Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 215

 

                       Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн би

Нэхэмжлэгч: *******, *******, *******, өөрийн байранд оршин байгаа, “*******” ХХК /РД: *******/-ийн

Хариуцагч: *******, *******, *******, *******н голд оршин байгаа, “” ХХК /РД: /,

Хариуцагч: , ,, , өөрийн байранд оршин байгаа, “” ХК,

Хариуцагч: , , , тоотод оршин суух, овгийнгийн /РД: /,

Хариуцагч: , , ,      тоотод оршин суух, овгийнгийн /РД: /,

Хариуцагч: , , ,    тоотод оршин суух, овгийн ын /РД: / нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн биелэлт 274.40.88,8 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч “” ХХК нь 2013 оны 0 дугаар сарын 19-ний өдөр манай банктай тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж 500.000.000 төгрөгийн зээлийг 3 сарын хугацаатай, жилийн 5,5 хувийн хүүтэйгээр үндсэн хөрөнгийн зориулалтаар авсан. Гэрээний хугацаа 201 оны 0 сарын 19-ний өдөр дууссан. Зээлдэгчээс үндсэн зээлд 355.141.99 төгрөг, зээлийн хүүнд 47.37.781,91 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 391.184,71 төгрөгийг төлсөн. Мөн зээлдэгч “” ХХК нь 2015 оны 07 сарын 28-ны өдөр тус банктай ЗГ1540000400 тоот зээлийн гэрээ байгуулж 150.000.000 төгрөгийн зээлийг 21 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэйгээр үндсэн хөрөнгийн зориулалтаар авсан. Зээлдэгчээс үндсэн зээлд 1.872.830,14 төгрөг, зээлийн хүүнд 3.20.19,8 төгрөгийг төлсөн ... Зээлдэгчид нь зээлийн ЗГ1540000400 тоот, барьцаат зээлийн тоот гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүд барьцаалсан ... иргэн Б. батлан даалтын -В тоот гэрээгээр, “” ХК нь батлан даалтын -Б тоот гэрээгээр, иргэн Т., Б., Б., “” ХК нар нь батлан даалтын БД1540000400 тоот гэрээгээр зээлдэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж чадна гэдгийг банкны өмнө баталж, гүйцэтгэхгүй бол түүний өмнөөс өөрөө бүрэн хариуцахаар үүрэг хүлээсэн ... зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, 201 оны 10 сараас эхлэн төлбөр огт төлөөгүй тул зээлийн гэрээг үргэлжлүүлэх боломжгүй, гэрээг цуцлах нөхцөл байдалд хүрээд байна ... Иймд 2 зээлийн гэрээний нийт төлбөр болох 274.40.88,8 төгрөгийг зээлдэгч “” ХХК, батлан даагч “” ХК, Б., Б., Т. нараас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаар хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “” ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* болон манай компанийн хооронд 2013 оны 0 сарын 19-ний өдөр тоот барьцаат зээлийн гэрээ байгуулагдаж зээлийн төлөлтийг хуваарийн дагуу төлөх явцад улс орны эдийн засгийн хүндрэлтэй байдлаас болж эргэн төлөлтийн хуваарь 2015 оноос доголдож эхэлсэн ... ******* нь 2015 оны 07 сарын 28-ны өдөр 1540000400 тоот зээлийн гэрээний дагуу 150.000.000 төгрөгийг “” ХХК-д олгохоор болсон боловч манай компаний дансанд нийт дүнг шилжүүлээгүй ба тоот барьцаат зээлийн гэрээний зээлийн хүүд 91.900.000 төгрөгийг суутгаж авсан ... уг нь хэтэрсэн бүх зээлийн дүнд 2015 оны 12 сарын 02-ны өдөр 1540000429 тоот 0 сарын хугацаатай гэрээ байгуулагдсан байдаг. Энэ зээлийн гэрээний дагуу зээлийг төлөх эцсийн хугацаа 2020 оны 11 сарын 02-ны өдөр болно ... Гэтэл байгуулсан гэрээгээ албан ёсоор мэдэгдэлгүйгээр цуцалсан байдаг ч бид цуцалсан гэж үзэхгүй байна. 2013 оны 0 сарын 19-ний өдөр тоот барьцаат зээлийн гэрээний хугацаа нь 201 оны 0 сарын 19-ний өдөр дууссан байхад үүнээс хойшхи хугацаанд хүү тооцох үндэслэлгүй гэж үзэж байна. Илүү тооцсон зээлийн үндсэн хүү 5.523.455 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.738.057 төгрөгийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч “” ХК, Б., Б., Т. нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* болон “” ХХК-ийн хооронд 2013 оны 0 сарын 19-ний өдөр тоот барьцаат зээлийн гэрээ байгуулагдаж, улмаар дээрхи гэрээг шинэчилж 2015 оны 12 сарын 02-ны өдөр 1540000429 тоот 0 сарын хугацаатай гэрээ байгуулагдсан байдаг. Энэ гэрээний дагуу зээлийг төлөх эцсийн хугацаа 2020 оны 11 сарын 02-ны өдөр болно. Гэтэл ******* талуудын хооронд байгуулсан 1540000429 тоот гэрээг зээлдэгч талд албан ёсоор мэдэгдэлгүйгээр цуцалсан байдаг. ******* нь 2015 оны 07 сарын 28-ны өдөр 1540000400 тоот зээлийн гэрээний дагуу 150.000.000 төгрөгийг “” ХХК-д шилжүүлээгүй ба тоот барьцаат зээлийн гэрээний зээлийн хүүд 91.900.000 төгрөгийг суутгаж авсан. ******* нь зээл тус бүрийн хувьд зээлдэгч болон батлан даагчаас 2 зээлийн гэрээний өр төлбөрийг хамтад нь нэхэмжилсэн байгаа нь нэхэмжлэлийн шаардлага тодорхой байх тухай зохицуулсан ИХШХШТХ-ийн 2, 5 дугаар зүйлийн 5.1.11 дэх заалтыг тус тус зөрчиж байна. Иргэний хуулийн 40 дугаар зүйлийн 40.1-д зааснаар батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээхээр зохицуулж өгсөн байдаг. Гэтэл батлан даагчийг хамтран хариуцагч болгон зээлдэгч мэтээр өр төлбөрийг хамтад нь гаргуулахаар нэхэмжилсэн байгаа нь дээрхи хуулийн заалтыг зөрчиж байна ... нэгэнт зээлдэгч нь зээлийн өр төлбөрөө хариуцаж төлөх, барьцаа хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байгаа тохиолдолд батлан даагч нь нөхөж хариуцлага хүлээх хуулийн үндэслэл байхгүй болно гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрлийн гэрээ байгуулан шүүхэд ирүүлсэн байна.

Эвлэрлийн гэрээнд: Хариуцагч нь 274.40.88,8 төгрөгийг 1 сарын дотор төлж барагдуулна. Ийнхүү төлж барагдуулахдаа мөнгөн хөрөнгө болон үл хөдлөх хөрөнгөөр төлж барагдуулна. Төлбөр төлөх хугацаа:

  1. 2017 оны 12 сарын 30-ны өдөр 2.374.88,8 төгрөг,
  2. 2018 оны 08 сарын 30-ны өдөр 115.78.000 төгрөг,
  3. 2018 оны 09 сарын 30-ны өдөр 9.480.000 төгрөг.

Хариуцагч нь дээрх төлбөр төлөх хуваарийн дагуу төлөх төлбөртөө бартераар авсан орон сууцуудыг үнэ тохиролцон банкинд шилжүүлэн өгнө. Орон сууцны барилгын гүйцэтгэгчээс шалтгаалах нөхцөл байдлын улмаас орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ цаг хугацаандаа гарахгүй бол энэхүү гэрээнд заасан хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга хэмжээг авахдаа уг нөхцлийг харгалзан үзнэ. Хариуцагч нь гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу төлбөр төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаанд бариулсан дараах хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна. Үүнд:

       -Улсын бүртгэлийн Ү-2201022989 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 5-р хороо, 21 дүгээр хороолол, /18082/, ХД-53 дугаар байр, 19 тоот хаягт байрлалтай 47,25 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц,

            -Улсын бүртгэлийн дугаартай, , , , тоот хаягт байрлалтай 2 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц,

        -Улаанбаатар хот, *******, *******н гол нэртэй газарт байрлах 883А дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл,

