| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямсүрэнгийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 104/2017/0195/И |
| Дугаар | 222 |
| Огноо | 2017-06-15 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 222
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, *******, ******* тоотод оршин суух, ******* овгийн *******гийн ******* /РД: *******/-ийн
Хариуцагч: *******, *******, өөрийн байранд оршин байгаа, “” -д холбогдох
Цалин 1.900.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ... Би тус шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэрээр ажилдаа тогтоогдсоны дараа 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ажилдаа орсон. Тэгэхээр 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд буюу ажлын 24 өдрийн дундаж цалин хөлс өдрийн 39.346 төгрөгөөр бодохоор 944.304 төгрөг болж байна ... “” -д ажилд орохдоо байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.7А-д жилийн үр дүнгийн урамшуулал олгохыг заасан. Ингээд жилийн үр дүнгийн урамшуулал цалин 637.000 төгрөгийг нэмж авна ... ингээд бүх авах ёстой цалин урамшууллаа нэмэхээр 1.900.000 төгрөг болж байгаа. Энэ мөнгөнөөс 615.960 төгрөгийг байгууллагад төлөхөөр 1.284.040 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна ... гэхдээ 1.100.000 төгрөгөөр эвлэрч болох юм. Өөр нөхцлөөр эвлэрэх боломжгүй гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ... Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 57 дугаар шийдвэрийг 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр талууд бичгийн хэлбэрээр хүлээн авсан. Б.*******ийн зүгээс шүүхийн шийдвэр гараад ажилдаа орох талаарх хүсэлтээ байгууллагад ирүүлээгүй ... байгууллагын хүний нөөцийн мэргэжилтэн Б.*******тэй утсаар яриад ажилдаа ор гэж дуудан 2017 оны 03 дугаар 27-ны өдөр ажилд нь оруулж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Жилийн үр дүнгийн шагнал олгох журамд тухайн ажилтны ажлыг дүгнэж урамшуулал олгоно гэж заасан. Харин нэг жил ажилласан хүн бүрт урамшуулал олгох ойлголт биш юм ... Б.*******ийн 2016 оны жилийн ажлын үр дүнг хэлэлцсэн ажлын комиссын үнэлгээгээр 2016 оны жилийн үр дүнгийн шагналыг олгохгүй байхаар шийдвэрлэсэн ... би хэдий байгууллагыг төлөөлж байгаа боловч надад толгой мэдэн эвлэрнэ гэдэг бас хэцүү ... гэхдээ Б.*******ийн хувьд байгууллагад ажиллаж байгаа хүн юм чинь жилийн шагналт урамшууллыг хасвал эвлэрэх боломжтой юм ... 2017 оны 03 дугаар сарын 17-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны цалинг ажлын өдрөөр тооцож олгох хүсэлтэй байна ... гэв.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт болон зохигчдын өгсөн тайлбар зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч “” -д холбогдуулан цалин 1.900.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нар нь эвлэрч, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 1.100.000 төгрөг болгон багасгаж, хариуцагч “” нь уг 1.100.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрч байгаа нь зохигчдын тайлбар, тэдний бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-61/ зэргээр нотлогдож байна.
Ийнхүү эвлэрч эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу дуусгавар болж байгаатай холбогдуулан нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45.350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “” -иас эвлэрсэн үнийн дүн буюу 1.100.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 30.950 төгрөгийн 50 хувь болох 15.475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* овгийн *******гийн *******ийн нэхэмжлэлтэй “” -д холбогдох цалин 1.900.000 /нэг сая есөн зуун мянга/ төгрөг гаргуулах тухай хэргийн хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагаа 1.100.000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөг болгон багасгаж, хариуцагч “” нь уг 1.100.000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар нэхэмжлэгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нар нь харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 59 дүгээр зүйлийн 59.5, 56 дугаар зүйлийн 56.4, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45.350 /дөчин таван мянга гурван зуун тавь/ төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “” -иас 15.475 /арван таван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРСҮРЭН