Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 232

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.*******сүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: *******, ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ийн ******* /РД: *******/-ийн

талийгаач Д.*******тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би өөрийн нөхөр Д.*******тай *******-ны өдөр танилцаж, ******* талаасаа Д.*******ын төрсөн охид болох Б., Б. болон миний өөрийн төрсөн хүү Г. нарын хамт хамтран амьдарч эхэлсэн бөгөөд -ний өдөр хүү Б., -ны өдөр хүү Б. нар төрсөн. Нөхөр Д.******* маань 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр өвчний улмаас нас барсан. Хүүхдүүддээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох болсон тул намайг Д.*******тай *******017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү  гэв.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт болон зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.******* нь талийгаач Д.*******тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.

Б.******* нь талийгаач Д.*******тай *******-ны өдөр анх танилцаж, 1998 оны 07 дугаар сараас хамтран амьдарч, тэдний дундаас -ний өдөр хүү Б., -ны өдөр хүү Б. нар төрсөн, Д.******* нь өвчний улмаас 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр нас барсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, *******ны Засаг даргын тодорхойлолт /хх-4/, талийгаач Д.*******ын нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-5/, хүү Б., Б. нарын төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-6-7/, хүү Б.гийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-8/, Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар /хх-9/, талийгаач Д.*******, хүсэлт гаргагч Б.******* нарын хүүхдүүдийнхээ хамт авахуулсан гэрэл зургууд /хх-10-11/, гэрч Б., Б., Д. нарын мэдүүлэг /хх-20,21,22/ зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.         

Б.******* нь хүү Б., Б. нартаа тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгохын тулд талийгаач Д.*******тай хамтын амьдралтай байснаа тогтоолгох шаардлагатай болсон, энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасан эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход хамаарах эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал мөн байна гэж дүгнэлээ.

Хүсэлт гаргагчийн өөрийн хүсэлтээ нотолж ирүүлсэн дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж гаргаж өгсөн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв нотлох баримтууд байх ба шүүх тэдгээрийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Иймд түүний гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж байна дүгнэв.

Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар ******* овгийн *******ийн *******ийг талийгаач овгийн ын ******* /РД: /-тай *******017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, гомдол гаргах эрхтэй  болохыг заасугай.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БАЯРСҮРЭН