Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 14

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                    

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй, 

нарийн бичгийн дарга Ж.Оюунхүү,

иргэдийн төлөөлөгч Ц.Жаргал,

улсын яллагч Н.Бадамцэцэг,

шүүгдэгч Ц.Цасчимэг, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жамба овогт Цэвэгжавын Цасчимэгт холбогдох эрүүгийн 201601000063 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, гадаад албаны ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 12-1-6 тоотод түр оршин сууж байгаа гэх, /Хан уул дүүргийн 15-р хороо, 66-14 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй/, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Жамба овогт Цэвэгжавын Цасчимэг /РД:УО85101001/,

            

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Ц.Цасчимэг нь 2015 оны 06 дугаар сард Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодис”-ын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 63.7 грамм “мөс” гэх нэршилтэй бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авч, 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 66-14 тоотод, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 12-1-6 тоотод, 53-90 УБТ улсын дугаартай Тоёота приус-30 загварын тээврийн хэрэгсэлд тус тус хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараахи нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Ц.Цасчимэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

           

“Би  2015 оны 06 дугаар сард өдрийг нь санахгүй байна, “Минт” гэх баарны гадаа шөнийн 02 цагийн үед зүс үл таних Баяраатай таарахад тэр би найзуудтайгаа явж байна гэсэн. Би Баяраагаас “...хар тамхи, мансууруулах бодис байна уу...” гэж асуухад “...байна...” гэж хариулсан. Би тухайн үед хар тамхи хэрэглэмээр байсан тул асуусан юм. Тэгээд би Баяраагаас эхлээд 1 гр-ыг 350.000 төгрөгөөр худалдаж авсан. Удалгүй Баяраа “манай хүүхдийн бие муу байгаа тул гадаад руу явахаар болчихлоо” гээд зовлонгоо хэлээд “чамд 3.0 сая төгрөг байна уу, чи миний энэ зүйлийг хадгалж байгаач, энэ дотор 3.0 сая төгрөгөөс илүү үнэд орох зүйл байгаа” гээд цүнхтэй зүйл өгөхөөр нь би гэр рүүгээ орж 3.0 сая төгрөг аваад Баяраад өгсөн. Тэр Баяраа гэх залуу эргээд надтай холбогдоно гэж байсан.

Тухайн үед цүнхэн дотор хар тамхи болон түүний хэрэгслүүр, жин зэрэг байна гэж бодоогүй. Би цүнхэн доторхыг хараагүй. Би өөрөө орчуулагч хийгээд мөнгө олдог тул ашиг олох, худалдан борлуулах зорилго надад байгаагүй. Би 6 сарын хугацаанд энэ зүйлийг мартсан байсан, хайнга хандаад энд, тэнд байлгаж байсан юм. Баяраагаас худалдаж авсан 1 грамм бодисыг би өөрөө хэрэглэх гээд гэртээ байлгаж байсан юм. Гэтэл би жирэмсэн болчихсон байсан тул хэрэглээгүй. Харин машинд байгааг би найзууддаа үзүүлээд ямар учиртай болохыг асуух гэж байсан. Бусад олдсон хар тамхи, бусад эд зүйлийг Баяраа надад үлдээсэн.

Жижиг уутнуудын хувьд би нөхөртэйгээ хамт ломбард ажиллуулах гээд оффис зэргийг нь бэлдэж байсан юм. Тэгээд оффиссоос тэдгээр жижиг уутнуудаа хайрцаганд хийж гэртээ авчраад тэр чигээр нь мартчихсан байсан. Манай нэг найз боди фитнессийн багш тул тэдний фитнесст Анхзаяаг оруулах саналтай түүнтэй турах асуудлаар ярьж байсан. Мөн нэг найз маань кофе уугаад турсан гэж байсан тул түүнийг хэлсэн юм.

Хураалгасан 4.320.000 төгрөгийн тухайд бол тэр үед машины зээлийн хугацаа хэтэрсэн байсан тул танил эгчээсээ мөнгө зээлсэн. Тэр өдөр Анхзаяатай хоолонд орохоор болтол би их хэмжээний мөнгөтэй, түрүүвчгүй явж байсан учир машин дотор байсан хар түгжээтэй уутанд мөнгөө хийсэн байсан юм.  

Битүүмжлэгдсэн байгаа машин нь манай нөхөр Амарбаясгалан худалдан авсан, одоо “Ланд Стар Ложистикс” ХХК-ийн эзэмшилд шилжсэн, зээлийн барьцаанд байгаа. Энэ машиныг өнгөрсөн жилийн намар худалдаж авсан. Миний хувьд энэ мансууруулах төрлийн бодисыг зарсан, борлуулсан зүйл байхгүй. Зүгээр л хадгалж байсан. Баяраа яваад 3 сараас хэтрэхгүй ирээд буцааж авна гэсэн болохоор нь авах байлгүй дээ гэж бодож байсан юм. Түүнээс биш би энэ бодисыг зарж 3.0 сая төгрөгөө гаргаж авна гэсэн бодол байгаагүй. Баяраатай эхлээд холбоотой байсан. Гэтэл сүүлийн 6 сар сураг тасарсан тул би хар ууттай зүйл юу болохыг хүнээс асуух гэж машиндаа хийсэн. Мансууруулах төрлийн бодис олж авсан, хадгалсан буруутай гэдгээ ойлгож байна. Харин худалдан борлуулж ашиг орлого олно гэсэн санаа байгаагүй. Би одоо жирэмсэн, төрөх дөхөж байна, 7-10 хоногийн дараа төрнө гэсэн. Гэм буруугаа ойлгож, гэмшиж байна, дахин ийм хэрэгт холбогдохгүй.”  гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 201601000063 дугаартай хэргээс:

 

1. Гэрч Э.Анхзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...Би 2008 онд найзаараа дамжуулж Цасчимэгтэй танилцсан. Танилцсанаасаа хойш нэг хэсэг холбоотой байж байгаад би удалгүй хүнтэй сууж хүүхэд гаргаад Цасчимэгтэй ямар ч холбоогүй болсон. Саяхан буюу 2015 оны өвөл Фэйсбүүкээр найзууд болж холбогдоод эргээд харьцаа холбоотой болсон юм. Гэхдээ байнга уулзаад байдаггүй, Цасаа өөрөө гэнэт гэнэт таг алга болчихдог. Үүнээс хойш 2015 оны 08 сард пабад найзтайгаа сууж байгаад Цасаатай тааралдаад юм яриад сууж байхад Цасаа өөрийгөө “Хятадад ажиллаж амьдарч байгаа,  Монголд хааяа ирээд буцдаг, бас хүнтэй сууж байгаа” гэж хэлж байсан.

...2016 оны 03 сарын 10-ны үед манай найз намайг хамт хоол идье гээд дуудахаар нь яваад очтол Цасчимэг хамт сууж байсан, тэр үед Цасаа жирэмсэн болсон гэж хэлсэн. 2016 03 сарын 24-ний өдөр 11 цагийн үед Цасаа над руу өөрийнхөө .... гэсэн дугаараас залгасан байсан. Би тухайн үед ажилтай байсан болохоор дуудлагыг авч чадаагүй эргээд 17-18 цагийн үед би Цасаа руу залгаад “хамт хоол идье, манай ажил дээр хүрээд ирэх үү” гээд ... 1 цаг орчмын дараа Цасаа ажил дээр ирсэн. Бид хоёр хоол идэнгээ ойр зуурын юм ярьж байтал Цасаа намайг “миний найз хавагнаад байна, бие чинь өвөөд байгаа юм уу, ямар их таргалаа вэ” гэхээр нь “харин тийм ээ, одоо яаж турдаг юм билээ, би Солонгосын тураадаг эм ууж байгаа” гэж хэлсэн. Тэгсэн чинь Цасаа “наад эм чинь худлаа, манай нэг найз хүүхэн хоолны дуршил бууруулдаг нэг юм хэрэглээд их турсан байна лээ, чи сонирхох уу” гэхэд нь би “үгүй ээ, хоол идэхгүй байвал эрүүл мэндэд муу” гэж хэлсэн. Цасаа намайг “хэсэг хоол идэхгүй л байна биз, гоё турах хэрэгтэй, миний сайн таньдаг бөө эгч байгаа, чи очиж ажил амьдралаа асуугаач” гэхээр нь “ойрдоо нөхрөөсөө салах гээд амьдрал тогтворгүй байгаа, тэгдэг ч юм билүү”  гэхэд Цасаа нөгөө эгч рүүгээ утсаар залгаад “гэртээ байна, одоо хүрээд ир гэж байна” гэхээр нь бид хоёр хоолны газраас гарсан.

Гараад Цасаагийн машинд суугаад, Цасаа “хүнээс мөнгө авна” гээд миний санаж байгаагаар Билгээ билүү нэг эрэгтэй хүнтэй утсаар яриад “чи ямар сонин юм бэ, мөнгөө авья” гээд ярьж байгаад Хурдын Рапид харшийн 19-р байрны 1-р орцны үүдэнд очоод нөгөө хүн рүүгээ 2-3 удаа залгаад утсаа авахгүй байсан. Тэгээд нөгөө хүнтэй уулзаагүй Хөгжил хотхонд байх бөөгийн гэрт нь 21 цаг өнгөрөөд очсон. Ингээд бид хоёр тэндээс 00 цаг өнгөрч байхад гараад машинд суув уу, үгүй юу энд тэндээс эрэгтэй хүмүүс гарч ирээд бариад авсан.

Бид хоёрыг цагдаагийн газар аваачаад хар тамхитай холбоотой юм ярьсан. Тэгэж байгаад Цасчимэгийн машинд үзлэг хийхэд хар тамхи илэрч гарч ирэхэд нь юу болоод байгааг гадарласан. Би энэ хар тамхины талаар мэдэхгүй байна. Ээж нь дажгүй ажил төрөл эрхэлдэг амьдралын боломж сайтай хүн байдаг болохоор Цасаа юмаар дутагдаад байгаа харагддаггүй. Цасаа бол их шүтлэгтэй, өрөвч зөөлөн сэтгэлтэй, хүнд тусархуу, архи, дарс хэрэглэдэггүй, харин тамхи татдаг. Багад нь аав нь өнгөрсөн, амьдрал үзсэн, хэрсүүд, ухаантай эмэгтэй гэж боддог байсан...”  гэсэн мэдүүлэг /хэргийн 45-46х/, 

 

2. Гэрч Б.Амарбаясгалангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...Цасчимэг бид хоёр 2000 оны үед 1-р хороололд ойролцоо гэртээ амьдардаг байсан болохоор танилцаад найз нөхдийн харьцаа холбоотой болсон. Би 2002 онд Солонгос улс руу яваад ажиллаж амьдарч байгаад 2015 оны 01 сарын 14-ний өдөр Монголд ирсэн. Солонгост байх хугацаандаа Монгол руу ирэн очиж, бас Цасаатай интернетээр холбоотой байдаг байсан. Ингээд 2015 оны 03-р сараас бид 2 уулзаж эхлээд, дотно харьцаатай болсон.

2015 оны 8 сараас эхлэн одоогийн түр оршин сууж байгаа ХУД-н 1-р хороо 12-6 тоотыг хөлслөн хамт амьдарч эхэлсэн. Цасаа бол аливаа юманд хичээл зүтгэлтэй, үнэнч шударга зантай, худлаа хэлдэггүй, тайван дөлгөөн, тогтвортой хүн. Гадаадад сурч боловсрол эзэмшсэн болохоор хэлний мэдлэг сайтай. Франц, Орос, Англиар сайн ярьж ойлголцдог. Аливаа юмыг олон талаас нь хардаг, өөдрөг үзэлтэй. Монголд ирээд Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад хөрөнгө оруулалтын менежерээр ажиллаж байсан юм байна лээ. Ганц дутагдал нь бага зэрэг дураараа ааштай болохоор танилцсанаасаа хойш бид хоёр хааяа нэг ам муруйж, муудалцаж байсан удаатай. Цасаа одоо 6 сартай жирэмсэн, биеийн байдал нь тааруу, тонус өгөөд байгаа, хэвтрийн дэглэм барь гэж эмч нь хэлсэн. Бид 2 гэрлэлтээ батлуулж амжаагүй ч 2015 оны 11-р сард бэр гуйх ёслол хийж Цасаатай сүй тавьсан.  

Надад Цасаагийн үйлдсэн хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Надтай байхдаа хар тамхитай холбоотой асуудал гаргаж байгаагүй. Би нэгжлэг хийхэд харж байсан зочны өрөөний хойд хана дагуу байрлах шүүгээнээс хураан авсан хар цагаан өнгийн төмөр оосортой цүнх Цасчимэгийн цүнх, харин дотор нь байсан “мөс” гэх мансууруулах бодисыг би хэнийх болохыг үнэхээр хэлж мэдэхгүй байна.

Би тэр шүүгээг ухаж үзээгүй, тэнд юу хадгалагдаж байсныг ч мэдэхгүй байна.  Би хувиараа Солонгос хэл дээрх материал орчуулж мөнгө олдог. Үүнээс гадна би сүүлийн нэг сар найзтайгаа хамтарч “Миний Монгол” студид дүрс бичлэгийн монтаж хийж байгаа. Өвөлдөө мужаан найздаа туслаад гал тогооны тавилга хийсэн. Тогтмол орлоготой биш болохоор орлого зарлагаа нарийн тооцож үзээгүй. Цасчимэг нь 2015 оны 12 сараас хойш ажил хийгээгүй нь үнэн боловч үүнээс өмнө хувийн компанид захирлын туслахаар ажиллаж байсан. Одоогийн байдлаар сард байрны түрээсэнд 500.000 төгрөг, хоол, унаанд 300.000 орчим төгрөг, машины зээлэнд 360.000 төгрөг зарлагдаж байна. Солонгост амьдарч байхдаа хурааж хуримтлуулсан мөнгөөрөө болон хувиараа халтуур хийж олсон мөнгөөрөө өрхийн амжиргаагаа залгуулж байна. Цасаа бид хоёр аав, ээж нараасаа мөнгө аваад байдаггүй.

53-60 УБТ улсын дугаартай тээврийн хэргслийг 2015 оны 11 сард Хандаа гээд таньдаг эгчид урьдчилгаа 3.0 сая төгрөг өгөөд, үлдсэн мөнгийг 3 сарын дотор өгөхөөр тохиролцож, нийт 14.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Үлдсэн мөнгөө өгөхөөр машинаа “Ланд Стар” нэртэй автомашины ломбардны газарт явдаг зээлийн гэрээгээр 7.0 сая төгрөгийн барьцаанд тавьсан байгаа. Би Цасаагийн гар утсыг шалгаад байдаггүй болохоор ямар мессеж, хэнээс ирдэгийн мэдэхгүй. Ямар ч байсан өнөөдрийн байдлаар сэжигтэй зүйл анзаарагдаж байгаагүй. Надаас хураан авсан 2 баримтын нэг нь 2016 оны 01 сард Хятад улс руу явах гээд онгоцны билет Айр Транс ХХК-д захиалга өгсөн байсан боловч хугацаандаа явж чадаагүй, билетээ хойшлуулахад торгууль гэж 299.400 төгрөг Цасаагаар Айр Трансын Хас банкны дансанд тушаалгасан баримт юм. Цасаа бид 2 Австрали улсын визэнд орох гэхэд сүүлийн 6 сар дансандаа байнгын орлого зарлагатай, гүйлгээтэй байлгах хэрэгтэй гээд мөнгөө дансанд хийгээд, аваад байсан нэг баримт байна.

Австралийн визээр ороход Хятадын Элчин сайдын яамаар дамждаг болохоор материалаа өгөхөөр очсон боловч дутуу байсан болохоор буцаад хүрээд ирсэн. Тухайн үед цагаан сар болох гэж байсан болохоор буцахдаа Эрээнээр дайрч бэлэг сэлт авсан. Өөр ямар нэгэн зорилго байгаагүй. Хятадад очиход Цасаа жирэмсний хордлоготой, хоолой нь өвдчихсөн байсан болохоор буудлаас гараагүй, би буудлаас гарч ажлаа зохицуулж байсан. Гадаад хүмүүстэй уулзаж, утсаар ярьсан асуудал байхгүй. Бид хоёр дундаа нэг утастай учраас би буудлаас гарахдаа утсаа авч гардаг байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 47-48х/,

 

3.  Гэрч О.Оюунхандын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

   “...Би 2013 оноос хойш бөөгийн сахиустай гэдгээ мэдээд онгодоо буулгаж авсан. Сахиусаа авснаас хойш би гэрээрээ өвчтэй хүмүүсийг барьж, ураг нь эндэх гэж байгаа жирэмсэн эхчүүдийн үр тогтоох, саажилттай хүүхдүүдийг барьж засал ном хийж байгаа. Цасчимэг нь 2015 оны намар буюу 10-11 сарын үед намайг хүмүүсээс дам сонсоод манай гэрт үзүүлэхээр ирсэн. Тэр үед Цасчимэг “дөнгөж жирэмсэн болсон, ойролцоогоор 20 хоногтой эмнэлэгт үзүүлэхэд зүрхний цохилтгүй, зүрх зогссон байна гэж байна, та үзээд бариад засал хийгээд өгөөч” гэхээр нь үзэж бариа хийж өгсөн. Үүнээс 7 хоногийн дараа Цасчимэг над руу залгаад “эмнэлэгт үзүүлэхэд зүрхний цохилт мэдрэгдэж байна” гээд их баяртай явж байсан. Надад үзүүлсэнээс хойш сардаа нэг удаа ирж бариулдаг болсон. Цасчимэг нь тонус ихтэй байдаг болохоор гэдэс нь зангираад хатуураад байдаг юм байна лээ, тэр болгондоо надаар бариа хийлгэдэг юм. Өөрөөр ах дүү, хамаатан садны холбоо байхгүй. Танилцсанаас хойш хуурай эгч дүүгийн холбоотой болсон. Надад хааяа хөдөө явах, ажил амжуулах, дэлгүүр орох, хүнс цуглуулах зэрэгт машин хэрэг болох үед машинаа өгч тус болж харилцан биендээ тус болж байсан.

