Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 207

 

                      Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс би

Нэхэмжлэгч: *******, мал тууврын зам ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, ******* тоотод оршин суух ******* овогт гийн /РД:/-т холбогдох

Зээлийн гэрээний үүргийн биелэлт 69.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Би Ц.тай 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 60.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлсэн. Хариуцагч Ц. зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Хан-Уул дүүргийн 2-р хороо Үйлдвэр гудамж 106Б байрны 20 тоот, 2 өрөө, 58.68 м.кв талбайтай орон сууцыг миний нэр дээр шилжүүлэн өгсөн.

Иймд үндсэн зээл 60.000.000 төгрөг, хүү 9.600.000 төгрөг нийт 69.600.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Шүүхийн шатанд хариуцагч Ц.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.тэй ярилцаад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 40.000.000 төгрөг болгосон.

Хариуцагч Ц. 40.000.000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. шүүхэд гаргасан хариу тайлбар болон хүсэлтдээ:Бид Б.*******тай 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 60.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлж авахдаа барьцаанд Хан-уул дүүгийн 2-р хороо Үйлдвэр гудамжны 106Б байрны 20 тоот, хоёр өрөө орон сууцыг тавьсан. Гэхдээ бид барьцааны гэрээ хийлгүй худалдах худалдан авах гэрээ байгуулсан юм.

Уг үл хөдлөх хөрөнгийг худалдах худалдан авах гэрээг Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШШ2016/01463 дугаар шийдвэрээр хүчин төгөлдөр бусд тооцож, өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.ын өмчлөлд шилжүүлэн бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг давах болон хяналтын шатны шүүх хэвээр үлдээсэн.

Хариуцагч Ц. 69.600.000 төгрөгнөөс 31.000.000 төгрөгийг төлсөн. Одоо үлдэгдэл 38.600.000 төгрөгийг төлөлгүй удсан нь үнэн. Иймд бид ярилцаад нэхэмжлэгч Б.******* нэхэмжлэлийн шаардлагаа 40.000.000 төгрөг болгосон. Хариуцагч Ц. 40.000.000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, зохигчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* хариуцагч Ц.аас зээлийн гэрээний үүргийн биелэлт 69.600.000 төгрөг гаргуулах тухай шаардлагаа 40.000.000 төгрөг болгон багасгажээ.

Зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй болно.

Нэхэмжлэгч Б.******* 60.000.000 төгрөгийг Ц.т шилжүүлэн өгсөн байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасны дагуу зээлийн гэрээний  гүйцэтгээгүй үүргийн биелэлэт 40.000.000 төгрөгийг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч Б.******* нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар, 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар, 000434700 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтыг өгсөн байна. /хх-4-6/

Шүүхийн шатанд зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Б.******* нь 69.600.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаа 40.000.000 төгрөг багасгаж, хариуцагч Ц. уг мөнгийг 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрэн тохиролцов гэжээ.

Зохигчдын байгуулсан дээрх эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, Иргэний хуульд нийцэж байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв

Хариуцагч Ц. нэхэмжлэгч Б.*******тай сайн дураар эвлэрсэн тул  шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

Зохигчид эвлэрэхдээ улсын тэмдэгтийн хураамжийг өөрөөр хуваарилах талаар тохиролцоогүй тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 505.950 төгрөгөөс 357.950 төгрөгийн 50 хувь болох 178.975 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ц.аас тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгох нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 74.6., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч  ******* овогт гийн /РД:/ зээлийн гэрээний үүргийн биелэлт 40.000.000 /дөчөн сая/ төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор нэхэмжлэгч ******* овогт *******ийн ******* /РД:*******/-т төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 505.950 төгрөгөөс 357.950 төгрөгийн 50 хувь болох 178.975 /нэг зуун далан найман мянга есөн зуун далан тав/ төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч Ц.аас тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

                                         ШҮҮГЧ                          З.ТҮВШИНТӨГС