Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 233

 

                          Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн би

Нэхэмжлэгч: *******, *******, өөрийн байранд оршин байгаа, *******, ******* /РД: *******/-ийн

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих “*******” ХХК, захирал Д.*******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг *******-ний өдөр хүлээн авч, 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******, ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “*******” ХХК-д 5.191.147 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн авлага үүсч өнөөдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулаагүй байгаа бөгөөд тус компаний хаяг тодорхойгүй, захирал Д.*******ын утас нь холбогдох боломжгүй байгаа тул тухайн байгууллага болон эрх бүхий албан тушаалтныг эрэн сурвалжлуулж нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг барагдуулах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тус шүүхэд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих  “*******” ХХК, эрх бүхий албан тушаалтан Д.*******ыг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан. Тус компаний захирал Д.******* нь ирж уулзан хаяг нь тогтоогдон шимтгэлийн авлагаа төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулахаар болсон тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын өгсөн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******, ******* нь  иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих “*******” ХХК, захирал Д.*******ыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч *******, ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******гийн бичгээр ирүүлсэн хүсэлт /хх-8/-ээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

*******, ******* нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. *******, нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй  иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих “*******” ХХК, захирал Д.*******ыг эрэн сурвалжлуулах тухай хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч *******, ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                                          ШҮҮГЧ                           Н.БАЯРСҮРЭН