| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2017/0183/И |
| Дугаар | 190 |
| Огноо | 2017-05-19 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 190
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн, 1*******-ний өдөр төрсөн, ******* настай, *******, *******, *******, 04 тоотод оршин суух Боржигон овогт *******гийн ******* /РД:*******/-ын
Талийгаач Б.той хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ихэрбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би талийгаач нөхөр Б.той 2012 онд танилцан, 2012 оны 9 дүгээр сараас хойш нэг гэрт хамтран амьдрах болсон. Бидний дундаас 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүү Д. төрсөн.
Хамт амьдрах хугацаанд бид гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан. Учир нь нөхөр Б. өмнөх эхнэрээсээ гэрлэлтээ цуцлуулаад удаагүй байсан. Мөн хадам эх гэрлэлтээ батлуулах гэж яараад хэрэггүй гэж хэлсэн.
Манай хүн нас барахаасаа сарын өмнө архи ууж байгаад эрүүлжүүлэхэд орсон. Тэнд хамт эрүүлжүүлэгдсэн хүн нь нас барчихсан. Энэ асуудлаар талийгаачийг цагдаагийн газраас дуудаж байцаасан. Гэтэл нөхөр маань уг асуудлаас болж сэтгэл санаагаар унаж амиа хорлон 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр нас барсан. Одоо хүү Д., охины хамт хадам эхийн байранд амьдарч байна. Иймд хүү Д.өд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох зорилготой байгаа тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.******* нь хүү Д.өд тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах зорилгоор талийгаач Б.той хамтын амьдралтай байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.
Нэхэмжлэгч С.******* талийгаач Б.той хамтын амьдралтай байсан гэх үйл явдлаа өөр журмаар батлах баримт бичгийг олж авах боломжгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14.-т заасны дагуу шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан дараах дүгнэлтийг хийлээ.
Хавтас хэргийн 7 дугаар хуудсанд авагдсан баримт болох 1113000921 дугаар төрсний гэрчилгээний хуулбараас үзвэл, нэхэмжлэгч С.******* талийгаач Б. нарын дундаас 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүү Д. төрж, эцэг Б.ийн нэрийг Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3.-т заасны дагуу авсан байна.
Талийгаач Б. 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр нас баржээ. /хх-5/
Нэхэмжлэгч С.******* талийгаач Б.той 2012 оноос 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүртлэх хугацаанд хамтын амьдралтай байсан үйл баримт нь 2012 оноос 2017 он хүртлэх хугацааны Хүн ам, өрхийн бүргэлийн дэвтэрт Б., Л., Д., С.*******, О., Д. нарыг бүртгэсэн бүртгэлээр тогтоогдож байна./хх-15-21/
Мөн хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг мэдэх гэрч С.Батжаргалын “...Миний дүү С.******* талийгаач Б.той 2012 оны зун танилцаад 2012 оны 9 сараас эхлэн хамтран амьдарсан. Тэдний дундаас 2013 онд хүү төрсөн. Тэд талийгаач Б.ийг 2017 оны 3 дугаар сард нас барах хүртэл хамт амьдарсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Мөнхцэцэгийн “...Манай ах Б. 2012 оноос С.*******тай хамтран амьдарч эхэлсэн. Тэдний дундаас төрсөн хүү 3 настай. Талийгаач урьд нь өөр хүнтэй гэрлэж байсан болохоор С.*******тай гэрлэлтээ бүртгүүлээгүй. Талийгаач 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр нас барсан. С.******* эгч талийгаачыг нас барах хүртэл нь хамт амьдарсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Э.Наранцэцэгийн “...Миний хүү 2012 оны 9 дүгээр сард С.*******тай хамт амьдарч эхэлсэн. 2013 онд тэдний дундаас хүү Д. төрсөн. Миний хүү 2017 оны 3 сард нас барсан бөгөөд тэр хүртэл С.*******тай хамт амьдарч байсан...” гэсэн мэдүүлэг зэрэг баримтаар давхар тогтоогдож байна гэж үзлээ. /хх-9-14, 28-31/
Иймд С.*******ыг талийгаач Б.той 2012 оноос 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч С.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-д заасны дагуу улсын орлогод хэвээр үлдээв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14.-д зааснаар Боржигон овогт *******гийн С.*******ыг талийгаач Б.той 2012 оноос 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч С.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ З.ТҮВШИНТӨГС