Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 21

 

            Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

         Нэхэмжлэгч:  З овгийн С.П-ын нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох,

           Увс аймгийн Улаангом сумын 3-р баг,Бадрах хорооллын 22-р байрны 2 тоот хаягт байрлах 45 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд давхардуулан Y-1520004722 дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн  шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.П,түүний өмгөөлөгч Ц.Алтанзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч С.П шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Увс аймгийн Улаангом сумын 3-р багийн иргэн С.П миний бие С.М-тай хамтран Улаангом сумын 3-р багийн 8-1 тоотод орон сууц, цэцэрлэгийн зориулалт бүхий орон сууцыг "Хамтран ажиллах болон хамтран эзэмших, өмчлөх гэрээ" байгуулж, барьсан.

Увс аймгийн Улаангом сумын 3-р баг 8-1 тоотод байрлах 22-р байрны №2 хаягт байршилтай 45 мкв талбайтай орон сууц нь С.П миний өмчлөлд бүртгэлтэй байхад 2 тоот хаягийг 5 болгон өөрчилж иргэн Х.Н-г өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-т "хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй...” гэж заасан эрхийг зөрчиж байна.

       Тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь 2014 оны 11 дүгээр сарын 20- ны өдөр Монгол улсын иргэн Зуутраг овогтой С.П надад Увс аймгийн Улаангом сумын 3-р баг 8-1 тоотод байрлах 22-р байрны №2 хаягт байршилтай 45 мкв талбайтай, барилгын гүйцэтгэл 90%-тай байгаа үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Ү-1520004449 дугаарт бүртгэж, 000234556 дугаартай гэрчилгээг олгож С.П миний бие энэ байрны хууль ёсны өмчлөгч нь болсон юм. Гэтэл С.П миний нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-1520004449 дугаарт бүртгэлтэй, 000234556 дугаартай гэрчилгээтэй миний өмчлөлд байсан үл хөдлөх эд хөрөнгө болох байрыг 2015 оны 9 дүгээр сарын 04-ий өдөр Х.Н-ийн нэр дээр улсын бүртгэлийн Ү-1520004722 дугаарт буртгэж С.П миний хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн байна. Энэхүү үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д "иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй" гэснийг зөрчсөн байна. Миний бие С.П нь энэхүү №2-д байршилтай 45 мкв талбайтай 90%-ийн гүйцэтгэлтэй орон сууцны гэрчилгээг 100 % болгуулж гаргуулахаар 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөо аймгийн Улсын бүотгэлийн хэлтэст өогөлөл гаогасан боловч 2019 оны 6 дугаа сарын 24-ны өдөр тус хэлтсийн улсын бүртгэгч Г.Б энэ байран дээр давхар бүртгэлтэй байгаа тул 100% болгож бүртгэх боломжгүй болсон байгаа тухай мэдэгдлээр хариуг өгсөн. Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр өргөдөл гаргасан боловч тус газраас 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 8/5548 дугаартай албан бичгээр шүүхээр шийдүүлэх хариуг өгсөн болно. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Б-н 2013 оны 11 сарын 01-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000200495 дугаар гэрчилгээгээр С.П надад Увс аймгийн Улаангом сум 3-р баг 8-1 тоотод нийтийн орон сууцны зориулалттай 333 мкв хэмжээтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Ү-1520003940 дугаарт бүртгэж, гэрчилгээг олгосон байдаг. Мөн иргэн Н нь дахин цаашаа иргэн Г-д зарсан байсныг үл хөдлөх хөрөнгийн газраас мэдсэн боловч Д.Г-ийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний дугаар олдохгүй байгаа тул шүүхийн журмаар олж тогтоож хууль бусаар авсан болохыг тогтоож өгнө үү

          Иймд Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, 22-р байрны 2 тоот хаягт байрлах 45 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд Ү-1520004722 дугаартай бүртгэсэн бүртгэл, дамжуулан зарсан явдлыг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

                Нэхэмжлэгч С.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.П миний бие 2013 оноос эхэлж С.М-тай хамтран 16 айлын орон сууц барьсан бөгөөд уг барилга 2015 оны 12 дугаар сард ашиглалтад орсон. Тухайн байрыг 2 хүн хамтарч барьсан учир хэн нь хэдэн орон сууц авах талаар маргаан гарч болзошгүй гэж үзээд эхэлж амаар тохиролцож гэрээ хийсэн боловч М бидний ярьж тохирсноор уг барилгын 1 давхарт цэцэрлэг байгуулах гэж байхад дур мэдэж айлууд оруулсан учир би тухайн үед Увс аймгийн Улсын бүртгэлийн газарт хүсэлт гаргаж “16 айлын орон сууцны 2 давхрын 5 байрыг би авна. 3 давхрын 5 байрыг М авна. 1 давхарт цэцэрлэг ажиллуулах гэж байхад М 1 давхарт айлууд оруулчихлаа” гэж хүсэлтдээ тодорхой дурдаж байсан. Гэтэл энэ асуудлыг та шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариуг надад өгч байсан. Би тухайн үед Улаанбаатар хот руу явж сайн гэсэн өмгөөлөгчөөс зөвлөгөө авсан бөгөөд таны эзэмшилд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө нь улсын бүртгэлд бүртгэлтэй байхад та өөрийн эзэмшлийн 3 байрыг эзэмших, ашиглах эрхтэй. Танай аймгийн Шүүхийн шийдвэр болон Улсын бүртгэлийн газар буруу ажилласан байна” гэсэн зөвлөгөө өгсөн. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр С.П надад Увс аймгийн Улаангом сумын 3-р байршилтай 45 мкв талбайтай, барилгын гүйцэтгэл 90%-тай байгаа үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Ү-1520004449 дугаарт бүртгэж, 000234556 дугаартай гэрчилгээг олгосноор С.П миний бие энэ байрны хууль ёсны өмчлөгч нь болсон байхад 2 тоот хаягийг 5 болгон өөрчилж иргэн Х.Нямсг өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл нь миний хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. 2019 оны 6 дугаар сард Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст өргөдөл гаргасан боловч 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр тус хэлтсийн улсын бүртгэгч Б энэ байран дээр давхар бүртгэлтэй байгаа тул 100% болгож бүртгэх боломжгүй гэсэн хариуг амаар өгсөн. Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр бүртгэлтэй холбогдуулан өргөдөл гаргасан боловч тус газраас 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 8/5548 дугаартай албан бичгээр шүүхээр шийдүүлэх хариуг өгсөн болно. Уг 8 гэрчилгээтэй байрнуудын 2 давхрын 5 байранд маргаан гаргаагүй. 1 давхрын 3 байрны улсын бүртгэлийн гэрчилгээ миний нэр дээр байгаа боловч давхцуулж гэрчилгээ олгож маргаан гаргаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  ханган шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

                Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Алтанзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын бүртгэлийн газар нь маргаан бүхий 16 айлын орон сууцны байруудад бүртгэл хийхдээ алдаа гаргасан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаас харагдаж байна. Иргэн С.П, С.М нар нь 2013 оноос эхэлж Увс аймгийн Улаангом сумын 3-р багийн 8-1 тоотодорон сууц болон цэцэрлэгийн зориулалтаар Хамтран ажиллах болон хамтран эзэмших, өмчлөх гэрээ байгуулахдаа барилгын мэргэжлийн байгууллагаар барилгын зургаа баталгаажуулж хийлгэнэ. Мөн барилгын өмчлөлийг 50, 50 хувиар хийнэ. Уг барилгыг ашиглах, эзэмших, үйл ажиллагаа явуулах эрх нь мөн адил 50, 50 хувь байна гэж тохиролцож гэрээ байгуулсан. Тухайн гэрээний дагуу Улсын бүртгэлийн хэлтэс нь бүртгэл хийхдээ хууль журмыг зөрчсөн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Тухайн бүртгэл хийгдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 31 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн журмын тодорхой заалтуудыг Улсын бүртгэлийн хэлтэс нь зөрчсөн гэж үзэж байна. Уг журмын 2.1.3 дахь хэсэгт зааснаар  “Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан бүрдлийг хангасан эсэхийг улсын бүртгэгч шалгах ёстой” байсан. Бүрдлийг шалгаж аваагүйгээс болж хууль зөрчсөн буруу бүртгэл хийгдсэн байна. Тухайн бүртгэлийг хийхэд маргаантай болон бэрхшээлтэй нөхцөл байдал илэрсэн тохиолдолд улсын бүртгэгч нь тухайн хэлтэс тасгийн дарга танилцуулах дараа нь газрын даргад танилцуулж чиглэл авах ёстой. Болохгүй бол Улсын ерөнхий бүртгэгчид танилцуулаад энэ асуудлыг шийдвэрлүүлэх журам байгаа боловч уг журмыг хэрэгжүүлээгүй. С.М С.П нарын эд хөрөнгийг ялгаж салгаагүйн улмаас С.М өөрийн эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгөөс шилжүүлж байгаа мэтээр дугаар давхцуулж Х.Н-д гэрчилгээ олгосон. Улсын бүртгэлийн байгууллага барилгад хэд хэдэн этгээд хөрөнгө оруулсан бол нэрсийн жагсаалтыг гаргаж, талбайн хэмжээг оруулан тооцож тухайн нөхцөл байдлыг шалгах ёстой байсан боловч шалгаагүй. Өмчлөгчийн хаяг, барилгын палан зураг болон фото зураг, тухайн объектын 4 талаас нь авсан зураг, хэмжилт үнэн зөв эсэхийг мөн адил шалгах ёстой байсан. Уг жагсаалтыг шалгаагүйгээс болж нэхэмжлэгч С.П-ын хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна. Үүнтэй холбоотой Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.2 дахь хэсэгт зааснаар С.П анх Улсын бүртгэлийн хэлтэст үл хөдлөх эд хөрөнгөө бүртгүүлэхдээ хуульд заасан үндэслэлийн дагуу материалаа бүрдүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн газрын шаардсан материалыг гаргаж өгч өмчлөх эрхийн гэрчилгээгээ авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа тул С.П-ын Улсын бүртгэлийн газар бүртгүүлсэн бүртгэл нь хүчинтэй байна. Журамд заасан  “Өмнө нь бүртгэгдсэн байгаа эд хөрөнгийн зарим хэсэг нь өөр этгээдэд шилжиж байгаа бол палан зураг дээр гэрээнд оролцогч 2 талуудаар гарын зуруулж гэрээний бүрдэл хэсэг болгож авах ёстой” гэж заасан заалтыг Улсын бүртгэлийн хэлтэс биелүүлээгүй учир С.П-ын улсын бүртгэлийн хэлтэст бүртгэлтэй байгаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь үнэн зөв болно.Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү”гэв.

