1 сарын 18-наас 2018 оны 5 дугаар сарын 04-ний хооронд **** улсын дугаар авч Р.Н- /ОЮ-/-ын нэр дээр, 2018 оны 5 дугаар сарын 04-нээс 2018 оны 10 дугаар сарын 03-ны хооронд ***** улсын дугаар авч “А-Г-Э” ХХК /рд:****/-ны нэр дээр, 2018 оны 10 дугаар сарын 03-наас өнөөг хүртэл **** ХОҮ улсын дугаартайгаар “Х ХХК /рд:******/-ны нэр дээр тус тус бүртгэгдсэн байна. Шилжилт хөдөлгөөн хийсэн материалыг цахим архивын сангаас хэвлэж хавсаргав.” /2 дугаар хавтасны 83-106 дугаар хуудас/,
- “Б” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 43 дугаартай, Ш.А-ыг “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон тухай тушаал /5 дугаар хавтасны 99 дүгээр хуудас/,
- “Х” ХХК-ны гүйцэтгэх захирлын 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/50 дугаартай, 5 тонны даацтай кран худалдан авах ажлыг гүйцэтгэх тендерийн “Үнэлгээний хороо байгуулах тухай” тушаал /1 дүгээр хавтасны 134 дүгээр хуудас/,
- 5 тонны даацтай авто кран худалдан авах тендерийн баримт бичиг /1 дүгээр хавтасны 149-205 дугаар хуудас, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн “Тендерийн баримт бичиг 2018 он/,
- Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /3 дугаар хавтасны 198-199 дүгээр хуудас/,
- Тендерийн баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /5 дугаар хавтасны 7-10 дугаар хуудас/,
- **** ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дугаар хавтасны 129-131 дүгээр хуудас/,
- Т банкнаас авсан “А-Г-Э” ХХК-ны дансанд “Х” ХХК-иас мөнгө шилжүүлсэн тухай хуулга /2 дугаар хавтасны 212 дугаар хуудас/,
- Гэрч Х.Т-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ингээд би Т банк ороод шилжүүлээд өгье гэсэн чинь заавал бэлнээр авна, би өөрөө очихгүй, ахыгаа явуулчихъя гэж надад хэлсэн. Ингээд ах гээд нэг эрэгтэй хүн над руу утсаар яриад Р.А- чам руу ярьсан уу, очиж мөнгө авах гэсэн юм гэхээр нь 3, 4-р хорооллын 1000 нэрийн барааны дэлгүүрийн зүүн талын Т банкин дээр ахтай нь уулзсан. Би тэр үед компанийн тамгаа орхисон байж таараад буцаж хариад тамгаа аваад 32 дугаар тойргийн хойд талын 17 дугаар буудлын Т банкин дээр ахтай нь уулзаад 20.000.000 төгрөг бэлнээр авч өгсөн юм. Тэгэхэд тэр мөнгө авсан ах нь за баярлалаа, ахын дүү дахиад 27.000.000 төгрөг орж ирнэ. Тэр мөнгийг аваад өгчихвөл ажил дуусна, тэр үед тухтай уулзаад хоол идье, ах нь зүгээр байхгүй шагнана гэж хэлээд явсан. Үүнээс хойш бараг сарын дараа байх 2018 оны 7 дугаар сарын 15-16-ны үед Р.А- над руу утсаар яриад дансанд чинь дахиад мөнгө орсон байгаа 27.000.000 төгрөг байгаа тэрийг аваад өгчих гэсэн. Тэр үед нь би хөдөө явж таарсан тул 2018 оны 7 дугаар сарын 25-26-ны үед Улаанбаатар хотод ирсэн байхад Р.А- над руу утсаар яриад нөгөө мөнгөө авъя гэхээр нь би данс руу нь шилжүүлчихье гэхэд бэлнээр авна гэсэн. Тэгээд бид хоёр мөн 17 дугаар буудлын Т банкин дээр уулзаж 27.000.000 төгрөгийг нь Р.А-д авч өгөөд салсан.
... Би 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хотод ирээд утсаа асаахад дуудлага хадгалах үйлчилгээнд Р.А-гийн *****дугаараас хоёр гурван удаа, мөн ахынх нь ******утаснаас над руу 2-3 удаа залгасан байсан.
... 2018 оны 11 дүгээр сарын 15, 16-ны үеэр Р.А-гийн ахынх нь өмгөөлөгч гээд эрэгтэй хүн ******дугаарын утаснаас залгасан. Уг хүн эхлээд надтай ярихдаа Авлигатай тэмцэх газраас ярьж байна гэсэн. Тэгэхээр нь би юун хүн вэ, ямар учраас залгаж байна вэ гэхэд А-ыг таних уу гэсэн. Тэгэхээр нь би нэг их сайн танихгүй гэж хэлсэн юм. Би ахынх нь өмгөөлөгч байна, Авлигатай тэмцэх газраас дуудвал хамт очъё, над руу эхэлж яриарай гэж хэлсэн. Тэгснээ мэдүүлгээ зөв өгвөл цаадуул чинь зүгээр байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би ойлгохгүй байна, хот руу орж байж болно гэж хэлээд утсаа салгасан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны хэргийн 59-60 дугаар хуудас/,
- Гэрч Д.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн *** дүгээр хорооны ***-ийн *** дугаар байрны *** тоот 74 м.кв байрыг 100 сая төгрөгөөр Р.Н-д худалдахаар амаар тохиролцсон. Тухайн үед урьдчилгаа 20.0 сая төгрөгийг надад Р.Н- өгсөн. Түүний дараа 2018 оны 7 дугаар сард 45.0 сая төгрөгийг бэлнээр манай “Д-У” ХХК-ийн байранд авч ирж өгсөн. Ингээд надад 65.0 сая төгрөг өгсөн. Одоо 35.0 сая төгрөг дутуу байгаа учраас байрны гэрчилгээг Р.Н-ын нэр дээр шилжүүлж өгөөгүй байгаа. Гэхдээ 2017 оны 9 дүгээр сараас хойш Р.Н- нь уг байрны түлхүүрийг авч өөрийн хэрэгцээнд ашигласан. Би үлдэгдэл мөнгөө авсны дараа байрны гэрчилгээг Р.Н-д шилжүүлж өгөх болно.” гэх мэдүүлэг /3 дугаар хавтасны 28 дугаар хуудас/,
- Шинжээч Ховд аймгийн хөрөнгийн үнэлгээний төвийн үнэлгээчин Ч.М-ын “**** ХОҮ улсын дугаартай кран машины зах зээлийн үнэ цэнэ 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 43.000.000 төгрөг болохыг тодорхойлов” гэх үнэлгээ /3 дугаар хавтасны 91 дүгээр хуудас/,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...“Б” төрийн өмчит хувьцаат компанийн охин компани болох “Х” ХХК-нд үнэхээр авто кран зайлшгүй шаардлагатай хэрэгцээтэй байсан бол төв компанийн актлах санал ирүүлсэн краныг хоорондоо шилжүүлэн авах боломжтой байсан. Гэтэл гүйцэтгэх захирал Р.Н- нь хувийн ашиг сонирхлоо нэгдүгээрт тавьж төрийн өмчийг үнэгүйдүүлж, хувийн өмчөө өндрөөр үнэлж төрийн өмчит компанид худалдсан нь хууль бус байна. Төрийн өмчийн компаниас Р.Н-ын хувийн авто кран худалдан авахад зарцуулсан 47.950.000 төгрөгийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан буруутай этгээдээс бүхэлд нь нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтасны 9-10 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Р.Н- нь өөрийн эзэмшилд байсан ***** УВХ улсын дугаартай Хьюндай стонтрак загварын 5 тонны даацтай автокраныг “А-Г-Э" ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулах замаар ***** УБТ улсын дугаартай болгож, улмаар өөрийн шууд удирдлагад байх “Х” ХХК-нд 47.950.000 төгрөгөөр нийлүүлсэн нь “Б” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашигласан нь нотлогдсон ба Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтны хувьд албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байх үйл ажиллагааны зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
2. Мөн шүүгдэгч Р.Н- нь 2018 оны 7 дугаар сард “Б” төрийн өмчит хувьцаат компани гүйцэтгэх захирлын албан тушаалын байдлаа буюу албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж дуудлагын худалдааны ажлын хэсгийг төрийн өмчийн төлөөлөгчгүйгээр, дуудлага худалдааг нийтэд зарлахгүйгээр зохион байгуулж “Б” төрийн өмчит хувьцаат компани үндсэн хөрөнгөнд 102.800.000 төгрөгийн бүртгэлтэй байсан **** УВА улсын дугаартай Ланд круйзер-200 загварын автомашиныг дуудлага худалдаанд оруулж зах зээлийн ханшаас хямд үнээр буюу 6.600.000 төгрөгөөр, 107.560.120 төгрөгийн бүртгэлтэй байсан ***** улсын дугаартай, XCMG загварын авто краныг зах зээлийн ханшаас хямд үнээр 6.400.000 төгрөгөөр худалдан борлуулж өөртөө болон бусдад давуу байдал бий болгож улсын төсөвт их хэмжээний хохирол буюу 87.607.985 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:
- Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 247 дугаартай, “Үндсэн хөрөнгө дуудлагын худалдаагаар худалдах зөвшөөрөл олгох тухай” тогтоол, хавсралт /1 дүгээр хавтасны 234-235 дугаар хуудас/,
- “Б” төрийн өмчид хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Б/85 дугаартай, “Дуудлага худалдаа зохион байгуулах тухай” тушаал /2 дугаар хавтасны 126 дугаар хуудас/,
- Увс аймгийн Улаангом сумын МВС телевизийн эфирийн найруулагчийн өрөөнд байрлах зар, мэдээний компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 84-125 дугаар хуудас/,
- Увс аймгийн Улаангом сумын МВС телевизийн 2018 оны 6 дугаар сарын 27-наас 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн зарын дуу хоолойны бичлэг, 2018 оны 7 дугаар сарын 05-наас 2018 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн зарын дуу хоолойны бичлэг, 2018 оны 7 дугаар сарын 18-наас 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн зарын дуу хоолойны бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, уг телевизийн зарын дуу хоолойны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3 дугаар хавтасны 202-219 дүгээр хуудас, СД бичлэгүүд/,
- Эд мөрийн баримтаар хураан авсан МВС телевизийн “танд тустай зарын цаг, МВС news мэдээллийн хөтөлбөрийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3 дугаар хавтасны 220-222 дугаар хуудас/,
- ***** УВХ улсын дугаартай, Ланд круйзер 200 загварын автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 68-73 дугаар хуудас/,
- ****** УВА улсын дугаартай, XCMG загварын авто кранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 74-78 дугаар хуудас/,
- Увс аймгийн авто тээврийн төвийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 314, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 318 дугаартай албан бичгээр “***** УВХ улсын дугаартай, Ланд круйзер 200 загварын автомашин, ****** УВА улсын дугаартай, XCMG загварын авто кран”-ы түүхчилсэн шилжилт хөдөлгөөний талаарх бүртгэлийн баримтууд /3 дугаар хавтасны 134, 137-154 дүгээр хуудас/,
- “Б” төрийн өмчит хувьцаат компанийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 529 дугаартай албан бичиг, хавсаргасан баримтууд /4 дүгээр хавтасны 61-202 дугаар хуудас/,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...**** УВХ улсын дугаартай Ланд Круйзер 200, 13-38 УВА улсын дугаартай авто кран зэрэг нь үлдэх өртөггүй, актлах санал ирүүлснийг худалдах доод үнийг тус бүр 6.000.000 төгрөгөөр тогтоож өгсөн. Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлтээр Ланд круйзер 200 загварын тээврийн хэрэгслийг 41.100.000 төгрөг, авто краныг 40.600.000 төгрөгөөр үнэлсэн байна. Дуудлага худалдааг журмын дагуу явуулаагүйгээс үнэ өсөх нөхцөл боломжийг хааж хязгаарлагдмал оролцогчдын хүрээнд дуудлага худалдааг явуулснаар төрийн өмчид хохирол учирсан гэж үзэж байна. Хохирлыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнээс дуудлага худалдаагаар борлуулсан үнийг хасахад Ланд крузер 200 маркийн тээврийн хэрэгслээс 34.500.000 төгрөг, авто кранаас 34.200.000 төгрөгийн хохирол учирсан байна.
