| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2017/0358/И |
| Дугаар | 193 |
| Огноо | 2017-05-22 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, Цалин хөлсний маргаан, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 193
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч Н.Баярсүрэн, Л.Энхбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, ******* хороонд оршин байрлах, “*******” ТӨХК-ийн ******* хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, *******, өөрийн байранд оршин байрлах, “*******” ХХК-д холбогдох цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний үүргийн биелэлт 162.254.237 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,
“*******” ТӨХК-ийн ******* хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 166.405.880 төгрөг, олох ёстой байсан орлого болон сул зогсох хугацаанд ажилчдад төлсөн цалин хөлс, цахилгааны төлбөр төлөх зорилгоор эд хөрөнгөө зах зээлийн үнээс доогуур борлуулсаны хохирол нийт 413.797.549,30 төгрөг, бүгд 580.203.429,3 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч Б.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, Ч.*******, хариуцагч “*******” ХХК-ийн төлөөлөгч Ч., хариуцагчийн өмгөөлөгч Д., гэрч М., Ч., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ихэрбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ТӨХК-ийн ******* хэрэглэгчдэд үйлчлэх төв шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт, шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, Ч.******* нар тайлбарлахдаа: Хариуцагч “*******” ХХК нь 2011 оноос эхлэн манай байгууллагатай гэрээ байгуулан цахилгаан эрчим хүчний хэрэглэгч болсон. Мөн “*******” ТӨХК-ийн ******* хэрэглэгчдэд үйлчлэх төвийн гэрээний мэргэжилтэн Д.Отгонсүрэн 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдөр “*******” ХХК-тай цахилгаан эрчим хүчний шинэчлэгдсэн гэрээг байгуулахдаа компанийн захирал Д.Дэнис, үйлдвэрийн дарга С.Сүрэнжав нарт эрх, үүрэг, цахилгаан эрчим хүчний төлбөр тооцооны журам, үнэ тарифын талаар танилцуулан тайлбарлаж өгсөн.
Тэд гэрээний нөхцөлийг зөвшөөрч Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг байгуулж гарын үсэг зурж тамга дарж баталгаажуулсан.
Харин “*******” ХХК 2015 оны 5, 6, 7 дугаар сарын цахилгааны төлбөр 162.254.237 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй. Бид төлбөрөө төлөхийг шаардаж Ч.той байнга уулзаж байсан.
Ингээд 2015 оны 7 дугаар сарын сүүлээр цахилгааны шугамыг салгуулахаар холбогдох байгууллагад хандаж, сарын сүүлээр тогыг нь таслуулсан. “*******” ХХК-ийн захирал Ч. цахилгааны төлбөрөө үйлдвэрлэл явуулаад төлнө гэж хэлсэн учир 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр цахилгааныг залгаж өгсөн. Гэвч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй. Манайх дахин хариуцагчийн тогыг таслаагүй. Учир нь “*******” ХХК 2015 оны 9 дүгээр сард цахилгааны тарифын талаар Эрчим хүчний зохицуулах хороонд гомдол гаргасан байсан.
Ер нь Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний 2.2.1-т “Хэрэглэгч өөрийн тухай мэдээлэл болон цахилгаан шугам тоноглолынхоо схем, горим, зориулалт, хүчин чадал үзүүлэлтүүдийг ЦЭХ-р хангагчид үнэн зөв өгөх, мэдээлэлд өөрчлөлт орох тохиолдол бүрт цаг тухайд нь мэдэгдэж байх. Энэ тухай хангагчид мэдэгдээгүй бол үүсэх хохирлыг хангагч тал хариуцахгүй” гэж заасан. Иймд “*******” ХХК-ийн захирал Д.Дэнис гэрээ байгуулахдаа үйл ажиллагааны зориулалтаа үнэн зөв өгсөн бол тарифтай холбоотой маргаан үүсэхгүй байсан.