 

             Хариуцагч Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Р.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хуулийн 7-р зүйл. мэдүүлэг гаргах, 7.1-д зааснаар иргэн М, Х.Н нар нь нутаг дэвсгэрийн харъяаллын дагуу Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандсан болно. Мөн хуулийн 7.7-д зааснаар мэдүүлэг гаргагч мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгээ үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчснөөс бусдад учирсан хохиролыг хариуцах, Улсын бүртгэлийн өрөнхий хуулийн 14.4-д улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэт, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохиролыг нөхөн төлнө гэж заасан байдаг. Манай байгууллага ирсэн мэдүүлгийг шаардлага хангасан нотлох баримт бүрдсэн ясэхэд хяналт тавьж иргэн, хуулийн этгээдийн гаргасан мэдүүлгийг хүлээн авч бүртгэдэг.

ЭХӨЭТХЭХБЭУБТХ-ийн 4 зүйл 4.2-д зааснаар үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг өөрчлөлтийг эрхийн упсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөлд шилжиж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно гэснийг үндэслэн бэлэглэх гэрээгээр Г-г өмчлөгчөөр бүртгэсэн болно. Энэ бүртгэл хийх явцад Г, Н өмнөх өчлөгч М нар нь сайн дурын үндсэн дээр мэдүүлэг нотлох баримтыг гаргаж бас хэн нэгэн этгээд, албан тушаалтны шахалт хавчилга, тулган шаардлагагүйгээр уг мэдүүлгийг үнэн зөвөөр мэдүүлсэн гэж үзсэний үндсэн дээр мэдүүлгийг хүлээн авч бүртгэсэн болно.

      ЭХӨЭТХЭХБЭУБТХ-ийн 7-р зүйл 7.2, иргэний хуулийн 183.1-д заасны дагуу Үл хөдлөх эд хөрөнгийг хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авч байгаа этгээд эрхийн улсын бүртгэл буруу ташаа болохыг мэдэж байсан эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд тийнхүү эрх шилжүүлэн авч байгаа этгээдийн хувьд эрхийн улсын бүртгэл үнэн зөв гэж тооцно гэж байгаа. Иймээс энэ бүртгэлийг тухайн үед унэн зөв тооцож бүртгэсэн болно. Манай байгууллага иргэдийн сайн дурын үндсэн дээр хийлгэсэн гэрээ хэлцэлийг хуулийн шаардлага хангаж ирсэн тохиолдолд бүртгэдэг юм. Иргэн П миний өмчлөлд халдаж байна гэж үзсэн бол тухайн үед манайд хандаж бүртгэлийг зогсоох бүрэн боломжтой байсан. Бид талуудын хүчин төгөлдөр гэрээ, шүүхийн нотлох баримт бичгийг шаардалага хангасан гэж үзсэний үндсэн дээр бүртгэлийг зургийн дагуу дугаарлан дэс дараалалтайгаар бүртгэсэн.

                 2015.09.04-ний өдөр Х.Н нь С.М 3-р баг 8-1 байр 45 мкв хэмжээтэй 5 тоот, 45мкв хэмжээтэй 16 тоот тус тус байрыг 171-р нотариатын гэрчилсэн бэлэглэх гэрээ, барилгад хөрөнгө оруулах тухай хэлцэл авч буй эд хөрөнгийн план зургийг үндэслэн мэдүүлэг гаргаж өгснөөр Y-1520004722 улсын бүртгэлийн дугаартай тус байрыг бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон болно. 2016.06.14-ний өдөр Х.Н нь дээрх 2 байрыг тусдаа бүртгүүлэхээр хүсэлт, мэдүүлэг гаргаж өгч 3-р баг 8-1 тоот байрны 5 тоотыг Y-1520004722 дугаарт бүртгэсэн.

                2017.10.30-ны өдөр Д.Г нь уг 5 тоот байрыг Х.Н-аас худалдан авсан тул 35-р нотариатчийн гэрчилсэн худалдах, худалдан авах гэрээг үндэслэн өмчлөх эрхийг Х.Н-с Д.Г-ийн өмчлөлд бүртгэсэн. Мөн 2017.01.30-ны өдрийн мэдүүлэгт худалдах, худалдан авах гэрээнээс гадна Увс аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.01.19-ний 80 дугаартай шийдвэрийг нотлох баримт болгон хавсаргаж тухайн бүртгэл хийлгэсэн болно “ гэжээ.

 

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч С.П-т олгогдсон уг байрны хувьд 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр иргэн М-ын эзэмшлийн газар дээр орон сууцны зориулалттай Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг 8-01 тоотод 12*24 м/кв буюу 1 давхар нь 288 м/кв буюу 3 давхар нь нийт 861 м/кв байрыг барьж ашиглалтад оруулаад дуусах гэж байгаа тул уг барилгыг улсын бүртгэлд бүртгэж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж анхны бүртгэл хийлгэхэд бүрдүүлэх шаардлагатай /хуульд заасан/ нотлох баримтуудыг авч ирж улсын бүртгэлд бүртгүүлсэн. 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр талууд өөрсдөө сайн дураараа гэрээ авч ирж С.П-т уг барилгын тал хувийг шилжүүлэхээр ирэх үед манай байгууллагын зүгээс “Ямар нэгэн гэрээ хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрх шилжих ёстой. 2 тал сайн дураараа ирж өргөдөл бичиж өгсөн тохиолдолд өргөдлийн үндсэн дээр бид өмчлөх эрхийг шилжүүлэх үндэслэлгүй тул гэрээ хэлцлээ хийгээд ир” гэдгийг хэлэхэд талууд хамтран ажиллах гэрээ, хамтран өмчлөх гэрээ хэлцлийг авч ирсэн тул манай байгууллагаас С.М, С.П нарын хамтран өмчлөх гэрчилгээ гарсан. Мэдүүлэг гаргагч нь гаргасан мэдүүлгийнхээ үнэн зөвийг өөрсдөө хариуцах ёстой. Иргэний хуульд зааснаар 2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өөрт оногдох хувь хөрөнгөө тус тусдаа бүртгүүлэх хүсэлт гаргасан. Тухайн хүсэлтийн дагуу С.П 333 мкв, М нь 531 мкв үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл хийлгэсэн.

       2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар уг барилгын батлагдсан хүчин төгөлдөр план зураг болон тойм зураг гэж байхгүй байсан учир С.П, С.М нар нь гараараа план зураг, тойм зургаа зурж өгсөн байсан. 2015 онд шүүхээр явж байгаад барилгын план зургийг сүүлд гаргаж ирж өгсөн. Манай байгууллагын хувьд аль нь С.П-ын хөрөнгө болох аль нь М-н хөрөнгө болохыг төрийн нэрийн өмнөөс бүртгэж баталгаажуулсан. 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Х.Н гэх хүнээс барилгын ажилд санхүүжилт авч байгаа учир Х.Н-д барьцаа болгож үл хөдлөх хөрөнгө өгөх шаардлагатай байна гэдгээ хэлж гэрээ хэлцлийн үндсэн дээр М-д оногдсон 531 м/кв үл хөдлөх эд хөрөнгөөс хасалт хийж Х.Н-ийн нэр дээр бүртгэл хийгдсэн.

С.П нь 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өөрт оногдсон 333 мкв үл хөдлөх эд хөрөнгөнөөс байр болгоноор  тус тусад нь гэрчилгээ авсан. М-ын хувьд 531 м/кв үл хөдлөх эд хөрөнгөөс хаалга тус бүрээр оногдох хэмжээгээр нь салгалтын бүртгэл огт хийлгээгүй. Хүмүүсээ авч ирж гэрээ хэлцэл хийх тоолондоо салгалт тус тусад нь хийлгэж явснаараа ялгаатай байсан боловч хуульд харшилсан зүйл байхгүй. 333 м/кв үл хөдлөх эд хөрөнгө болох С.П-ын 8 байр нь уг барилгын 2 давхраас 5 байр, 1 давхраас 3 байр орсон байгаа. Цэвэр м/кв-аар 8 байр уу эсвэл тухайн байрны үүдний өрөө нь аль м/кв-т шилжиж байгаа эсэх мөн оруулсан хувь хөрөнгийг иргэний хэргийн шүүхээс тогтоосны дараа энэ маргааныг шийдвэрлэх нь зүйтэй байсан гэж үзэж байна.

     2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Х.Н хөрөнгө оруулсан гэх гэрээ хийж 45, 60 м/кв талбайтай 2 өрөө байрны гэрчилгээг салгуулж авсан. Х.Н-ийн салгуулж авсан байрны гэрчилгээнд 05 тоот гэж улсын бүртгэлд бүртгэгдсэн. Х.Н нь 05 тоот гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуульд заасан худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр бусдад зарж борлуулсан. Зарж борлуулах үед нь манай байгууллагын зүгээс хуулийн дагуу бүртгэл хийж болох эсэхийг тодруулсан. Ямар нэгэн бүртгэл хийж болохгүй гэсэн түдгэлзүүлсэн албан тоот ирээгүй. Мөн Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг 8-01 тоотод байрлах 05 тоот гэж программаас хайж үзэхэд өмчлөлийн бүртгэл гарч ирээгүй учир хаяг давхцаагүй гэж үзээд Х.Н-ийн нэр дээр бүртгэл хийгээд Х.Н-аас Д.Г-д шилжсэн бүртгэлийг хийсэн. 1 хаалгаар орсон ямар ч орон сууц дэс дараалсан дэс дугаараар байдаг. Манай байгууллагын зүгээс газар дээр нь очиж үзээд хаалганы дугаар давхардсанаас болж төөрөгдөх асуудал гарах тул энэ асуудлыг цэгцлэх хэрэгтэй гэдгийг хэлж байсан. Санаатайгаар давхардуулж дугаарлаж байгаад хэн нэгэн м/кв завшиж байр авах санаа болов уу гэж ойлгож байна. Сүүлд гаргаж өгсөн барилгын план зураг дээр бүгд дэс дугаараар дугаарлагдаж явсан байсан. Анх эд хөрөнгийн жагсаалтыг тус тусдаа гаргаж өгнө гэсэн боловч манай байгууллагын зүгээс жагсаалтыг тус тусдаа гаргах боломж байхгүй учир хоорондоо ярилцаж байгаад жагсаалтыг гаргаж өг гэсэн шаардлага тавьсан. С.П-д жагсаалт байсан бол шүүхэд нэхэмжлэл гаргаж өгөх үедээ нотлох баримтаар өгөх ёстой байсан. С.П нь 2019 оны 6 дугаар сард манай байгууллагад 3 байрны материал өгөөд дуусгаагүй барилгыг дууссан болгож гэрчилгээ авах хүсэлттэй ирсэн боловч бид гэрчилгээ гаргаж өгөөгүй. Тухайн үед С.П нь Увс аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд байрны асуудлаар маргаантай байсан учир бид байранд дахин бүртгэл хийх боломжгүй талаараа С.П-д хэлж байсан.Бичгээр бүртгэл хийхээс татгалзсан хариу өгөөгүй. Амаар бүртгэл хийх боломжгүй талаар хэлсэн байгаа.Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

