Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 07

 

Г-д холбогдох эрүүгийн 

хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Б.Намхайдорж, шүүгч Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Б.Батнасан

          Шүүгдэгч Г

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нарыг оролцуулан Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 29-ны өдрийн 18 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч улсын яллагчийн эсэргүүцлээр Г-д холбогдох 1716000930006 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Г нь 2017 оны 10 сарын 12-ны өдөр Ф.Пассат загварын 51-99 ГАА улсын дугаартай автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.7 дахь хэсэгт заасан "Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчсөний улмаас Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалантын хорооны нутаг дэвсгэрт засмал замд иргэн П-ийн жолоодож явсан улсын дугааргүй хар өнгийн мотоцикльтой мөргөлдөж, мотоциклийн жолооч П-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

 Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд   хүндэвтэр   хохирол   учруулсан   гэх   үйлдэл   нь   хангалттай   нотлогдон тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Г-г цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 06 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, 1716000930006 дугаартай эрүүгийн хэргийг Говь-Алтай аймгийн Прокурорын газарт буцааж, Шүүгдэгч Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Шүүгдэгч Г нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар бүлэгт заасны дагуу хохирлоо нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар эд  мөрийн  баримтаар  хураагдсан   51-99   ГАА улсын  дугаартай  автомашинийг шүүгдэгч Г-д ,  мөн улсын дугааргүй хар хөх өнгийн Мустанг-5 маркын мотоциклийг   хохирогч   П   нарт   цагаатгах   тогтоол   хүчин   төгөлдөр болмогц буцаан олгож, Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж, Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г-н 51-99 ГАА   улсын   дугаартай   тээврийн   хэрэгслийн   01634944   дугаартай   гэрчилгээ, жолоочийн түр зөвшөөрөл зэргийг өөрт нь тус тус буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

 Прокурор Б.Батнасан эсэргүүцэлдээ: Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батнасан би, тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 18 дугаартай цагаатгах тогтоолыг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

Г нь 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Ф.Пассат маркын 51-99 ГАА улсын дугаартай автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.7 дахь хэсэгт заасан "Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчсөний улмаас Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалантын хорооны нутаг дэвсгэрт засмал замд иргэн П-ийн жолоодож явсан улсын дугааргүй хар өнгийн мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч П-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

Тус прокурорын газраас Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд, "Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг судлан хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг нотлоогуй буюу гэмт хэрэг гарсан байдал, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хангалттай нотолж тогтоогоогүй байна гэж шүүх үзлээ... Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлан шүүгдэгч Г-г цагаатгаж..." гэсэн үндэслэлээр шүүгдэгч Г-г цагаатгаж шийдвэрлэсэн 

анхан шатны шүүхийн шийдвэр нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

1. Хохирогч П-ийн "...2017.10.12-ны өдөр орой 16-17 цагийн орчимд би аймгийн зах худалдааны төв дээр явж байгаад хамаатан О-тэй таараад гэрт нь хүргэж өгөхөөр Жаргалантын хорооны засмал замаар уруудаад баруун чиглэлд явж байтал замын хойд талаас хар хөх өнгийн жижиг суудлын автомашин орж ирээд мөргөлдсөн. Машины арын дугуй хэсэг рүү мөргөөд гулсаж замаас гараад унасан... Тухайн тээврийн хэрэгслийн урд хэсэг, гол хэсэг зам руу орчихсон, замын баруун ирмэгээр уг автомашины арын дугуй дөнгөж орж ирж байхад очоод мөргөсөн... Би замын баруун гар талын эгнээгээр явж байсан... Тухайн автомашиныг зам тавьж өгөх байх гэж бодоод чигээрээ явж байтал туслах замаас ороод ирсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 32-34-р хуудас/,