Эрчим хүчний зохицуулах хорооноос 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 4/771 тоот албан бичиг ирсэн. Үүнд: хуулийн этгээд эсвэл нэгдмэл сонирхолтой хуулийн этгээдүүд нь ашигт малтмал /түгээмэл тархацтай ашигт малтмал/ олборлодоггүй харин төмөр, хөнгөн цагаан зэрэг хаягдал металлыг зөвхөн боловсруулах үйл ажиллагаа эрхэлдэг бол тухайн хэрэглэгч нь “Уул уурхай олборлох, боловсруулах аж үйлдвэр”-ийн ангилалд хамаарахгүй гэсэн байсан. Шинжээчийн дүгнэлтэд “...“*******” ХХК-ийг 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн бичилт хүртэл 121.372.608 төгрөгний тарифын зөрүү үүсэн, илүү төлөгдсөн” гэсэн тул дээд шатны байгууллагын шийдвэрийг зөвшөөрсөн.
Мөн шинжээч Н.*******гийн дүгнэлтэд “...2011 онд “*******” ХХК-ийн төлсөн нөхөн тооцооны төлбөр 12,0 сая төгрөгийг “” ХХК аудитын дүгнэлтэд оруулалгүй орхигдуулсан байна. Иймд төлөх ёстой төлбөрөөс илүү төлсөн мөнгийг хасахад “*******” ХХК-ийн төлөх төлбөр 17.349.856 төгрөг байна” гэж гаргасан. Харин хариуцагч “*******” ХХК нөхөн тооцооны төлбөр 12,0 сая төгрөгийг зөвшөөрч, 2011 оны 7, 8 дугаар сард төлсөн атлаа одоо зөвшөөрөхгүй, гарын үсэг мөн биш гэж маргаж байгааг ойлгохгүй байна. Хариуцагч “*******” ХХК-ийн тоолуурт шалгалт хийхэд зөрчил илэрсэн тул нөхөн тооцоог гаргаж акт тавьсан. Энэ талаар гэрч Ч. мэдүүлсэн. Энэ “" ХХК-ийн дүгнэлтэд уг тооцоог ороогүй байсан.
Гэхдээ манай байгууллага дээд шатны шийдвэрийг биелүүлдэг тул “*******” ХХК-ийн хэрэглэсэн цахилгааны нийт 6.098.513,6 кВц гэсэн заалттай маргахгүй. Мөн бидэнд нэхэмжлэлийн шаардлагаа бууруулах эрх байхгүй ч хариуцагч “*******” ХХК цахилгаан эрчим хүчний төлбөрт 6.719.407 төгрөг төлөхөөр зөвшөөрч байгаатай маргах зүйлгүй.
Учир нь “*******” ХХК нь өндөр төлбөр төлдөг хэрэглэгч байсан. Мөн үйл ажиллагаа нь доголдсон байгааг харгалзан үзэж байна.
Харин хариуцагч “*******” ХХК нь “” ХХК-ийн 2016 оны 1******* сарын 21-ний өдрийн 16/019 тоот аудитын дүгнэлтийг үндэслэн 580.203.429 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Үүнд:
2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр тооцоо нийлсэн актаар 148.672.625 төгрөгийн өрийн үлдэгдэл байгааг “*******” ХХК-ийн захирал Ч. хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж тамга дарж баталгаажуулсан. Гэтэл 2015 оны 5, 6, 7 дугаар сарын цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрөө төлөлгүй Эрчим хүчний тухай хуулийн 30.1.2, гэрээний 2.2.11-т заасан үүргийг зөрчсөн.
Иймд ******* хэрэглэгчдэд үйлчлэх төв Эрчим хүчний тухай хуулийн 32.2-т “Эрчим хүчээр хангагчийн эрх бүхий ажилтан дараахь тохиолдолд хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ” гэж заасны дагуу “*******” ХХК-ийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний шугамыг таслуулахаар 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 29/79 тоот албан бичгээр “*******” ТӨХК-ийн Өндөр хүчдэл түгээх төвд, 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 29/80 тоот албан бичгээр ******* түгээх төвд хандан цахилгааны шугамыг таслуулсан.
