| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2017/0209/И |
| Дугаар | 221 |
| Огноо | 2017-06-15 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 221
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч *******-ны өдөр төрсөн, ******* настай, эмэгтэй, *******, *******, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ын ******* /РД:/-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч -ны өдөр төрсөн, настай, эмэгтэй, *******, , тоотод оршин суух, овгийн Галбадрахын /РД:/,
Хариуцагч -ны өдөр төрсөн, настай, эмэгтэй, *******, , тоотод оршин суух, овгийн ийн /РД:НВ521027/ нарт холбогдох
өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх буюу хөлсөөр ажиллах гэрээний үүргийн биелэлт 1.200.000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги 600.000 төгрөг, нотариатын хөлс 6.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 43.846 төгрөг нийт 1.849.846 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Б.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны шатанд тайлбарлахдаа: Хариуцагч Г., Б. нар 2013 оны 10 дугаар сард хууль зүйн туслалцаа авахаар ирсэн.
Би иргэн Баатарчулууны нэхэмжлэлтэй 24.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нарыг төлөөлөн оролцож, эрх ашгийг хамгаалахаар хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан. Гэрээнд өмгөөллийн хөлсийг 3.500.000 төгрөг гэж бичсэн. Үүнд: өмгөөллийн хөлс 2.400.000 төгрөг, барьцаалсан орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг П.Баатарчулуунаас гаргуулахад 1.100.000 төгрөг гэж тохирсон. Хариуцагч нар урьдчилгаанд 1.200.000 төгрөг өгсөн. Үлдэх 1.200.000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дууссан өдөр өгөх байсан.
Би гэрэээнд заасны дагуу үйлчилгээгээ үзүүлж, шүүхийн шийдвэр үйлчлүүлэгч нарт ашигтай гарсан ба Давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болсоноор гэрээний хугацаа дууссан.
Гэтэл хариуцагч нар 2014 оны 5 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул өмгөөллийн хөлс 1.200.000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги 600.000 төгрөг, нотариатын хөлс 6.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 43.846 төгрөг нийт 1.849.846 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжэл гаргасан.
Харин шүүх хуралдааны шатанд хариуцагч Г., Б.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. нартай ярилцаж тохиролцоод нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 900.000 төгрөг нэхэмжилсэн.
Хариуцагч Г., Б. нар 900.000 төгрөгийг 10 сарын хугацаанд буюу 2017 ны 7 дугаар сарын 15-ны өдөр 90.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 90.000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 90.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 90.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 90.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 90.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 90.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 90.000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 90.000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 90.000 төгрөгийг ХААН банкан дахь 5754041*******4 тоот дансаар дамжуулан төлөхөөр зөвшөөрсөн. Иймд бидний эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэв.
Хариуцагч Г., Б. нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны шатанд тайлбарлахдаа: Бид өмгөөлөгч Д.*******тай 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өмгөөллийн гэрээг байгуулан 2.400.000 төгрөгийн төлбөр төлөхөөр тохиролцож урьдчилгаанд 1.200.000 төгрөгийг бэлнээр өгсөн.
Уг гэрээнд өмгөөлөгч шүүхийн бүх шатанд биднийг төлөөлөн, эрх ашгийг хамгаалан оролцох ёстой байхад давж заалдах шатны шүүх хуралдаанд ороогүй байсан. Шүүхийн шийдвэр манай талд гарсан ч өмгөөлөгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Мөн Б.гийн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг П.Баатарчулуунаас гаргуулж өгөөгүйгээс гадна төрийн албан хаагч бусдад өмгөөллийн туслалцаа үзүүлсэн нь хууьд нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж үзсэн.
Харин бид шүүх хуралдааны шатанд ярилцаад 900.000 төгрөгийг 10 сарын хугацаанд төлөхөөр дараах байдлаар эвлэрсэн. Үүнд:
2017 ны 7 дугаар сарын 15-ны өдөр 90.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 90.000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 90.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 90.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 90.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 90.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 90.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 90.000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 90.000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 90.000 төгрөгийг нэхэмжлэгчийн эзэмшил ХААН банкан дахь 5754041*******4 тоот дансаар дамжуулан төлөхөөр зөвшөөрсөн. Иймд эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэв.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* хариуцагч Г., Б. нараас өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргийн биелэлт 1.200.000 төгрөг, алданги 600.000 төгрөг, нотариатын хөлс 6.000 төгрөг, нийт 1.806.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 900.000 төгрөг шаардсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.******* нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж 2013 онд 10 дугаар сарын 15-ны өдөр өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хуулбар, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 69 дугаар шийдвэрийн хуулбар 5 хуудас, 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Г.ээс Д.*******д өгсөн итгэмжлэл, Монголын нотариатчдын танхим 0002131 дугаартай мөнгөний тасалбар, 2011 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө захиран зарцуулах итгэмжлэлийн хуулбар, Ажлын байрны тодорхойлолтын хуулбар 3 хуудас, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Б/28 дугаар “Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай” даргын тушаалын хуулбар зэрэг баримтыг, /хх-4-10, 33-37/ хариуцагч Г., Б. нар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж, 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Засаг даргын Тамгын газрын 4/588 тоот албан бичиг зэргийг шүүхэд баримтаар өгсөн.
Зохигчид 2013 онд 10 дугаар сарын 15-ны өдөр өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан, өмгөөллийн хөлсийг 2.400.000 төгрөгийн талаар маргаагүй.
Нэхэмжлэгч Д.******* өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргийн биелэлтийг хариуцагч Г., Б. нараас Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-т заасны дагуу шардах эрх үүссэн байна.
Шүүх хуралдааны шатанд зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Д.******* өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргийн биелэлт 1.806.000 төгрөг гаргуулах тухай шаардлагаа багасгаж, 900.000 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагчийн Г., Б. нар 10 сарын хугацаанд дараах графикийн дагуу төлөхөөр зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд:
2017 ны 7 дугаар сарын 15-ны өдөр 90.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 90.000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 90.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 90.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 90.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 90.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 90.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 90.000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 90.000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 90.000 төгрөгийг нэхэмжлэгчийн ХААН банкан дахь 5754041*******4 тоот дансаар дамжуулан төлнө гэжээ.
Хариуцагч Г., Б. нар 900.000 төгрөгийг нэхэмжлэгч Д.*******д 2017 ны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртлэх хугацаанд сарын бүрийн 15-ны өдөр 90.000 төгрөг төлж байхаар тохиролцож сайн дураар эвлэрлийн гэрээ байгуулсан нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Зохигч шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
Шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.-т заасны дагуу хуулийн хүчин төгөлдөр болсон тул хариуцагч нар гэрээнд заасан хугацаанд шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх болно.
Харин зохигчид улсын тэмдэгтийн хураамжийн талаар тохиролцоогүй тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43.846 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5.-д зааснаар улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 900.000 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 26.150 төгрөгийн 50 хувь болох 13.075 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгохоор дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч овгийн Галбадрахын , овгийн ийн нар өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргийн биелэлт 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийг нэхэмжлэгч Д.*******д 2017 ны 7 дугаар сарын 15-ны өдөр 90.000 /ерөн мянга/ төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 90.000 /ерөн мянга/ төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 90.000 /ерөн мянга/ төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 90.000 /ерөн мянга/ төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 90.000 /ерөн мянга/ төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 90.000 /ерөн мянга/ төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 90.000 /ерөн мянга/ төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 90.000 /ерөн мянга/ төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 90.000 /ерөн мянга/ төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 90.000 /ерөн мянга/ төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5., 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43.846 /дөчин гурван мянга найман зуун дөчин зургаан/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г., Б. нараас 13.075 /арван гурван мянга далан тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ДАРГАЛАГЧ З.ТҮВШИНТӨГС