         Гуравдагч этгээд Т.Д, Д.Г нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн С.П-ын танай шүүхэд гаргасан Увс аймгийн Улаангом сумын 3- р баг, 22-р байрны 2 тоот хаягт байрлах 45 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг давхардуулан улсын бүртгэлд Ү-1520004722 дугаартай бүртгэсэн бүртгэл, мөн дахин иргэн Гэрэлмаад дамжуулан зарсан нь илт хууль бус болохыг тоггоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Д.Г, Т.Д бид 2 эхнэр нөхөр бөгөөд тухайн үед байр худалдан авах гэж байгаад Х.Н-аас 22-р байранд 45 мкв байрыг худалдан авахаар тохиролцсон. Тэгээд 2017 оны 10 дугаар сард Х.Н-тай худалдах худалдан авах гэрээ байгуулан уг байрыг худалдаж авсан. Биднийг уг байрыг худалдаж авч байхад манай байрын дугаар зүүн гар талаас нар зөв тойруулан 1, 2, 3, 4, 5 гэсэн дарааллаар дугаарлагдсан байсан. Тухайн үед биднийг байрны гэрчилгээ гаргуулан авч байхад давхардсан бүртгэл байхгүй байсан учраас Улсын бүртгэлийн хэлтсээс бидэн байрны гэрчилгээг шийлжүүлж өгсөн байх гэж бодож байна. Иймд С.П-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байна. Ингэж бидний худалдаж авсан байрны маргаан үүсгэж байгаа нь бидний хууль ёсны эрх ашгийг хөндөж байгаа тул нэхэмжлэлийн шаардпагыг хүлээн зөвшөөрөхүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                          Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч С.П  нь анх Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, 22-р байрны 2 тоот хаягт байрлах 45 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд давхардуулан Y-1520004722 дугаарт бүртгэсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан өөрчилж тухайн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн  шаардлага гаргажээ.

            Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед хэргийн оролцогчид,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан тайлбар, бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээд  нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч С.П нь “2014 оны 11 сарын 20-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 3-р баг 8-1 тоот хаягт байршилтай орон сууцны 45 м2  талбай бүхий 2 тоот орон сууцыг барилгын гүйцэтгэл 90 хувьтай байгаагаар хууль ёсны өмчлөгч болохыг баталгаажуулж улсын бүртгэлийн Y-1520004449 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон байтал улсын бүртгэлд 5 тоот гэж дугаарлан давхардуулан Y-1520004722 дугаарт бүртгэсэн нь хууль бус” гэж маргажээ.

Хариуцагч Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх ба “үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжиж байгаа бол өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөлд шилжиж өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно гэснийг үндэслэн бэлэглэх гэрээгээр Гэрэлмааг өмчлөгчөөр бүртгэсэн болно”гэсэн тайлбарыг гаргасан байна.

Гуравдагч этгээд Д.Г, Т.Д нарын хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байр суурийг илэрхийлсэн болно.

            Нэхэмжлэгч С.П нь 2019 оны 6 сард Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст Увс аймгийн Улаангом сумын 3-р баг  45 м2  талбай бүхий 2 тоот орон сууцыг барилгын 100 хувийн гүйцэтгэлээр гэрчилгээг олгох тухай хүсэлтийг гаргасан, улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч бүртгэл давхардсан тул бүртгэлийг хийх боломжгүй талаарх хариуг амаар өгсөн гэж нэхэмжлэгч,хариуцагчийн итгэмжлэгдсэгн төлөөлөгч нар тайлбар гаргасан ба энэ талаар талууд маргаангүй байгаа болно.

            Нэхэмжлэгч нь бүртгэлтэй холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2019 оны 6 сарын 19-ний өдөр гомдол гаргасан байх ба Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019.07.23-ны өдрийн 8/5548 дугаартай албан бичгээр гомдлыг хүлээн авах боломжгүй талаарх хариуг өгсөн байна.

            Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээ хуульд заасан хугацааны дотор гаргасан гэж үзлээ.

            Нэхэмжлэгч С.П нь иргэн С.М 2008 оны 8 сарын 05,2013 оны 10 сарын 30-ны өдөр хамтран ажиллах болон хамтран өмчлөх гэрээг байгуулсан байх бөгөөд  гэрээгээр барих байр нь нэг давхартаа цэцэрлэгтэй,хоёр гурван давхартаа 10 айлын орон сууцтай баригдах, 10 ордер бүхий байрнаас нэг нэг байрыг өөрсдөө авч үлдэгдэл 8 байрыг зарж уг барилгыг барисан зардлыг төлөөд үлдэх хэсгийг талууд тэнцүү хэмжээгээр хуваана гэж тохиролцжээ.

            Анх С.М нь 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй орон сууцны барилгад гэрчилгээ гаргуулахаар улсын бүртгэлийн байгууллагад  мэдүүлэг, өргөдөл 2013 оны 10 сарын 03-ны өдөр гаргахдаа Улаангом сумын 3-р багийн 8-1 тоотод байрлах орон сууц гэж тодорхойлон  хэмжээг 12х24, 288х3=864 м2 тайлбайтай гэж мэдүүлжээ.

            Уг мэдүүлэг,газар эзэмших эрхийн гэрчилгээ,газар эзэмшүүлэх гэрээ,кадастрын зураг барилгын зураг зэрэг баримтуудыг үндэслэн 864 м2 талбайтай дуусаагүй барилгад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдож улсын бүртгэлийн Y-1520003912 дугаарт бүртгэжээ.

            2013 оны 10 сарын 30-ны өдөр 903 дугаартай орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл хийгдэж 864м2 талбай бүхий баригдаж дуусаагүй барилгын хамтран өмчлөгчөөр С.М, С.П нар бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон байна.