... Р.Н- нь 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 86.650.000 төгрөгийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын төрийн сан дахь дансанд тушаасан байсан, цаашид Р.Н-аас нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтасны 9-10 дугаар хуудас, 7 дугаар хавтасны 214 дүгээр хуудас/,
- Гэрч Ж.Я-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2 тээврийн хэрэгслийг худалдах дуудлага худалдаанд 4 хүн дэнчингийн мөнгө банканд тушаачихсан баримттайгаа ирж оролцсон. Ингээд уг 4 хүнийг бүртгээд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас ирүүлсэн тогтоолыг танилцуулаад ирж бүртгүүлсэн дарааллаар нь дугаар өгөөд эхлүүлсэн. Ланд-200 загварын автомашиныг худалдах дуудлага худалдаанд захирлын жолооч Б.Ч- болон А- гээд 1 залуу оролцсон. ...Авто кран дээр бас хоёр хүн дуудлага худалдаанд оролцсон. ...Тус тээврийн хэрэгслүүдийг дуудлага худалдаагаар зарах талаар орон нутгийн МВС телевизэд зар өгсөн гэсэн. Зар явахыг би хараагүй... би 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр материал Эрдэнэцэцэгээс авч үзэхэд телевизээр зарлуулсан үнэн болно гэсэн албан бичиг байхаар нь олон нийтэд зарлуулсан гэж ойлгосон. Хэрэв би 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ажлын хэсэг томилсон тушаал гарсан өдөр нь мэдсэн бол олон нийтэд мэдээлэх ажлыг зохион байгуулах байсан.
Уг дуудлага худалдааны хөтчөөр нь би ажилласан. Тухайн дуудлага худалдаа болдог өглөө материалд таны сая хэлсэн зарын мэдээлэл, тодорхойлолт зэрэг материал орсон байсан. Материалд тэр мэдээллүүдийг хэн оруулсныг хараагүй. Тэгэхдээ энэ талаар дуудлага худалдааны бичиг баримт хөтөлсөн Т.Э- мэдэх байх гэж бодож байна. Тухайн үед захирал хийж байсан Р.Н-ын туслах бичиг хэргээр Т.Э- ажиллаж байсан. Би дуудлага худалдааны материалд дээрх зарын материалыг оруулсан удаа байхгүй. Өглөө ажилд ирэхэд л дуудлага худалдааг зохион байгуулах тушаал гарсан таны нэр орсон байна гэж нарийн бичиг Т.Э- танилцуулсан ба тэр өдрөө дуудлага худалдааг явуулсан. Түүнээс өмнө дуудлага худалдаа явуулах ажлын хэсэг мэдэгдээгүй байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 14-15 дугаар хуудас, 3 дугаар хавтасны 15 дугаар хуудас, 7 дугаар хавтасны 235 дугаар хуудас/,
- Гэрч Ж.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Р.Н- нь өөрийн албан хэрэгцээнд унаж байсан **** УВА улсын дугаартай Ланд крузер 200 загварын автомашиныг анхны өртгөө нөхсөн, ямар нэгэн засвар үйлчилгээ хийж байгаагүй, унаад явах боломжгүй мэтээр материал бүрдүүлж өгч 6.000.000 төгрөгөөр доод үнийг тогтоож дуудлага худалдаанд оруулах зөвшөөрлийг авсан байдаг. Тус тээврийн хэрэгслийг дуудлага худалдаанд оруулах зарыг орон нутгийн Увсын сонин болон ямар нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зар явуулаагүй бөгөөд улмаар дуудлага худалдааг хуурамчаар зохион байгуулсан. ...Р.Н-ын жолооч Б.Ч- уг тээврийн хэрэгслийг 7.500.000 төгрөгөөр авсан байдаг. Улмаар тус тээврийн хэрэгслийн улсын дугаарыг өөрчилж ***** улсын дугаар авч Б.Ч-ын төрсөн дүү А- нь одоо уг тээврийн хэрэгслийг хувьдаа унаж байна.
...Үүнээс гадна ***** улсын дугаартай гурав сунадаг өргөгч краныг 7.500.000 төгрөгөөр Р.Н-ын хувийн компанид олон жил ажиллаж байсан Ж-ид дуудлага худалдаа хийлгүйгээр зарсан. Уг краныг дуудлага худалдаанд оруулах талаар хэвлэл, мэдээлэл, сонин сэтгүүлд зар байршуулаагүй тул иргэд дуудлага худалдаанд оролцоогүй. ...Дуудлага худалдаа зарласан бол надаас эхэлж 6.000.000 төгрөгөөр 2010 онд үйлдвэрлэсэн Ланд Крузер 200 загварын автомашиныг худалдан авахаар дуудлага худалдаанд оролцоно шүү дээ. Анхнаасаа өөрийн хамаарал бүхий хүмүүст өгөхийн тулд үнэгүйдүүлж Төрийн өмчийн хорооноос тогтоол гаргуулсан. Мөн гурав сунадаг зах зээлийн ханшаар 60 сая орчим төгрөгийн өртөгтэй манай аймагт байгаа ганц сайн краныг өөрийн хувийн компанидаа ажиллаж байсан Ж-ид худалдсан. Нөгөө кран нь 1 цагийн 100.000 төгрөгөөр өдөрт 1 сая төгрөгөөр ажил гүйцэтгээд явж байна.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 17-19 дүгээр хуудас/,
- Гэрч Х.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б ТӨХК-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй ***** улсын дугаартай авто кран, **** УВА улсын дугаартай Ланд Круйзер 200 загварын автомашиныг тус бүрийг нь 6.000.000 төгрөгөөр доод үнийг тогтоож дуудлага худалдаанд оруулах гэж байгаа талаар манай телевизэд албан бичиг ирүүлээгүй байна. Мөн 2018 оны 6 дугаар сарын 26-наас 7 дугаар сарын 27-ны хоорондох зарын мэдээний архивыг шүүж үзэхэд дээрх 2 автомашиныг дуудлага худалдаагаар худалдах гэж байгаа талаар зар мэдээлэл манай телевизээр яваагүй. Тиймээс тус компани нь манай телевизээр дээрх зар мэдээллийг явуулаагүй байна. ...2018 онд гэрээ байгуулаагүй учраас ямар нэгэн зар мэдээ өгөөгүй, нэвтрүүлэг бэлтгүүлээгүй. Тус компани нь ойрд зар мэдээ явуулаагүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 40-42 дугаар хуудас/,
- Гэрч Ш.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хоёр тээврийн хэрэгсэл зарагдсан талаар мэдээгүй. 2018 оны 11 дүгээр сараас тус хоёр тээврийн хэрэгслийг зах зээлийн үнээс хямд зарсан талаар орон нутгийн цахим группээр мэдээлэл яваад байхад зарагдсан талаар анх мэдсэн. Манай компаниас автомашин дуудлага худалдаагаар зарах талаар зар мэдээлэл явж байхыг би хараагүй. Компани удирдлагаас уг хоёр тээврийн хэрэгслийг зарах гэж байгаа талаар компани дотроо зар мэдээлэл тараагаагүй, зарагдсан талаар саяхан мэдсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 45-47 дугаар хуудас/,
- Гэрч Г.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тус хоёр тээврийн хэрэгслийг ийм хямдхан үнээр зарсан талаар мэдээгүй. 2018 оны 11 дүгээр сараас орон нутгийн фейсбүүк цахим хаягаар **** УВА улсын дугаартай Ланд круйзер 200 загварын автомашин, ***** улсын дугаартай краныг зах зээлийн ханшаас доогуур үнээр зарсан талаар мэдээлэл яваад байсан энэ үед л зарагдсан талаар мэдсэн. Манай компанийн тухайн тээврийн хэрэгслүүдийг дуудлага худалдаагаар зарах гэж байгаа талаар зар мэдээлэл би сонсоогүй, дотор нь ажиллаж байгаа миний бие сонсоогүй байгаа” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 52-53 дугаар хуудас/,
- Гэрч Ц.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2012-2016 онд “Б” төрийн өмчит хувьцаат компанийн даргаар томилогдон ажиллаж байсан. Миний санаж байгаагаар байгууллагын балансаар 110 сая төгрөгийн үнэтэй авсан байх. Би ажлаа өгөхдөө тухайн автомашиныг ямар нэгэн эвдрэл гэмтэлгүйгээр дараагийн даргад нь хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 58 дугаар хуудас/,
- Гэрч М.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Уг хоёр тээврийн хэрэгсэл нь эдийн засгийн хувьд элэгдлээ нөхөөд үүргээ гүйцэтгэчихсэн байсан. Компанийн өмч хамгаалах зөвлөлөөс цаашид ашиглахад эдийн засгийн үр ашиггүй тул актлуулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гарсан байсан. Тэрийг нь ТУЗ нь хэлэлцээд дэмжсэн байсан. Миний хувьд дуудах доод үнийг нь тогтоож өгсөн. Үнэхээр ашиглах боломжтой тээврийн хэрэгслүүд байсан бол дуудлага худалдаанд оролцсон хүмүүс үнээ нэмээд явах боломжтой байсан. Улаанбаатар хотод бол манай газраас доод үнийг нь тогтоосон тохиолдолд маш олон хүн дуудлага худалдаанд оролцож дуудлага худалдаанд оруулсан хөрөнгийн үнэ нэмэгддэг. ...дуудлага худалдааг явуулах төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 128 дугаар тогтоол байгаа, уг тогтоолд зааснаар дуудлага худалдаа явуулах комисс томилсон тушаал гаргана. Тэгээд зар мэдээ өгсөн байх ёстой, эхний дуудлага худалдаа зарласнаас хойш 30 хоногийн дараа болно, зар дээр хаана, хэдэн цагт болох оролцогч ямар бичиг баримт бүрдүүлэх талаар тодорхой заасан байх ёстой” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 62-63 дугаар хуудас/,
- Гэрч Ц.Ц-Ө-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би МВС телевизэд 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд ажилласан. МВС телевиз ирүүлсэн зарыг 08:00 цагаас 16:00 цаг хүртэл зар хүлээн авах хүн хүлээж авдаг. Хүлээн авсан зарыг менежер Х.Э-т хүлээлгэн өгдөг. Менежер Х.Э- уг зарыг хүлээж аваад Word файл дээр шивж текст хэлбэрт оруулна. Текст хэлбэрт оруулсан зарыг эфирийн найруулагч руу МВС телевиз гэсэн групп чатаар явуулдаг. Эфирийн найруулагч нь менежерээс ирүүлсэн зарыг хүлээж аваад зарын монтаж хийнэ. Монтажлан гэдэг нь текст эвлүүлнэ, зурагтай зар байвал зургийг оруулна. Мөн сэтгүүлч менежерээс ирүүлсэн текстийг уншиж дуу оруулаад эфирийн найруулагчид өгнө. Эфирийн найруулагч нь зарын текст болон дуу хоолойг тохируулан эвлүүлэг хийж бэлэн болгоод мэдээний дараа зарын цагаар тухайн зарыг нэвтрүүлдэг. МВС телевизэд анх ажилд ороход зарын компьютер дээр архивлаж хадгалдаг. Мөн эфирийн найруулагч нь давхар зарын лавлах хийдэг. Хүмүүс зарын талаар утсаар болон биеэр ирж асуухад архивлагдсан зарыг харж байгаад хэлж өгдөг юм. Зарим тохиолдолд зар нь алдаатай гаргах, явахгүй байгаа талаар ханддаг. Тийм тохиолдолд зарын архиваас харж хариуг нь өгдөг юм.