Харин “*******” ХХК-ийн хүсэлтээр цахилгааны шугамыг 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр холбосон байхад сул зогссон хугацаанд ажилчдад өгсөн цалин, 2013 онд гадаадаас ажиллах хүч авсан 2 байгууллагын гэрээний алдагдал, хоолны зардал, бусдаас зээлсэн зээлийн төлбөрийг нэхэж байгаа нь үндэслэлгүй. Мөн олох ёстой байсан орлого гэж банкны хүүгээр тооцсон, эсхүл эргэлтэнд оруулсан бол олох ёстой ашиг, алданги гэж янз бүрээр тооцоолсоноос үзвэл нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч “*******” ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ, шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч Ч., өмгөөлөгч Д. нар тайлбарлахдаа: Нэхэмжлэгч “*******” ХК-ийн ******* дэх хэрэглэгчдэд үйлчлэх төв манай компаниас 2015 оны 5, 6, 7 дугаар сарын хугацааны цахилгааны төлбөрт 162.254.237 төгрөг нэхэмжилсэнийг эс зөвшөөрч байна. Учир нь:
Нэхэмжлэгч “*******” ХК-ийн ******* дэх хэрэглэгчдэд үйлчлэх төв нь манай компанийн хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнийг уул, уурхайн олборлолт, үйлдвэрийг тарифаар тооцож авч байсныг 2015 оны 8 дугаар сард мэдэж Эрчим хүчний зохицуулах хороонд гомдол гаргасан.
Эрчим хүчний зохицуулах хороо болон шинжээчийн дүгнэлтээр буруу ангилал тарифаар цахилгааны үнийг тооцон авч байсныг тогтоосон. Мөн манай компанид аудит хийсэн "" ХХК-ийн дүгнэлтээр 2011 оноос хойшхи хугацаанд төлөх ёстой байсан цахилгааны төлбөрийг зөв ангилал, тарифаар тооцоход 701.707.802,62 төгрөгөөс 694.991.659 төгрөгийг төлсөн байна гэж тогтоосон.
Иймд нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлээс үндэслэлгүйгээр авсан төлбөрийг суутгаад 6.719.407 төгрөгийг төлөхөөр зөвшөөрч байна.
Харин сөрөг нэхэмжлэлийн хувьд олох ёстой байсан орлогыг тус бүрээр тооцож гаргахад 413.797.549,30 төгрөг болж байгаа ч шаардлагын үнийн дүнг 258.270.000 төгрөг болгон багасгаж байна. Үүнд:
2011-2014 онд үүссэн 116.349.150 төгрөгийн авлагыг үйлдвэрт 1 удаа оруулахад олох байсан ашиг, 2011-2016 оны зээлийн хүүний зардал, тарифын зөрүүнээс олох ёстой байсан алданги, 2015 оны 8 дугаар сараас 9 дүгээр сард хятад ажиллагсадын гэрээний мөнгө, 2015 оны 8 дугаар сараас 9 дүгээр сард гэрээт ажиллагсадын сул зогсолтоос ХХОАТатвар төлсөн, 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр гадаадаас ажлах хүч оруулж ирэх хамтран ажлах гэрээнээс үүссэн алданги, 2015 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Үйлдвэрийн ажиллагсадын сул зогсолтын үеийн цалин, 2015 оны 8 дугаар сарын 09-ний өдөр НДШ-ийн 13% зардал, 2015 оны 8 дугаар сараас 9 дүгээр сарын хоолны зардал, 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Багахангай, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж тэмдэгтийн хураамж, 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдөр төлөөгүй зээлийн шүүгчийн захирамжаар төлсөн тэмдэгтийн хураамж, 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр худалдаж авсан төмөр зарсанаас үүссэн хохирол, 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Хөдөлмөр эрхлэлт дэмжих санд төлсөн хураамж гэх мэт аудатын дүгнэлтэд тусгагдсан зүйлүүд нэхэмжлэлийн шаардлагуудад багтаж байгаа.
Учир нь манай компани тухайн үед илүү төлсөн мөнгөө зохих журмаар эргэлтэнд оруулж байсан бол орлого олж, бусдаас зээл авч хүү төлөхгүй. Мөн “*******” ТӨХК-ийн ******* хэрэглэгчдэд үйлчлэх төв цахилгааны төлбөрийг өндрөөр тооцож нэхэж, 2015 оны 7 дугаар сарын сүүлээр цахилгааны шугам таслаагүй байсан бол манай компани сул зогсолт хийж, гадаад ажилчдаа буцааж, сул цалин олгож, хоолны зардал гаргахгүй байсан. Иймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон зохигчдын гаргасан тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ТӨХК-ийн ******* хэрэглэгчдэд үйлчлэх төв хариуцагч “*******” ХХК-иас 2015 оны 5, 6, 7 дугаар сард цахилгаан эрчим хүчээр хангасан гэрээний үүргийн биелэлтэд 162.254.237 төгрөг гаргуулахаар шаардсан. Харин хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хариуцагч “*******” ХХК нь эрчим хүчээр хангах гэрээнээс татгалзсанаас учирсан хохирол 413.797.549,30 төгрөг, үндэслэлгүйгээр илүү тооцож авсан цахилгааны төлбөр 166.405.880 төгрөг нийт 580.203.429,3 төгрөгийг нэхэмжлэгч “*******” ТӨХК-ийн ******* хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс гаргуулахаар шаардсан сөрөг нэхэмжлэлээ шүүх хуралдааны явцад 258.270.000 төгрөг болгон үнийн дүнг багасгасан.
Мөн үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 6.719.407 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх 155.534.830 төгрөгийг уул, уурхайн олборлох, боловсруулах аж үйлдвэрийн тарифаар тооцсон тул төлөх үндэслэлгүй гэж мэтгэлцсэн.
Зохигчид 2011 онд цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулан, жил болгон сунгаж байсан, эрчим хүчний хэрэглээний тооцоог 2011 оны 0******* сарын 06-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүртэл тооцохдоо бусад үйлдвэр аж ахуйн нэгж, байгууллагын тарифаар тооцолгүй уул, уурхайн олборлох, боловсруулах аж үйлдвэрийн тарифаар тооцсон үйл баримтын талаар маргаагүй.
Шүүх нэхэмжлэгч “*******” ТӨХК-ийн ******* хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “*******” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан дараах дүгнэлтийг хийлээ.
Хариуцагч “*******” ХХК нь 2011 оны 0******* сарын 06-ны өдрөөс эхлэн цахилгаан эрчим хүчээр хангагдан хэрэглээний төлбөрөө төлж байсан баримт хэрэгт авагдсан байх тул зохигчдын хооронд 2011 оноос эхлэн цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний харилцаа үүссэн байна.
Иймд нэхэмжлэгч “*******” ТӨХК-ийн ******* хэрэглэгчдэд үйлчлэх төв нь хариуцагч “*******” ХХК-ийн хэрэглэсэн эрчим хүчний төлбөрийг Эрчим хүчний тухай хуулийн 3******* зүйлийн 31.1.-д зааснаар эрх бүхий байгууллагын баталгаажуулсан тоолуурын заалтыг үндэслэн мөрдөгдөж байгаа тариф, гэрээний үний дагуу тооцон шаардах эрхтэй.
Хавтаст хэргийн 5, 6 дугаар хуудсанд авагдсан баримт болох зохигчдын хооронд байгуулсан 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн гэрээнд хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний тарифын талаар тусгаагүй байх тул нэхэмжлэгч “*******” ТӨХК-ийн ******* хэрэглэгчдэд үйлчлэх төв борлуулсан цахилгааны төлбөрийг үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны чиглэлээс хамаарч Эрчим хүчний зохицуулах хорооноос баталж нийтэлсэн тарифын ангилалаар тооцох ёстой байна.
Гэтэл хариуцагч “*******” ХХК хаягдал төмөр боловсруулан барилгын материал үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байхад цахилгааны төлбөрийг уул, уурхайн олборлох, боловсруулах аж үйлдвэрийн ангилалын тарифаар тооцжээ. Үүнийг хариуцагч 2015 оны 8 дугаар сард мэдэж, Эрчим хүчний зохицуулах хороонд 2015 оны 9 дүгээр сард гомдол гаргасан.
Эрчим хүчний зохицуулах хороо Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6-д зааснаар эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг харьяаллын дагуу шийдвэрлэж, 2016 оны 02 дугаар сарын 8/202 тоот албан бичгээр “...өргөдлийн дагуу судлахад танай компани барилгын материалын худалдаа эрхлэх чиглэлээр улсын бүртгэлд бүртгүүлсэн, хаягдал төмөр боловсруулдаг үйлдвэр бөгөөд төмрийн хүдэр олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа эрхэлдэггүй байсан тул “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д холбогдох хууль тогтоомж, цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний дагуу асуудлыг шийдвэрлэхийг даалгасан. ...төлбөр тооцооны асуудлыг 2015 онд багтаан шийдвэрлэхээр тантай ажиллаж байгаа тухай 2015 оны 1******* сарын 09-ний өдрийн 3/1815 дугаартай албан бичгээр манай Хороонд гомдлын хариу ирүүлж байсан. ... 2011 оноос эхлэн төлсөн төлбөрийн хэмжээг тооцож үзэхэд 121.4 сая төгрөгийн төлбөрийг танай компаниар илүү төлүүлсэн байсан” гэсэн хариуг хариуцагч “*******” ХХК-д өгсөн.
“*******” ТӨХК нь Эрчим хүчний зохицуулах хорооны шийдвэрийг зөвшөөрч, 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 4/77******* албан бичгийг үндэслэн 2015 оны 1******* сарын 03-ны өдрийн 3/1782 тоот албан бичгээр “... “*******” ХХК-иас авах цахилгааны тарифын ангилал солихыг” ******* хэрэглэгчдэд үйлчлэх төвд даалгасан байна.
Зохигчид Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 10 хоногийн дотор гомдол гаргасан зүйл байхгүй учир нэхэмжлэгч “*******” ТӨХК-ийн ******* хэрэглэгчдэд үйлчлэх төв уг шийдвэрийг биелүүлэлгүй хариуцагч “*******” ХХК-иас цахилгаан эрчим хүчний төлбөрийг уул, уурхайн олборлох, боловсруулах аж үйлдвэрийн тарифаар тооцсон нь үндэслэлгүй байна.
Хариуцагч “*******” ХХК нь Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2.-т зааснаар хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийн зөрүүг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй.
Хэрэгт хариуцагч “*******” ХХК-ийн төлбөрийн үлдэгдлийн талаар:
гэрч Ч.Батсуурийн “...2011 оны 7 дугаар сарын 29-ний өдөр “*******” ХХК-ийн цахилгааны тоолуурт хэмжилт хийхэд зөрчил илэрсэн. Иймд мөн өдөр цахилгаан эрчим хүчний нөхөн тооцоог бодож 11.250.240 төгрөгийн баримт үйлдсэн ба тус компанийн ажилтан С.Сүрэнжав зөвшөөрч гарын үсэг зурсан. ...Би шалгалт хийж акт тавих эрхтэй” гэсэн мэдүүлэг,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2296 дугаар шинжээчийн дүгнэлтэд “...2011 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн №0006683 дугаартай цахилгаан эрчим хүчний нөхөн тооцооны баримтаны доод хэсэгт албан тушаал гэсэн мөрөнд хөх өнгийн будагч бодис бүхий бичиг хэрэгсэл ашиглан зурсан нь С.Сүрэнжавын гэх бичгийн хэвийн туршилтын загвартай тохирохгүй байна” гэсэн
Гэрч М.гийн “...Би “*******” ХХК-д аудит хийж, 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр аудитын дүгнэлт гаргасан. ... “*******” ХХК 2011 оны 0******* сарын 06-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сар хүртэл хугацаанд нийт 6.098.513,6 кВт.ц цахилгаан хэрэглэсэн байх ба төлөх ёстой цахилгааны нийт төлбөрийг аж, ахуйн нэгжээр тооцоход 701.707.802,62 төгрөг төлөх ёстойгоос 694.991.659 төгрөгийг төлсөн байсан. Харин 2015 оны 7 дугаар сарын төлбөр 6.719.407,98 төгрөгийг төлөөгүй үлдэгдэлтэй гарсан” гэсэн мэдүүлэг,
2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 2/754 дугаар шинжээчийн дүгнэлтэд: “...“*******” ХХК 2011 оноос хойш нийт 6.098.513,6 кВт.ц цахилгаан эрчим хүчийг хэрэглэсэн. ...“*******” ХХК хаягдал төмөр боловсруулдаг үйлдвэр учир уул, уулхайн олборлох, боловсруулах аж үйлдвэрийн тарифын ангилалд оруулахгүй, бусад үйлдвэр аж ахуйн нэгж, байгууллагын ангилалаар цахилгааны төлбөрийг тооцох нь зөв. ...“*******” ХХК-ийн хэрэглэсэн цахилгааны төлбөрийг зөв ангилал тарифаар бодсон бол 626.175.175,4 төгрөгийн төлбөр төлөх байсан. ...2011 оноос хойш төлбөрийн зөрүү 121.372.608,9 төгрөг...” гэсэн,
Шинжээч Н.*******гийн дүгнэлтэд “...Дээрх тооцоологдоогүй хэсэгт ногдох тооцооллыг /2011 оны 5 дугаар сараас 2015 оны 7 дугаар сар хүртэлх хугацааны тарифын зөрүү/ хийхэд хоосон явалтын алдагдлын /тухайн компанийн тооцоолсон/ тооцооллоос 1.742.141,1 төгрөгийг, НӨАТ-аас 12.446.449,6 төгрөгийг, нөхөн тооцооноос 1..350.028,8 төгрөгийг тус тус тарифын зөрүүгээр илүү тооцсон байна. “*******” ХХК-ийн төлсөн төлбөрийг аж ахуйн нэгжийн тарифаар тооцсон дүнгээс хасч тооцоход төлбөрийн үлдэгдэл гарахгүй байсан гэдэг үндэслэлээр 7.220.167 /НӨАТ-тэй/ төгрөгийн алдангийг “Си эс ай аудит“ ХХК тооцоонд оруулахгүй үлдээсэн байна. Мөн 2011 оны 7 дугаар сарын 29-ний өдөр ногдуулсан нөхөн тооцооны төлбөр болох 11.250.240 төгрөгийг “Си эс ай аудит“ ХХК тооцоонд оруулаагүй байна. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас дээрх нөхөн төлбөртэй холбоотой нотлох баримт бүхий материал ирүүлсэн тул ногдуулсан нөхөн тооцооны төлбөрөөс тарифын зөрүү болох 1.350.028.8 төгрөгийг хасч “Си эс ай аудит“ ХХК-ийн тооцоолсон дээрх үлдэгдэл төлбөрт нөхөн тооцооны төлбөрийг нэмж тооцоход “*******” ХХК-ийн төлөх төлбөрийн үлдэгдэл 17.349.856 төгрөг болж байна” гэсэн,
“” ХХК-ийн 2016 оны 1******* сарын 21-ний өдрийн 16/019 тоот аудитын дүгнэлтэд: “...“*******” ХХК 2011 оны 0******* сарын 06-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сар хүртэл 627.560.407,91 төгрөгийн цахилгааны үнэ, маягтны үнэ 16.350 төгрөг, хоосон явалт 10.139.926,77 төгрөг, үйлчилгээний төлбөр 199.500 төгрөг буюу нийт 637.916.184,20 төгрөгийн төлбөр, нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/ 63.791.618,42 төгрөг нэмэгдэж 701.707.802,62 төгрөг төлөх ёстойгоос 694.991.659 төгрөгийг төлж 6.719.407,98 төгрөгийн өглөгтэй болохыг тогтоолоо” гэсэн зөрүүтэй баримтууд байгаа ч хариуцагч “*******” ХХК 2011 оноос хойшхи хугацаанд 6.098.513.6кВт/ц цахилгаан эрчим хүч хэрэглэн 701.707.802,62 төгрөг төлөх ёстойгоос 694.991.659 төгрөг төлж 6.719.407 төгрөгний үлдэгдэлтэй байгаа талаар нэхэмжлэгч “*******” ТӨХК-ийн ******* хэрэглэгчдэд үйлчлэх төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, Ү.******* нар маргаагүй зөвшөөрсөн ч тэдэнд нэхэмжлэлийн шаардлагаа багасган хариуцагчтай эвлэрэх эрх олгогдоогүй байна.
Иймд шүүх зохигчдын эвлэрлийг батлах боломжгүй тул хариуцагч “*******” ХХК-иас төлөгдөөгүй үлдсэн цахилгааны төлбөр 6.719.407 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ТӨХК-ийн ******* хэрэглэгчдэд үйлчлэх төвд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 155.534.830 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хариуцагч “*******” ХХК нь 258.270.000 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа “” ХХК-ийн гаргасан аудитын дүгнэлт, тайлангийн баримт, 2014, 2015 онд арматур худалдах худалдан авах гэрээ, 2014 оны Капитрон банкны зээлийн дансны хуулга, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвд явуулсан 2013 оны 6 дугаар сарын 18-ны 5/5650, 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 5/9068 тоот албан бичиг, 2015 оны 4 дүгээр улиралын тайлан зэрэг баримтыг үндэслэсэн байна.
Шүүх нэхэмжлэгч “*******” ТӨХК-ийн ******* хэрэглэгчдэд үйлчлэх төвийн буруутай үйлдийн улмаас хариуцагч “*******” ХХК олох ёстой байсан орлого 258.270.000 төгрөгийг олж чадаагүй хохирсон гэх үйл баримт хоорондоо шалтгаант холбоотой эсэхэд дүгнэлт өгөв.
Зохигчдын хооронд байгуулсан 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн гэрээний 2.1.-т “сар бүрийн тоолуурын заалт авах өдөр 26-ны өдөр, цахилгаан эрчим хүч хэрэглэгч нь тухайн сарын цахилгааны төлбөрөө төлсөн байх сүүлийн өдөр 01-ний өдрөөс 10-ны өдөр, төлөөгүй тохиолдолд 11-ний өдрөөс алданги тооцох, 16-ны өдрөөс эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлэх”-ээр заажээ.
Нэхэмжлэгч “*******” ТӨХК-ийн ******* хэрэглэгчдэд үйлчлэх төв хариуцагч “*******” ХХКийн цахилгаан эрчим хүчний төлбөрийг уул, уурхайн олборлох, боловсруулах аж үйлдвэрийн тарифын ангилалаар тооцон авч байсан ч ангилал тарифыг сольж бусад үйлдвэр аж ахуйн нэгж, байгууллагын ангилал тарифаар тооцоход хэрэглэгч 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 6.719.407 төгрөгийн төлбөртэй байсан нь зохигчдын тайлбар, баримтаар тогтоогдсон.
Нэхэмжлэгч “*******” ТӨХК-ийн ******* хэрэглэгчдэд үйлчлэх төв цахилгааны төлбөрөө төлөхийг шаардаж, цахилгаан эрчим хүч таслах талаар сануулж байсныг хариуцагч “*******” ХХК-ийн төлөөлөгч үгүйсгээгүй. Мөн хариуцагч “*******” ХХК-ийн цахилгаан эрчим хүчний шугамыг 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр тасалсан, төлбөрийг төлүүлэх зорилгоор нэмэлт хугацаа өгч, 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр цахилгааны шугамыг холбосон талаар зохигчид мэдүүлсэн.
Иймд хариуцагч “*******” ХХК үүргээ зөрчсөн нь гэрээг цуцлах үндэслэл болсон тул нэхэмжлэгч “*******” ТӨХК-ийн ******* хэрэглэгчдэд үйлчлэх төв Иргэний хуулийн 22******* зүйлийн 221.3., Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7-д заасны дагуу гэрээг цуцалж, 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл цахилгаан эрчим хүчээр хангаагүйг буруутгах боломжгүй.
Шүүх “” ХХК-ийн гаргасан аудитын дүгнэлт, тайлангийн баримтаас үзвэл, ажилчдын цалин хөлс, хуулийн дагуу татварт төлсөн шимтгэл, хураамж, ажилчдын хоолны зардал зэрэг нь компанийн өдөр тутамын үйл ажиллагаатай холбоотой зардал байхаас гадна 2011 оноос 2016 оны зээлийн хүүний зардал, шүүхийн шийдвэрийг дагуу төлөх улсын тэмдэгтийн хураамж нь бусдын өмнө хүлээсэн үүрэгтэй холбоотой байна.
Мөн 2011 оноос 2014 оны 12 дугаар сар хүртлэх хугацаанд 116.349.150 төгрөгийг үйлдвэрт 1 удаа эргэлтэнд оруулахад 161.147.000 төгрөг олох байсан гэдгийг 2014, 2015 оны татварын тайлан болон байгууллагын орлого зарлагын баримтаар тооцон гаргасан нь цаг хугацааны хувьд үндэслэл муутай байх ба “*******” ХХК зөвхөн цахилгаан эрчим хүчний асуудлаас шалтгаалан үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-т заасны дагуу баримтаар нотлоогүй.
Иймээс шүүх бүрэлдэхүүн хариуцагч “*******” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага 258.270.000 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүх хэргийг шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч “*******” ТӨХК-ийн ******* хэрэглэгчдэд үйлчлэх төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 969.221 төгрөг, хариуцагч “*******” ХХК сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус бүрдээ тооцож төлсөн улсын тэмдэгтийн хураамж 3.216.918 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 122.460 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118. дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2.-т заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-иас 6.719.407 /зургаан сая долоон зуун арван есөн мянга дөрвөн зуун долоо/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “*******” ТӨХК-ийн ******* хэрэглэгчдэд үйлчлэх төвд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 155.534.830 /нэг зуун тавин таван сая таван зуун гучин дөрвөн мянга найман зуун гуч/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1., 227 дугаар зүйлийн 227.3.-т заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-нийн сөрөг нэхэмжлэл 258.270.000 /хоёр зуун тавин найман сая хоёр зуун далан мянга/ төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч “*******” ТӨХК-ийн ******* хэрэглэгчдэд үйлчлэх төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 969.221 /есөн зуун жаран есөн мянга хоёр зуун хорин нэг/ төгрөг, хариуцагч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамж 3.216.918 /гурван сая хоёр зуун арван зургаан мянга есөн зуун арван найм/ төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 122.460 /нэг зуун хорин хоёр мянга дөрвөн зуун жар/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ТӨХК-ийн ******* хэрэглэгчдэд үйлчлэх төвд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС
ШҮҮГЧИД Н.БАЯРСҮРЭН
Л.ЭНХБИЛЭГ