Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 237

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: *******,*******,******* тоотод оршин суух, ******* овгийн *******ы ******* /РД: *******/-ын

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг ******* сарын 07-ны өдөр хүлээн авч, ******* сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч О.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч О.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би онд цэргээс халагдаж ирээд Худалдаа бэлтгэлийн удирдах газарт барааны нярав, нийтийн хоолны тоног төхөөрөмжийн мэргэжилтэнгээр ажиллаж байсан. 1992 онд өмч хувьчлалын хуулиар Худалдаа бэлтгэлийн удирдах газар хувьчлагдан Налайх хотын захиргааны мэдэлд очиж төрийн өмч давамгайлсан 51 хувь, 49 хувийн харьцаатай “” ХХК болсон бөгөөд би тус компанид хяналтын зөвлөлийн даргаар ажиллаж байгаад 1995 оноос компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар, оныг хүртэл захирлаар тус тус ажилласан. Одоо тэтгэвэрт гарах нас болж тэтгэвэрээ тогтоолгохоор ийн т хандтал бичиг баримт дутуу, хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн учраас ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон бөгөөд энэ дагуу архиваас шүүлгэхэд орсон тушаалаас өөр баримт бичиг олдохгүй байна. Иймд нэхэмжлэлд хавсаргасан нотлох баримтын дагуу намайг оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ийн Худалдаа бэлтгэлийн удирдах газар болон “” ХХК-д ажиллаж байсныг тогтоож өгнө үү  гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу, энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч О.******* нь оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ийн Худалдаа бэлтгэлийн удирдах газар буюу “” ХХК-д барааны нярав, нийтийн хоолны тоног төхөөрөмжийн мэргэжилтэн, хяналтын зөвлөлийн даргаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.

О.******* нь оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ийн Худалдаа бэлтгэлийн удирдах газар буюу “” ХХК-д барааны нярав, нийтийн хоолны тоног төхөөрөмжийн мэргэжилтэн, хяналтын зөвлөлийн даргаар ажиллаж байсан нь Налайх хотын худалдаа удирдах газрын даргын оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 75 дугаар “О.*******ыг ажилд томилох тухай” тушаал /хх-5/, ийн “” ХХК-ийн бүх гишүүдийн хурлын протокол, тогтоолын хуулбарууд /хх-8-10/, ийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс олгосон “” ХХК нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай тодорхойлолт /хх-27/, гэрч Д., Ц., Б. нарын мэдүүлэг /хх-28,29,30/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хүсэлт гаргагч нь өндөр настны тэтгэвэр тогтоолгохын тулд ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон, тэрээр хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсний улмаас шүүхэд ханджээ. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасан эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход хамаарах эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал мөн байна гэж дүгнэв.

О.*******ын өөрийн хүсэлтээ нотолж ирүүлсэн дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж гаргаж өгсөн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв нотлох баримтууд байх ба шүүх тэдгээрийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Иймд түүний гаргасан хүсэлтийг хангах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан О.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овгийн *******ы *******ыг оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ийн Худалдаа бэлтгэлийн удирдах газар /“” ХХК/-т барааны нярав, нийтийн хоолны тоног төхөөрөмжийн мэргэжилтэн, хяналтын зөвлөлийн даргаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар О.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-т зааснаар  шийдвэрийг   танилцуулан  сонсогмогц  хүчинтэй  болох  бөгөөд  зохигч  7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БАЯРСҮРЭН