Тухайн өдрийн зарын текст, зарын дуу хоолойны бичлэгт байхгүй зар нь эфирээр цацагдсан байх боломжгүй. Учир нь зарын текст, дуу хоолойны бичлэгийг өдөр өдрөөр нь архивлаж хадгалдаг юм. Ер нь бол бүх зар хадгалдагдаж байдаг. Түүний дотроос зар ямар нэгэн байдлаар устаж болно. Хэрэв тохиолдлоор зар уствал тухайн өдрийн зар, сарын зар, жилийн зар бүгд устаж болно. Тохиолдлоор тухайн өдрийн зараас саланги байдлаар устана гэж байхгүй” гэх мэдүүлэг /3 дугаар хавтасны 16-17 дугаар хуудас/,
- Гэрч Г.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б” ТӨХК-аас 2018 оны 7 дугаар сарын эхээр ямар албан зарыг ирүүлсэн талаар мэдэхгүй байна. Хэрэв уг зар ирээд манай МВС телевизээр олон нийтэд цацагдсан бол бидний зарыг архивладаг хард диск дээр хадгалагдаж үлдсэн байх ёстой. Гэвч уг хард дискэнд 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 15 зар, 7 дугаар сарын 06-ны өдрийн 13 зар, 7 дугаар сарын 07-ны өдрийн 9 зар, 07 дугаар сарын 09-ний өдрийн 9 зар олон нийтэд цацагдсан манай хард диск дээр хадгалагдаж үлдсэн байна. 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн зар байхгүй байгаа нь тухайн өдөр ням гараг буюу зар хүлээн авдаггүй амралтын өдөр байсан. Ням гараг бүрт амралтын өдөр учраас нэмэлтээр зар оруулдаггүй, хүлээж байгаад маргааш өдөр нь оруулдаг юм. Уг “Б” ТӨХК-аас ирүүлсэн гэх зар нь уг 3 өдөр зарлагдсан зар дотор байгаагүй, Энэ талаар урд нь үзлэг хийж бэхжүүлсэн шүү дээ. Манай МВС телевизийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр цацагдсан заруудыг текст нь устаагүй байгаа. Тийм учраас уг “Б” ТӨХК-аас ирүүлсэн “**** УВА Ланд круйзер-200, ***** улсын дугаартай XCMG авто кран зэргийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах” тухай зар нь тухайн өдрүүдийн текстэн заруудад дотор байгаагүй. Хэрэв олон нийтэд цацагдсан бол уг текст нь тухайн 4 өдрийн зарууд дотор байх ёстой... Зөвхөн тэр зар дангаараа устан гэж байхгүй. Тодруулж хэлбэл ямар нэгэн тохиолдлоор, санамсаргүй байдлаар зар устсан гэж үзвэл 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 15 зар бүгд устан байх ёстой гэсэн үг юм” гэх мэдүүлэг /3 дугаар хавтасны 31-32 дугаар хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Би МВС телевизээр Б ТӨХК ланд круйзер-200, авто кран зарна гэх зарыг хараагүй, Ж- /Ж ах/ гэх хүнээс сонсоод уг дуудлага худалдаанд орсон юм.... Би тухайн үед тулгамдаж сандраад тэгээд хэлчихсэн юм. Түүнээс хойш нийлээн бодсоны дараа би “Б” ТӨХК-ний кран, машин тэрэг зарна” гэсэн зар яваагүй, зөвхөн Ж ахаас сонссон гэдгээ санасан. Би мэдүүлэг өгч байхдаа МВС телевизээр урьд өмнө харж байсан зартай андуурсан байна. Одоо уг зарыг үзээгүй гэдгээ баттай мэдэж байна, тэр дуудлага худалдаанд хүнээс сонсоод л орсон юм” гэх мэдүүлэг /3 дугаар хавтасны 24 дүгээр хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...миний бие 2018 оны 7 дугаар сард Б ТӨХК-ийн зохион байгуулсан авто краны дуудлага худалдаанд оролцож тухайн ***** улсын дугаартай автокраныг 6.400.000 төгрөгөөр худалдаж авсан.гэвч Р.Н-ыг шалгах явцад уг кранын битүүмжилсэн одоогоор уг кран миний нэр дээр байгаа боловч битүүмжилсэн болохоор ашиглаж, хэрэглэж болохгүй байгаа, уг краныг цаашид хураан авсан эсвэл улсын орлого болгосон тохиолдолд би Б ТӨХК-ийн дансанд шилжүүлсэн 6.400.000 төгрөгөөр хохироод байна.Иймд уг 6.400.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /8 дугаар хавтасны 104-106 дугаар хуудас/
- Гэрч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би МВС телевизийн 2018 оны 7 дугаар сарын 12-ны өдрөөс хойш МВС телевизийн бүх зарыг үзсэн. Тэгэхэд Б төрийн өмчит хувьцаат компаниас зарлуулсан ямар нэгэн зар яваагүй. Би уг дуудлага худалдаанд зар үзээд оръё гэж шийдсэн зүйл байхгүй. Б ТӨХК-аас зарлуулсан тийм зар ч хараагүй. Ер нь бол А-ээс сонсоод л уг дуудлага худалдаанд орсон юм. Би тухайн үед 16.0 сая төгрөг хүртэл хэлье гэж бодоод хүнээс мөнгө зээлдэхээр тохиролцчихоод дуудлага худалдаад оролцсон. Үнийг 6.400.000 төгрөг дээр зогсоосон шалтгаан нь миний баз А-ийн ах нь сууж байхаар дэмий юм байна гэж бодоод больсон юм.
Би 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр гэртээ харьсан, 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Улаангомд А-ийн гэрт нь хамт байсан юм. Маргааш нь буюу 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр манай сумын баяр болж байсан учраас 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр гэдгийг тод санаж байна” гэх мэдүүлэг /3 дугаар хавтасны 25-26 дугаар хуудас/,
- Гэрч Т.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дуудлага худалдаа явагддаг өдөр дуудлага худалдааны явцыг би хөтөлж байсан. тухайн үед дуудлага худалдааны материалд таны саяны асуусан МВС телевизийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн тодорхойлолт, МВСJXA телевизээр зар нийтэд мэдээлэгдсэн гэх албан зарын нэг нүүр материал хэзээ яаж орсныг би мэдэхгүй байна. ..өөр ямар нэг нь материал бүрдүүлж байгаагүй, мөн дээр дурдсан мэдээллийг дуудлага худалдааны материалд миний бие оруулаагүй.” гэх мэдүүлэг /7 дугаар хавтасны 237 дугаар хуудас/,
- А-б ” ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 1000791, 100079 тоот шинжээчийн дүгнэлтээр “...Тоёото ланд круйзер-200 загварын автомашины зах зээлийн дундаж үнэ 2018 оны 07 дугаар сарын байдлаар 40.918.985 төгрөг, QY160К ХCMG маркийн автокраны зах зээлийн дундаж үнэ 2018 оны 07 дугаар сарын байдлаар 46.689.200 төгрөг” гэх дүгнэлт /7 дугаар хх-ийн 71-87 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Увс аймгийн “Б” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.Н-ын 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 128 дугаартай “Хөрөнгө актлах тухай” “Тус компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, цаашид сэргээн засварлаж, ашиглах боломжгүй, үлдэгдэл өртөггүй хавсралтад заасан актлах хөрөнгийн саналыг Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж дэмжсэн шийдвэр гарсан. Иймд хөрөнгө актлах тухай уг саналыг судлан шийдвэрлэж өгнө үү” гэх албан бичгийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хүргүүлснээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн “Үндсэн хөрөнгө дуудлагын худалдаагаар худалдах зөвшөөрөл олгох тухай” 247 дугаартай тогтоолоор “Б” ТӨХК-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, ашиглалтын хугацаа дууссан, элэгдлээрээ анхны өртгөө нөхсөн, цаашид сэргээн завсарлах боломжгүй 232,360,120.00 төгрөгийн балансын үнэ бүхий автомашиныг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахыг зөвшөөрч, худалдах доод үнийг хавсралтад заасны дагуу тогтоосугай” гэж, түүний хавсралтын 2-т “Автомашины марк, улсын дугаар, зориулалт, хөдөлгүүр, арлын дугаар - Ландкруйзер-200”, **** УВА, суудлын, JTMHU09JXA5034907, үйлдвэрлэсэн/ашиглалтад орсон он-2010/2011, нийт гүйлт/км – 415587, балансын үнэ /төгрөг/ - 102,800,000.00, үлдэх өртөг /төгрөг/ - 0, сэргээн босголтын зардал /төгрөг/ - 0, худалдах доод үнэ /төгрөг/ - 6,000,000.00”, 3-т “Автомашины марк, улсын дугаар, зориулалт, хөдөлгүүр, арлын дугаар - “XCMG” *****, тусгай, 20070914, үйлдвэрлэсэн/ашиглалтад орсон он-2007/2011, нийт гүйлт/км – 194920, балансын үнэ /төгрөг/ - 107,560,120.00, үлдэх өртөг /төгрөг/ - 0, сэргээн босголтын зардал /төгрөг/ - 0, худалдах доод үнэ /төгрөг/ - 6,000,000.00” төгрөгөөр дуудлагын худалдаагаар худалдахыг зөвшөөрсөн боловч шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2018/12/18-01 дугаартай “...Автокран 2018 оны 05 сарын 16-ны өдөр тээврийн хэрэгслийн улсын үзлэг оношилгоонд орж тэнцсэн үзүүлэлттэй байна. 2018 оны 7 сард уг хөрөнгүүд хэвийн ашиглалттай байсан гэж дүгнэж болохоор байна” гэх дүгнэлт, гэрч Б.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “Уг /Ландкруйзер-200”, **** УВА/ тээврийн хэрэгсэл нь төхөөрөмжөөр шалгах 4 үзүүлэлт болон ерөнхий байдлын үзлэгт 2018 оны 02 сарын 27-ны өдөр тэнцэж байсан учраас “тэнцсэн” гэсэн дүгнэлт гарсан..., ...366242045 дугаартай үзлэгийн хуудаст тэнцсэн гэсэн дүгнэлт гарсан байна. Би 2018 оны 05 сарын 16-ны өдөр уг /“XCMG” *****/ тусгай зориулалтын тээврийн хэрэгсэлд өөрийн биеэр төхөөрөмжийн болон ерөнхий байдлын үзлэг хийсэн.” гэх мэдүүлэг зэргээр Р.Н- нь ашиг сонирхлын зөрчилтэй болох нь харагдаж байна.
Шүүгдэгч Р.Н- болон түүний өмгөөлөгчөөс дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсгийг томилсон, Увс аймгийн Улаангом сумын МВС телевизэд дуудлага худалдаа явуулах тухай албан бичгийг илгээж, зарын үнийг тушаасан, дуудлага худалдаа явуулах зар хавтаст хэрэгт авагдсан гэх боловч дээрх автомашин болон автокраныг 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 10 цагт дуудлага худалдаагаар худалдах тухай зарыг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын МВС телевизээр нэвтрүүлээгүй, олон нийтэд зарлаагүй болох нь хэрэгт авагдсан Увс аймгийн Улаангом сумын МВС телевизийн эфирийн найруулагчийн өрөөнд байрлах зар, мэдээний компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөн телевизийн 2018 оны 6 дугаар сарын 27-наас 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн зарын дуу хоолойны бичлэг, 2018 оны 7 дугаар сарын 05-наас 2018 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн зарын дуу хоолойны бичлэг, 2018 оны 7 дугаар сарын 18-наас 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн зарын дуу хоолойны бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, уг телевизийн зарын дуу хоолойны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, МВС телевизийн “танд тустай зарын цаг, МВС news мэдээллийн хөтөлбөрийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Х.Э-, Ш.Б-, Г.Б-, Ц.Ц-Ө- нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
3. Шүүгдэгч Р.А- нь 2018 оны 5 дугаар сард өөрийн төрсөн ах болох “Б” төрийн өмчит хувьцаат компани гүйцэтгэх захирал Р.Н-ын ***** УВХ улсын дугаартай Хьюндай стонтрак загварын 5 тонны даацтай авто краныг “А-Г-Э” ХХК-иар дамжуулан ***** УБТ улсын дугаартай болгож, “Х” ХХК-д 47.950.000 төгрөгөөр худалдаж бусдад давуу байдал бий болгоход урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн нь:
- Гэрч Х.Т-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын эхээр миний танил Р.А- гэх эмэгтэй над руу утсаар яриад би нэг шинэ машин оруулж ирж байгаа юм. Хөдөө аж ахуйн зориулалттай машин байгаа юм. Аж ахуйн нэгж рүү зарах гэсэн чинь цаад газар нь заавал компанийн данс руу мөнгө шилжүүлнэ, хувь хүний данс руу мөнгө шилжүүлэхгүй гээд байна. Мөнгө байршуулсан баталгаатай данс байх шаардлагатай гээд байна. Банкин дээр хүрээд ирээч, мөнгө байршуулаад тэр дор нь буцаагаад авчихъя гээд над руу яриад байсан. Ингээд манай компанийн дансанд Р.А- 1.000.000 төгрөг байршуулсан. Намайг тамга тэмдэгтэйгээ ирээрэй, банкны хуудсан дээр гарын үсэг зурахад тамга, тэмдэг хэрэгтэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би компанийн тэмдгээ аваад 100 айлын Т банкин дээр очсон. Р.А- намайг хүлээгээд байж байсан.
Ингээд би компанийн дансанд орсон 1.0 сая төгрөгийг Р.А-д авч өгсөн. Тэгээд миний зарах гээд байгаа машиныг цаад газар нь авч ч магадгүй, авахгүй ч байж магадгүй хэрэг болбол ярина шүү гэж надад хэлсэн. Ингээд 2018 оны 6 дугаар сарын сүүлээр байх Р.А- над руу утсаар яриад компанийн чинь дансанд 20.000.000 төгрөг орсон. Тэрийг аваад өгчих гэхээр нь би тайлан тооцоог нь яах юм бэ, их мөнгө байна шүү дээ гэхэд манай эгч нягтлан бодогч, тайлан тооцоог нь янзлаад өгчихнө гэж надад хэлсэн. Ингээд би Т банк ороод шилжүүлээд өгье гэсэн чинь заавал бэлнээр авна, би өөрөө очихгүй, ахыгаа явуулчихъя гэж надад хэлсэн. Ингээд ах гээд нэг эрэгтэй хүн над руу утсаар яриад Р.А- чам руу ярьсан уу очиж мөнгө авах гэсэн юм гэхээр нь 3, 4-р хорооллын 1000 нэрийн барааны дэлгүүрийн зүүн талын Т банкин дээр ахтай нь уулзсан. Би тэр үед компанийн тамгаа орхисон байж таараад буцаж хариад тамгаа аваад 32-р тойргийн хойд талын 17-р буудлын Т банкин дээр ахтай нь уулзаад 20.000.000 төгрөг бэлнээр авч өгсөн юм. Тэгэхэд тэр мөнгө авсан ах нь за баярлалаа ахын дүү дахиад 27.000.000 төгрөг орж ирнэ. Тэр мөнгийг аваад өгчихвөл ажил дуусна тэр үед тухтай уулзаад хоол идье, ах нь зүгээр байхгүй шагнана гэж хэлээд явсан.
Үүнээс хойш бараг сарын дараа байх 2018 оны 7 дугаар сарын 15-16-ны үед Р.А- над руу утсаар яриад дансанд чинь дахиад мөнгө орсон байгаа 27.000.000 төгрөг байгаа тэрийг аваад өгчих гэсэн. Тэр үед нь би хөдөө явж таарсан тул 2018 оны 7 дугаар сарын 25-26-ны үед Улаанбаатар хотод ирсэн байхад Р.А- над руу утсаар яриад нөгөө мөнгөө авъя гэхээр нь би данс руу нь шилжүүлчихье гэхэд бэлнээр авна гэсэн. Тэгээд бид хоёр мөн 17 дугаар буудлын Т банкин дээр уулзаж 27.000.000 төгрөгийг нь Р.А-д авч өгөөд салсан.
... Би 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Хотод ирээд утсаа асаахад дуудлага хадгалах үйлчилгээнд Р.А-гийн *****дугаараас хоёр гурван удаа, мөн ахынх нь ******утаснаас над руу 2-3 удаа залгасан байсан.
... 2018 оны 11 дүгээр сарын 15, 16-ны үеэр Р.А-гийн ахынх нь өмгөөлөгч нь гээд эрэгтэй хүн ******дугаарын утаснаас залгасан. Уг хүн эхлээд надтай ярихдаа Авлигатай тэмцэх газраас ярьж байна гэсэн. Тэгэхээр нь би юун хүн вэ ямар учраас залгаж байна вэ гэхэд А-ыг таних уу гэсэн. Тэгэхээр нь би нэг их сайн танихгүй гэж хэлсэн юм. Би ахынх нь өмгөөлөгч байна, Авлигатай тэмцэх газраас дуудвал хамт очъё над руу эхэлж яриарай гэж хэлсэн. Тэгснээ мэдүүлгээ зөв өгвөл цаадуул чинь зүгээр байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би ойлгохгүй байна, хот руу орж байж болно гэж хэлээд утсаа салгасан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 59-60 дугаар хуудас/,
...Би урьд гэрчийн мэдүүлэг өгөхдөө дансны хуулгаа хараагүй учраас барагцаалаад Р.А- нь 1.000.000 төгрөг байршуулсан гээд мэдүүлчихсэн юм. Одоо өөрийн “А-Г-Э” ХХК-ийн Т банкны ******тоот дансны хуулгыг харахад Р.А- нь манай компанийн уг дансанд 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 1.400.000 төгрөгийг түр байршуулаад 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 1.392.000 төгрөгийг буцааж надаар гаргуулж авсан. Би хамт 100 айлын Т банкнаас очиж авсан. Тэгэхдээ Р.А- надад 1.0 сая төгрөг дансанд байршуулчихсан, түүнийгээ буцаагаад авмаар байна, банкнаас авах гэсэн чинь чиний гарын үсэг хэрэгтэй байна гэсэн тэгэхээр нь би банканд очиж гарын үсэг зурчхаад хэдэн төгрөг байсныг нь харахгүйгээр гараад явчихсан. Тухайн үед би ажилтай яарч явсан. Тэгээд Р.А- байршуулсан мөнгөө авч байгаа юм чинь надад хэдэн төгрөг байх нь нэг их хамаагүй гэж бодсон юм. Тухайн үед Р.А- уг мөнгийг авмаар байна гэж над руу 2 өдөр утсаар залгасан. Одоо миний ойлгож байгаагаар тухайн үед тендерт оролцохын тулд 1.400.000 төгрөгийн баталгаа гаргахад л ашигласан юм шиг байна лээ.
Би Р.А-г уг мөнгийг хэдэн тоот данснаас шилжүүлсэн талаар мэдэхгүй байна. Үүнийг би “А-Г-Э” ХХК-ийн ******тоот данстай харьцсан дансны мэдээллийг аваад хэлж өгье. Тухайн үед Р.А- над руу утасдахдаа мөнгө байршуулчихсан байгаа, түүнийгээ л авмаар байна гээд утасдаад байсан. Би тухайн үед ямар данснаас хэдэн төгрөг шилжүүлж байгааг анзаараагүй юм. Тухайн үед би “А-Г-Э” ХХК-ийн Т банкны дансыг ашигладаггүй байсан. Зөвхөн Р.А- л уг Т банкны данс руу анх удаа гүйлгээг хийгээд буцаагаад өөрөө авсан болохоор андуурах юм байхгүй. Энэ нь Р.А-гийн урьдчилж байршуулсан гэх 1.400.000 төгрөгтэй огт холбоогүй. Уг 1.000.000 төгрөг нь 2019 оны асуудал юм. Энэ хэрэгтэй огт холбоогүй асуудал юм. Би Р.А-гийн зөвшөөрөлгүй мөнгө авсан зүйл байхгүй. Уг 1.000.000 төгрөг нь манай “А-Г-Э” ХХК-ийн Хас банкны дансанд ороод ирсэн тэгэхээр нь би уг мөнгийг аваад хадгалчихсан байгаа. Би Р.А-д дахиад ямар учиртай мөнгө ороод ирж байгаа юм бэ, асуудлаа цэгцэлчхээд мөнгөө аваарай гэж Р.А-д хэлсэн. Тэгээд л Р.А- надтай огт холбогдоогүй юм. Р.А- нь урьд хууль бус зүйл хийгээд намайг айлгасан учраас, одоо уг мөнгийг хэрэв хууль бус байвал өгөх газар нь өгье гэж бодож байгаа. Бас барьцаа болгож байгаад дахиад “А-Г-Э” ХХК-ийн данс руу урьдынх шиг их хэмжээний мөнгө шилжүүлээд авчих вий дээ гэж айгаад байгаа юм. Түүнээс уг мөнгийг хууль бус биш бол Р.А-д өгөхгүй гэх зүйл байхгүй. Угаасаа 1.000.000 төгрөг орж ирсэн данс нь миний данс, Р.А- надад мэдэгдэхгүйгээр уг мөнгийг оруулаад посоор гаргаад авчих байх гэж бодоод тухайн үед нь данснаасаа гаргаад авчихсан байгаа. Түүнээс биш би хэн нэгний данснаас хууль бусаар мөнгө гаргаж авсан асуудал байхгүй. Би уг хууль бус асуудалд оролцсон зүйл байхгүй” гэх мэдүүлэг /5 дугаар хавтасны 16-17 дугаар хуудас/,
- Т банкны 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 92 дугаар албан бичгээр олгосон “А-Г-Э” ХХК-ийн дансны тодорхойлолт /1 дүгээр хавтасны 180 дугаар хуудас/,
- Увс аймгийн Авто тээврийн төвийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 341 дүгээр албан бичиг, хавсаргасан баримтуудад “Тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн санд KMFLA17JPSU024056 арлын дугаартай тээврийн хэрэгсэл дараах түүхчилсэн лавлагаатай байна. Үүнд 2013 оны 10 дугаар сарын 21-нээс 2018 оны 1 дүгээр сарын 18-ны хооронд ***** улсын дугаар авч “Х-Х-Х” ХХК /рд:*****/-ны нэр дээр, 2018 оны 1 сарын 18-наас 2018 оны 5 дугаар сарын 04-ний хооронд **** улсын дугаар авч Р.Н- /ОЮ-/-ын нэр дээр, 2018 оны 5 дугаар сарын 04-нээс 2018 оны 10 дугаар сарын 03-ны хооронд ***** улсын дугаар авч “А-Г-Э” ХХК /рд:****/-ны нэр дээр, 2018 оны 10 дугаар сарын 03-наас өнөөг хүртэл **** ХОҮ улсын дугаартайгаар “Х ХХК /рд:******/-ны нэр дээр тус тус бүртгэгдсэн байна. Шилжилт хөдөлгөөн хийсэн материалыг цахим архивын сангаас хэвлэж хавсаргав” /2 дугаар хавтасны 83-106 дугаар хуудас/,
- **** улсын дугаартай Хьюндай стонтрак загварын авто краныг худалдах, худалдан авах тухай иргэн Р.Н-, А-Г-Э ХХК-ийн захирал Х.Т- нарын хооронд 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан гэрээ /2 дугаар хавтасны 91-93 дугаар хуудас/,
- “А-Г-Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Т-гийн Авто тээврийн үндэсний төвийн Ховд салбарт гаргасан хүсэлт /2 дугаар хавтасны хэргийн 101 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Р.А-, түүний өмгөөлөгчөөс гэм буруугүй, гэмт хэрэгт хамжигчаар оролцоогүй гэх боловч шүүгдэгч Р.А-гийн гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутай үйлдэл нь мөрдөн шалгах ажиллагаанд Х.Т-гийн өгсөн гэрчийн мэдүүлэг, “А-Г-Э” ХХК-ийг тендерт оролцуулахын тулд тус компанийн Т банкин дахь 383000062653 дугаартай дансанд 1.400.000 төгрөг байршуулсан байдал, Увс аймгийн Авто тээврийн төвийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 341 дүгээр албан бичиг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
4. Шүүгдэгч Ш.А- нь 2018 оны 5 дугаар сард албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Б” төрийн өмчит хувьцаат компани гүйцэтгэх захирал Р.Н-ын эзэмшлийн ***** УВХ улсын дугаартай Хьюндай стонтрак загварын 5 тонны даацтай авто краныг “А-Г-Э” ХХК-иар дамжуулан 47.950.000 төгрөгөөр “Х” ХХК-нд худалдан авч, бусдад давуу байдал бий болгоход урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн болох нь:
- “Б” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Р.Н-ын 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 43 дугаартай, Ш.А-ыг “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон тухай тушаал /5 дугаар хавтасны 99 дүгээр хуудас/,
- “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/50 дугаартай, “Үнэлгээний хороо байгуулах тухай” тушаал /1 дүгээр хавтасны 134 дүгээр хуудас/,
- 5 тонны даацтай авто кран худалдан авах тендерийн баримт бичиг /1 дүгээр хавтасны 149-205 дугаар хуудас, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн “Тендерийн баримт бичиг 2018 он”/,
- Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /3 дугаар хавтасны 198-199 дүгээр хуудас/,
- “Тендерийн баримт бичиг 2018 он” тендерийн баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /5 дугаар хавтасны 7-10 дугаар хуудас/,
- **** ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дугаар хавтасны 129-131 дүгээр хуудас/,
- Гэрч Б.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “Т-А-Э” ХХК-ийн ерөнхий захирлаар 2013 оны 11 дүгээр сараас өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Манай компани 2017 онд “Х” ХХК-д принтер, нотөбүүк зэрэг эд зүйлс нийлүүлж байсан. Харин 2018, 2019 онуудад ямар нэгэн бараа материал тус компанид нийлүүлж байгаагүй. Миний бодлоор тухайн үнийн санал, урилгыг 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн орчим ирсэн санагдаж байна. Яг нарийн хугацааг нь сайн санахгүй байгаа ба манай компанид ирсэн бичиг, явсан бичгийн бүртгэл гэж байдаггүй. Манай компанийн зүгээс “Х” ХХК-д тус албан бичгийн хариуд ямар нэгэн үнийн санал явуулаагүй, тус тендерт оролцоогүй” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтасны 14-15 дугаар хуудас/,
- Гэрч Ч.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “М-о-У” ХХК-ийн захирлаар 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Би Ш.А- гэх хүнийг танина. Тэр хүн надтай худалдах, худалдан авах гэрээ байгуулж байсан ба тэрээр манай компаниас бараа материал худалдан авдаг. Манай компани нь 2018 оны 5 дугаар сараас өмнө “Х” ХХК-д шийдний хайрцгууд, автомат пускатель, тоолуурын хайрцгууд, кабель тестер багаж, хамперкелиш багаж зэрэг эд зүйлийг нийлүүлж байсан. Манай компани нь “Х” ХХК-нд урьд өмнө нь ямар нэгэн байдлаар тээврийн хэрэгсэл нийлүүлж байгаагүй. Уг компаниас манай компанид 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 5 тонны даацтай автокран нийлүүлэх талаар тендер зарлагдаж байгаа талаар мэдээлэл, үнийн санал ирүүлж байгаагүй, манай компани ч гэсэн тухайн тендерт оролцох талаар албан бичиг, үнийн санал явуулж байгаагүй” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтасны 16-17 дугаар хуудас/,
- Гэрч Н.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.А-ы тушаалаар 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/50 тоот тушаалаар 5 хүний бүрэлдэхүүнтэй үнэлгээний хороо байгуулагдсан. Үнэлгээний хорооны даргаар Н.Н-Э-э, үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар Н.А- миний бие томилогдсон. Уг тендерийг 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 49.000.000 төгрөгийн төсөвт өртөгтэй 5 тонны авто краныг худалдан авахаар харьцуулалтын аргаар зарласан. Ингэхдээ tender.gov.mn болон сонин хэвлэлд зар нийтлүүлээгүй, орон нутгийн телевизээр зарлуулаагүй, өөрийн байгууллагын цахим хуудсанд байршуулаагүй. Үнэлгээний хорооны 5 гишүүн ярилцаад “М-о-У” ХХК, “Т-А-Э” ХХК, “А-Г-Э” ХХК руу үнийн санал ирүүлэх мэдэгдэл хүргүүлсэн. Тэгэхэд Ц.Я- “А-Г-Э” ХХК-нд үнийн санал хүргүүлэхээр хэлсэн байна. Үнэлгээний хорооны гишүүд нь зөвхөн техникийн үзүүлэлтийг л хараад явчихсан юм. Түүнээс өгөгдлийн хүснэгтийн шалгуурыг хараагүй. Одоо харахад өгөгдлийн хүснэгтийн шалгуур үзүүлэлтийг “А-Г-Э” ХХК хангахгүй байна, авто кран ч гэсэн өөрийн гадна үзэмж, хуучин механизмтай зэрэг байдлаараа шаардлага хангахгүй байгаа. “А-Г-Э” ХХК нь худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл байхгүй, сүүлийн 3 жил үйл ажиллагаа явуулаагүй, татвар төлөөгүй, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулж ирээгүй зэрэг нь уг тендерийг сонгон шалгаруулахаас шууд татгалзах үндэслэл болох байсан. Гэвч үнэлгээний хороо уг тендерийг шалгаруулсан. Хуулийн дагуу бол бид тендерт “А-Г-Э” ХХК-ыг сонгон шалгаруулахаас татгалзаж, тендерийг дахин зарлах ёстой байсан. Гэтэл ийм шийдвэр гаргаагүй бидний буруу. Тухайн үнэлгээний хорооны гишүүдийн туршлага дутуу байдлыг хэн нэгэн овжиноор ашигласан байна гэж үзэж байна.” гэх мэдүүлэг /3 дугаар хавтасны 29-30 дугаар хуудас/,
- Гэрч Н.Н-Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Уг тендерийг 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 15 цаг 30 минутанд нээсэн. Нээхэд зөвхөн “А-Г-Э” ХХК ганцаараа материал ирүүлсэн байсан. Өөр компани материал ирүүлээгүй учраас тендерийн баримт бичгийг нээсэн. Тендерийг үнэлэхдээ зөвхөн үнийн санал болон авто краны даац, техникийн үзүүлэлтийг харсан. Фото зураг бол ирүүлээгүй юм. Үнийн саналд 47.950.000 төгрөгөөр нийлүүлэхээр санал ирүүлсэн болохоор үнэлгээний хороо хуралдаад шалгаруулсан. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг санаандгүй “Хангасан” гээд биччихсэн байна. Бодитоор “А-Г-Э” ХХК нь улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг ирүүлээгүй гэдгийг одоо л мэдэж байна.” гэх мэдүүлэг /3 дугаар хавтасны 223 дугаар хуудас/,
- Гэрч Ц.Я-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед “А-Г-Э” ХХК дангаараа ганц санал ирүүлсэн. Тэгэхээр нь уг компанийг шалгаруулсан. Үнэлгээний хорооны гишүүдийн 100%-ийн саналаар “А-Г-Э” ХХК-ийг шалгаруулсан” гэх мэдүүлэг /3 дугаар хавтасны 225 дугаар хуудас/,
- Гэрч У.П-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ш.А- захирал надаас сумны сунадаг урт 15 метр, тэвшний даац 5 тонн гэсэн шаардлага хэвээрээ байгаа юу гэж асуусан. Тэгэхэд нь би тийм байгаа хэвээрээ, сумны урт нь 15 метр сунадаг, тэвшний даац 5 тонн хэвээрээ байгаа гэж хариулаад техникийн тодорхойлолтыг боловсруулж өгсөн” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтасны 226 дугаар хуудас/,
- 47.950.000 төгрөгийн үнэтэй Хьюндай стонтрак загварын краныг “Х” ХХК-ны Үндсэн хөрөнгөд бүртгэж авсан тухай орлогын падаан /1 дүгээр хавтасны 133 дугаар хуудас/,
- Х ХХК-ийн захирлын 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1/124 дугаартай, А-Г-Э ХХК-нд хаягласан “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичиг, 5 тонны даацтай авто кран нийлүүлэх тухай гэрээ, техникийн комиссын акт /1 дүгээр хавтасны 191-194 дүгээр хуудас/,
- Монгол Улсын Сангийн яамны 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 6-1/7693 дугаартай, “Зөвлөмж, тайлбар гаргах тухай”: “...Х” ХХК-иас 2018 онд зарласан “Кран нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгох” тендер шалгаруулалт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /цаашид хууль гэх/-ийн дагуу хийгдсэн эсэхийг ирүүлсэн материалд үндэслэн хянан үзлээ. Тус тендер шалгаруулалтад захиалагчийн “хамгийн сайн” тендер ирүүлсэн хэмээн үзэж гэрээ байгуулсан “А-Г-Э” ХХК нь захиалагчийн баталсан тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн Тендерт оролцогчид өгөх зааварчилгааны 1.1-т заасан дараах шаардлагуудыг хангахгүй байна. Үүнд; - Сүүлийн 2 жилийн туршлагын мэдээлэл /гэрээгээр гүйцэтгэсэн ажлын гэрээний хуулбар/; - Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар гэсэн материалуудыг ирүүлээгүй байна. Түүнчлэн үнийн саналыг тендерийн баримт бичгийн Үнийн саналын маягтын дагуу ирүүлээгүй байна.
Захиалагч дээрх шаардлагуудыг хангаагүй тендерт оролцогчийг “хамгийн сайн” тендер ирүүлсэн хэмээн үзэж гэрээ байгуулсан нь хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.
Мөн захиалагч “А-Г-Э” ХХК-нд 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1/124 тоот албан бичгээр гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл хүргүүлж, уг өдрөө буюу 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 9 дугаартай гэрээг байгуулсан байна. Энэ нь хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэсэн заалтыг зөрчсөн байна. Иймд дээрх тендер шалгаруулалт нь хуулийн дагуу явагдаагүй байна” гэх албан бичиг /5 дугаар хавтасны 12-13 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ш.А-аас “Х” ХХК-ийн үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн “А-Г-Э” ХХК-тай гэрээ байгуулсан, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ц-аас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “урьдчилан амлаж, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэж байгаа. Шүүгдэгч Ш.А- хэнд юу ч амлаагүй. Энэ талаарх нотлох баримт байхгүй. Дээрээс нь үнэлгээний хорооны 5 гишүүн Ш.А- надад нөлөөлөөгүй гэдгийг мэдүүлсэн. Мөн шүүгдэгч Р.Н- Ш.А-д нөлөөлөөгүй бөгөөд төлөвлөгөөг нэгтгэж батлах үед кран худалдаж авах гэж байгаа талаар мэдэж авсан. Тэрхүү мэдээллийг ашиглаад худалдан авах ажиллагаанд оролцсон. Үнэлгээний хороо байгуулсан, үнэлгээний хороо журмын дагуу үйл ажиллагаа явуулсан. Мөн Ш.А- шууд чиглэл өгснийг нотолсон баримт байхгүй учраас Ш.А-ыг цагаатгах үндэслэлтэй. Тухайн 47.950.000 төгрөгийг би өөрөө авсан гэдгийг Р.Н- мэдүүлж байгаа. Албан тушаалын гэмт хэрэгт өөрт болон бусдад давуу байдал бий болгосон гэж байгаа. Хэрэв өөртөө давуу байдал бий болгосон бол миний үйлчлүүлэгч хохирлын асуудалд оролцоно. Гэтэл 47.950.000 төгрөгөөс Ш.А- нэг ч төгрөг аваагүй бөгөөд “А-Г-Э” ХХК-ийн дансанд орсон мөнгийг Т- гэгч нь Р.А-д 27.000.000 төгрөгийг шилжүүлээд, 20.000.000 төгрөгийг ах Р.Н-д нь өгсөн гэдгээ мэдүүлсэн байгаа хэмээн дүгнэлт гаргасан байна.
“Х” ХХК-иас 2018 оны 5 дугаар сард зарласан “Кран нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгох” тендер шалгаруулалт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу явагдаагүй болох нь Монгол Улсын Сангийн яамны 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 6-1/7693 дугаартай, “Зөвлөмж, тайлбар гаргах тухай” албан бичигт дурдсан үндэслэлээр тогтоогдсон бөгөөд захиалагч болох “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.А-аас хуульд заасан шаардлага хангаагүй тендерт оролцогч “А-Г-Э” ХХК-ийг “хамгийн сайн” тендер ирүүлсэн хэмээн үзэж гэрээ байгуулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж заасныг зөрчсөн байна.
Шүүгдэгч Ш.А- нь Х” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд шүүгдэгч Р.Н-ын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 43 дугаар тушаалаар томилогдсоноос хойш 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 09 дугаартай гэрээгээр өөрийн томилсон удирдах албан тушаалтан болох Р.Н-ын автокраныг өөрийн хариуцаж буй байгууллагад худалдан авч, бусдад давуу байдал бий болгож дэмжлэг үзүүлсэн гэж шүүхээс дүгнэлээ.
4. Шүүгдэгч Б.Ч- нь 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Б төрийн өмчит компанийн үндсэн хөрөнгөнд 102.800.000 /нэг зуун хоёр сая найман зуун мянга/ төгрөгийн бүртгэлтэй байсан **** УВА улсын дугаартай Ланд крузер-200 загварын авто машиныг зах зээлийн ханшаас хямд үнээр буюу 6600000 / зургаан сая зургаан зуун мянга/ төгрөгөөр худалдан авч, өөртөө давуу байдал бий болгож, санаатай дэмжлэг үзүүлсэн болох нь:
- ***** УВХ улсын дугаартай, Ланд круйзер 200 загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 68-73 дугаар хуудас/,
- Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 247 тоот тогтоол, хавсралт /1 дүгээр хавтасны 234-235 дугаар хуудас/,
- Увс аймгийн авто тээврийн төвийн 318 тоот албан бичиг, хавсралт /3 дугаар хавтасны 137-154 дүгээр хуудас/,
- Увс аймгийн автотээврийн төвийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 314 дугаартай албан бичиг /3 дугаар хавтасны 134 дүгээр хуудас/,
- Увс аймгийн Улаангом сумын МВС телевизийн зарын дуу хоолойны бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /3 дугаар хавтасны 202-208, 212-219 дүгээр хуудас/,
- Эд мөрийн баримтаар хураан авсан түр хураан авсан МВС телевизийн “Танд тустай зарын цаг, МВС news мэдээллийн хөтөлбөрийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3 дугаар хавтасны 220-222 дугаар хуудас/,
- Б ТӨХК-ны 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 529 тоот албан бичиг, хавсаргасан баримтууд /4 дүгээр хавтасны 61-202 дугаар хуудас/,
- “Б” төрийн өмчит хувьцаат компанийн дансанд 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 1.500.000.00 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 5.100.000.00 төгрөг, нийт 6.600.000 төгрөг төлсөн баримтууд /2 дугаар хавтасны 53,63 дугаар хуудас/,
- Р.Н- болон Б.Ч- нарын хооронд 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах гэрээ /2 дугаар хавтасны 55 дугаар хуудас/,
- Б төрийн өмчид хувьцаат ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Б/85 дугаартай “Дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсэг байгуулах тухай” тушаал /2 дугаар хавтасны 126 дугаар хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ““...**** УВХ улсын дугаартай Ланд Круйзер 200, 13-38 УВА улсын дугаартай авто кран зэрэг нь үлдэх өртөггүй, актлах санал ирүүлснийг худалдах доод үнийг тус бүр 6.000.000 төгрөгөөр тогтоож өгсөн. Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлтээр Ланд круйзер 200 загварын тээврийн хэрэгслийг 41.100.000 төгрөг, авто краныг 40.600.000 төгрөгөөр үнэлсэн байна. Дуудлага худалдааг журмын дагуу явуулаагүйгээс үнэ өсөх нөхцөл боломжийг хааж хязгаарлагдмал оролцогчдын хүрээнд дуудлага худалдааг явуулснаар төрийн өмчид хохирол учирсан гэж үзэж байна. Хохирлыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнээс дуудлага худалдаагаар борлуулсан үнийг хасахад Ланд крузер 200 маркийн тээврийн хэрэгслээс 34.500.000 төгрөг, авто кранаас 34.200.000 төгрөгийн хохирол учирсан байна...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтасны 9-10 дугаар хуудас/,
- Гэрч Ж.Я-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2 тээврийн хэрэгслийг худалдах дуудлага худалдаанд 4 хүн дэнчингийн мөнгө банканд тушаачихсан баримттайгаа ирж оролцсон. Ингээд уг 4 хүнийг бүртгээд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ирүүлсэн тогтоолыг танилцуулаад ирж бүртгүүлсэн дарааллаар нь дугаар өгөөд эхлүүлсэн. Ланд-200 загварын автомашиныг худалдах дуудлага худалдаанд захирлын жолооч Б.Ч- болон А- гээд 1 залуу оролцсон. ...Автокран дээр бас хоёр хүн дуудлага худалдаанд оролцсон. ..Тус тээврийн хэрэгслүүдийг дуудлага худалдаагаар зарах талаар орон нутгийн МВС телевизэд зар өгсөн гэсэн. Зар явахыг би хараагүй...би 2018 оны 7 сарын 27-ны өдөр материал Эрдэнэцэцэгээс авч үзэхэд телевизээр зарлуулсан үнэн болно гэсэн албан бичиг байхаар нь олон нийтэд зарлуулсан гэж ойлгосон, хэрэв би 2018 оны 6 сарын 25-ны өдөр ажлын хэсэг томилсон тушаал гарсан өдөр нь мэдсэн бол олон нийтэд мэдээлэх ажлыг зохион байгуулах байсан ....би дуудлага худалдааны хөтчөөр ажилласан.дуудлага худалдаа болдог өдөр материалд таны сая хэлсэн зарын мэдээлэл, тодорхойлолт зэрэг материал орсон байсан материалд тэр мэдээлэл хэн оруулсныг хараагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 14-15 дугаар хуудас, 3 дугаар хавтасны 15 дугаар хуудас, 7 дугаар хх-ийн 235 дугаар хуудас /,
- Гэрч Ж.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Р.Н-ын жолооч Б.Ч- уг тээврийн хэрэгслийг 7500.000 төгрөгөөр авсан байдаг. Улмаар тус тээврийн хэрэгслийн улсын дугаарыг өөрчилж ***** улсын дугаар авч Б.Ч-ын төрсөн дүү А- нь одоо уг тээврийн хэрэгслийг хувьдаа унаж байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 17-19 дүгээр хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: “...Би МВС телевизээр Б ТӨХК ланд круйзер-200, автокран зарна гэх зарыг хараагүй, Ж- /Ж ах/ гэх хүнээс сонсоод уг дуудлага худалдаанд орсон юм.... Би тухайн үед тулгамдаж сандраад тэгээд хэлчихсэн юм. Түүнээс хойш нэлээн бодсоны дараа би “Б” ТӨХК-ний кран, машин тэрэг зарна” гэсэн зар яваагүй, зөвхөн Ж ахаас сонссон гэдгээ санасан. Би мэдүүлэг өгч байхдаа МВС телевизээр урьд өмнө харж байсан зартай андуурсан байна. Одоо уг зарыг үзээгүй гэдгээ баттай мэдэж байна, тэр дуудлага худалдаанд хүнээс сонсоод л орсон юм” гэх мэдүүлэг /3 дугаар хавтасны 24 дүгээр хуудас/,
- А-б ХХК-ны 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 1000791, 100079 тоот шинжээчийн дүгнэлт /8 дугаар хавтасны 71-87 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2021/ДШМ/04 дугаар магадлалд “Б” төрийн өмчит хувьцаат компанийн эзэмшлийн **** УВА улсын дугаартай Тоуоtа land сruisег-200 маркийн тээврийн хэрэгслийг дуудлага худалдаагаар 6.600.000.00 төгрөгөөр худалдаж авсан Б.Ч-ыг, ХСМG маркийн авто краныг 6.400.000.00 төгрөгөөр худалдаж авсан Б.Г- нарыг тус тус шүүгдэгч Р.Н-ын холбогдсон албан тушаалын байдал, эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, бусдад давуу байдал бий болгон их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт хамтран оролцсон, урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн эсэхийг шалгаж, Р.Н-, Б.Ч-, Б.Г- нарын санаа, зорилгын сэдэл, оролцоог тус бүр нарийвчлан тогтоосны дараа тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхээр байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн ба Б.Ч-ын нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгоход хамжигчаар оролцсон нөхцөл байдал тогтоогдсон.
Харин Б.Г-ийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож ирүүлсэн бөгөөд түүний хувьд шүүгдэгч Р.Н-ын холбогдсон албан тушаалын байдал, эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, өөртөө давуу байдал бий болгон их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт хамтран оролцсон, урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Дөрөв: Хууль зүйн дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв нотлох баримтууд гэж шүүх үнэлэв.
Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн 2 дугаар зүйлийн (а)-д "Нийтийн албан тушаалтан” гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдон буюу сонгогдон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ” гэж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг ойлгоно” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж,
Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан” гэж тус тус хуульчилжээ.
Б төрийн өмчит компани төрийн өмчит аж ахуйн нэгж байна.
Шүүгдэгч Р.Н- нь “Б” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлаар 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байгаа бөгөөд түүний хашиж байгаа албан тушаалыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалтад тус тус зааснаар нийтийн албан тушаалтанд хамруулан ойлгоно.
Шүүгдэгч Р.Н-, Ш.А- нарын ажил олгогчтой байгуулсан гэрээ, контрактаас үзэхэд байгууллагын “бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний чанарыг өндөр түвшинд хүргэх, өртөг, зардлыг хямдруулах, өр авлагыг бууруулах”-аар үүрэг хүлээж, эрх үүргээ хэрэгжүүлэн ажиллах нөхцөл бололцоогоор бүрэн хангагдсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн субъект болох нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосноор гэмт хэргийн шинжийг хангах ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг буюу гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь тухайн гэмт хэргийг үйлдсэний улмаас их хэмжээний хохирол учруулснаар илэрнэ.
Шүүгдэгч Р.А-, Ш.А- нар нь гэмт хэрэгт хамтран оролцохдоо шүүгдэгч Р.Н-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэх буюу “Х” ХХК-нд Хьюндай стонтрак загварын авто краныг “А-Г-Э” ХХК-иар дамжуулан 47.950.000 төгрөгөөр нийлүүлэхэд, мөн шүүгдэгч Б.Ч- нь 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Б төрийн өмчит компанийн үндсэн хөрөнгөнд 102.800.000 төгрөгийн бүртгэлтэй байсан **** УВА улсын дугаартай Ланд крузер-200 загварын авто машиныг зах зээлийн ханшаас хямд үнээр буюу 6600000 төгрөгөөр худалдан авч, урьдчилан амлаж санаатай дэмжлэг үзүүлэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус хамжигчаар оролцсон нь нотлогдсон ба прокуророос яллах дүгнэлт үйлдэхэд шүүгдэгч Р.Н-ын үйлдэл холбогдлыг холбогдох нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцоход тухайн гэмт хэргийн хамжигч нь заавал нийтийн албан тушаалтан байхыг шаардахгүй.
Мөн албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулах онцлогтой.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад дүгнэлт хийхэд хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон тул мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн нэг талыг барьж шалгасан гэж үзэх үндэслэлгүй.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Р.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Р.А-, Ш.А- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгоход хамжигчаар оролцсон, шүүгдэгч Б.Ч-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгоход хамжигчаар оролцсон гэм буруутайд тус тус тооцох нь үндэслэлтэй гэж дүгнэв.
Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч Р.Н-ын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох шунахайн сэдэлт, гэм буруугийн шууд санаа нь нөлөөлсөн гэж үзлээ.
5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад ““их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно” гэж, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэг нэгж нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тус тус заасан байх бөгөөд 50.000.000 төгрөг буюу түүнээс дээш хэмжээний хохирол учруулсан бол их хэмжээний хохирол хамаарна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс энэ хэргийн улмаас улсад нийт 116.650.000 төгрөгийн хохирол учирсан, ...Р.Н- нь 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 86.650.000 төгрөгийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын төрийн сан дахь дансанд тушаасан байсан, цаашид Р.Н-аас нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байна.
Мөн шүүх хуралдааны үеэр шүүгдэгч Р.Н- нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 5.200.000 төгрөгийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын төрийн сан дахь дансанд тушаасан баримтыг гаргаж өгсөн.
Шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон нотлох баримтуудыг үндэслэн дүгнэж үзэхэд шүүгдэгч Р.Н-ын гэм буруутай үйлдлийн улмаас хуулиар хамгаалагдсан төрийн өмчийн оролцоотой компанид хохирол учирсан гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Р.Н-аас дараах байдлаар гэмт хэргийн хохирлыг тооцож, гаргуулах нь зүйтэй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар “Х” ХХК-нд ***** УВХ улсын дугаартай Хьюндай стонтрак загварын 5 тонны даацтай, шинжээчийн дүгнэлтээр үнэлэгдсэн 43.000.000 төгрөгийн үнэтэй авто краныг 47.950.000 төгрөгөөр нийлүүлсэн бөгөөд уг авто краны улсын дугаарыг ***** ХОҮ болгож, “Х” ХХК-ны үйл ажиллагаанд ашиглаж байгаа нь тогтоогдсон.
Дээрх дуудлага худалдаа хууль бус явагдсан болох нь гэрч болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул ***** ХОҮ улсын дугаартай Хьюндай стонтрак загварын тээврийн хэрэгслийг зарсан үнэ 47.950.000 төгрөгийг шүүгдэгч Р.Н-аас гаргуулан “Х” ХХК-нд буцаан олгох нь зүйтэй.
Мөн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас “Б” төрийн өмчит хувьцаат компани **** УВХ улсын дугаартай Ланд Круйзер 200, 13-38 УВА улсын дугаартай авто кран зэргийг худалдах доод үнийг тус бүрийг 6.000.000 төгрөгөөр тогтоож өгсөн боловч тус компанийн захирал Р.Н- албан тушаалын байдлаа ашиглан дуудлага худалдааг журмын дагуу явуулаагүйгээс эдгээр автомашин болон авто краны үнэ өсөх нөхцөл боломжийг хааж, хязгаарлагдмал оролцогчдын хүрээнд дуудлага худалдааг явуулснаар “А-б” ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 1000791, 100079 тоот шинжээчийн дүгнэлтээр “...Тоёото ланд круйзер-200 загварын автомашины зах зээлийн дундаж үнэ 2018 оны 07 дугаар сарын байдлаар 40.918.985 төгрөг, QY160К ХCMG маркийн автокраны зах зээлийн дундаж үнэ 2018 оны 07 дугаар сарын байдлаар 46.689.200 төгрөг” гэх дүгнэлтийг үндэслэн төрийн өмчид 87.608.185 төгрөгийн бодит хохирол учирсан гэж дүгнэх боловч уг мөнгийг Р.Н-аас гаргуулж улсын орлого болгох боломжгүй байна.
