| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямсүрэнгийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 104/2017/0235/И |
| Дугаар | 238 |
| Огноо | 2017-07-03 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 238
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: *******,*******,******* тоотод оршин суух, ******* овгийн *******ын ******* /РД: *******/-ийн
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.*******ыг эрэн сурвалжуулах тухай хүсэлтийг 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч М.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Ц.******* гэдэг хүнд 50 эр хонь зарсан. Үүнээс хагас мөнгийг нь авч хагас мөнгийг авч чадаагүй. Ц.*******ын гэрийн хаяг тодорхойгүй байсан тул гэрийг нь заалгаж цагдаатай хамт очиход эхнэр хүүхдүүд нь уйлаад яг мөнгийг тань төлнө гээд байхаар нь би өрөвдөөд цагдаад гомдол гаргахаа больсон. Тэгээд сүүлд нь дахин очиход байшингаасаа нүүсэн байсан. Үүнээс хойш Ц.******* нь утсаа ч авахгүй болсон. Түүнийг гэдэг газар байна гэж сураг гарахаар нь би дахин цагдаа дагуулан очиход надаас зугтаад олдохгүй байна. Иймд Ц.*******ыг эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч М.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.*******ыг эрэн сурвалжуулах тухай хүсэлтийг гаргажээ. Хүсэлтийн үндэслэлээ ... Ц.*******ын оршин суугаа газрыг нь олж тогтоолгон түүнд хонь худалдсан мөнгөө нэхэмжлэх хүсэлтэй байна ... гэж тайлбарладаг.
Ц.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байх ба тэрээр хаана оршин суудаг нь мэдэгдэхгүй, тодорхойгүй, утсаар холбоо барих боломжгүй болох нь зохигчийн тайлбар, анхан шатны шүүхийн дугаар “хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжийн хуулбар /хх-10/, анхан шатны шүүхийн дугаар “хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжийн хуулбар /хх-11/, шүүгчийн туслахын утсаар ярьсан тухай тэмдэглэл /хх-17/, тус шүүхийн 2017 оны 06 сарын 21-ний өдрийн 2/238 дугаар албан бичгийн дагуу Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Ц.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-19/, шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсанд тэмдэглэсэн ын “Ц.******* нь уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй тухай” тодорхойлолт /хх-20/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагчийн Ц.*******ыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангах, уг ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх үндэслэлтэй гэж шийдвэрлэв.
Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс нь Ц.*******ын оршин суугаа газрыг олж тогтоомогц хүсэлт гаргагч М.******* /утас: /-т мэдэгдэх нь зүйтэй.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овгийн Цэдэвийн *******ын регистрийн дугаар: , утас: 80807374, сүүлийн оршин байсан хаягууд: , ,, ,, тоот, өөр мэдээллийг хүсэлт гаргагч шүүхэд ирүүлээгүй болохыг дурдав.
Хавтаст хэрэгт авагдсан: анхан шатны шүүхийн дугаар “хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжийн хуулбар /хх-10/, анхан шатны шүүхийн дугаар “хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжийн хуулбар /хх-11/, шүүгчийн туслахын утсаар ярьсан тухай тэмдэглэл /хх-17/, тус шүүхийн 2017 оны 06 сарын 21-ний өдрийн 2/238 дугаар албан бичгийн дагуу Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Ц.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-19/, шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсанд тэмдэглэсэн ын “Ц.******* нь уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй тухай” тодорхойлолт /хх-20/ зэргийг хуулийн шаардлага хангасан, хэрэг хянаж шийдвэрлэхэд болон шийдвэр гаргахад ач холбогдолтой, хамаарал бүхий үнэн зөв нотлох баримт гэж үнэллээ.
Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан М.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овгийн Цэдэвийн ******* /РД: ингэлтэй дүүрэг, ,, ,, /-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Ц.*******ын оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.*******т даалгасугай.
3. Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс нь Ц.*******ын оршин суугаа газрыг олж тогтоомогц хүсэлт гаргагч М.******* /утас: /-т мэдэгдсүгэй.
4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овгийн Цэдэвийн *******ын регистрийн дугаар: , утас: 80807374, сүүлийн оршин байсан хаягууд: , ,, ,, тоот, өөр мэдээллийг хүсэлт гаргагч шүүхэд ирүүлээгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч М.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРСҮРЭН