| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямсүрэнгийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 104/2017/0232/И |
| Дугаар | 220 |
| Огноо | 2017-06-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 220
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн би
Нэхэмжлэгч: *******, *******, ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ын ******* /РД: *******/-гийн
Хариуцагч: *******, *******, тоотод оршин суух, овгийн ийн /РД: /-т холбогдох
Зээлийн гэрээний үүргийн биелэлт 300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би С.ийн хүсэлтээр түүнд 2015 оны 09 сарын сүүлчээр 300.000 төгрөг өгсөн. Гэтэл миний мөнгийг удаа дараа нэхүүлж одоог хүртэл өгөөгүй тул түүнээс уг мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Би уурхайн ажилчидтай хамт дээр очиж дараа нүүрс ачиж өгөхөөр тохиролцож 300.000 төгрөгийг урьдчилж авсан. Уурхай маань нурж ажилчид тарсан тул нүүрсийг нь ачиж өгч амжаагүй. Уг мөнгийг би ганцаараа төлөх боломжгүй цуг авсан бусад хүмүүстэй хувааж төлнө гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрлийн гэрээ байгуулан шүүхэд ирүүлсэн байна.
Эвлэрлийн гэрээнд: Ц.*******гийн нэхэмжлэлтэй С.т холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 300.000 төгрөг гаргуулах тухай хэргийн хариуцагч С. нь уг 300.000 төгрөгийг 2017 оны 07 сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэгч Ц.*******д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв. Энэхүү гэрээ нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй болно гэжээ.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, зохигчдын өгсөн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч С.т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 300.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С. нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 300.000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэгч Ц.*******д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрч байгаа нь зохигчдын тайлбар, эвлэрлийн гэрээ /хх-12/ зэргээр нотлогдож байна.
Ийнхүү эвлэрч эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгч Ц.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9.650 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, уг данснаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 4.825 төгрөгийг, хариуцагч С.ээс улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 4.825 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.*******д олгов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* овгийн *******ын *******гийн нэхэмжлэлтэй овгийн ийн т холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 300.000 /гурван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С. нь 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэгч Ц.*******д төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9.650 /есөн мянга зургаан зуун тавь/ төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, уг данснаас 4.825 /дөрвөн мянга найман зуун хорин тав/ төгрөгийг, хариуцагч С.ээс 4.825 /дөрвөн мянга найман зуун хорин тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.*******д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч С. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАЯРСҮРЭН