| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2017/00311/И |
| Дугаар | 302 |
| Огноо | 2017-06-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 302
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг суулцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Д.*******ийн хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн Д.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1985 оны 01-р сараас 1991 оны 0******* сарын 02-ны өдөр хүртэл Сантмаргаз сумын ******* нэгдэлд үйлчлэгчээр ажиллаж байсан юм.
Иймд Д.******* намайг 1985 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1991 оны 0******* сарын 02-ны өдөр хүртэл Завхан аймгийн Сантмаргаз сумын ******* нэгдлийн Зочид буудал болон Клубт үйлчлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгөхийг хүссэн байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Д.******* 1985 оны 01-р сарын 01-ний өдөр Завхан аймгийн Сантмаргаз сумын ******* нэгдлийн зочид буудалд үйлчлэгчээр ажилд орсон гэх боловч энэ талаарх бичиг баримт байхгүй байна.
Харин Завхан аймгийн Сантмаргаз сумын ******* нэгдлийн даргын 1986 оны 10-р сарын 04-ний өдрийн ******* дугаартай ...зарим хүмүүсийг ажилд томилох тухай... тушаалд ...Д.*******ийг буудлын үйлчлэгчээс чөлөөлж, конторын үйлчлэгчээр... гэсэн, мөн даргын 1986 оны 05-р сарын 28-ны өдрийн ******* дугаартай ...зарим хүмүүсийг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай... тушаалд ...Буудлын ахлах тогоочоор Д.*******ийг... гэж бичиж тэмдгэлсэн зэргээс харахад Д.*******ийг 1985 оны 01-р сарын 01-нээс 1986 оны 05-р сарын 19-ний өдөр хүртэл Завхан аймгийн Сантмаргаз сумын ******* нэгдлийн зочид буудалд ахлах тогоочоор, 1986 оны 05-р сарын 19-ний өдрөөс 10-р сарын 03-н хүртэл тус нэгдлийн клубын үйлчлэгчээр, 1986 оны 10-р сарын 03-наас 1991 оны 02-р сарын 16-н хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн конторын үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь он, сар, дугааргүй 1986 оноос 1990 он хүртэл бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр болон Завхан аймгийн Сантмаргаз сумын ******* нэгдлийн даргын 1986 оны 10-р сарын 04-ний өдрийн ******* дугаартай ...зарим хүмүүсийг ажилд томилох тухай..., мөн даргын 1986 оны 05-р сарын 28-ны өдрийн ******* дугаартай ...зарим хүмүүсийг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай..., 1991 оны 02-р сарын 16-ны өдрийн ...нярай хүүхдээ асрах эхчүүдэд тэтгэмжтэй чөлөө олгох тухай... тушаалууд, аймгийн архивын тасгийн 2017 оны 05-р сарын 30-ны өдрийн ******* тоот лавлагаа зэрэг бичиг баримтаар нотлогдож байна.
Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч Л.*******, А.*******, Г. нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна.
Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, хүсэлт гаргагчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрийн үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 1******* ДУГААР ЗҮЙЛИЙН 1*******.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН
ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар овогт ийн *******ийг 1985 оны 01 дүгээр сарын 01-нээс 1986 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүртэл Завхан аймгийн Сантмаргаз сумын ******* нэгдлийн зочид буудалд ахлах тогоочоор, 1986 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 10 дугаар сарын 03-н хүртэл Завхан аймгийн Сантмаргаз сумын Баясглант-Амьдрал нэгдлийн клубын үйлчлэгчээр, 1986 оны 10 дугаар сарын 03-наас 1991 оны 02 дугаар сарын 16-н хүртэл Завхан аймгийн Сантмаргаз сумын ******* нэгдлийн конторын үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