2.   Гэрч  О-ийн  "...Би   мотоциклийнх  нь  ард  суугаад Жаргалантын хорооны нисэх рүү явдаг замаар баруун тийшээ явж байтал уг засмал замын хойноос урагш  орсон туслах замаас хар хөх өнгийн жижиг суудлын  машин  орж ирээд мөргөлдсөн. Тухайн машиныг мөргөөд гулсаад замаас гараад унасан. Тэр машин тухайн   газраа   зогсолгүй,   тойроод  бид  хоёрын  хажууд  хүрээд   ирсэн...   Тухайн автомашины хамар гүйцэд орчихсон, арын дугуй дөнгөж ороод эгнээ рүүгээ эргэх гэж байгаад мөргөлдсөн. Эгнээ байраа бол эзлээгүй байсан... Ерөөсөө шороон замаар явсаар байгаад л орж ирээд мөргөлдөж таарсан. Ер нь бол туслах замаас орж ирээд эгнээ байраа эзэлж амжихааргүй байсан... Мотоцикл замын арын буюу явж байгаа чиглэлийн баруун гар талын эгнээгээр явж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/,

3.    Замын    цагдаагийн    албаны    шинжээч    В.Балжинням,    Д.Алтайбаатар, Н.Энхболд, Н.Шинэбаатар, Ш.Батмөнх нарын 2017 оны 12 сарын 11-ний өдрийн 639 дугаартай дүгнэлтээс "...1. Осол хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн схем зураг,  фото зургийн үзүүлэлтүүдэд авагдсан материал,  шингэний ул мөр, мотоциклийн   ослын  дараах  байрлал,   тээврийн  хэрэгслийн   эвдрэлүүд,  жолооч, гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэхэд Ф.Пассат маркын 51-99 ГАА улсын дугаартай тээврийн   хэрэгслийг   жолоодож   явсан   Г   нь   Монгол   Улсын   Замын хөдөлгөөний дүрмийн 7.7 дахь заалт "Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө" гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. Фото зургийн үзүүлэлт, жолооч, гэрчүүдийн мэдүүлгээс харахад гэр хорооллын гарцаас асфальт хучилттай замын  огтлолцол  гэх хэсэгт осол хэрэг гарсан  байх ба хөдөлгөөн  огтлолцсон тээврийн хэрэгслүүд замын энэ хэсгийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.7 дахь хэсэгт заасан хөдөлгөөний дэс дарааллаар, мөн дүрмийн 1.4 дэх хэсэгт заасан "Давуу эрх" /бусад хөдөлгөөнд оролцогчоос хөдөлгөөнөө урьтан хийх үйлдэл/ болон "Зам тавьж өгөх" /замын хөдөлгөөнд оролцопн нь давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн   хөдөлгөөний   хурд   болон   чигийг   өөрчлөхөд   нөлөөлөхгүйн   тулд хөдөлгөөнөө    эхлэхгүй    буюу    үргэлжлүүлэхгүй    байх   үйлдэл/   тодорхойлолтод дурьдсаны дагуу нэвтрэн гарах ёстой..." гэх дүгнэлт /хх-ийн 99-101-р хуудас/,

4.    Говь-Алтай   аймгийн    Шүүхийн    шинжилгээний   албаны    шинжээч   эмч Д.Даваахүүгийн   2017   оны   10   сарын   16-ны   өдрийн   310   дугаартай   дүгнэлтээс "...1.Иргэн Пүрэвсүрэнгийн биед зүүн шилбэ ясны хугарал, зүүн хацар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн хацар, зүүн баруун шанаа, эрүү, зүүн сарвуунд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. З.Шүүх эмнэлгийн гэмлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 -т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй" гэх дүгнэлт /хх-ийн 39-40-р хуудас/,

5.   Тээврийн  хэрэгсэлд  үзлэг  хийсэн  тэмдэглэлээс  "...уг  ослоос  болж уг автомашины зүүн хойд талын дугуйны крило, гуперийн зах ирмэг хэсэг сэвтэж, крило хэсгийн зах    ирмэг нь бэхэлгээнээс салсан, крило дугуйн дээд хэсгээр хонхойж чихэгдэн будагхалцарчээ..." гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 10, 19-22-р хуудас/,

6.  Тээврийн хэрэгслүүд мөргөлдсөн "А" цэгийг үнэн зөв тодорхойлох зорилгоор хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 112-113-р хуудас/,

7.   Шинжээч В.Балжиннямын "...Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд тээврийн хэрэгслийн жолооч нар замын ямар хэсэгт, хэрхэн, ямар дэс дарааллаар хөдөлгөөнд оролцохыг заасан байдаг. Уг осол хэргийн хувьд 2 тээврийн хэрэгслийн жолооч нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.7 дахь хэсэгт заагдсан дэс дарааллаар замын тухайн хэсгийг нэвтрээгүй болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл мотоциклийн жолооч П нь асфальт хучилттай гол замаар шулуун хөдөлгөөнөө  үргэлжлүүлж байхад  Фассат  маркын   51-99   ГАА  улсын  дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г нь гэр хорооллоос буюу шороон гарцаар тухайн гол замд нийлж байх явцдаа мотоциклтой мөргелдсөн байдаг. Мөн дүрмийн 1.4 дэх хэсэгт гарцаар замд нийлж буй жолооч замын хөдөлгөөнд оролцогч нь   давуу   эрх   бүхий   хөдөлгөөнд   оролцогчийн   хурд   болон   чигийг   өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүйгээр зам тавьж өгөх ёстой байсан... Нөхөн үзлэгээр мотоциклийн явсан урсгалд А цэг авагдаж, хэмжилт үндэслэлтэй хийгдсэн гэж үзэхээр байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 122-123-р хуудас/ зэрэг   хуульд   заасан   үндэслэл,   журмын   дагуу   цуглуулж   бэхжүүлсэн   нотлох баримтуудаар   Г   хөдөлгөөний   аюулгүй   байдлын   тухай   хууль,   түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байна.

Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 18 дугаартай цагаатгах тогтоолоор шүүгдэгч Ш.Ганзоригийг цагаатгасан дүгнэлт нь хэргийн жинхэнэ бодит байдалтай нийцээгүй, хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан дээрх яллах нотлох баримтуудыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг шүүхийн цагаатгах тогтоолд заагаагүй гэж үзэж байна.

Цагаатгах тогтоолын "Тодорхойлох нь:" хэсэгт "...Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч Г-ийн аэм буруутай үйлдлийн улмаас хохирогч П-ийн биед хүндэвтэр гэмтэл учирсан гэж үзэхэд эргэлзээтэй нөхцөл байдлууд тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн "...Эргэлзээтэй баримтууд байгаа учраас шүүгдэгчийг яллах боломжгүй гэм буруугүйд тооцож шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү..." гэх хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүугдэгчийн гэм. буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлан шүүгдэгч Г-г цагаатгаж..." гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугуйд тооцох зарчим нь тухайн хэргийн үйл баримтын талаар эргэлзээтэй байгаа тохиолдолд хамааралгүй гэж үзэж байна.

Мөрдөгч, прокурорын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хангалттай нотолжтогтоосон, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд хийсэн. хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн нотлохын тулд яллах болон цагаатгах нотлох баримтуудыг эргэлзээгүй тогтоосон гэж үзэж байна.

Мөн цагаатгах тогтоолын "Тодорхойлох нь:" хэсэгт "...Хавтаст хэрэгт зам тээврийн ослын дүгнэлтийг 3 удаа гаргасан боловч шүүх дээрхи дүгнэлтүүдийг үнэлэх боломжгүй гэж үзлээ. Учир нь хууль зөрчиж үйлдсэн дараах нотлох баримтууд буюу хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, бүдүүвч зураг, фото зураг болон мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн хавтаст хэргийн материалд үндэслэн дүгнэлт гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэв..." гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Хууль зөрчсөн гэж дурдагдаад байгаа хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, бүдүүвч зураг, фото зураг зэрэг нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23 дугаар бүлэгт заасны дагуу авагдсан нотлох баримтууд бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн хавтаст хэргийн материалыг үндэслэк Замын цагдаагийн албаны шинжээч нар 2017 оны 12 сарын 11-ний өдрийн 639 дугаартай дүгнэлтээ гаргасан байдаг. Энэхүү 639 дугаартай дүгнэлтийг яллах нотлох баримтандаа хамруулж прокурорын зүгээс яллах дүгнэлт үйлдсэн ба анхан шатны шүүх энэхүү шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ зааж чадаагүй байна. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл байхгүй гэдгээр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл. бүдүүвч зураг, фото зураг зэргийг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй, шүүх хурал дээр шүүгдэгч Г нь зам тээврийн осол үйлдсэн талаараа Цагдаагийн газар болон Аймгийн нэгдсэн эмнэлэгт дуудлага өгсөн талаараа мэдүүлсэн бөгөөд энэ нь 18 дугаартай цагаатгах тогтоолын 2 дахь хуудсанд бичигдсэн байгаа.

