Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 209

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: *******, *******, ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ын *******  /РД: *******/-ийн

Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч А.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ихэрбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч А.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие тэтгэвэрт гарах нас болж Нийгмийн даатгалын байгууллагад хандтал хөдөлмөрийн дэвтэр дээр намайг эцэг *******ээр овоглож бусад баримт бичиг дээр эх *******аар овоглосон байна гээд овог нэрийн зөрүүтэй учир тэтгэвэр тогтоох боломжгүй шүүхээр овог нэрээ зөвөөр тогтоолгож ир гэсэн. Иймд намайг *******ын ******* гэсэн нэрээр хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч А.******* нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.

1-ны өдөр *******ийн ******* нэрээр нээж бичилт хийсэн хөдөлмөрийн дэвтэр нь *******ын *******ийн дэвтэр мөн болох нь зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан А.*******ийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-3/, Налайх дүүргийн *******ны Засаг даргын тодорхойлолт /хх-4/, Монголын харилцаа холбоо компаний харъяа ******* аймгийн Холбооны газрын даргын 1994 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 57 дугаар “” тушаалын хуулбар /хх-7-8/, А.*******ийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-15/, А.*******ийн иргэний паспортын хуулбар /хх-17/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

А.*******ийн хүссэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай үйл явдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасан эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход хамаарах эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал мөн байна гэж дүгнэлээ.

Хүсэлт гаргагчийн өөрийн хүсэлтээ нотолж ирүүлсэн дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж гаргаж өгсөн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв нотлох баримтууд байх ба шүүх тэдгээрийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Иймд 1-ны өдөр *******ийн ******* нэрээр нээж бичилт хийсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь *******ын ******* мөн болохыг тогтоох, хүсэлтийг хангах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаатай холбогдуулан А.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар 1-ны өдөр *******ийн ******* нэрээр нээж бичилт хийсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь *******ын ******* /РД: *******/ мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар А.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг заасугай.

           

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БАЯРСҮРЭН