Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 191

 

           Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн  танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн, *******-ний өдөр ******* төрсөн, ******* настай, *******, *******, ******* мэргэжилтэй, “*******” англи хэлний сургуульд ресепшн ажилтай, *******, *******, , , , , , тоотод оршин суух, үүд овогт ын /РД:/

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ихэрбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би “” ХХК нэртэй баарыг нэг жилийн хугацаатай түрээслэж ажиллуулахаар Б.тай 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэрээ байгуулсан. Тухайн үед Б. баарны өдрийн орлого 150.000-200.000 төгрөгийн хооронд байдаг гэж мэдээлэл өгсөн учир түрээслэсэн.

Гэвч бодит байдал дээр бага байсан ба алдагдалд орсон. Би 2017 оны 01 дүгээр сарын эхээр Б.ын утсаар ярьж нөхцөл байдлыг хэлж, гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах саналаа хэлсэн.

Б. тодорхой хариу хэлэхгүй явсаар байгаад 02 дугаар сар дууссан. Б. надтай ярихдаа “Дараагийн түрээслэх хүнээ олж өгсөн тохиолдолд барьцаа мөнгө болох 1.500.000 төгрөгийг өгье” гэсэн.  2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр баарны түлхүүрийг Б.ын дүүд хүлээлгэн өгсөн.

Би зар мэдээ сонин, болон бусад мэдээллийн хэрэгслээр түрээслэх зар өгөөд явж байсан. Гэтэл Б. 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр баарыг өөр хүнд түрээслэсэн мөртлөө хэлээгүй. Би энэ талаар мэдээд Б.тай ярихад дансныхаа дугаарыг явуул гээд сураггүй болсон. Иймд “” ХХК-ийн захирал Б.ыг эрэн сурвалцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Харин шүүхийн шатанд Б.тай бус Банзүрх дүүргийн 1лолд үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд болох “” ХХК-тай гэрээ байгуулсан болохоо мэдсэн. Иймд “” ХХК-ийг хариуцагчаар татаж харьяа шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой байгаа тул Б.ыг шууд эрэн сурвалжлуулах шаардлагагүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч Т. нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “” ХХК-тай байгуулсан ажлын байр түрээслэх гэрээний хуулбар, Б.ын иргэний үнэмлэхийн хуулбар, 000001233 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 04/0091 дугаар тусгай зөвшөөрлийн хуулбар, “Идүш” ХХК-ийн Ү-2204003680 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтыг хэрэгт өгсөн байна. /хх-3-7/

Нэхэмжлэгч Т. нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, татан авах, татгалзах бүрэн эрхтэй.

Нэхэмжлэгч Т. нь “” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулсан, уг хуулийн этгээдийн үйл ажиллагаагаа байнга явуулдаг хаягыг мэддэг тул  Б.ыг шууд эрэн сурвалжлуулах шаардлагагүй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг шүүх баталж шийдвэрлэхэд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөгдөөгүй болно.

Нэхэмжлэгч Т. нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээв.

Шүүгчийн захирамжид нэхэмжлэгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүйг дурдав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч үүд овогт ын Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгч Т.гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан хоёр мянга/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгчийн захирамжид нэхэмжлэгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүйг заасугай.

 

                                     ДАРГАЛАГЧ                                 З.ТҮВШИНТӨГС