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл нь Захиргааны хариуцлагын тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байх үед хэрэглэгдэж байсан хуучин эрх зүйн хэлбэрээр хийгдсэн байгааг ноцтой зөрчил гэж үзэх боломжгүй гэж үзэж байна.

Нөгөөтэйгүүр Замын цагдаагийн албаны шинжээч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлд заасан эрхийнхээ дагуу дүгнэлт гаргахад хэрэгцээтэй нэмэлт баримт ирүүлэх талаар прокурор, мөрдөгчид хандаж хүсэлт гаргаагүй, шинжээч нарт тавьсан асуулт нь тэдний тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн, эсхүл тусгай мэдлэгт хамаарахгүй гэж үзэж дүгнэлт гаргахаас татгалзалгүй дүгнэлт гаргасан байдаг тул "мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн хавтаст хэргийн материалд үндэслэн дүгнэлт гаргасан" гэх шүүхийн дүгнэлт няцаагдаж байна. Дээрх Замын цагдаагийн албаны 5 шинжээчийн 639 дугаартай дүгнэлтэд "хохирогч П нь Монгол Улсад ашиглагдаж байгаа авто тээврийн хэрэгсэл нь улсын бүртгэлд оруулж, жил бүр техникийн хяналтын үзлэгт хамрагдах, тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн сургалтад хамрагдах, жолооч, мотоциклоор зорчигч хамгаалах малгай өмсөж хэрэглэх болон Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 дэх заалт "Механиюксан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, б/ тээврийн хэрэгслийн гэрчилгээ" гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна" гэж тусгасан байгаа бөгөөд энэ нь зам тээврийн осол үйлдэгдэхэд нөлөөлсөн үндсэн шалтгаан нөхцөл биш юм. Хохирогч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ мотоцикл жолоодон явж байсан гэж үзсэн ч, бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодон явж байсан гэж үзсэн ч энэ нь мөн л зам тээврийн осол үйлдэгдэхэд нөлөөлсөн үндсэн шалтгаан нөхцөл биш юм.

Харин 51-99 ГАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.7 дахь заалт "Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө" гэснийг зөрчсөний улмаас буюу мөн дүрмийн 1.4 дэх хэсэгт заасан "Зам тавьж өгөх" /замын хөдөлгөөнд оролцогч нь давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдэл/ тодорхойлолтод дурьдсан үүргээ жолооч Г биелүүлээгүйн улмаас зам тээврийн осол үйлдэгдсэн нь хэргийн материалаас тодорхой харагддаг, жолооч Г-ийн дээрх дүрэм зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол үйлдэгдэх үндсэн шалтгаан нөхцөл болсон байдаг.

Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.7 дахь заалтыг зөрчсөн буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол үйлдэгдсэн тухай шинжээчийн дүгнэлтийг няцаах ямар нэгэн нотлох баримт байхгүй тул автомашин, мотоцикл техникийн хувьд бүрэн бүтэн байсан эсэхийг тогтоохоор техникийн шинжээч томилох шаардлага байхгүй гэдэг нь ойлгомжтой юм.

Түүнчлэн цагаатгах тогтоолын "Тодорхойлох нь:" хэсэгт "...Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь мөрдөн шалгах ажиллагаа бүрэн биш хийсэн болохыг үгүйсгэхгүй гэсэн тайлбар хийж байгааг тэмдэглэх нь зүйтэй гэж үзэв..." гэсэн байна. Улсын яллагч анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо "...Мотоциклд техникийн шинжээчийн дугнэлт гаргуулаагүй байгаа. Тэгэхээр уунийг хеделгөенд оролцохыг хориглочихсон тээврийн хэрэгсэлтэй явж байсан гэж хийсвэрээр дүгнэж болохгуй юм. Энэ нь Замын цагдаагийн албаны 5 шинжээчийн дугнэлтэд ч байгаа. Тэгэхээр тухайн ослоос шалтгаалан мотоциклийн тооромзны гишгуур хугарсан. режак байхгуй гэсэн эвдрэлууд учирсан байх бурэн боломжтой. Энэ нь анхны хэргийн газрын узлэгт ороогүй байдаг. Анх гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл биш зерчлийн талаарх гомдол мэдээллээр явж байсан. Замын цагдаагийн тасаг бол зөрчил шалгаж шийдвэрлэдэг. Тэгэхээр анхнаасаа зөрчлөер явж байгаад ажиллагаагаа ч бурэн хийгээгуй. торгоод енгерне гэдэг байдлаар хийгдсэнийг угуйсгэхгуй. Араа сольдог режак байхгуй мотоцикльтой хун мэдээж хөдөлгөөнд оролцож явах боломжгүй. Дандаа 1 дүгээр араагаар яваад байна гэж байхгуй. Араандаа хийж байж мотоцикль хөдөлне. Зогсоохдоо араагаа солих нь ойлгомжтой асуудал. Тэгээд ч хохирогчоос асуухад "миний мотоцикль гаднах узэмж муутай ч гэсэн ямар ч байсан бурэн бутэн. яваад байдаг байсан юм" гэдэг асуудлыг хохирогч хэлдэг..." гэж хэлснийг анхан шатны шүүхээс утгыг нь гуйвуулж цагаатгах тогтоолд бичсэн нь харамсалтай байна. Улсын яллагчийн дүгнэлт болон шүүх хуралдааны тэмдэглэлээс үүнийг нягтлан харах боломжтой.

Анхан шатны шүүхийн 18 дугаартай цагаатгах тогтоолын 2-6 дугаар хуудсанд хэрэгт цугларсан бүх нотлох баримтууд буюу Шүүгдэгч Г-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Хохирогч П, гэрч О нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Шинжээч эмчийн дүгнэлт, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Зам тээврийн ослын газрын үзлэг, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, Шинжээч Б.Мөнхнасангийн дүгнэлт, Шинжээч Б.Түмэнбаяр, Б.Бөхбаяр, Ч.Дарийжав нарын дүгнэлт, Замын цагдаагийн албаны шинжээч В.Балжинням, Д.Алтайбаатар, Н.Энхболд, Н.Шинэбаатар, Ш.Батмөнх нарын дүгнэлт, Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, Шинжээч В.Балжиннямын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг зэргийг дурдаад, 6 дугаар хуудсанд "...зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав..." гэсэн атлаа хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын шинжээчийн дүгнэлт зэрэг нь хууль зөрчсөн нотлох баримтууд гэж хоёр өөр байдлаар дүгнээд байгаа нь ойлгомжгүй байна.

Анхан шатны шүүх хэт нэг талыг барьж, үндэслэлгүй шийдвэр гаргасан, шүүгдэгч Г-г цагаатгасан үндэслэл тодорхойгүй, нотлох баримтанд үндэслээгүй, шүүгдэгчийг цагаатгасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан яллах нотлох баримтуудыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг цагаатгах тогтоолд заагаагүй байна.

Иймд Г-д холбогдох Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 18 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив гэжээ. 

  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн ажиллагаа, шийдвэртэй холбогдуулан гаргасан талуудын гомдол, эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг төдийгүй хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж хэргийг шийдвэрлэлээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.5 дугаар зүйлийн 1.1., 39.8 дугаар зүйлийн 1.6, 36.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 18 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай. 

2.Хохирогч Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

       ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                   Ш.БАТТОГТОХ

 

                     ШҮҮГЧИД                                   Ж.БАТТОГТОХ

 

                 Ч.ЭНХТӨР