            2013 оны 11 сарын 01-ний өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээгээр С.М-ын өмчлөлд 531м2 талбай,С.П-ын өмчлөлд 333м2 талбай бүхий орон сууцтай байхаар тохиролцож эрхийн улсын бүртгэлийн Y-1520003912 дугаарт С.Мөнхбатын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг ,Y-1520003940 дугаарт С.П-н өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг тус тус бүртгэж гэрчилгээ олгогджээ.

            С.М, С.П нар нь хамтран өмчлөх үл хөдлөх хөрөнгийг талбайн хэмжээгээр хуваан өмчлөхөөр тохиролцсон боловч гэрээнд хэн нь хэдэн өрөө хэдэн тоот орон сууцыг өмчлөх талаар тодорхойлоогүй байна.

            Харин нэхэмжлэгч С.П нь 2014 оны 11 сарын 11-ны өдөр Улсын бүртгэлийн байгууллагад 333м2 талбай бүхий 8 айлын орон сууцнууд 1 гэрчилгээтэй байгаа тул гэрчилгээг салгаж өгөх тухай өргөдөл гарган,45м2 талбай бүхий 2 тоот байрны гэрчилгээг салгуулах тухай мэдүүлгийг 2014 оны 11 сарын 12-ны өдөр гаргасны үндсэн дээр С.П-ын өмчлөлд 2 тоотод байршилтай 45м2 талбайтай баригдаж дуусаагүй орон сууцыг улсын бүртгэлийн Y-1520004449 дугаарт бүртгэж 2014 оны 11 сарын 20-ны өдөр гэрчилгээ олгожээ.

            Мөн түүнчлэн С.П нь уг орон сууцны барилгын 1, 11, 7, 4,8, 10 тоот хаягуудад үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлснээр 2014 оны 11 сарын 20-ны өдөр гэрчилгээнүүдийг олгожээ.

            Иргэн С.М нь эрхийн улсын бүртгэлийн Y-152003912 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөнөөсөө 45м2 болон 49 м2 байруудыг иргэн Х.Н-д 2015 оны 9 сарын 4 ний өдөр байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ”гээр барилгад хөрөнгө оруулсны барьцаанд шилжүүлснийг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Y-1520004722 дугаарт салгаж бүртгэн 45 болон 49 м2 байруудыг иргэн Х.Н-ийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2015 оны 09 сарын 01-ний өдөр олгожээ.

            Иргэн Х.Н нь орон сууцыг ашиглалтад орсны дараа 49м2 талбайтай орон сууцыг иргэн С.М ,Н.О нарт буцаан шилжүүлж, 45 м2 байраа 5 тоот хаяганд улсын бүртгэлийн Y-1520004722 дугаарт бүртгүүлж 2016 оны 06 сарын 14-ний өдөр улсын бүртгэлийн гэрчилгээг авсан байна.

            Улмаар Х.Н нь иргэн Д.Г, Т.Д нартай худалдах худалдан авах гэрээ байгуулснаар Д.Г, Т.Д нарын өмчлөлд шилжин  улсын бүртгэлийн Y-1520004722 дугаарт бүртгэгдэж 2017 оны 10 сарын 30-ны өдөр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгогджээ.

            Нэхэмжлэгч С.П, иргэн С.М нарын хамтран барьсан гэх орон сууцыг 2016 оны 3 сарын 24-ний өдөр /комиссын дарга С.П/ болон 2016 оны 04 сарын 05-ны өдөр /комиссын дарга С.М/ тус тус барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын 2 удаагийн актаар ашиглалтад оруулсан байх ба С.П, С.М нар өнөөдрийн байдлаар Увс аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд барилгад оруулсан хөрөнгийн талаар болон орон сууцны эзэмшил,өмчлөлийн талаар маргаантай байгаа нь Увс аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.01-ний өдрийн 72 дугаартай “ С.П-ын нэхэмжлэлтэй С.М-д холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа” талаарх албан бичиг, С.П-ы иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл,хариуцагч С.М-ын хариу тайлбар, иргэний хэрэг үүсгэсэн захирамж зэргээр тогтоогдож байна.

             Барилга байгууламжийг барих явцад С.П, С.М нар нь гэрчилгээ гаргуулах тухай мэдүүлэг өргөдөл гаргахдаа орон сууцны аль давхарт ямар ямар тоот орон сууцнуудыг өмчлөх нь тодорхой бус,үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь мөн тодорхой бус олгогдсоноос маргаан гарах шалтгаан болсон байна.

            С.П нь 2014 онд орон сууцнуудад гэрчилгээ гаргуулахдаа тодорхой тоот хаягийг бичсэн байдаг бөгөөд үүнийгээ тайлбарлахдаа хаалганы дугаарыг орон сууцны гол хаалгаар ороод баруун гар талаас эхлэн дугаарласан тул 2 тоот гэх хаягийг тавьсан гэх ба иргэн С.М нь шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “байрны хаягийг дугаарлахдаа гол хаалгаар ороод зүүн гар талаас эхлэн дугаарласан “ талааар мэдүүлсэн болно.

            Өнөөдрийн байдлаар 16 айлын орон сууц нь 3 давхар баригдсан,1 давхарт 6 байр байх ба гол хаалгаар ороод зүүн гар талаас 1,2,3,4,5,6 гэсэн дарааллаар дугаарлагдсан, 2 давхарт 3 хаалгатай баруун гар талаас 7 гэж дугаарласан,зүүн гар талд 11 гэж дугаарлагдсан хаалгатай,гол хаалганд цэцэрлэгийн хаягтай, 3 давхрын хувьд зүүн гар талаас 12,13,14,15,16 гэсэн дарааллаар дугаарлагдсан нь үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан ба нэхэмжлэгч С.П-ын дугаарласнаар 2 тоот гэх хаяг нь одоогийн дугаарласан 5 тоот хаягт байрлах орон сууц байна.

