Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 301

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******, хариуцагч байгууллагын төлөөлөгч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б.*******ийн нэхэмжлэлтэй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа ******* холбогдох тус *******ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 03-р сарын 15-ны өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа ******* оор 2001 оноос хойш тасралтгүй 17 дахь жилдээ үр бүтээлтэй ажиллаж, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг гүйцэтгэж, ажиллах хугацаандаа сахилгын шийтгэл авч байгаагүй болно. Хөдөлмөрийн сайдын 2016 оны 02-р сарын сарын 08-ны өдрийн А/30 дугаар тушаал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01-р сарын 27-ны өдрийн А/21 тоот тушаалын аль алинд нь миний орон тоо байсаар байтал намайг ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн үйлдэл юм.

Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Завхан аймаг дахь Политехник *******ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 03-р сарын 15-ны өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Т.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хөдөлмөрийн сайдын 2016 оны 02-р сарын 04-ний өдрийн Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дүрэм бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай А/30 дугаар тушаал хүчингүй болж Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01-р сарын 27-ны өдрийн А/21 дугаар тушаалаар тус сургуулийн бүтэц орон тоо батлагдаж ирсэн. Шинээр бүтэц орон тоо хасагдаж ирсэн 2 ид Захирлын зөвлөлийн 2017 оны 02-р сарын 10-ны өдрийн ******* хурлаар мэдэгдэх хуудас өгөх шийдвэр гарсан.

Захирлын зөвлөлийн 2017 оны 03-р сарын 10-ны өдрийн ******* хурлаар 2 ийн ажлын байранд тавигдах шалгуур үзүүлэлт мэргэжил, мэргэшил, боловсролын бичиг баримт, ажлын ур чадварыг харгалзан сонгон шалгаруулах шийдвэр гарч ийг шалгаруулах ажлын хэсэг захирлын тушаалаар томилогдож сонгон шалгаруулалтыг 2017 оны 03-р сарын 13-нд явуулсан. Ажлын хэсгийн шалгуур үнэлгээгээр одоо оор ажиллаж байгаа Ж.******* 33 оноо, Б.******* 26 оноо авч ийн ажлын байран дээр Ж.******* ажиллахаар болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 42-р зүйлийн 42.1-д заасны дагуу Б.*******эд 3 сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмжийг олгохоор болсон.

Иймд тус ажлын байрны орон тоо хасагдасан Б.*******ийг ажиллуулах боломжгүй болсон тул хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлсэн гэжээ.

Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би гэсэн ажлын байран дээр ажиллаж байсан юм. Тэгээд ажлаасаа халагдсан юм. Би энэ байгууллагад 17 жил ажиллаж байна. Нягтлан бодогчийн ажлыг 6 жил хийж байна. Ажлаас халагдахдаа гэсэн орон тоонд дээр ажиллаж байсан. Энэ ажилдаа эгүүлэн тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан юм гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн тоот тушаалаар *******ийг ажлаас чөлөөлсөн. Энэ чөлөөлөх болсон тушаалын гол үндэслэл нь орон тооны цомхтгол гэсэн үндэслэл байгаа. Гэтэл хавтаст хэрэгт 2017 оны Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаал байгаа. Тухайн тушаал дээр ийн ажлын байрыг цомхтгосон зүйл байхгүй. Дээд газраас баталж өгсөн орон тоогоор нягтлан бодогч гэсэн орон тоог цомхтгоогүй байгаа учраас ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлгүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар тухайн орон тоог цомхтгогдсон байсан ажлын байр нь  3 сарын дотор бий болгосон бол орон тооны цомхтгол гэж үзэхгүй гэсэн заалт байгаа. *******ийг ажлаас чөлөөлсөн тушаал гаргахдаа хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байгаа. Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан үндэслэл байгаа. Гэтэл тухайн тушаал дээр Хөдөлмөрийн  тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар гэрээг дуусгавар болгосон байсан нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах л асуудал яригдана. Иймд дээрх хууль зүйн үндэслэлгүй гаргасан тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Т.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 01 сарын 26-ны өдөр Завхан аймгийн Политехникийн *******ийн бүтэц өөрчлөгдөж ирсэн. Энэ бүтцийн өөрчлөлтөөр хэд хэдэн хүний ажлын байрны бүтэцэд өөрчлөлт орсон. Үүний дотор *******, ******* 2-ын асуудал үүссэн. ******* нь ерөнхий нөгөөх нь тооцооны гэсэн орон тоон дээр ажиллаж байсан. Шинэ бүтцээр 1 ажиллах ёстой байсан. Энэ асуудал дээр захирлын дэргэдэх зөвлөл хуралдсан. Энэ хуралдаанаас эдгээр 2 хүний бичиг баримтын сонгон шалгаруулалт хийе. Тэгээд шаардлага хангаж байгаа, аль өндөр оноо авсан хүнийг оор үлдээе гэсэн шийдвэр гаргасан. Үүний дагуу ажлын хэсэг гараад тэр ажлын хэсэг шалгаруулах журмаа боловсруулаад шалгаруулсан. Тэр шалгаруулалтад ерөнхий оор ажиллаж байсан ******* өндөр оноо авсан учраас ажлын байран дээр хэвээр үлдээгээд тооцооны оор ажиллаж байсан *******ийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож  тушаал гаргасан юм. ******* нь 2011 онд тооцооны оор ажилд анх томилогдсон.  2011 оноос өмнө манай байгууллага 1 той байж байгаад хүүхдийн 70000 төгрөг өгч эхэлсэнтэй холбоотойгоор тооцооны гэсэн орон тоог босгож нярваар ажиллаж байсан *******ийг томилсон. Тухайн үед ерөнхий оор Д. гэдэг хүн ажиллаж байсан. Тухайн үед ажиллаж байсан өндөр насны тэтгэвэрт гараад Ж.*******ыг 2014 онд ажилд авсан юм байна лээ. Энэ хүн нь Мэргэжлийн хяналтын байгууллага болон Баялаг ХК-д санхүүгийн чиглэлээр олон жил ажилласан мэргэшсэн , аудитор гээд санхүүгийн чиглэлийн бүх шаардлагыг хангасан хүн байсан учраас энэ хүнийг ажилд авсан юм байна лээ. Энэ 2 хүнийг шалгаруулахдаа мэргэжил, мэргэшил зэргээр шалгаруулсан байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны харьяа ******* холбогдуулан тус *******ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 03-р сарын 15-ны өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны харьяа Завхан аймаг дахь Политехник *******ийн захирлын 2017 оны 03-р сарын 15-ны өдрийн ******* дугаартай Б.*******ийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42.1 дэх заалт, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайдын 2017 оны 01-р сарын 27-ны өдрийн Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын бүтэц, орон тоог батлах тухай А/21 дугаартай тушаалыг үндэслэн сургуулийн бүтэц, орон тоо өөрчлөгдөж байгаатай холбогдуулан Б.*******ийн хөдөлмөрийн гэрээг 2017 оны 03-р сарын 15-ны өдрөөс эхлэн цуцлахаар шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2016 оны 02-р сарын 04-ний өдрийн А/30 дугаартай Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын бүтэц, орон тоог батлах тухай тушаалд Завхан аймаг дахь Политехник *******-ийн бүтэц орон тоог ерөнхий 1, 1 нийт 2 той байхаар баталсан бөгөөд Монгол Улсын Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01-р сарын 27-ны өдрийн А/21 дугаартай Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын бүтэц, орон тоог батлах тухай тушаалаар тус *******ийн орон тоог 1 болгон цөөрүүлж баталжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлаж болно, 40 дүгээр зүйлийн 40.5-д Ажил олгогч энэ хуулийн 40.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэж, энэ хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Ажил олгогч нь энэ хуулийн 40.1.1-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж зааснаар ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх үүргээ ажил олгогч байгууллага биелүүлсэн болох нь Хөдөлөмөрийн яамны харьяа Завхан аймаг дахь Алтан гадас одонт Политехникийн *******ийн 2017 оны 02-р сарын 10-ны өдрийн ,  тоот хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай мэдэгдлүүдээр нотлогдож байна.

Ажил олгогч байгууллага нь орон тоонд нийцүүлэн ажилтны тоог цөөрүүлэхдээ тухайн байгууллагын ажил албан тушаалын нэг ижил орон тооноос тодорхой тоогоор багасгаж байгаа ажилтнуудад ажилтан гэдэгт ажил байдлын тодорхойлолтын хувьд хэнийг хэлэхийг үндэслэлтэйгээр тогтоож ажиллагсдын ажилласан жил болон мэргэжил ур чадвар, Хөдөлмөрийн тухай хуульд заасан бусад нөхцөл байдлуудыг харгалзан тус байгууллагад мөрдөгдөх дүрэм, журамд нийцүүлэн хэлэлцэж шийдвэрлэх учиртай.

Энэ талаар Завхан аймаг дахь Алтан гадас одонт Политехникийн ******* нь ийн ажлын байранд сонгон шалгаруулалтыг явуулж ажлын хэсэг байгуулсан нь тус *******ийн захирлын 2017 оны 03-р сарын 13-ны өдрийн Ажлын хэсэг байгуулах тухай дугаартай тушаал, Завхан аймгийн Политехникийн *******ийн ийн ажлын байрны шалгаруулалтын үнэлгээ зэрэг бичиг баримтуудаар тогтоогдож байна.

Уг ийн ажлын байрны шалгаруулалтын үнэлгээгээр  Ж.******* 33 оноо, Б.******* 26 оноо авсан бөгөөд өндөр оноо авсан Ж.*******ыг ийн ажилд томилсон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч Б.*******, түүний өмгөөлөгч Б.******* нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...******* нь Завхан аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв гэж байхад анх оор томилогдон ажиллаж байсан. Одоо ч гэсэн оор ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн. Гэтэл ийн орон тоо байсаар байхад ерөнхий ийг ажлаас чөлөөлөхгүй үндсэн орон тоонд ажиллаж байсан *******ийг ажлаас чөлөөлсөн нь буруу... гэж тайлбарлаж байгаа боловч тус *******ид ахлах болон ерөнхий оор Ж.*******, тооцооны оор Б.******* нар нь тус тус ажиллаж байсан бөгөөд хоёулаа гэсэн орон тоотойгоор ажилласаар байна.

Гэтэл Монгол Улсын Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01-р сарын 27-ны өдрийн А/21 дугаартай Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын бүтэц, орон тоог батлах тухай тушаалаар тус *******ийн орон тоог 1 болгон цөөрүүлж батлагдсан нь нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны харьяа Завхан аймаг дахь Политехник *******иийн ерөнхий , гэж адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хасч шийдвэрлэсэн байна.

Мөн түүнчлэн хариуцагч байгууллагын төлөөллөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Хөдөлмөрийн сайдын 2016 оны 02-р сарын 04-ний өдрийн Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дүрэм бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай А/30 дугаар тушаал хүчингүй болж Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01-р сарын 27-ны өдрийн А/21 дугаар тушаалаар тус сургуулийн бүтэц орон тоо батлагдаж ирсэн. Шинээр бүтэц орон тоо хасагдаж ирсэн 2 ид Захирлын зөвлөлийн 2017 оны 02-р сарын 10-ны өдрийн ******* хурлаар мэдэгдэх хуудас өгөх шийдвэр гарсан.

Захирлын зөвлөлийн 2017 оны 03-р сарын 10-ны өдрийн ******* хурлаар 2 ийн ажлын байранд тавигдах шалгуур үзүүлэлт мэргэжил, мэргэшил, боловсролын бичиг баримт, ажлын ур чадварыг харгалзан сонгон шалгаруулах шийдвэр гарч ийг шалгаруулах ажлын хэсэг захирлын тушаалаар томилогдож сонгон шалгаруулалтыг 2017 оны 03-р сарын 13-нд явуулсан. Ажлын хэсгийн шалгуур үнэлгээгээр одоо оор ажиллаж байгаа Ж.******* 33 оноо, Б.******* 26 оноо авч ийн ажлын байран дээр Ж.******* ажиллахаар болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 42-р зүйлийн 42.1-д заасны дагуу Б.*******эд 3 сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмжийг олгохоор болсон. Иймд тус ажлын байрны орон тоо хасагдасан Б.*******ийг ажиллуулах боломжгүй болсон тул хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.... гэсэн тайлбараар нотлогдож байна.

Иймд Б.*******ийг ажлаас чөлөөлсөн хариуцагч байгууллагын 2017 оны 03-р сарын 15-ны өдрийн ******* дугаартай тушаал хууль зүйн үндэслэлтэй гаргасан байх тул Б.*******ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа ******* холбогдуулан гаргасан тус *******ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 03-р сарын 15-ны өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.******* нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдлооор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.3, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН

ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Б.*******ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа ******* холбогдуулан гаргасан тус *******ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 03-р сарын 15-ны өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