Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 248

 

                          Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн би

Нэхэмжлэгч: *******,*******, өөрийн байранд оршин байгаа, “*******” *******-ийн******* /РД: *******/-ийн

            Хариуцагч: *******,*******нд оршин байгаа, “*******” ХХК,

            Хариуцагч: *******,******* тоотод оршин суух, Б. нарт холбогдох

Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний үүргийн биелэлт 7.803.551 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг -ны өдөр хүлээн авч, 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” *******-ийн******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 7122201 кодтой “*******” ХХК нь 2016 оны 08 сараас 2017 оны 04 сарыг хүртэлх цахилгаан эрчим хүчний тооцоо 7.803.551 төгрөгийг төлөхгүй байсан тул манай зүгээс удаа дараа шаардаж цахилгаан эрчим хүчийг түдгэлзүүлсэн боловч төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөхгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй бидний ажилд хүндрэл учруулаад байна. Иймд гэрээний үүргээ биелүүлээгүй “*******” ХХК, Б. нараас 7.801.551 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтуул шүүхэд гаргасан хүсэлтдээ: Манай төв нь “*******” ХХК, Б. нараас цахилгаан эрчим хүчний төлбөр 7.803.551 төгрөг нэхэмжилсэн. Уг мөнгийг “*******” ХХК нь төлөх үүрэгтэй тул Б.ийг хариуцагчаар татсаныг татгалзаж байна гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрлийн гэрээ байгуулан шүүхэд ирүүлсэн байна.

Эвлэрлийн гэрээнд: “*******” *******-ийн******* нь хариуцагч “*******” ХХК-иас 7.803.551 төгрөг нэхэмжилсэн. Уг төлбөрийг хариуцагч “*******” ХХК нь НХҮТ-д дараах байдлаар төлж барагдуулна. Үүнд:

            2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 700.000 төгрөг,

            2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 700.000 төгрөг,

            2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 700.000 төгрөг,

            2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 700.000 төгрөг,

            2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 700.000 төгрөг,

            2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 700.000 төгрөг,

            2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 700.000 төгрөг,

            2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 700.000 төгрөг,

            2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 700.000 төгрөг,

            2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 700.000 төгрөг,

            2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 803.551 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцов гэжээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, зохигчдын өгсөн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” *******-ийн******* нь хариуцагч “*******” ХХК, Б. нарт холбогдуулан цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний үүргийн биелэлт 7.803.551 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтуул нь хамтран хариуцагч Б.ээс татгалзаж буй талаарх хүсэлтийг бичгээр ирүүлсэн болно. /хх-25/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “*******” ХХК нь цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний үүргийн биелэлт 7.803.551 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд эвлэрлийн гэрээнд заасан хуваарийн дагуу сар бүр нэхэмжлэгч “*******” *******-ийн*******д төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтуул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батзаяа нар нь харилцан тохиролцож эвлэрч байгаа нь зохигчдын тайлбар, эвлэрлийн гэрээ /хх-25/ зэргээр нотлогдож байна.

Ийнхүү эвлэрч эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгч “*******” *******-ийн*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139.810 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, уг данснаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 69.905 төгрөгийг, хариуцагч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 69.905 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” *******-ийн*******д олгов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “*******” *******-ийн*******ийн нэхэмжлэлтэй “*******” ХХК-д холбогдох цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний үүргийн биелэлт 7.803.551 /долоон сая найман зуун гурван мянга таван зуун тавин нэг/ төгрөг гаргуулах тухай хэргийн хариуцагч “*******” ХХК нь:

            1. 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 700.000 төгрөг,

            2. 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 700.000 төгрөг,

            3. 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 700.000 төгрөг,

            4. 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 700.000 төгрөг,

            5. 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 700.000 төгрөг,

            6. 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 700.000 төгрөг,

            7. 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 700.000 төгрөг,

            8. 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 700.000 төгрөг,

            9. 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 700.000 төгрөг,

            10. 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 700.000 төгрөг,

            11. 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 803.551 төгрөг, нийт 7.803.551 /долоон сая найман зуун гурван мянга таван зуун тавин нэг/ төгрөгийг нэхэмжлэгч “*******” *******-ийн*******д төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтуул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батзаяа нар харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “*******” *******-ийн*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139.810 /нэг зуун гучин есөн мянга найман зуун арав/ төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, уг данснаас 69.905 /жаран есөн мянга есөн зуун тав/ төгрөгийг, хариуцагч “*******” ХХК-иас 69.905 /жаран есөн мянга есөн зуун тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” *******-ийн*******д олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.    

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                                                  ШҮҮГЧ                          Н.БАЯРСҮРЭН