Цасчимэг нь их сайхан сэтгэлтэй, хүнд тусархуу эмэгтэй гэж санагддаг. Анхныхаа нөхрөөс салаад хүүгээ авч үлдсэн, сүүлд нэг залуутай танилцаад жирэмсэн болсон, одоо хамт амьдарч байгаа гэдгийг мэдэхээс нарийн ширийн зүйл мэдэхгүй. Надад энэ хэргийн талаар мэдэх зүйл байхгүй.  2016 оны 03 сарын 24-ний өдөр манай гэрт 22 цагийн үед нэг эмэгтэй найзтайгаа ирж үзүүлээд явахдаа манай гэрт гар утсаа орхисон байсан.

Маргааш нь буюу 03 сарын 25-ны өдөр цагдаагаас яриад “Цасчимэгийн гар утсыг авах шаардлагатай байна” гэхээр нь би аваачиж өгсөн. Энэ үед хэрэгт холбогдсон гэж мэдсэнээс яг ямар хэрэгт холбогдсоныг мэдэхгүй байна. 2016 оны 03 сарын 17-ны үед Цасаа манай гэрт ирж уулзаад “машины зээлийг урьдчилж төлөөд дахин зээл авмаар байна, та надад 14 хоногийн хугацаатай 5.0 сая төгрөг олоод өгөөч, хугацаа хэтэрвэл өдрийн 0,5 хувиар алданги бодоод өгье, тэгэх үү”  гээд гуйхаар нь нөхөрт байсан 500.000 төгрөг, дээр нь нэмээд надад үзүүлж харуулдаг ойр дотны хэдэн хүнээс мөнгө асууж байгаад 5 сая төгрөг болгоод 03 сарын 24-ний өдөр Цасааг манай гэрт ирээд явахад нь өгсөн юм. Тэр мөнгөө л буцааж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 49-50х/,

 

4. Гэрч Ц.Эрдэнэцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:

 

“...Би Цасчимэгийн төрсөн ээж нь юм. Цасчимэг нь 1985 оны 10 сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын 3-р амаржих газар ууган охин болж мэндэлсэн. Бага насаа ээж, эмээ, өвөөгийн гараар болон 105-р цэцэрлэгээр хүмүүжсэн. 8 настайдаа гадаад хэлний сургалттай Монгень цогцолборт элсэн ороод 10-р ангиа төгссөн. 10 жилээ төгсөөд МУИС-н гадаад харилцаа, дипломатын ангид ороод сурч байх хугацаандаа Люксенбургт амьдардаг манай төрсөн дүү дээр очиж давхар сурч байгаад Монголд ирээд их сургуулиа төгссөн. Цасаа сургуулиа төгсөөд гадаад руу ирэн очиж байж байгаад 2009 оны үед Тодбаяр гэдэг залуутай танилцаж гэр бүл болоод хүү Дөлгөөнийг төрүүлсэн. Цасчимэг нь багаасаа биеэ даасан болохоор ажилч хөдөлмөрч, үгэнд сайн ордог, эелдэг зөөлөн, дөлгөөн ааштай, Англи, Герман, Орос хэлтэй, хувийн компаниудад ажиллаж байсан.

Одоо Цасаа нь жирэмсэн, Амарбаясгалан гээд багийн найзтайгаа байр хөлслөөд амьдарч байгаа. Би охиныгоо гэмт хэрэг үйлдсэн гэж бодохгүй байна. Цасаагийн нэр дээр эзэмшилтэй орон байр, газар, байшин байхгүй, мөн Лексус 470 машинтай байсан. Лексус-470 машинаа зарсан, мөнгөө юунд хэрэглэснийг мэдэхгүй байна, ямар ч байсан хэсэг мөнгөөр нь Приус-30 маркийн машин авсан байх...” гэсэн мэдүүлэг /хэргийн 51-52х/,

 

5. Гэрч О.Сийлэгмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

 “...Би Цасчимэг гэх охиныг зүс танина. Гэхдээ ах, дүү, төрөл садангийн холбоо байхгүй. Миний төрсөн дүү Оюунханд гэж улаач хүн байдаг, тэгээд гэрт нь хааяа очиход Цасчмэг гэх охин ирчихсэн засал ном хийлгээд байж байдаг.  2016 оны 3 дугаар сарын 20-ны үеэр миний төрсөн дүү Оюунханд “мөнгөний хэрэг гарчихлаа, мөнгө зээлээч” гээд гуйгаад байхаар нь дүүдээ 1.5 сая төгрөг өгсөн. Дүү маань 1 сарын дараа буцаагаад өгнө гэж надад хэлсэн. Тэгээд Оюунхандад мөнгө өгснөөс хойш 1 сарын хугацаа өнгөрөөд, мөнгөө өгөхгүй байхаар нь дүүгээсээ мөнгөө нэхсэн чинь надаас авсан мөнгөө цааш нь хүнд дамжуулж  өгсөн байсныг сонссон. Хэнд өгсөн юм бэ гэхэд Цасчимэгт өгсөн гэсэн. Би Цасчимэг гэж хүнд мөнгө зээлсэн асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 53х/,   

 

6. Гэрч Б.Болормаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

 “...Би багийн найз Оюунхандад 2016 оны 03 сарын 20-ны өдөр 500.000 төгрөг, 14 хоногийн хугацаатай, хүүгүй зээлүүлсэн. Хугацаандаа өгөөгүй, би ч нэхээгүй. Сар орчим болсны дараа Оюунхандтай мэнд мэдэх гэж залгахдаа “нөгөө мөнгө чинь юу болж байна хөгшөөн” гээд асуухад “нөгөө хүнээсээ мөнгөө аваагүй байна, найз нь авахаараа өгье, ажил нь арай бүтээгүй байгаа юм шиг байна” гэж хэлсэн. Тэгтэл 2 хоногийн дараа “надад 500.000 төгрөг зээлүүлсэн нь үнэн гээд баталгаа гаргаад байцаагчтай уулзаад өгөөч, надаас мөнгө зээлсэн хүн асуудалд орсон юм шиг байна” гэж хэлсэн. Би Цасчимэг гэж хүнийг танихгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 54х/,  

 

7.  Гэрч Э.Ивээлтийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...Цасчимэг нь манай үеэл эгч Энхжингийн багаасаа найзалсан сайн найз нь болохоор би бас 7, 8 настайгаасаа хойш Цасчимэгийг таньдаг болсон. 2016 оны 2 сарын дундуур Валентины баяраар найз охиндоо бэлэг авч өгөх гээд хүмүүсээс мөнгө хайгаад олдохгүй болохоор нь эгчийнхээ найзуудаас асуугаад Цасчимэг эгчээс 80.000 төгрөг зээлж байсан. Түүнээс бидний хооронд өс хонзонгийн асуудал байхгүй, нэг удаа ам муруйж, маргалдаж байгаагүй.

   2016 оны 03 сарын 24-ний өдөр Цасчимэг эгчид өрөө өгнө гэж бодож байсан боловч мөнгө олдоогүй, боломжгүй байсан болохоор өгч чадаагүй. Цасчимэг эгч над руу залгаад “мөнгөний хэрэг байна, нөгөө мөнгөө өгөх үү” гэж асууж байсан. Би Цасчимэг эгчийг хууль бус зүйл хийдэг талаар огт мэдэхгүй. Цасаа эгч их цоглог, хөгжилтэй, гал цогтой эмэгтэй. Мөнгөтэй үедээ бусдаас харамлана гэж байхгүй, бусдад туслалцаа дэмжлэг хэрэгтэй болсон үед сэтгэлээрээ тусалж, дэмждэг...” гэсэн мэдүүлэг /хэргийн 55х/,

 

   8. Гэрч Гэрч П.Жавзаннамжилын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

  

“...Би Ц.Цасчимэг гэх эмэгтэйг танихгүй, ямар нэгэн холбоо байхгүй. Би 90-09 УБП улсын дугаартай автомашиныг эзэмшиж байгаагүй, гэхдээ итгэмжлэлээр хүнээс худалдан авч байсан. 2015 оны 08-р сард Да хүрээ захад Приус-20 маркийн автомашин дөнгөж зарж эхлэж байхад жижигхэн биетэй бор залуу надад хандаж “та Лексус-470 маркийн автомашин авах уу, надад нэг машин байна. Манай аав болохоор чи өөрөө худалдаж аваад дундаас нь мөнгө олоод өөрөө зараач гээд байгаа, би уг автомашиныг өөрөө авмааргүй байна, та худалдаж аваад цааш нь зараад надад хэдэн төгрөг өгчихөөрэй” гэсэн. Би тэр залуугийн утасны дугаар болон нэр, гэрийн хаягийг нь одоо мэдэхгүй. Тэгээд уг залуу Лексус 470 маркийн автомашины эзний утасны дугаарыг өгсөн. Одоо тэр утасны дугаарыг санахгүй байна. Тэр утас руу залгахад 3, 4-р хорооллын “Сайн” ломбардны хашаанд байгаа гэж хэлсэн. Тэгээд уг залуутай холбогдоод яваад очиход надтай утсаар ярьсан залуу “Сайн” ломбардны үүдэнд зогсож байсан.

Би машиныг үзээд авахаар болсон. Би 29.0 сая төгрөгөөр авахаар тэр залуутай тохирсон. Банкнаас мөнгөө аваад буцаад “Сайн” ломбарданд очиход машины эзэмшигч ирээгүй байсан ба удалгүй нэг хүүхэн, залуу хоёр ирсэн. Би уг хүмүүсийн нэрийг огт мэдээгүй, гэрчилгээний эзэн л ирлээ гэж бодсон. Тэгээд би “Сайн” ломбардны хүний дэргэд бэлнээр 29.0 сая төгрөг тэр машины эзэн гэх хүүхдэд өгсөн санагдаж байна. Тэр хүүхэн ломбардтайгаа тооцоо хийгээд, үлдсэн мөнгөө авах шиг болсон.

Ломбарданд хэдэн төгрөгөөр тавьсан байсныг мэдээгүй. Ломбарднаас надад машин чөлөөлөх бичиг хийж өгсөн. Тэгээд машинаа аваад нөгөө хүмүүстэй Хар хорин захын 24 цагийн нотариатч дуудсан. Тэр үед 19-20 цаг болж байсан. Тэнд Цасчимэг надад энэ машиныг зарж болно гэсэн итгэмжлэл хийж өгсөн. Итгэмжлэл дээр бол мөнгөн дүн худалдан авсан гэх зүйл байхгүй. Би хар тамхи, мансууруулах бодисын талаар мэдэхгүй, ямар ч ойлголт байхгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 56-57х/,

 

9. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /Цасчимэгийн жолоодон явсан 53-90 УБТ улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн тоёото приус-30 маркийн тээврийн хэрэгсэлд/, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хэргийн 3-6х/,

  

10. Хан-Уул дүүргийн 15-р хороо, Гэгээн өглөө хотхоны урд талын UB тауны 66-14 тоотын орон сууц, Хан уул дүүргийн 1-р хороо, 12-р байрны 1-6 тоотын байранд тус тус нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 8-10х, 12-16х/,

 

11. Хүний биед үзлэг хийж мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл /хэргийн 18х, 23х/,

 

12. Цасчимэгийн I phone-6 S маркийн алтлаг шар өнгийн гадаргуутай гар утсыг О.Оюунхандаас хураан авсан тогтоол, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хэргийн 25-26х/,

 

13. “Ланд стар ложистик” ХХК-ийн нэр дээр өмчлөлтэй, Батаагийн Амарбаясгалангийн эзэмшлийн ZVW301163836 арлын дугаартай, 53-90 УБТ улсын дугаартай Тоёота приус-30 маркийн мөнгөлөг өнгийн суудлын автомашиныг битүүмжилсэн 2016 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тухай тогтоол, тэмдэглэл /хэргийн 27-28х/,

 

14. 53-90 УБТ улсын дугаартай тоёотo приус-30 маркийн мөнгөлөг өнгийн суудлын автомашиныг 12.500.000 төгрөгөөр үнэлсэн Эд зүйлийн үнэлгээний баримт /хэргийн 29х/,

 

15. Тээврийн хэрэгслийн лавлагаа /хэргийн 30х/,

 

16. 53-90 УБТ улсын дугаартай тоёото приус-30 маркийн тээврийн хэрэгсэл, Хан-Уул дүүргийн 15-р хороо, Гэгээн өглөө хотхоны урд талын UB тауны 66-14 тоотын орон сууц, Хан-Уул дүүргийн 1-р хороо, 12-р байрны 1-6 тоотын байрнаас хураан авсан Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 31-34х/,

 

17. Ц.Цасчимэгийн гар утас, банкны лавлагаанд тус тус үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хэргийн 36-37х, 38х/,

 

18. Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 42-44х/, Үүнд:  

18.1. 7 х 8,5 см хэмжээтэй, ямар нэгэн бохирдолтгүй, мөнгөлөг өнгийн тугалган цаас 1 ширхэг,

18.2. Цагаан өнгөөр “Seagate” гэсэн бичигтэй, тойруулаад цахилгаантай, хар өнгийн дөрвөлжин цүнхтэй саарал өнгийн электрон жин 1 ширхэг,

18.3. Хар цүнхэн дотор байсан 5 х 7 см хэмжээтэй, ямар нэгэн зүйлээр бохирлогдоогүй хоосон, зиплок түгжээ бүхий уут 1 ширхэг,

18.4. 10 см урттай, бүдэг ягаан өнгийн 0,5 см диаметртэй, урт талын хэсгийг халбаганы хэлбэр дүрсэнд оруулсан, соруул мэт зүйл 1 ширхэг,

18.5. 14 х 11 см хэмжээтэй зиплок түгжээ бүхий уутан дотор 7 х 5 см хэмжээтэй, зиплок түгжээ бүхий уут 202 ширхэг,

18.6. 80 мм х 60 мм гэсэн улаан өнгийн бичигтэй, зиплок түгжээ бүхий уутан дотор 6,5 х 5 см хэмжээтэй зиплок түгжээ бүхий уут 46 ширхэг,

18.7. Машины голын хайрцагны доод талын тавиур дээрх хар өнгийн цүнхнээс  11 гэж дугаарласан хураан авсан ууттай 4,3 грамм мөснөөс шинжилгээнд дээж болгон 0,8 граммыг авсан бөгөөд шинжилгээнээс буцаж ирсэн 0,6 граммыг буцаан нийлүүлэхэд нийт 4,1 грамм,

18.8. ХУД-ийн 1-р хороо 12-6 тоотоос 12 гэж дугаарлан хураан авсан 1 грамм мөснөөс шинжилгээнд дээж болгон 0.4 граммыг авсан бөгөөд шинжилгээнээс буцаж ирсэн 0,2 граммын буцаан нийлүүлэхэд 0,8 грамм,

18.9. ХУД-ийн 15-р хороо 66-14 тоотоос хураан авсан хар эрээн өнгийн тортой, дотор нь давхар хар өнгийн амсар хэсгийг нь уяагаар чангалсан торноос хураан авсан 6 ширхэг тустаа мөс мэт зүйл байснаас 13 гэж дугаарлан хураан авсан 9,4 грамм мөснөөс шинжилгээнд дээж болгон 0,5 граммыг авсан бөгөөд шинжилгээнээс буцаж ирсэн 0,3 граммыг буцаан нийлүүлэхэд нийт 9.2 грамм,

18.10. 14 гэж дугаарлан хураан авсан 9,6 грамм мөснөөс шинжилгээнд дээж болгон 0,4 граммыг авсан бөгөөд шинжилгээнээс буцаж ирсэн 0,2 граммыг буцаан нийлүүлэхэд нийт 9,4 грамм,

18.11. 15 гэж дугаарлан хураан авсан 9,7 грамм мөснөөс шинжилгээнд дээж болгон 0,5 граммыг авсан бөгөөд шинжилгээнээс буцаж ирсэн 0,3 граммыг буцаан нийлүүлэхэд нийт 9,5 грамм,

18.12. 16 гэж дугаарлан хураан авсан 9,9 грамм мөснөөс шинжилгээнд дээж болгон 0,7 граммыг авсан бөгөөд шинжилгээнээс буцаж ирсэн 0,6 граммыг буцаан нийлүүлэхэд нийт 9,8 грамм,

18.13. 17 гэж дугаарлан хураан авсан 9,8 грамм мөснөөс шинжилгээнд дээж болгон 0,5 граммыг авсан бөгөөд шинжилгээнээс буцаж ирсэн 0,4 граммыг буцаан нийлүүлэхэд нийт 9,7 грамм,

18.14. 18 гэж дугаарлан хураан авсан 10 грамм мөснөөс шинжилгээнд дээж болгон 0,4 граммыг авсан бөгөөд шинжилгээнээс буцаж ирсэн 0,2 граммыг буцаан нийлүүлэхэд нийт 9,8 грамм /11-18 дугаартай ууттай мөснөөс ШШҮХ-н 2832 дугаартай дүгнэлтээр метамфетамин илэрсэн/

Мөсний нийт жин 62,3 грамм /Анх хураан авахад уутны хамт 63,7 грамм байсан ба  шинжилгээнд 1,4 грамм хоргодож, үлдэгдэл 62.3 граммыг эд мөрийн баримтаар тооцсон/

18.15. Цасчимэгийн цүнхнээс хураан авсан ногоон өнгийн тортой 3,920,000 төгрөг /20.000-тын дэвсгэрт 160 ш, 10.000-тын дэвсгэрт 72 ш/, машины голын хайрцагны доод талын тавиур дээрх хар өнгийн цүнхнээс хураан авсан 400.000 төгрөг /20.000-тын дэвсгэрт 20 ш/ нийт 4.320.000 төгрөг зэргийг тус тус хэрэгт хавсаргахаар тогтсон байна. /хэргийн 42-44х/,

 

19.  Харьцуулах шинжилгээнд хэв хэлбэр авах тогтоол, шинжилгээнд дээж авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /58-60/,

 

20. Шүүхийн  шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2834 дугаартай:

“...1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн Ц.Цасчимэгийн шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис /AMP, BAR, BZO, COC, MAMP, MDMA, MOR, MTD, PCP, THC/ илрээгүй...” гэсэн дүгнэлт /хэргийн 62х/,

 

21. Шүүхийн  шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2832 дугаартай  шинжээчийн дүгнэлт:

 

1. Шинжилгээнд ирүүлсэн “Ц.Цасчимэгт холбогдох хэргийн шинжилгээнд хүргүүлж буй зүйл 2 ширхэг ууттай дээж 1 ширхэг  соруул м/б, а/д С.Мөнхжин 03.26” гэж хаягласан гялгар ууттай

11-р уутнаас авсан дээж №1 0.8 гр” гэж хаягласан гялгар уутттай мөс мэт зүйл,

12-р уутнаас авсан дээж №2 0,4 гр” гэж хаягласан гялгар уутттай мөс мэт зүйл,

13-р уутнаас авсан дээж №3 0,5 гр” гэж хаягласан гялгар уутттай мөс мэт зүйл,

14-р уутнаас авсан дээж №4 0,4 гр” гэж хаягласан гялгар уутттай мөс мэт зүйл,

15-р уутнаас авсан дээж №5 0,5 гр” гэж хаягласан гялгар уутттай мөс мэт зүйл,

16-р уутнаас авсан дээж №6 0,7 гр” гэж хаягласан гялгар уутттай мөс мэт зүйл,

17-р уутнаас авсан дээж №7 0,5 гр” гэж хаягласан гялгар уутттай мөс мэт зүйл,

18-р уутнаас авсан дээж №8 0,4 гр” гэж хаягласан гялгар уутттай мөс мэт зүйл, цагаан өнгийн соруул мэт зүйл шинжилгээнд тэнцэнэ.

 

2.  Шинжилгээнд ирүүлсэн “Ц.Цасчимэгт холбогдох хэргийн шинжилгээнд хүргүүлж буй зүйл 2 ширхэг ууттай дээж 1 ширхэг  соруул м/б, а/д С.Мөнхжин 03.26” гэж хаягласан гялгар ууттай

11-р уутнаас авсан дээж №1 0.8 гр” гэж хаягласан гялгар уутттай мөс мэт зүйл,

12-р уутнаас авсан дээж №2 0,4 гр” гэж хаягласан гялгар уутттай мөс мэт зүйл,

13-р уутнаас авсан дээж №3 0,5 гр” гэж хаягласан гялгар уутттай мөс мэт зүйл,

14-р уутнаас авсан дээж №4 0,4 гр” гэж хаягласан гялгар уутттай мөс мэт зүйл,

15-р уутнаас авсан дээж №5 0,5 гр” гэж хаягласан гялгар уутттай мөс мэт зүйл,

16-р уутнаас авсан дээж №6 0,7 гр” гэж хаягласан гялгар уутттай мөс мэт зүйл,

17-р уутнаас авсан дээж №7 0,5 гр” гэж хаягласан гялгар уутттай мөс мэт зүйл,

18-р уутнаас авсан дээж №8 0,4 гр” гэж хаягласан гялгар уутттай мөс мэт зүйлүүдэд метамфитамин /methamphetamine/ илэрсэн.

 

3. Метамфитамин /methamphetamine/ нь 1971 оны НҮБ-ын Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг болно.

 

4. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн соруул мэт зүйлд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт  /хэргийн 64-67х/,

 

22.  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2702 дүгнэлт:

 

1. Шинжилгээнд ирүүлсэн IPone 6 гар утас нь хэвийн ажиллаж, нууц код нь тохирч байгаа тул шинжилгээнд тэнцэнэ.

 

2. Шинжилгээнд ирүүлсэн гар утасны өөрийн санах ойд дараах мэдээллүүд байна.

 

Текстэн      мэдээлэл

231

Дуу

0

Дүрс бичлэг

57

Тэмдэглэл

32

Зураг

1659

 

3. Шинжилгээнд ирүүлсэн гар утасны СИМ карт түгжигдсэн, нэмэлт санах ой /CD card, memory stik/ байхгүй байна.

 

 4. Шинжилгээнд ирүүлсэн гар утсанд [email protected] болон [email protected] цахим хаяг бүртгэлтэй, Facebook аппликайшнд “Tsaschimeg Tsevegjav” гэсэн нэртэй, 99059005 гэсэн дугаартай хэрэглэгчүүд байна. Эдгээрийн мэдээллүүдийг авах боломжгүй байна.

 

5. Шинжилгээнд ирүүлсэн гар утсаар дуудлага хийсэн болон дуудлага хүлээн авсан нийт 4590 ширхэг түүх байна. 

 

6. Шинжилгээнд ирүүлсэн гар утас нь Wifi сүлжээнд нэвтрэх боломжтой, өмнө нь нэвтэрч байсан сүлжээнүүдийг тогтоох боломжгүй байна.

 

7. Шинжилгээнд ирүүлсэн гар утсаар “Safari” болон “Chrome” гэдэг хөтөч ашиглан “gmail.com”, https://xoclkrvstrams.com, цахим хуудаснууд луу хандсан байна...” гэсэн дүгнэлт болон дүгнэлтэд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 69-72х/,

 

23. Шүүгдэгч Ц.Цасчимэгийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн:

“...Би энэ ууттай мөс гэх мансууруулах бодисыг 2015 оны 6 сард үл таних залуугаас худалдаж авсан. Би мөс гэх зүйлийг гадаадад сурч байхдаа хэрэглэж үзэж байсан бөгөөд Монголд ирээд нэг ч удаа хэрэглээгүй. Монголд хар тамхи зардаг хүн танихгүй. Харин 2015 оны 6 сард шоудаж байгаад найзуудаасаа салаад гэртээ харих гэж байгаад нэг хэрэглээд үзчихмээр санагдаад байхаар нь “Минт” баарны гадаа хүмүүсээс асууж сураглатал нэг залуу байгаа, хүнгүй газар очьё гэхээр нь ХУД-н 15-р хороо 66-р байрны гадна буюу ээжийнхээ гэрийн гадна дагуулаад очсон. Тэр залуу надад 1 грамм мөс 350.000 төгрөгөөр зарсан бөгөөд хэрэглээд гэртээ орьё гэж бодож байтал нөгөө залуу надад хандаад “би удахгүй гадаад явах гэж байгаа юм, бэлэн мөнгөний хэрэг гараад байна, чи надад байгаа бүх мөсийг худалдаж авах уу” гэхээр нь “би хэрэглээд байдаггүй юм аа, юу боллоо гэж ийм их мөс худалдаж авч байх юм, үгүй” гэхэд “тэгвэл чи надад мөнгө зээлүүлчих, би чамд 65 грамм мөс үлдээе, чи надад байгаа бэлэн мөнгөө өгчих, 7 хоног болоод л буцаж ирээд би чамаас авья” гээд гуйгаад байсан. Эхэндээ би зөвшөөрөөгүй боловч тэр залуу надад “өвчтэй хүүхдээ үзүүлнэ, мөнгө төгрөг хэрэгтэй байна, удахгүй явчихаад л хүрч ирээд чамаас авсан мөнгөө буцааж өгөөд, энэ юмаа авна” гээд гуйгаад байхаар нь би өөрөө эх хүн болохоор тухайн үед хүүхдийг нь өвчтэй гэдгийг сонсоод зөвшөөрч, өөрт байсан 3.0 сая төгрөгийг өгөөд 64 грамм мөсийг авсан.  Гэхдээ 64 грамм мөс нь 3.0 сая төгрөгийн хаана ч хүрэхгүй  болохоор удахгүй ирээд надаас авчих байх гэж би итгэсэн юм. Тэгтэл тэр залуу дахин нэг ч удаа залгаагүй, уулзаагүй алга болсон.