Шүүгдэгч Р.Н- нь дээрх төрийн өмчид учирсан хохирол гэж ХААН банкин дахь Төрийн сангийн 100900000721 дугаартай дансанд 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 86.650.000 төгрөгийг, ХААН банкин дахь Төрийн сангийн 100900000721 дугаартай дансанд 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 5.200.000 төгрөгийг тушааж, мөнгөн шилжүүлгийн баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Р.Н-ын Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дансанд тушаасан нийт 91.850.000 төгрөгөөс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 47.950.000 төгрөгийг гаргуулан “Х” ХХК-нд, иргэний нэхэмжлэгч Б.Г- нь Б ТӨХК-ийн зохион байгуулсан авто краны дуудлага худалдаанд оролцож тухайн ***** улсын дугаартай автокраныг 6.400.000 төгрөгөөр худалдаж авч, 6.400.000 төгрөгөөр хохирсон байх тул Б төрийн өмчит компаниас 6.400.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Г-эд олгож, шүүгдэгч Р.Н-ын илүү төлсөн 37.500.000 төгрөгийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын данснаас гаргуулж шүүгдэгч Р.Н-д буцаан олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэх”-ээр тус тус зохицуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах гэдэг нь гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ цэнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг гэм буруутай этгээдээс шууд хураан авч улсын төсөвт шилжүүлэх ойлголт юм.
Иймд “Х” ХХК-ны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй шүүгдэгч Р.Н-ын өмчлөлийн ***** ХОҮ улсын дугаартай Хьюндай стонтрак загварын тээврийн хэрэгсэл, ***** улсын дугаартай XCMG загварын автокраны үнэ 6400.000 төгрөгийг, шүүгдэгч Б.Ч-ын Ланд круйзер 200 загварын тээврийн хэрэгслийг худалдан авахад төлсөн 6600.000 төгрөгийг тус тус хурааж улсын орлого болгох нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн 6.600.000 төгрөгөөр худалдагдсан ***** улсын дугаартай Ланд круйзер 200 загварын тээврийн хэрэгсэл, 6.400.000 төгрөгөөр худалдагдсан ***** улсын дугаартай XCMG загварын авто краныг Б төрийн өмчит компанийн өмчлөлд буцаан олгохоор шийдвэрлэв.
Учир нь нэгэнт шүүхээс уг 2 тээврийн хэрэгслийг худалдан борлуулахад зохих хууль тогтоомжуудыг зөрчсөн гэж дүгнэсэн тул маргаан бүхийн дээрх машинуудыг тухайн эзэмшигч байгууллагаас нь дахин тендер зарлаж хууль журмын дагуу худалдан борлуулах эрхийг нь тухайн байгууллагад нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Р.А-, Ш.А-, Б.Ч- нарыг энэ шийтгэх тогтоолоор бусад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
6. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Р.Н-, Р.А-, Ш.А-, Б.Ч- нарт үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Н-ын нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 12000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А-ы нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 1 сарын хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.А-гийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-ын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэх” дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б-аас “Улсын яллагчаас Р.Н-д санал болгосон торгуулийн ялыг хөнгөрүүлж, хасаж өгнө үү” гэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ц-аас “Шүүгдэгч Ш.А-д улсын яллагчаас санал болгосон торгох ялыг хуульд заасан доод хэмжээгээр оногдуулж өгнө үү” гэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тилеубердээс “Шүүгдэгч Р.А-д торгуулийн ялын хамгийн бага хэмжээгээр буюу 5400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.А-гаас “Улсын яллагчаас санал болгосон торгуулийн ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна.” гэх саналыг тус тус гаргасан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд удирдлага болгов.
Шүүгдэгч Р.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, мөн шүүгдэгч Р.А-, Ш.А-, Б.Ч- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус харгалзан үзэв.
Мөн шүүгдэгч нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн 5 дугаар хавтасны 37-39 дүгээр хуудсанд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
Иймд шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Р.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч Ш.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.500.000 төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч Р.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч Б.Ч-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Н-, Б.Ч- нарын сэжигтнээр баривчлагдсан тус бүр 2 /хоёр/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, шүүгдэгч Р.Н-д оногдуулсан торгох ялаас 30,000 төгрөгийг, шүүгдэгч Б.Ч-т оногдуулсан торгох ялаас 30,000 төгрөгийг тус тус хасаж, шүүгдэгч Р.Н-д оногдуулсан торгох ялын хэмжээг 9.970.000 төгрөг, шүүгдэгч Б.Ч-т оногдуулсан торгох ялын хэмжээг 6.470.000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Н-, Р.А-, Ш.А-, Б.Ч- нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 /хоёр/ жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Н-, Р.А-, Ш.А-, Б.Ч- нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хассан эрх хасах ялын хугацааг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Н-, Р.А-, Ш.А-, Б.Ч- нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэхийг дурдах нь зүйтэй.
7. Бусад асуудлаар.
Энэ хэрэгт шүүгдэг Р.А-, Ш.А- нар нь цагдан хоригдсон хоноггүй, мөн шүүгдэгч нараас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын хувийн бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн Х ХХК-ийн “Краны тендерийн баримт бичиг 2018” гэх 1 хавтас 70 хуудас, уг хавтасны эхний хуудсанд үдэгдсэн А-Г-Э ХХК-иас Х ХХК-нд ирүүлсэн 47.950.000 төгрөгийн нэхэмжлэх 1 хуудас, Х ХХК-иас А-Г-Э ХХК-нд шилжүүлсэн 180630131740015 дугаартай төлбөрийн даалгавар 1 хуудас, 180619100711783 дугаартай төлбөрийн даалгавар 1 хуудас, 180619100246853 дугаартай төлбөрийн даалгавар 1 хуудас зэргийг тус тус эрүүгийн 183500403219 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалж, Увс аймаг дахь Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 49 дугаартай “Х” ХХК-ны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй ***** ХОҮ улсын дугаартай Хьюндай стонтрак загварын тээврийн хэрэгслийн битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, ***** улсын дугаартай Ланд круйзер 200 загварын тээврийн хэрэгсэл, ***** улсын дугаартай XCMG загварын автокраныг битүүмжлэх тухай прокурорын 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 02, 03 дугаартай тогтоол, шүүгдэгч Б.Ч-ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-1520000013 дугаар бүхий гэрчилгээтэй, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 2-48 айлын орон сууцны 4-44 тоотод байрлах, 18 мкв орон сууцыг битүүмжилсэн 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 26 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Р.Н-, Р.А-, Ш.А-, Б.Ч- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И.м овогт Р-ы Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч И.м овогт Р-ы А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгоход хамжигчаар оролцсон гэм буруутайд,
Ж.б овогт Ш-н А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгоход хамжигчаар оролцсон гэм буруутайд
Ш овогт Б-ын Ч-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгоход хамжигчаар оролцсон гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Н-ын нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял;
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А-ы нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6500 /зургаан мянган таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял;
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.А-гийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5400 /таван сая дөрвөн зуун мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-ын нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6500 /зургаан сая таван зуун мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Н-, Б.Ч- нарын сэжигтнээр баривчлагдсан тус бүр 2 /хоёр/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, шүүгдэгч Р.Н-д оногдуулсан торгох ялаас 30.000 /гучин мянга/ төгрөгийг, шүүгдэгч Б.Ч-т оногдуулсан торгох ялаас 30.000 /гучин мянга/ төгрөгийг тус тус хасаж, шүүгдэгч Р.Н-д оногдуулсан торгох ялын хэмжээг 9.970.000 /есөн сая есөн зуун далан мянга/ төгрөг, шүүгдэгч Б.Ч-т оногдуулсан торгох ялын хэмжээг 6.470.000 /зургаан сая дөрвөн зуун далан мянга/ төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Н-, Р.А-, Ш.А-, Б.Ч- нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 /хоёр/ жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Н-, Р.А-, Ш.А-, Б.Ч- нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Н-, Р.А-, Ш.А-, Б.Ч- нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хассан эрх хасах ялын хугацааг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
7. Энэ хэрэгт шүүгдэгч Р.А-, Ш.А- нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Р.А-, Ш.А-, Б.Ч- нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын хувийн бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг дурдсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Р.Н-ын Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 100900000721 дансанд тушаагдсан нийт 91.850.000 /ерөн нэгэн сая найман зуун тавин мянга/ төгрөгөөс 47.950.000 /дөчин долоон сая есөн зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан “Х” ХХК-нд, Б төрийн өмчит компанийн дансанд тушаагдсан 6.400.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Г-эд олгосугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дэх хэсэгт зааснаар “Х” ХХК-ны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй шүүгдэгч Р.Н-ын өмчлөлийн ***** ХОҮ улсын дугаартай Хьюндай стонтрак загварын тээврийн хэрэгсэл, ***** улсын дугаартай XCMG загварын автокраны үнэ 6400.000 /зургаан сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг, шүүгдэгч Б.Ч-ын Ланд круйзер 200 загварын тээврийн хэрэгслийг худалдан авахад төлсөн 6600.000 /зургаан сая зургаан зуун мянга/ төгрөгийг тус тус хурааж улсын орлого болгохыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
10. Шүүгдэгч Р.Н-ын гэмт хэргийн улмаас учирсан хохиролд төлсөн 91.850.000 төгрөгөөс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох ***** ХОҮ улсын дугаартай Хьюндай стонтрак загварын тээврийн хэрэгслийг зарсан үнэ 47.950.000 төгрөг, ***** улсын дугаартай XCMG загварын автокраны үнэ 6400000 төгрөгийг хасаж, илүү төлсөн 37500000 төгрөгийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын данснаас гаргуулж шүүгдэгч Р.Н-д буцаан олгосугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн Х ХХК-ийн “Краны тендерийн баримт бичиг 2018” гэсэн 1 хавтас 70 хуудас, уг хавтасны эхний хуудсанд үдэгдсэн “А-Г-Э” ХХК-иас “Х” ХХК-нд ирүүлсэн 47.950.000 төгрөгийн нэхэмжлэх 1 хуудас, “Х” ХХК-иас “А-Г-Э” ХХК-нд шилжүүлсэн 180630131740015 дугаартай төлбөрийн даалгавар 1 хуудас, 180619100711783 дугаартай төлбөрийн даалгавар 1 хуудас, 180619100246853 дугаартай төлбөрийн даалгавар 1 хуудас зэргийг эрүүгийн 183500403219 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалж, Увс аймаг дахь Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 49 дугаартай “Х” ХХК-ны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй ***** ХОҮ улсын дугаартай Хьюндай стонтрак загварын тээврийн хэрэгслийн битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, ***** улсын дугаартай Ланд круйзер 200 загварын тээврийн хэрэгсэл, ***** улсын дугаартай XCMG загварын автокраныг битүүмжлэх тухай прокурорын 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 02, 03 дугаартай тогтоол, шүүгдэгч Б.Ч-ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-1520000013 дугаар бүхий гэрчилгээтэй, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 2-48 айлын орон сууцны 4-44 тоотод байрлах, 18 мкв орон сууцыг битүүмжилсэн 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 26 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн 6.600.000 төгрөгөөр худалдагдсан ***** улсын дугаартай Ланд круйзер 200 загварын тээврийн хэрэгсэл, 6.400.000 төгрөгөөр худалдагдсан ***** улсын дугаартай XCMG загварын авто краныг Б төрийн өмчит компанийн өмчлөлд буцаасугай.
14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК