Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 202

 

                Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн  танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******, *******-ний өдөр төрсөн, ******* настай, эмэгтэй, *******, *******, *******, ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн /РД:/

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Д.тай 2000 оноос хамтран амьдарч, 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Бид хамт амьдрах хугацаанд хоёр хүүхдийн эцэг, эх болсон.

Бид 2008 оноос хойш таарч тохирохгүй болж тус тусдаа амьдарч эхэлсэн. Тэр цагаас хойш Д. надтай холбоо бариагүй. Одоо би өөр хүнтэй гэр бүл болж, хүүхэд төрүүлсэн. Иймд гэрлэлтээ цуцлуулах шаардлага гарсан. Гэтэл Д.ын оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулж оршин байгаа газрыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан.

Харин Д. болон хамтран амьдрагч нар 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр надтай утсаар ярьсан. Иймд  Д.ыг шууд эрэн сурвалжлуулах шаардлагагүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргасан.

Нэхэмжлэгч Э. нь Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.ын оршин байгаа газрыг мэдэхгүйгээс зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр харьяа шүүхэд хандах эрх нь хөндөгдөж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1.-д зааснаар түүний оршин байгаа газрыг тогтоолгох зорилгоор эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй.

Нэхэмжлэгч Э. нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж Багахангай дүүргийн *******ны 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 64 дугаар тодорхойлолт, 0044296-09 дугаар гэрлэлтийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтыг өгсөн. /хх-3-5/

Нэхэмжлэгч Э. нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, татан авах, татгалзах бүрэн эрхтэй.

Нэхэмжлэгч Э. шүүх хуралдааны шатанд “...Д.тай утсаар холбогдсон ба хаана оршин байгааг мэдсэн” гэсэн үндэслэлээр түүнийг эрэн сурвалжлуулах шаардлагаасаа татгалзсаныг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхэд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөгдөөгүй болно.

Нэхэмжлэгч Э. нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч Э. шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүйг дурдав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* овогт *******гийн Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгч Э.ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан хоёр мянга/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгчийн захирамжид нэхэмжлэгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүйг заасугай.

 

                                      ДАРГАЛАГЧ                                 З.ТҮВШИНТӨГС