Тухайн үед би сэтгэл хөдлөлтэй явж байсан, хүн амьдралаа яриад гуйгаад байхаар нь үгүй гэж хэлж чадаагүй. 64 грамм мөсөө 3.0 сая төгрөг аваад алга болно гэж бодоогүй. Мансууруулах бодис хууль бусаар олж авах, хадгалахад эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэдгийг мэдээгүй. Гадаадад хар тамхи тодорхой хэмжээгээр хуулиндаа зөвшөөрөгдсөн байдаг учир би Монгол улсын хуулийг судлаагүй. Энэ 64 грамм бодисоос бусдад зарж борлуулсан ямар ч асуудал байхгүй.  Өмнө мэдүүлэг өгөхдөө анхнаасаа энэ ууттай юм юу болохыг мэдээгүй гэж худал мэдүүлэг өгсөн байсан.

Электрон жин нь нөгөө залуугийн надад мөстэйгээ хамт өгсөн жин байгаа юм.  Хан-Уул дүүргийн 1-р хороо, 12-6 тоотоос хураан авсан 1 грамм мөс миний хуучин барьж байсан хар цагаан алагласан өнгөтэй, эмэгтэй хүний цүнхэнд, би өөрөө хэрэглэх гээд хийчихсэн байсан ч түүнээс хэрэглэсэн зүйл байхгүй. 

Хэрэг болдог өдөр би Оюунханд эгчээс 5.000.000 төгрөг зээлж аваад машинд хийчихсэн явж байсан юм. 2016 оны 03 сарын 24-нд зээлж авсан. Оюунханд эгч түүнийг  “найзууд болон хамаатнуудаасаа зээлж арай гэж 5.0 сая төгрөг болгосон шүү” гэж байсан. Би тэр мөнгөөр “Ланд Стар” ББСБ-д машиныхаа зээлийг төлж, машинаа чөлөөлж аваад өөр хүү багатай газар барьцаанд тавьж зээл аваад буцааж төлье гэж бодож байсан юм. Зээлсэн 5.0 сая төгрөгөөс 570.000 төгрөгөөр лобарданд барьцаанд тавьсан алтан гинж, бөгжөө аваад, Анхзаяатай хамт хоолонд ороод 4.320.000 төгрөг үлдсэн байсан юм. Мансууруулах бодис өгсөн хүнийг одоо харвал таних, үгүйг мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 84-85х/,   

Яллагдагчаар өгсөн:

“Би 2016 оны 05 сарын 19-ний өдөр сэжигтнээр мэдүүлэг дахин өгөхдөө болсон асуудлын талаар үнэн зөв, дэлгэрэнгүй ярьсан учир одоо нэмж ярих зүйл байхгүй. Надад сонсгож байгаа зүйл ангийг ойлгож мэдсэн. Гэхдээ зарж борлуулах санаа зорилго байгаагүй. Надад “мөс” гэх зүйлийг зарсан залуу бол 180 см орчим өндөртэй, бор царайтай, туранхай биетэй залуу байсан.  Аман зураг гаргуулж чадахгүй, учир нь би энэ хүний царай төрхийг сайн санахгүй байна. Би танихгүй залуугаас мөс гэх мансууруулах бодисыг аваад, гэртээ болон машиндаа хууль бусаар хадгалж байсан гэмт хэрэг хийснээ одоо ойлгож ухамсарлаж байна, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, дахин ийм алдаа гаргахгүй учир надад хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү.” гэсэн мэдүүлэг /хэргийн 87х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Б.Амарбаясгалангийн мэдүүлэг /хэргийн 47-48х/, гэрч Ц.Эрдэнэцэцэгийн мэдүүлэг /хэргийн 51-52х/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 89х/, иргэний үнэмлэхний лавлагаа, хуулбар /хэргийн 90х, 92х/,  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 91х/, Хан-Уул дүүргийн 15-р хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 93х/, Бакалаврын дипломын хуулбар /хэргийн 94-95х/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын мэдээллийн сангийн лавлагаа /хэргийн 97-98х/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 101х/, эмнэлгийн магадлагаа /хэргийн 96х/, хүндэт өргөмжлөл /хэргийн 102х/, Ц.Цасчимэгийн өмчлөлд СХД-ийн 12-р хороо, 1-р байрны 357 тоот хаягт байрлах Ү-2201000374 дугаарт бүртгэгдсэн орон сууц бүртгэлтэй тухай Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын албан бичиг /хэргийн 111х/, шүүгдэгчийн Монгол улсын хилээр  гарсан орсон талаархи ИХШХЕГ-ын мэдээлэл баримт /хэргийн 113х/, жирэмсний хяналтын карт  зэрэг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Тухайн хэргийн хувьд мөрдөн байцаалтын холбогдох ажиллагаанууд зохих журмын дагуу хийгдсэн, хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтуудын хүрээнд үнэлэлт дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.     

 

Монгол улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба  “сэтгэцэд  нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 1, 2, 3, 4 дүгээр жагсаалтад орсон байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд “Бэлдмэл” гэж сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодис агуулж байгаа физикийн ямар ч байдалд байгаа аливаа уусмал буюу холимогийг, эсхүл тунгийн хэлбэрт байгаа сэтгэцэт нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодисыг ойлгох ба энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.  

 

Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр  нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлэгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж аван өөрийн эзэмшлийнх болгож буй аливаа үйлдлийг “хууль бусаар олж авсан” гэж, түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзэх юм.

 

Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр үйлдэгдсэнд тооцогддог хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй ба борлуулах зорилгогүйгээр, эсхүл борлуулах зорилготойгоор олж авсан, хадгалсан гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдэх онцлогтой.

 

Шүүгдэгч Ц.Цасчимэг нь Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодис”-ын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай 63.7 грамм “мөс” гэх нэршилтэй бодисыг 2015 оны 06 дугаар сард борлуулах зорилгоор хууль бусаар олж авч, улмаар 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 66-14 тоотод, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 12-1-6 тоотод, 53-90 УБТ улсын дугаартай Тоёота приус-30 загварын тээврийн хэрэгсэлд тус тус хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Ц.Цасчимэгийн жолоодон явсан 53-90 УБТ улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн тоёото приус-30 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хэргийн 3-6х/,

  

- Хан уул дүүргийн 15-р хороо, Гэгээн өглөө хотхоны урд талын UB тауны 66-14 тоотын орон сууц, Хан уул дүүргийн 1-р хороо, 12-р байрны 1-6 тоотын байранд тус тус нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 8-10х, 12-16х/,

 

            - 53-90 УБТ улсын дугаартай тоёото приус-30 маркийн тээврийн хэрэгсэл, Хан уул дүүргийн 15-р хороо, Гэгээн өглөө хотхоны урд талын UB тауны 66-14 тоотын орон сууц, Хан уул дүүргийн 1-р хороо, 12-р байрны 1-6 тоотын байрнаас хураан авсан Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 31-34х/,

           

- Эд мөрийн баримтаар тооцож, хураан авсан 7 х 8,5 см хэмжээтэй, ямар нэгэн бохирдолтгүй, мөнгөлөг өнгийн тугалган цаас 1 ширхэг, цагаан өнгөөр Seagate гэсэн бичигтэй, тойруулаад цахилгаантай, хар өнгийн дөрвөлжилн цүнхтэй саарал өнгийн электрон жин 1 ширхэг, хар цүнхэн дотор байсан 5 х 7 см хэмжээтэй, ямар нэгэн зүйлээр бохирлогдоогүй хоосон, зиплок түгжээ бүхий уут 1 ширхэг,  10 см урттай, бүдэг ягаан өнгийн 0,5 см диаметртэй, урт талын хэсгийг халбаганы хэлбэр дүрсэнд оруулсан, соруул мэт зүйл 1 ширхэг, 14 х11 см хэмжээтэй зиплок түгжээ бүхий уутан дотор 7 х 5 см хэмжээтэй, зиплок түгжээ бүхий уут 202 ширхэг, 80 мм х 60 мм гэсэн улаан өнгийн бичигтэй, зиплок түгжээ бүхий уутан дотор 6,5 х 5 см хэмжээтэй зиплок түгжээ бүхий уут 46 ширхэг, машины голын хайрцагны доод талын тавиур дээрх хар өнгийн цүнхнээс  11 гэж дугаарласан хураан авсан ууттай 4,3 грамм мөснөөс шинжилгээнд дээж болгон 0,8 граммыг авсан бөгөөд шинжилгээнээс буцаж ирсэн 0,6 граммыг буцаан нийлүүлэхэд нийт 4,1 грамм,

- ХУД-ийн 1-р хороо 12-6 тоотоос  12 гэж дугаарлан хураан авсан 1 грамм мөснөөс шинжилгээнд дээж болгон 0.4 граммыг авсан бөгөөд шинжилгээнээс буцаж ирсэн 0,2 граммын буцаан нийлүүлэхэд 0,8 грамм, ХУД-ийн 15-р хороо 66-14 тоотоос хураан авсан хар эрээн өнгийн тортой, дотор нь давхар хар өнгийн амсар хэсгийг нь уяагаар чангалсан торноос хураан авсан 6 ширхэг тустаа мөс мэт зүйл байснаас 13 гэж дугаарлан хураан авсан 9,4 грамм мөснөөс шинжилгээнд дээж болгон 0,5 граммыг авсан бөгөөд шинжилгээнээс буцаж ирсэн 0,3 граммыг буцаан нийлүүлэхэд нийт 9.2 грамм,  14 гэж дугаарлан хураан авсан 9,6 грамм мөснөөс шинжилгээнд дээж болгон 0,4 граммыг авсан бөгөөд шинжилгээнээс буцаж ирсэн 0,2 граммыг буцаан нийлүүлэхэд нийт 9,4 грамм, 15 гэж дугаарлан хураан авсан 9,7 грамм мөснөөс шинжилгээнд дээж болгон 0,5 граммыг авсан бөгөөд шинжилгээнээс буцаж ирсэн 0,3 граммыг буцаан нийлүүлэхэд нийт 9,5 грамм, 16 гэж дугаарлан хураан авсан 9,9 грамм мөснөөс шинжилгээнд дээж болгон 0,7 граммыг авсан бөгөөд шинжилгээнээс буцаж ирсэн 0,6 граммыг буцаан нийлүүлэхэд нийт 9,8 грамм, 17 гэж дугаарлан хураан авсан 9,8 грамм мөснөөс шинжилгээнд дээж болгон 0,5 граммыг авсан бөгөөд шинжилгээнээс буцаж ирсэн 0,4 граммыг буцаан нийлүүлэхэд нийт 9,7 грамм, 18 гэж дугаарлан хураан авсан 10 грамм мөснөөс шинжилгээнд дээж болгон 0,4 граммыг авсан бөгөөд шинжилгээнээс буцаж ирсэн 0,2 граммыг буцаан нийлүүлэхэд нийт 9,8 грамм /11-18 дугаартай ууттай мөснөөс ШШҮХ-н 2832 дугаартай дүгнэлтээр метамфетамин илэрсэн/, Мөсний нийт жин 62,3 грамм /Анх хураан авахад уутны хамт 63,7 грамм байсан ба  шинжилгээнд 1,4 грамм хоргодож,  үлдэгдэл 62.3 граммыг эд мөрийн баримтаар тооцсон/ зэрэг эд зүйлсийг хураан авсан тэмдэглэл, тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 42-44х/,

 

-  харьцуулах шинжилгээнд хэв хэлбэр авах тогтоол, шинжилгээнд дээж авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /58-60/,

 

-  Шүүхийн  шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2832 дугаартай:  

1. Шинжилгээнд ирүүлсэн “Ц.Цасчимэгт холбогдох хэргийн шинжилгээнд хүргүүлж буй зүйл 2 ширхэг ууттай дээж 1 ширхэг  соруул м/б, а/д С.Мөнхжн 03.26” гэж хаягласан гялгар ууттай

11-р уутнаас авсан дээж №1 0.8 гр” гэж хаягласан гялгар уутттай мөс мэт зүйл,

12-р уутнаас авсан дээж №2 0,4 гр” гэж хаягласан гялгар уутттай мөс мэт зүйл,

13-р уутнаас авсан дээж №3 0,5 гр” гэж хаягласан гялгар уутттай мөс мэт зүйл,

14-р уутнаас авсан дээж №4 0,4 гр” гэж хаягласан гялгар уутттай мөс мэт зүйл,

15-р уутнаас авсан дээж №5 0,5 гр” гэж хаягласан гялгар уутттай мөс мэт зүйл,

16-р уутнаас авсан дээж №6 0,7 гр” гэж хаягласан гялгар уутттай мөс мэт зүйл,

17-р уутнаас авсан дээж №7 0,5 гр” гэж хаягласан гялгар уутттай мөс мэт зүйл,

18-р уутнаас авсан дээж №8 0,4 гр” гэж хаягласан гялгар уутттай мөс мэт зүйл, цагаан өнгийн соруул мэт зүйл шинжилгээнд тэнцэнэ.

2.  Шинжилгээнд ирүүлсэн “Ц.Цасчимэгт холбогдох хэргийн шинжилгээнд хүргүүлж буй зүйл 2 ширхэг ууттай дээж 1 ширхэг  соруул м/б, а/д С.Мөнхжн 03.26” гэж хаягласан гялгар ууттай

11-р уутнаас авсан дээж №1 0.8 гр” гэж хаягласан гялгар уутттай мөс мэт зүйл,

12-р уутнаас авсан дээж №2 0,4 гр” гэж хаягласан гялгар уутттай мөс мэт зүйл,

13-р уутнаас авсан дээж №3 0,5 гр” гэж хаягласан гялгар уутттай мөс мэт зүйл,

14-р уутнаас авсан дээж №4 0,4 гр” гэж хаягласан гялгар уутттай мөс мэт зүйл,

15-р уутнаас авсан дээж №5 0,5 гр” гэж хаягласан гялгар уутттай мөс мэт зүйл,

16-р уутнаас авсан дээж №6 0,7 гр” гэж хаягласан гялгар уутттай мөс мэт зүйл,

17-р уутнаас авсан дээж №7 0,5 гр” гэж хаягласан гялгар уутттай мөс мэт зүйл,

18-р уутнаас авсан дээж №8 0,4 гр” гэж хаягласан гялгар уутттай мөс мэт зүйлүүдэд метамфитамин /methamphetamine/ илэрсэн.

3. Метамфитамин /methamphetamine/ нь 1971 оны НҮБ-ын Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг болно.

4. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн соруул мэт зүйлд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт  /хэргийн 64-67х/,

 

- шүүгдэгч Ц.Цасчимэгийн: “...Би  2015 оны 06 дугаар сард өдрийг нь санахгүй байна, “Минт” гэх баарны гадаа шөнийн 02 цагийн үед зүс үл таних Баяраатай таараад, “...хар тамхи, мансууруулах бодис байна уу...” гэж асуухад “...байна...” гэж хариулсан. Би тухайн үед хар тамхи хэрэглэмээр байсан тул асуусан юм юм. Тэгээд би Баяраагаас эхлээд 1 гр-ыг 350.000 төгрөгөөр худалдаж авсан. Удалгүй Баяраа “манай хүүхдийн бие муу байгаа тул гадаад руу явахаар болчихлоо” гээд зовлонгоо хэлсэн бөгөөд “чамд 3.0 сая төгрөг байна уу, чи миний энэ зүйлийг хадгалж байгаач, энэ дотор 3.0 сая төгрөгөөс илүү үнэд орох зүйл байгаа” гээд цүнхтэй юм өгөхөөр нь би гэр рүүгээ орж 3.0 сая төгрөг аваад Баяраад өгсөн.  ...64 грамм мөсөө 3.0 сая төгрөг аваад алга болно гэж бодоогүй. ...Электрон жин нь нөгөө залуугийн надад мөстэйгээ хамт өгсөн жин байгаа юм.” гэсэн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

            Шүүгдэгч Ц.Цасчимэг нь сэтгэцэт нөлөөт метамфитамины төрлийн бодисыг хууль бусаар олж авч, орон байр, тээврийн хэрэгсэлд хадгалсан үйлдлээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгийг өгсөн хэдий ч шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас “анхнаасаа уг бодисыг худалдан борлуулах санаа зорилго байгаагүй” хэмээн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсгээр ял хариуцлага хүлээлгэж өгнө үү” гэж мэтгэлцсэнийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ц.Цасчимэгийн түрээслэн амьдарч байгаа Хан-Уул дүүргийн 1-р хороо, 12-1-6 тоот, түүний урьд амьдарч байсан ээжийнх нь гэр гэх Хан-Уул дүүргийн 15-р хороо, 66-14 тоот, мөн хэрэгт холбогдох үедээ буюу 2016 оны  03 дугаар сарын 25-ны шөнө жолоодон явсан 53-90 УБТ улсын дугаар бүхий тоёото приус маркийн тээврийн хэрэгслээс Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэт нөлөөлөх бодисын тухай конвенцын жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх 63,7 грамм бодисыг зиплок түгжээ бүхий уутанд хэсэгчлэн савласан байдлаар, жижиглэнгээр борлуулж түгээх зориулалт бүхий сав баглаа боодол их хэмжээгээр буюу 249 ширхэг уут, идэвхитэй ажиллагаатай жин хэмжүүр, тугалган цаас, соруул мэт хэрэгслийн хамт хураан авсан, улмаар шүүгдэгч нь дээрх “мөс” гэх бодисыг үүргийн гүйцэтгэлийг хангах арга буюу барьцаа болгон /3.0 сая төгрөгийн/ олж авсан талаар өөрөө мэдүүлсэн /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ зэргээс түүнийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдан борлуулах зорилгоор олж авч, хадгалсан гэж үзэх үндэслэлтэй байна.  

 

Нийслэлийн прокурорын газраас Ц.Цасчимэгт “2015 оны 06 дугаар сард Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодис”-ын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай 63.7 грамм “мөс” гэх нэршилтэй бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авч, 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 66-14 тоотод, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 12-1-6 тоотод, 53-90 УБТ улсын дугаартай Тоёота приус-30 загварын тээврийн хэрэгсэлд хадгалсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Цасчимэгийг мансууруулах буюу сэтгэцэт нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ц.Цасчимэг нь урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй болох нь ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 91х/ тогтоогдсон тул түүнийг анх удаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт заасан “хүнд” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх юм.

 

Шүүх, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа жирэмсэн буюу бага насны хүүхэдтэй эмэгтэй гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирол байхгүй зэрэг нөхцөл байдлыг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.8, 55.1.9 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хэрэгт авагдсан гэрч О.Оюунханд /хэргийн 49-50х, О.Сийлэгмаа /хэргийн 53х/, Б.Болормаа /хэргийн 54х/ нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн мэдүүлэг баримтаар Ц.Цасчимэгийн цүнхнээс хураан авсан ногоон өнгийн тортой 3,920,000 төгрөг /20.000-тын дэвсгэрт 160 ш, 10.000-тын дэвсгэрт 72 ш/, машины голын хайрцагны доод талын тавиур дээрх хар өнгийн цүнхнээс хураан авсан 400.000 төгрөг /20.000-тын дэвсгэрт 20 ш/ нийт 4.320.000 төгрөг нь түүний гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө болох нь тогтоогдохгүй байх тул Ц.Цасчимэгт буцаан олгохоор, мөн мөрдөн байцаагчийн 2016 оны 03 сарын 29-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолоор битүүмжилсэн 53-90 УБТ улсын дугаартай тоёото приус маркийн тээврийн хэрэгсэл нь “Ланд Стар Ложистик” ХХК-ийн эзэмшил өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгө байх тул эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолын үйлчлэлийг дуусгавар болгож, тээврийн хэрэгслийн битүүмжлэлээс чөлөөлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.2, 88.1.3, 88.1.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан 201601000063 тоот эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн:

- 7 х 8,5 см хэмжээтэй ямар нэгэн бохирдолтгүй мөнгөлөг өнгийн тугалган цаас 1 ширхэг,

- 5,7 см хэмжээтэй ямар нэгэн зүйлээр бохирлогдоогүй хоосон, зиплок түгжээ бүхий уут 1 ширхэг,

- 10 см урттай, бүдэг ягаан өнгийн соруул мэт зүйл 1 ширхэг, 14 х 11 см хэмжээтэй зиплок түгжээ бүхий уутан дотор 7 х 5 см хэмжээтэй зиплок түгжээ бүхий уут 202 ширхэг,

- 80мм х 60мм гэсэн улаан өнгийн бичигтэй зиплок түгжээ бүхий уутан дотор 6,5 х 5 см хэмжээтэй зиплок түгжээ бүхий уут 46 ширхэг,

- ШШҮХ-ийн шинжээчийн 2832 дугаартай дүгнэлтээр “метамфетамин” илэрсэн “мөс” гэх нэршилтэй нийт жин 62,3 грамм, цагаан цайвар өнгийн талстлаг бодис /анх хураан авахад уутны хамт 63,7 грамм байсан ба шинжилгээнд 1,4 грамм нь хорогдсон/,

- Seagate гэсэн бичигтэй, хар өнгийн цүнхтэй саарал өнгийн электрон жин 1 ширхэг зэргийг  зохих журмын дагуу устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж,

- бичлэг бүхий CD 1 /нэг/ ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалагдах хугацаанд хэрэгт хавсарган үлдээхээр тус тус шийдвэрлэх нь зүйтэй.   

 

Шүүгдэгч Ц.Цасчимэг энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчтэй холбоотой иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус тогтоолд дурьдаж шийдвэрлэв.   

 

Шүүх, шүүгдэгч Ц.Цасчимэг нь хорих ял шийтгүүлэх “хүнд” гэмт хэрэг анх удаа үйлдсэн, бага насны хүүхэдтэй /хэргийн 101х/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдал, мөн хэрэгт холбогдох үедээ жирэмсэн байсан ба одоо 9 сартай, төрөх дөхсөн нь хэрэгт авагдсан хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлийн гэрэл зургийн үзүүлэлт  /хэргийн 20х/, эмнэлгийн магадлагаа /хэргийн 96х/, “Мэнд саруул өрх” өрхийн эрүүл мэндийн төвийн жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт баримтаар нотлогдож буй байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасныг журамлан хэрэглэх боломжтой гэж үзлээ.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэг, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294, 297 дугаар зүйлийн 297.1 дэх хэсэг, 298 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

           

                                                           ТОГТООХ нь:

 

1. Жамба овогт Цэвэгжавын Цасчимэгийг Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 63,7 граммыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Жамба овогт Цэвэгжавын Цасчимэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт заасныг баримтлан 05 /тав/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ц.Цасчимэгт оногдуулсан 05 /тав/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Ц.Цасчимэг энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчтэй холбоотой иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай. 

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт заасан журмын дагуу Ланд Стар Ложистик ХХК-ний эзэмшил өмчлөлд бүртгэлтэй 53-90 УБТ улсын дугаартай Тоёота приус-30 маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, тээврийг хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлсүгэй.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.2, 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн:

 

6.1. 7х8,5 см хэмжээтэй ямар нэгэн бохирдолтгүй мөнгөлөг өнгийн тугалган цаас 1 ширхэг, 5,7 см хэмжээтэй ямар нэгэн зүйлээр бохирлогдоогүй хоосон, зиплок түгжээ бүхий уут 1 ширхэг, 10 см урттай, бүдэг ягаан өнгийн соруул мэт зүйл 1 ширхэг, 14х11 см хэмжээтэй зиплок түгжээ бүхий уутан дотор 7х5 см хэмжээтэй 202 ширхэг зиплок түгжээ бүхий уут,  80мм х 60мм гэсэн улаан өнгийн бичигтэй зиплок түгжээ бүхий уутан дотор 6,5х5 см хэмжээтэй зиплок түгжээ бүхий уут 46 ширхэг, ШШҮХ-н 2832 дугаартай дүгнэлтээр метамфетамин илэрсэн мөс гэх нэршилтэй нийт жин 62,3 грамм цагаан цайвар өнгийн талстлаг бодис /анх хураан авахад уутны хамт 63,7 грамм байсан ба шинжилгээнд 1,4 грамм нь хорогдсон/, Seagate гэсэн бичигтэй, хар өнгийн цүнхтэй саарал өнгийн электрон жин 1 ширхэг зэргийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.

 

6.2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий CD 1 /нэг/ ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалагдах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.  

 

6.3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар Ц.Цасчимэгээс хураан авсан ногоон өнгийн тортой 3.920.000 төгрөг /20.000-тын дэвсгэрт 160 ширхэг, 10.000-тын дэвсгэрт 72 ширхэг/, машины голын хайрцагны доод талын тавиур дээрх хар өнгийн цүнхнээс хураан авсан 400.000 төгрөг /20.000-тын дэвсгэрт 20 ширхэг/, бүгд 4.320.000 төгрөгийг Ц.Цасчимэгт буцаан олгосугай.  

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.Цасчимэгт 05 /тав/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавьж ажиллахыг оршин суугаа газрын нутаг дэвсгэрийг харъяалах Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

8. Ялтан, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  тайлбарласугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртлэх хугацаанд ялтан Ц.Цасчимэгт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

     

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              С.БАЗАРХАНД 

                                

                                    ШҮҮГЧ                                                Д.АЛТАНЖИГҮҮР

 

                                                                                                 Х.ОДБАЯР