Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/333

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Х.Насанжаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч ...Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...овогт ...Ц холбогдох эрүүгийн ...дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 04 сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймаг Хэрлэн сумын ... хөшөөний урд хаяггүй хашаанд оршин суух, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 23-ны өдрийн 2018/ШЦТ/... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зйүлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, гавъяа шагналгүй, ...овогт Ц /РД: .../

Шүүгдэгч ...Ц нь 2021 оны 09 дүгээр сарын 16-ны орой согтуугаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг “Өэлүн эх”-ийн хөшөөний урд байрлах хашаанд хохирогч Т-тай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар цээжний ар доод хэсэг болон баруун өгзөгний дээд хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч ...Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа зөвшөөрч байна... гэв.

 

            Хохирогч Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “......Ц нэлээд согтсон байдалтай орж ирээд өөрийнхөө эхнэр Б руу агсам согтуу тавьж эхэлсэн тул би өөдөөс нь “чи юу гээд байгаа юм бэ, чамайг дуудсан нь буруу болоо юу” гэж хэлэхэд ...Ц уурлаад хаанаас ч юм гартаа жижиг заазуур барьчихсан эхнэр Б-д руу дайрч давшлахаар нь миний эхнэр орон дээр түлхэж унагаад гарт нь байсан заазуурыг булааж аваад цааш шидсэн. Ингээд ...Ц нь орон дээрээс босоод надтай муудаад байсан бөгөөд тэр үед хажууд байсан гэрийн эзэн М, А хоёр бие засах гээд гэрээс гарах үед би мөн араас нь гадаа гарсан. Тухайн үед ...Ц хаанаас ч юм хутга аваад гадаа зогсож байснаа миний нуруун тус газарт хутгалсан бөгөөд тэр үед миний нуруу халуу дүүгээд их сонин болсон бөгөөд эргээд харахад гартаа хутга барьчихсан харагдахаар нь би түүнд хандан “чи намайг хутгалчихлаа ш дээ” гэж хэлэхэд дахин над руу дайрсан бөгөөд хажууд бид хоёроос өөр ямар нэгэн хүн байгаагүй. Сүүлд нь миний эхнэр болон хамт байсан хүмүүс ирчихсэн түргэн тусламж дуудсан ... Тухайн үед ...Ц гэрт орж ирсэн цагаасаа эхлэн эхнэр Б руу дайрч давшлаад тэрнээс болж надтай маргалдан улмаар намайг хутгалах болсон. Мөн миний нуруун тус газарт нэг удаа мөн баруун өгзөгний дээр нэг удаа тус тус хутгалсан” гэжээ. /хх-ийн 14-16 тал/

            Гэрч Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...би Аэгчийн хамтаар бие засах гээд 00-руу яваад буцаад ирж байхад өөдөөс Б гүйж ирээд “манай нөхрийг хутгалчихлаа” гэж хэлэхээр нь би А эгчийн хамтаар гүйгээд очсон. Сайн харвал Т нуруунаас нь цус гоожиж байгаа бололтой өмссөн цамцыг нь нэвтэлсэн байсан ... Ер нь миний хамтран амьдрагч ...Ц согтуу ирж анх хэрүүл маргаан үүсгэсэн бөгөөд түүнээс болж хутгаар хутгалах болсон гэж бодож байна...” гэжээ. /хх-ийн 23-24 тал/

            Гэрч А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...би Б-ЫН хамтаар бие засаад буцаад ирж байхад өөдөөс ...Бгүйж ирээд “манай нөхрийг хутгалчихлаа” гэж хэлэхээр нь би Б хамтаар гүйгээд очсон. Тухайн үед Т нуруу орчмоос нь цус гарчихсан байхаар нь би гэрийн хажуу талд байдаг орон дээр хэвтүүлээд цусыг нь хөвөнгөөр дарж байгаад ...Ц-ын гарт байсан хутгыг аваад цааш нуусан...” гэжээ. /хх-ийн 27-29 тал/

            Гэрч ...Бмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Миний хувьд гэрээс холгүй очоод бие засаж байхад гэрийн гадаа миний хамтран амьдрагч Т “намайг хутгалчихлаа” гэж хашхирахаар нь би шууд гэрлүү гүйсэн. Энэ үед байшингийн хажуу талын орон дээр сууж байсан Мягаа мөн ирсэн. Энэ үед миний хамтран амьдрагч Т-ЫН нуруунаас цус гарахаар нь бид нар түшээд гэрийн гаднах зүүн талын сандал дээр суулгаж гарсан цусыг нь арчиж байхад мөн араас нь ...Ц гартаа хутга бариад гарч ирэхээр нь А-аа гарт нь байсан хутгыг нь булааж аваад цааш шидээд бид нар түргэн тусламж болон цагдаагийн байгууллагад шууд дуудлага өгсөн...” гэжээ. /хх-ийн 32-34 тал/

           

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 470 дугаартай дүгнэлтэд:

            1. Т-ын биед цээжний ар доод хэсэг болон баруун өгзөгний дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн 2 ширхэг шарх гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрхи гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.

            3. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийнхөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 37-38 тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

 

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06 тал/

- ...Ц-ын яллагдагчаар болон сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 49-51, 52-56 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ...овогт ...Ц нь 2021 оны 09 дүгээр сарын 16-ны орой согтуурсан үедээ Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг “Өэлүн эх”-ийн хөшөөний урд байрлах хашаанд хохирогч Т-тай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар цээжний ар доод хэсэг болон баруун өгзөгний дээд хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч ...Т, гэрч ...Б, ...А, ...Бнарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 470 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч ...Ц-т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч ...Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ...Ц нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

 

Шүүгдэгч ...Ц-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч ...Ц-ын хууль бус үйлдлийн улмаас хохирогч ...Т-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан хохирогч ...Т-д шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, шүүгдэгчид гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүгдэгчээс эмчилгээний зардалд 100.000 төгрөг хүлээн авсан гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч ...Ц-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “хутга” 1 /нэг/ ширхэгийг устгаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч ...Ц-ын ...тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ...овогт ...Ц-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц-ыг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ...Ц-т оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...Ц нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч ...Ц-ын ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “хутга” 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.                                                                                                                                                                            

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ...Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Л.БАТЖАРГАЛ