            С.П нь 45 м2 талбай бүхий 2 тоот байранд гэрчилгээ гаргуулахаар 2014.11.11-ний өдөр улсын бүртгэлийн байгууллагад мэдүүлэг өргөдөл гаргахдаа орон сууцны 1-р давхрын байгуулалт гэсэн зургийг хавсаргасан байх ба уг зурагт гол хаалгаар ороод баруун гар талаас дугаарлаж 2 гэсэн тоот хаягийн байршлыг тодорхойлж өгсөн байна.

             Тухайн үед улсын бүртгэгч Ж.Б гэх улсын бүртгэгч мэдүүлгийг хүлээн авч хувийн хэргийг нээж эд хөрөнгийн эрхийг улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай дүгнэлтийн хуудас бөглөхдөө барилгад очиж үзэв гэсэн бичиглэлийг хийсэн байх боловч тухайн барилгын зураг,2 тоот орон сууцны байршлыг тодорхойлсон баримтыг бүрдүүлээгүй байна.

Мөн иргэн С.М нь 2014.11.13-ны өдөр Улсын бүртгэлийн хэлтэст хандан С.П-тай хамтран барьж байгаа 16 айлын орон сууцнаас С.П-д 5 орон сууц оногдох ёстой, бидний хооронд оруулсан хөрөнгийн талаарх маргаан шүүхэд үүссэн байгаа талаар мэдэгдэж өргөдөл гаргаж байсан байхад улсын бүртгэгчийн зүгээс С.М, С.П нарт оногдох талбайн хэмжээ,байршил зэргийг тодруулахгүйгээр С.М, С.П нарын гаргасан мэдүүлгийг үндэслэн тухай бүрт улсын бүртгэлийг тодорхойгүй байдлаар хийснээс энэхүү маргаан гарах нөхцөл болжээ.

       С.М шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “С.П нь гэрээний дагуу барилгыг хамтран барьж чадаагүй,би өөрөө барилгаа 3 давхар болгож барьсан 16 айлын орон сууц юм.Уг орон сууцны хөрөнгө оруулалтын талаарх маргаан иргэний хэргийн шүүхэд хянагдаж байгаа.С.П барьцаа хөрөнгөөр хөрөнгө оруулалт олж ирье гээд барилгын 2 давхрын нийт 5 айлын орон сууцыг 333м2 талбайгаар бохироор тооцож гэрчилгээг гаргуулсан.Хөрөнгө оруулалтгүй болсон тул Х.Н гэж хүнээс хөрөнгө оруулалт авч 45,49м2 талбайтай орон сууцыг барьцаа болгож Х.Н-ийн нэр дээр шилжүүлсэн.Миний улсын бүртгэлийн байгууллагад гаргаж өгсөн баримтуудад хаалганы дугаарыг нар зөв эргүүлэн дугаарлагдсан,С.П хаалгыг буруу дугаарлаж гэрчилгээ гаргуулсан байдаг.2 тоот гэж маргаж байгаа байр одоо ашиглалтад орсон байрны 5 тоот байгаа” гэжээ.

            С.М нь 2015 оны 09 сарын 04-ний өдрийн үл хөдлөх хөрөнгөр бэлэглэх гэрээгээр иргэн Х.Н-д барилгад хөрөнгө оруулсны барьцаа болгон 49 болон 45 м2 талбай бүхий 2 орон сууцыг шилжүүлэхдээ орон сууцны хаалганы дугаарыг 45м2 талбай бүхий орон сууцыг 1 давхарт зүүн гар талаас эхлэн дугаарлаж 5 тоот гэж , 49м2 талбай бүхий орон сууцыг 3 давхарт зүүн гар талаас эхлэн дугаарлаж 16 тоот гэж тодорхойлсон нь түүний гэрчийн мэдүүлэг,хувийн хэрэгт хавсаргасан тойм зургаар тогтоогдож байна.

            Улсын бүртгэлийн байгууллагаас 2015 оны 9 сарын 04-ний өдөр Х.Н-д дээрх 2 орон сууцанд гэрчилгээ олгоход хаалганы  дугаар бичигдээгүй ба 2016 оны 06 сарын 14-ний өдөр олгогдсон 000377033 дугаартай гэрчилгээнд 5 тоот гэсэн хаягийг бичиж олгосон байна.

            Иргэн Д.Г, Т.Д нарт 5 тоот орон сууцыг өмчлөх эрхийг шилжүүлж улсын бүртгэл хийгдэхэд албан хэрэгцээнд ашиглагдах Риал программаас шүүлт хийж үзэхэд тухайн 5 тоот байранд ямар нэг давхардсан бүртгэл байхгүй,шилжилт хөдөлгөөнийг түдгэлзүүлсэн тэмдэглэл байхгүй байсан тул шилжүүлэн бүртгэсэн талаар улсын бүртгэгч Б.А мэдүүлжээ.

            С.П, С.М  нарын улсын бүртгэлийн байгууллагад гаргасан өргөдөл,түүнд хавсаргасан хаалганы дугаарын тойм зургаас үзэхэд С.П-ын нэр дээр улсын бүртгэлийн Y-1520004449 дугаарт бүртгэгдсэн 45 м2 талбай бүхий 2 тоот орон сууц нь гол хаалгаар ороод баруун гар талаас дугаарлагдсан, Х.Н-ийн нэр дээр улсын бүртгэлийн  Y-1520004722 дугаарт бүртгэгдсэн 45м2 талбай бүхий 5 тоот орон сууцыг гол хааалгаар ороод зүүн гар талаас 5 дахь тоот гэж дугаарлагдсанаар маргаан бүхий 45 м2 талбай бүхий орон сууц нь нэг байршилд давхацсан гэж үзэх үндэслэлтэй,өөрөөр хэлбэл улсын бүртгэл давхардаж хийгдсэн байна.

            Тухайн бүртгэлүүд хийгдэх үед 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх,түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам” мөрдөгдөж байсан байна.

            Эд хөрөнгө өмчлөх эрх,түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг,түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учруулсан хохиролыг нөхөн төлнө гэж заасан байна.Үүнээс үзэхэд С.П, С.М нар нь хамтран өмчлөх хөрөнгийг хуваарилахдаа ямар нэг маргаангүйгээр тодорхой тохиролцож мэдүүлгийг үнэн зөв гаргах ёстой байсан байна.

            Түүнчлэн мөн хуулийн 14-р зүйлийн 14.1.9-д Улсын бүртгэгч мэдүүлэгт дурдсан,энэ хуулийн 3-р зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол мэдүүлэг хүлээн авахаас татгалзахаар заасан бөгөөд мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д мэдүүлэг түүнд хавсаргасан баримтад энэ хуулийн 14.1-д заасан үндэслэл илэрвэл улсын бүртгэгч нь бүртгэхээс татгалзаж,мэдүүлэг түүнд хавсаргасан баримт бичгийг татгалзсан үндэслэлийн хамтаар мэдүүлэг гаргагчид буцаана гэж зохицуулсны дагуу тухайн С.П-ын 2 тоот гэж дугаарласан орон сууцны байршилд эрхийн бүртгэлийг бүртгэсэн бүртгэл хүчинтэй байгаа тохиолдолд улсын бүртгэгч тухайн байршил дээр иргэн Х.Н-ийн нэр дээр 5 тоот дугаартай орон сууцны бүртгэлийг бүртгэхээс татгалзах ёстой байжээ.             

         Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны / 18 дугаар зүйлийн 18.1.8-д заасан улсын бүртгэлд өмнө бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байгаа тохиолдолд дахин бүртгэж гэрчилгээ олгохыг улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хориглосныг анхаараагүй, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.14-д зааснаар шаардлагатай гэж үзвэл үл хөдлөх эд хөрөнгө байгаа газар биечлэн очиж, түүний хэмжээ, байршилтай танилцахаар заасан үүргээ гүйцэтгээгүйгээс Х.Н-ийн нэр дээр маргаан бүхий 45 м2 байрны өмчлөх эрх улсын бүртгэлийн Y-1520004722 дугаарт бүртгэгдэж, улмаар гуравдагч этгээд Д.Г, Т.Д нарт өмчлөлийг 2017 оны 10 сарын 30-ны өдөр шилжүүлэн улсын бүртгэлийн Y-1520004722 дугаарт бүртгэгдэн улсын бүртгэл давхардаж хийгдсэн байна.

            Энэ нь хариуцагч Улсын бүртгэлийн байгууллагын хийсэн бүртгэлийн үйл ажиллагаа хуульд нийцээгүй,  Эд хөрөнгө өмчлөх эрх,түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д заасан бүртгэл үнэн зөв байх зарчим алдагдсан гэж үзэх үндэслэлтэй ба нэхэмжлэгчийн урьд нь бүртгэгдсэн эрхийн бүртгэл хүчинтэй байгаа хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэх үндэслэл болно.

            Иймд хариуцагч,түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Мэдүүлэг гаргагч нар нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгээ үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд С.М нь Х.Н-д өөрийн өмчлөлийн эд хөрөнгөнөөс 45 м2 байрыг шилжүүлсэн байдаг.Маргаан бүхий 5 тоотод ямар нэг өмчлөгчийг бүртгэсэн ямар нэг давхардсан бүртгэл байхгүй байсан тул Х.Н-ийн нэр дээр бүртгэл хийгдсэн.Х.Н худалдах худалдан авах гэрээ хийсэн тул байрыг Д.Г-д шилжүүлсэн бүртгэл хийгдсэн” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй болно.

            Шүүхээс хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэж Улсын бүртгэлийн байгууллагын хийсэн бүртгэл хуульд нийцсэн эсэх талаар дүгнэлт хийсэн бөгөөд өмчлөлийн маргаан хянан шийдвэрлээгүй болохыг дурдав.

            Иймд нэхэмжлэгчийн  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

           Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байгаа тул гуравдагч этгээдийн “Биднийг гэрчилгээ гаргуулан авах үед давхардсан бүртгэл байхгүй байсан учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэх тайлбарыг  хүлээн авах боломжгүй болно.

       Харин иргэн С.П, С.М нарын хооронд баригдсан барилгад оруулсан хөрөнгийн хэмжээ,С.П, С.М нарт  өмчлөх эрх үүссэнтэй холбоотой маргаан иргэний хэргийн шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн тохиолдолд бүртгэлийн асуудлыг хянуулах боломжтой болохыг тэмдэглэв.

         Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагч Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.        

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эд хөрөнгө өмчлөх эрх,түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн /2003 он/5 дугаар зүйлийн 5.1.2, 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч С.П-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж Увс аймгийн Улаангом сумын 3-р баг хаягт  байрших 45м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлийн Y-1520004722 дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.П-ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагч Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.