            -48-70УБ улсын дугаартай шар өнгийн авто ачигч /СDMS10090052/,

            -17-18УБ улсын дугаартай шар өнгийн хьюндэй экскаватор /HHIHQ14JC000047/ гэжээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, зохигчдын өгсөн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “” ХХК, “” ХК,  Б., Б., Т. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 274.40.88,8 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “” ХХК, “” ХК,  Б., Б., Т. нар нь 274.40.88,8 төгрөгийг 1 сарын дотор буюу 2017 оны 12 сарын 30-ны өдөр 2.374.88,8 төгрөгийг, 2018 оны 08 сарын 30-ны өдөр 115.78.000 төгрөгийг, 2018 оны 09 сарын 30-ны өдөр 9.480.000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар, ийнхүү төлж барагдуулахдаа мөнгөн хөрөнгө болон үл хөдлөх хөрөнгөөр төлж барагдуулна. Хариуцагч нь дээрх төлбөр төлөх хуваарийн дагуу төлөх төлбөртөө бартераар авсан орон сууцуудыг үнэ тохиролцон банкинд шилжүүлэн өгнө. Орон сууцны барилгын гүйцэтгэгчээс шалтгаалах нөхцөл байдлын улмаас орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ цаг хугацаандаа гарахгүй бол энэхүү гэрээнд заасан хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга хэмжээг авахдаа уг нөхцлийг харгалзан үзнэ. Хариуцагч нь гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу төлбөр төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаанд бариулсан хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нөхцөлтэйгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гантөгс, Д.Мөнхзул, хариуцагч “” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батбаяр, “” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Болор, хариуцагч Б., Б., Т. нар нь харилцан тохиролцож эвлэрч байгаа нь зохигчдын тайлбар, эвлэрлийн гэрээ /хх-12/ зэргээр нотлогдож байна.

Ийнхүү эвлэрч эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.531.155 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, уг данснаас 45.577,5 төгрөгийг, хариуцагч “” ХХК, “” ХК, Б., Б., Т. нараас улсын тэмдэгтийн хураамжид 45.577,5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74., 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй “” ХХК, “” ХК, овгийнгийн , овгийнгийн , овгийн ын нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 274.40.88,8 /хоёр зуун далан дөрвөн сая зургаан зуун дөчин мянга найман зуун жаран найман төгрөг, наян зургаан мөнгө/ төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь 274.40.88,8 /хоёр зуун далан дөрвөн сая зургаан зуун дөчин мянга найман зуун жаран найман төгрөг, наян зургаан мөнгө/ төгрөгийг 1 сарын дотор төлж барагдуулна. Ийнхүү төлж барагдуулахдаа мөнгөн хөрөнгө болон үл хөдлөх хөрөнгөөр төлж барагдуулна. Төлбөр төлөх хугацаа:

             1. 2017 оны 12 сарын 30-ны өдөр 2.374.88,8 /жаран хоёр сая гурван зуун далан дөрвөн мянга найман зуун жаран найман төгрөг, наян зургаан мөнгө/ төгрөг,

            2. 2018 оны 08 сарын 30-ны өдөр 115.78.000 /нэг зуун арван таван сая долоон зуун наян зургаан мянга/ төгрөг,

                3. 2018 оны 09 сарын 30-ны өдөр 9.480.000 /ерэн зургаан сая дөрвөн зуун наян мянга/ төгрөг. Хариуцагч нь дээрх төлбөр төлөх хуваарийн дагуу төлөх төлбөртөө бартераар авсан орон сууцуудыг үнэ тохиролцон банкинд шилжүүлэн өгнө. Орон сууцны барилгын гүйцэтгэгчээс шалтгаалах нөхцөл байдлын улмаас орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ цаг хугацаандаа гарахгүй бол энэхүү гэрээнд заасан хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга хэмжээг авахдаа уг нөхцлийг харгалзан үзнэ. Хариуцагч нь гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу төлбөр төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаанд бариулсан:

            -Улсын бүртгэлийн Ү-2201022989 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 5-р хороо, 21 дүгээр хороолол, /18082/, ХД-53 дугаар байр, 19 тоот хаягт байрлалтай 47,25 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц,

            -Улсын бүртгэлийн дугаартай, , , , тоот хаягт байрлалтай 2 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц,

            -Улаанбаатар хот, *******, *******н гол нэртэй газарт байрлах 883А дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл,

            -48-70УБ улсын дугаартай шар өнгийн авто ачигч /СDMS10090052/,

            -17-18УБ улсын дугаартай шар өнгийн хьюндэй экскаватор /HHIHQ14JC000047/ зэрэг хөдлөх болох үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гантөгс, Д.Мөнхзул, хариуцагч “” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батбаяр, “” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Болор, хариуцагч Б., Б., Т. нар нь харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.531.155 /нэг сая таван зуун гучин нэгэн мянга нэг зуун тавин тав/ төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, уг данснаас 45.577,5 /дөрвөн зуун жаран таван мянга таван зуун далан долоон төгрөг, таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч “” ХХК, “” ХК, Б., Б., Т. нараас  45.577,5 /дөрвөн зуун жаран таван мянга таван зуун далан долоон төгрөг, таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.    

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                                             ШҮҮГЧ                         Н.БАЯРСҮРЭН