Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 219

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: *******, *******, ******* тоотод оршин суух, ******* овгийн *******гийн ******* /РД: *******/-ы

Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хүсэлтийн шаардлагаа ажиллаж байсан байдал тогтоолгох тухай болгон өөрчилснийг 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Т.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Т.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь тус шүүхэд анх хүсэлт гаргахдаа Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн боловч 2012 оны өвөл шинэ жилээр гэр маань галд шатаж гэрт байсан бүх зүйл юу ч үгүй шатсан тул хуучин хөдөлмөрийн дэвтэр болон бусад бичиг баримт мөн шатсан. Би 2016 оны 11 дүгээр сард ******* орж ажилд орсон, гарсан тушаалуудаа олж ирсэн. Гэтэл миний тушаалууд дээр намайг Т.Жаргалсайхан гэж бичсэн байсан. Тэр үед миний нэр Жаргалсайхан гэж нэртэй адилхан сонсогддог болохоор тухайн үед бичилт хийсэн хүн буруу бичсэн байх. Би ч залуу байсан учраас хөдөлмөрийн дэвтрийн нэр усаа анзаараагүй байсны улмаас ийм байдалд хүрчихлээ. Иймд намайг *******-ны өдрөөс -ны өдрийг хүртэлх хугацаанд ын тээвэр борлуулалтын цехэд тоног төхөөрөмжийн операторчингоор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу, энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Т.******* нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ. Тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлтийн шаардлагаа *******-ны өдрөөс -ны өдрийг хүртэлх хугацаанд ын тээвэр борлуулалтын цехэд тоног төхөөрөмжийн операторчингоор ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор өөрчилсөн болно.

Хөтөлийн цемент-шохойн комбинатын даргын *******-ны өдрийн 437 дугаар “ажилд томилж, тэтгэмж олгох тухай”, Хөтөлийн цемент шохойн компанийн даргын 1991 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 749  дүгээр “ажлаас чөлөөлөх тухай” тушаалуудад бичигдсэн *******гийн Жаргалсайхан нь *******гийн ******* болох нь түүний иргэний үнэмлэхний хуулбар /хх-3/, Налайх дүүргийн *******ны Засаг даргын тодорхойлолт /хх-4/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-7/, гэрч Х.Оюунцэцэг, Ж.Баттулга нарын мэдүүлэг /хх-16-17/, МУ-ын сарын 27-ны өдрийн 108 дугаар зарлигаар олгосон “Алдарт-Эх” 2 дугаар одонгийн үнэмлэхний хуулбар, Т.*******ы паспортын хуулбар /хх-20/, Т.*******ы нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-24/ зэргээр нотлогдож байх тул дээрх тушаалуудад бичигдсэн *******гийн Жаргалсайхан нь *******гийн ******* мөн байна гэж шүүх үзлээ.

Т.******* нь *******-ны өдрөөс -ны өдөр хүртэлх хугацаанд ын борлуулах цехийн хийн зөөгүүрийн операторчингоор ажиллаж байсан нь Хөтөлийн цемент-шохойн комбинатын даргын *******-ны өдрийн 437 дугаар “ажилд томилж, тэтгэмж олгох тухай” тушаалын хуулбар /хх-5/, Хөтөлийн цемент шохойн компанийн даргын 1991 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 749  дүгээр “ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар /хх-6/, гэрч Х.Оюунцэцэг, Ж.Баттулга нарын мэдүүлэг /хх-16-17/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хүсэлт гаргагч нь өндөр настны тэтгэвэр тогтоолгохын тулд ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон, тэрээр хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсний улмаас шүүхэд ханджээ. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасан эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход хамаарах эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал мөн байна гэж дүгнэв.

Т.*******ы өөрийн хүсэлтээ нотолж ирүүлсэн дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цугларсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв нотлох баримтууд байх ба шүүх тэдгээрийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Иймд түүний гаргасан хүсэлтийг хангах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан Т.*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овгийн *******гийн *******г *******-ны өдрөөс -ны өдрийг хүртэлх хугацаанд Хөтөлийн цемент-шохойн комбинатын борлуулах цехийн хийн зөөгүүрийн операторчингоор  ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Т.*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-т зааснаар  шийдвэрийг   танилцуулан  сонсогмогц  хүчинтэй  болох  бөгөөд  зохигч  7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

                                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БАЯРСҮРЭН