Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 185

 

                            Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс би

Нэхэмжлэгч: *******, ******* тоотод оршин суух ******* овогт *******ийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, ******* тоотод оршин суух ******* овогт *******ийн /РД:/,

Хариуцагч: , тоотод оршин суух ******* овогт ийн ******* /РД:/ нарт холбогдуулан

О.аас зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.444.287 төгрөг, Б.*******ээс худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 80.000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл хүсэлтдээ: Би 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2.240.000 төгрөгийг О.д зээлдүүлсэн. Би уг мөнгийг банкнаас зээлж аваад О.д өгсөн. Одоо банкны хүү 188.127 төгрөг болоод байна. Мөн 113.300 төгрөгийн барааг О.д өгсөн. О. өгөх ёстой мөнгөөс 1.144.287 төгрөгийг өгөлгүй өнөөдрийг хүрсэн.

 Мөн О.ын эх  Б.******* манай дэлгүүрээс 80.000 төгрөгийн бараа зээлж аваад өгөөгүй.

Иймд О.аас нийт 1.444.287 төгрөг, Б.*******ээс 80.000 төгрөгийг тус тус гаргуулахаар шүүхэд хандсан.

Шүүхийн шатанд хариуцагч О. 1.444.287 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн ба 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 350.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 350.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 350.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 394.287 төгрөгийг тус тус төлөхөөр болсон.

Хариуцагч Б.******* 80.000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулахаар эвлэрсэн. Иймд бидний эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч О. шүүхэд гаргасан хариу тайлбар болон хүсэлтдээ: Би шүүхийн шатанд Д.*******тай ярилцаж тохиролцоод 1.444.287 төгрөгийг төлөхдөө 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 350.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 350.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 350.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 394.287 төгрөгийг төлж дуусгахаар эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон хүсэлтдээ: Би дэлгүүрээс 80.000 төгрөгийн бараа зээлсэн нь үнэн. Энэ мөнгийг 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Д.*******т төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт болон зохигчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* хариуцагч О.аас зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.444.287 төгрөг, Б.*******ээс худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 80.000 төгрөгийг тус тус гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Зохигчид хэргийн үйл баримтын талаар маргаагүй.

Нэхэмжлэгч Д.******* нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж "ХААН банк" ХХК-ийн зээлийн гэрээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтыг шүүхэд өгсөн. /хх-4-6/

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Б.*******ээс барааны үнэ 80.000 төгрөгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар, О.аас зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.444.287 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасны дагуу шаардах эрх үүссэн байна.

Шүүхийн шатанд зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд хариуцагч Б.******* барааны үнэ 80.000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр, хариуцагч О. зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.444.287 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 350.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 350.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 350.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 394.287 төгрөгийг нэхэмжлэгч Д.*******т төлөхөөр тохиролцов гэжээ.

Зохигчдын байгуулсан дээрх эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, Иргэний хуульд нийцэж байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Зохигчид сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй.

Зохигчид эвлэрэхдээ улсын тэмдэгтийн хураамжийг өөрөөр хуваарилах талаар тохиролцоогүй тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39.340 төгрөгний 50 хувь болох 19.670 төгрөгийг улсын төсвийн данснаас, 2.225 төгрөгийг хариуцагч Б.*******, 19.029 төгрөгийг хариуцагч О.аас тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.*******т олгох нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 74.6., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч ******* овогт ийн ******* бараа худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 80.000 /наян мянга/ төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч ******* овогт *******ийн *******т төлөх, хариуцагч ******* овогт *******ийн зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.444.287 /нэг сая дөрвөн зуун дөчин дөрвөн мянга хоёр зуун наян долоо/ төгрөгөөс 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 350.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 350.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 350.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 394.287 төгрөгийг нэхэмжлэгч ******* овогт *******ийн *******т төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын төсвийн данснаас 19.670 /арван есөн мянга зургаан зуун далан/ төгрөг, хариуцагч О.аас 19.029 /арван есөн мянга хорин ес/ төгрөг, хариуцагч Б.*******ээс 2.225 /хоёр мянга хоёр зуун хорин тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.*******т олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч О., Б.******* нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

                                          ШҮҮГЧ                                     З.ТҮВШИНТӨГС