Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/236

 

       

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж, шүүгч А.Алтанхуяг, шүүгч М.Далайхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

Иргэдийн төлөөлөгч: Ц.Хэрлэн,

Улсын яллагч: В.Батдэлгэр,

Шүүгдэгч: О.Ү-, түүний өмгөөлөгч Ж.Оюунцэцэг,

Шүүгдэгч: М.Г-, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг,

Шүүгдэгч: Ж.Л-, түүний өмгөөлөгч С.Уламбаяр, Л.Чинбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт О.Ү-, М.Г-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт Ж.Л- нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2030000590064  дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... тоот регистртэй,

              2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... тоот регистртэй,

              3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... тоот регистртэй,

Яллагдагч М.Г-, О.Ү- нар бүлэглэж, 17-08 УАА улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, Сүхбаатар, Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт удаа дараагийн үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон, нийт 17 хохирогчид 59.789.058 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан.  

1. Яллагдагч М.Г-, М.Үүрцайх нар бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Халзан сумын 1 дүгээр баг, Сэхүүл гэдэг газарт оршин суух хохирогч Т.М-гийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, их гарын 12 чимэглэлтэй мөнгөн эмээл, хаш чулуун гаанс, мөнгөн аяга 16 ширхэг, монетон ээмэг, улаан шүр, мөнгөн цөгц, шилтэй архи, мөнгөн бүс зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 22.173.400 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

2. 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Халзан сумын 4 дүгээр баг, Эрх чөлөөний 2 дугаар гудамжны 2 тоотод оршин суух хохирогч Н.Ж-ы хүн байнга амьдрах зориулалттай байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 5 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 1.023.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

3. 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Халзан сумын 4 дүгээр баг, Дэнжийн задгайд оршин суух  хохирогч Г.Б-ын хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтэрч, 24 ширхэг мөнгөн аяга, хаш хөөрөг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 5.258.800 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

4. 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Халзан сумын 4 дүгээр баг, Нуурын гудамжны 218 тоотод оршин суух хохирогч Ж.Б*-ын хүн байнга амьдрах зориулалттай байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлахыг завдсан,

5. 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Халзан сумын 4 дүгээр баг, Худалдааны гудамжны 700 тоотод оршин суух хохирогч Ц.Х-ын хүн байнга амьдрах зориулалттай байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 12 чимэглэлтэй Дарьганга хийцийн мөнгөн эмээл, мөнгөн бугуйвч, зоосон мөнгө зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 9.339.500 төгрөгийн буюу бага    дээш хохирол учруулсан,

6. 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Халзан сумын 4 дүгээр баг, Худалдааны гудамжны 700 тоотод оршин суух хохирогч Ц.И-ын амбаарын цоожийг эвдэн нэвтэрч, 12 хэрэглэлтэй мөнгөн эмээлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 9.000.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

7. 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Халзан сумын 4 дүгээр баг, Худалдааны гудамжны 604 тоотод оршин суух хохирогч Р.Х-ын хүн байнга амьдрах зориулалттай байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлахыг завдсан,

8. 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Халзан сумын 1 дүгээр баг, Сэхүүл гэдэг газарт оршин суух хохирогч М.А-гийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, хүрэн чулуун хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 5.000.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

9. 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Халзан сумын 4 дүгээр баг, Худалдааны гудамжны 409 тоотод оршин суух хохирогч М.Ө-ийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, мөнгөн тоногтой хазаар, мөнгөн бүс зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 1.054.900 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

10. 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Халзан сумын 4 дүгээр баг, Худалдааны гудамжны 409 тоотод оршин суух хохирогч Я.Ц-гийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 2 ширхэг мөнгө аяыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 686.450 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

11. 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Халзан сумын 4 дүгээр баг, Баянбулагийн 207 тоотод оршин суух хохирогч Г.Ц-гийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлахыг завдсан,

12. 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 3 дугаар баг, Аваргын 8-13 тоотод оршин суух хохирогч Б.Ү-гийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, шүрэн толгойтой хөөрөг, чулуун толгойтой хөөрөг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 1.600.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

13. 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 3 дугаар баг, Аваргын 729 тоотод оршин суух хохирогч Д.Б-ын хүн байнга амьдрах зориулалттай байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, оёдлын машиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 150.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан,

14. 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 3 дугаар баг, Аваргын 4-10 тоотод оршин суух хохирогч Ц.П-ы хүн байнга амьдрах зориулалттай байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, эмээлийн мөнгөн чимэг, өвлийн гутал, хром, усны помп зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 6.647.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

15. 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 3 дугаар баг, Аваргын 9-901 тоотод оршин суух хохирогч Ц.Д-гийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтэрч, бэлэн 100.000 төгрөг, Алтангадас одон, мөнгөн ээмэг, бөгж, кулон, монетон гинж, никон маркийн 2 нүдний дуран зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 1.626.408 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

16. 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 3 дугаар баг, Аваргын 623 тоотод оршин суух хохирогч Л.М-гийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн 400.000 төгрөгийн үнэ бүхий хаалгыг эвдэн нэвтэрч, эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлахыг завдсан,

17. 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 3 дугаар баг, Аваргын 4-11 тоотод оршин суух хохирогч Д.М-ын хүн байнга амьдрах зориулалттай байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, шүрэн толгойтой хөөрөг, мөнгөн аяга, мөнгөн ташуур, гуулин данх, алдарт эхийн 1, 2 дугаар одон зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 4.830.000  төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

Яллагдагч О.Ү- нь дангаараа 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 2 дугаар баг, Хадатын 308 тоотод оршин суух хохирогч Э.М-ийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтэрч, мөнгөн аяга 2 ширхэг, эрэгтэй, эмэгтэй хүний мөнгөн бүс, бариул хэлбэртэй мөнгөн эдлэл зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 1.399.600 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан.

Яллагдагч М.Г- нь дангаараа 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр баг, Хадатын 308 тоотод оршин суух хохирогч Ө.Ө-ын хүн байнга амьдрах зориулалттай байшингийн баруун талын цонхоор нэвтэрч их гарын мөнгөн эмээл, мөнгөн аяга 9 ширхэг, мөнгөн бүс, дунд гарын манан хөөрөг, гаансны соруул, мөнгөн цөгц, эмээлийн даруулга, мөнгөн хазаар зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 28.403.300 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

- 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр баг, Дэнжийн 1711 тоотод оршин суух хохирогч Ж.М-ын хүн байнга амьдрах зориулалттай байшингийн баруун талын цонхоор нэвтэрч мөнгөн аяга 6 ширхэг, чүнчигноров хөөрөг, халтар манан хөөрөг, монетон бөгж, мөнгөн бөгж 2 ширхэг, мөнгөн бугуйвч, эмээлийн хяр, хайер маркийн нөөтбүүк, арьсан цүнх, бэлэн 70.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 4.596.200 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг,  

Яллагдагч Ж.Л- нь яллагдагч М.Г-, О.Ү- нарыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэдгийг мэдсээр байж тэднээс хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөн эдлэлийг Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 4.500.000 төгрөгөөр, 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 4.400.000 төгрөгөөр,  2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 6.170.000 төгрөгөөр тус тус худалдан авч, цааш бусдад худалдан борлуулж, ашиглан мөнгө угаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Г- шүүх хуралдаанд: “...Би Мөнххаан сумын үйлдлийг хийгээгүй. Бусад үйлдлүүдээ хүлээн зөвшөөрч байна. Харин хохирогч Үүрийнтуяагийн шүрэн толгойтой хөөрөг, Д.Б-ын оёдлын машин, П-ы усны помп, эмээлийн мөнгөн чимэглэл, Дагвацэрэнгийн 100.000 төгрөг, монетон гинж, кулон, Мөнхбатын шүрэн толгойтой хөөрөг, гуулин данх, мөнгөн ташуур, Мажиграгчаагийн монетон ээмэг гэх зүйлсийг огт аваагүй. Эдгээр зүйл байгаагүй. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын үйлдлүүдэд Үүрцайх оролцоогүй. Намайг хулгай хийж байхыг тухайн үед мэдээгүй” гэв.

Шүүгдэгч О.Ү- шүүх хуралдаанд: “...Миний  хувьд 01 дүгээр сарын 18-ны өдрийн Уулбаян сумын 1 үйлдлийг хийгээгүй. Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний шинжээч Мөнх-Учрал гэх хүн ямар шалтгаанаар миний хурууны хээг гаргаж ирсэн талаар тодорхой мэдэхгүй байна. 02 дугаар сарын 05-наас 02 дугаар сарын 06-ны шилжих шөнө Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын үйлдэлд биечлэн оролцоогүй. Машинд цасанд суусан байсан учир татах машин олох гээд машин хайгаад явж байсан, М.Г- тэнд портер машин байна гээд тийшээ явсан би машин дээрээ очоод байж байтал М.Г- чирч гаргахгүй гээд хүрээд ирсэн. Тэгээд Дэлгэрхаан сум орохгүйгээр явсан. Бусад үйлдлүүдийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч Ж.Л- шүүх хуралдаанд: “...07-ны өдөр 6.170.000 төгрөгийн зүйл М.Г-, О.Ү- нараас авсан. Таньж олуулах ажиллагаагаар М.Г-, О.Ү- нараас гадна бас 2 хүнийг таньсан ба тэр хоёр хүн нь одоо алга байна. Би мөрдөгчид хэзээ, хэзээ хэдэн төгрөгийн эд зүйл авсан талаараа бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Хохирогч Т.М-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 17 цагийн үед гэртээ ирсэн. Маргааш өглөө нь манай хүү Амараа манай гэрийг галлахаар очоод хулгай орсныг мэдсэн. Манай гэрээс их гарын 12 чимэглэлтэй мөнгөн эмээл, мөнгөн аяга 16 ширхэг, хаш чулуун гаанс, монетон ээмэг, шүр, 1 литрийн гадаад архи зэрэг эд зүйл хулгайд алдагдсан ...Би мөнгөн тоногтой эмээл, жижиг гарын мөнгөн аяга 2 ширхэг, гаансны соёо цохилуур соруултай, ээмэг, бөгж, гинжний кулон, мөнгөн цөгц, архи, эмэгтэй хүний мөнгөн бүсний тоног зэрэг эд зүйлүүдийг хүлээн авсан. Одоо 14 ширхэг мөнгөн аяга, шүр зэрэг зүйлүүдийг аваагүй байна. Хохирлын үнэлгээтэй санал нийлж байна. Үлдсэн эд зүйлийнхээ хохирлыг нэхэмжилж байна. Гомдолтой...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 117-120, 121, 122-123/,

Хохирогч Н.Ж-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...Манайх Сүхбаатар аймгийн Халзан сумын 4 дүгээр баг, Эрх чөлөө 2-2 тоотод оршин суудаг юм. Тэгсэн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр өглөө манай хажуу талын саахалт айлын Цээмаа манай эхнэр Дэнсмаатай утсаар холбогдож танай байшингийн гадна талын цоожийг эвдсэн байна. Хулгай орсон байж болзошгүй гэхээр нь эхнэр бид хоёр сумын төвд ирсэн юм. Манай гал тогооны шүүгээнд байсан 5 ширхэг мөнгөн аяга алдагдсан. ...Хохирол төлбөр төлөгдөөгүй. Би 5 ширхэг мөнгөн аяганыхаа хохирлыг барагдуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 147-150, 151-152/,

Хохирогч Г.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Манайх Сүхбаатар аймгийн Халзан сумын 4 дүгээр баг, Дэнжийн хаяггүй тоот хашаанд байдаг юм. Тэгсэн  манай төрсөн дүү Г.Отгонцэцэг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр утсаар холбогдож танай байшингийн хойд талын вакум цонх онгорхой байна гэж ярихаар нь би сумын цагдаад мэдэгд хамаагүй орж болохгүй гэж хэлж ярьсан юм. Манайхаас жижиг өрөөний авдар дотор байсан 24 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг жижиг хаш хөөрөг зэрэг эд зүйл алдагдсан байна...Миний хохирол төлөгдөөгүй, ямар нэгэн эд зүйл хүлээж аваагүй байгаа. Гомдолтой, хохирлоо барагдуулж авна...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 204-207, 208-209/,

Хохирогч Ж.Б*-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Сүхбаатар аймгийн Халзан сумын 4 дүгээр баг Нуурын 218 тоот  хашаанд хувийн байшинтай. 2020 оны 02 дугаар сарын 07-ны өглөө хөдөө гэртээ байсан чинь манай багийн дарга Энхтулга хөдөө гэр лүү холбогдоод танай сумын төв дээрх гэр чинь цоож нь эвдэрсэн, хулгай орсон юм шиг байна гэж хэлэхээр нь сумын төв дээр ирээд гэрээ үзтэл манай гэрийн хаалгыг эвдэж хулгай орсон байдалтай. Манай гэрийн доторх эд зүйлийг бүгдийг авдар савнаас нь гаргаж онгичоод замбараагүй болгосон байсан ...Манай гэрээс эд зүйл алдагдаагүй болохоор нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй. Цоожийг нэхэмжлэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 3-н 8-10, 11/,

Хохирогч Ц.Х-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Манайх Сүхбаатар аймгийн Халзан сумын 4 дүгээр баг, Худалдааны 700 тоот хашаанд байдаг юм. ...Тэгсэн С.Шинэбаяр 2020 оны 02 дугаар сарын 07-ны өглөө 10 цагт утсаар холбогдоод танай байшингийн хаалга нээлттэй хулгай орсон байж болзошгүй байна гэхээр нь би тэр өдөр машинтайгаа сумын төвд ирсэн юм. Манай байшингийн гадна талын хаалганы цоожийг эвдсэн байдалтай, гэрийн эд зүйлийг эмх замбараагүй болгочихсон байсан. Том өрөөнд тулгуур модон дээр байсан 12 чимэглэлтэй мөнгөн эмээл, авдар дотор байсан мөнгөн бугуйвч, дээр үеийн шар мөнгө 5 ширхэг байсныг хулгайлсан байна ... Би мөнгөн эмээлийн хэрэгсэл болох баавар 2 ширхэг, даруулга 4 ширхэг, ганзны сүвэгч 4 ширхэг, эмээлийн хяр 2 ширхэг зэрэг эд зүйлүүдийг хүлээн авсан. Одоо мөнгөн бугуйвч, хуучны 1 төгрөгийн зоосон мөнгө 5 ширхэг зэрэг эд зүйлүүдийн хохирол төлөгдөөгүй байгаа. Тухайн үед эмээлийн модыг гөлөм, дөрөөтэй нь айлын хашаанаас олж авсан ...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 3-н 54-57, 58-59/,

Хохирогч Ц.И-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Манайх Сүхбаатар аймгийн Халзан сумын 1 дүгээр багийн нутаг Өлзийт гэх газар өвөлжиж байгаа юм. Манай амбаар сумын төвд буюу Халзан сумын 4 дүгээр баг Худалдааны 700 тоот хашаанд байх төрсөн ах Ц.Х-ын байшингийн хажуу талд байдаг юм. Манай амбаарт авдар дотор байсан дунд гарын 12 чимэглэлтэй хуучин цагийн мөнгөн эмээл хулгайд алдагдсан байсан ...Би мөнгөн эмээлийн хэрэгсэл болох 12 ширхэг мөнгөн хэрэгслийг хүлээн авсан. Хэрэг болсноос хойш 2 хоногийн дараа эмээлийн модыг айлын хашаанд байх аргал дээрээс олсон. Гомдол санал байхгүй. Эд зүйлээ бүрэн гүйцэд олж авсан” гэсэн мэдүүлэг /хх 3-н 120-123, 124-125/,

Хохирогч Р.Х-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Сүхбаатар аймгийн Халзан сумын 4 дүгээр баг Худалдааны 604 тоот хашаанд манай хувийн байшин байдаг юм. Намайг Дорнод аймагт байж байхад Халзан суманд байдаг манай эхнэрийн төрсөн дүү Ц.Нямсүрэн утсаар 2020 оны 02 дугаар сарын 07-ны өглөө 11 цагийн орчим надтай холбогдож сумын төвд байх байшинд чинь хулгай орсон байна гэхээр нь ах нь очиж амжихгүй. Манайхаас эд зүйл алдагдсан байна уу. Хараад хэлчих гэсэн. Би удалгүй Дорнод аймгаас 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Халзан суманд ирээд байшиндаа орж эд зүйлээ харахад байшингийн гадна талын цоожийг эвдсэн. Гэрийн дотор талын эд зүйл эмх замбараагүй байдалтай байсан. Би цоожийг нэхэмжлэхгүй...Манай гэрээс эд зүйл алдагдаагүй...” гэсэн мэдүүлэг /хх 3-н 175-176, 177-178/,

Хохирогч М.А-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манайх Сүхбаатар аймгийн Халзан сумын 1 дүгээр багийн нутаг Сэхүүл нэртэй газар нутагладаг юм. ...Манай байшингийн хаалганы цоожийг эвдсэн. Гэр лүү орж эд зүйлүүдийг эмх замбараагүй болгосон байсан. Манай эхнэр Ж.Отгончимэгийн гоо сайхны шүүгээнд байсан хүрэн өнгийн мана нэртэй, шахмал улаан толгойтой, гуулин нуухтай, ясан халбагатай, нэг талын булангаас бөөр хүртэл цагаан өнгийн толботой хөөрөг алдсан ...Эд зүйлээ буцаан авсан. Гомдолгүй...” гэсэн мэдүүлэг /хх 3-н 211-214, 215-216/,

Хохирогч М.Ө-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай гэр Сүхбаатар аймгийн Халзан сумын 1 дүгээр багийн Баян-Уул гэх газар өвөлжиж байгаа. 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 09 цагийн үед Халзан сумын 4 дүгээр багийн Худалдааны 409 тоотод байх гэртээ эхнэр Г.Эрдэнэчимэг, хүүхэд Ө.Баясгалан нарын хамт ирж цагаан сарын боов хийсэн. Ингээд 21 цагийн үед гэрээсээ машинтай сумын төв дээр байх хүргэн Э.Золбаярын гэрт очиж хоносон. Ингээд 02 дугаар сарын 07-ны өглөө 08 цагийн үед эхнэр хүүхэдтэйгээ хамт гэртээ ирэхэд байшингийн гадна талын таамбартай модон хаалганы ил цоожийг эвдсэн байсан. ...Эд зүйлээ бүртгэж үзэхэд авдарт байсан мөнгөн тоногтой хазаар байхгүй болсон байсан ...Би урд өмнө өгсөн мэдүүлэг дээрээ хулгайд алдагдсан эмэгтэй хүний мөнгөн бүсийг мэдээгүй. Үнэлүүлээгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх 4-н 17-21, 22-23/,

Хохирогч Я.Ц-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манайх Сүхбаатар аймгийн Халзан сумын 4 дүгээр баг Худалдааны 409 тоот хашаанд байдаг юм. Манай эхнэрийн төрсөн дүү М.Уранчимэг утсаар танайх болон М.Ө-ийн байшинд хулгай орсон юм шиг байна гэж яриад манай хүү Ц.Чулуунсүх машинтайгаа Сүхбаатар аймгаас шууд Халзан сум руу очиход манай байшингийн хаалганы цоожийг эвдээд хулгай орж, 2 ширхэг дунд гарын мөнгөн аяганууд хулгайд алдагдсан. ...Алдсан эд зүйлийг үнэлсэн мөнгөөр нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх 4-н 86-89/,

Хохирогч Г.Ц-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Сүхбаатар аймгийн Халзан сумын 3 дугаар багийн Засаг даргаар ажилладаг юм. Манай нэг гэр Сүхбаатар аймгийн Халзан сумын 4 дүгээр баг, Баянбулагийн 207 тоот хашаанд, хөдөө нэг гэр Халзан сумын 3 дугаар багийн нутаг Цагаан овоо гэх газар байдаг юм ...Би нөхөртэйгээ 2020 оны 02 дугаар сарын 12-ны өглөө 09 цагийн үед хөдөөнөөс сумын төвд байх гэртээ ирэхэд манай гэрийн хаалга хагас нээлттэй, цоожийг эвдээд хулгай орсон бололтой байхаар нь сумын цагдаад мэдэгдсэн юм. Гэрт ороход гэрийн эд зүйл эмх замбараагүй байдалтай байсан ба гэрээс алдагдсан эд зүйл байхгүй байсан. ...Гэрийн цоожийг нэхэмжлэхгүй...” гэсэн мэдүүлэг,/хх4-н140-142/,
            Хохирогч Б.Ү-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гэрээ цоожлоод 19 цагийн үед хөдөө явсан. Тэгээд 2020 оны 02 дугаар сарын 06-ны 16 цагт хөдөөнөөс ажил дээрээ шууд ирээд байж байгаад 17 цагийн үед гэртээ иртэл хашааны хаалга цоожтой байсан. Тэгээд гэртээ ортол авдрын цоожийг эвдээд хамаг юмыг нь гаргаж орхисон байсан. Тэгээд  манай гэрээс 2 ширхэг хөөрөг алдагдсан байсан ...Би гомдолтой, алдагдсан эд зүйлийг олж авмаар байна ...” гэсэн мэдүүлэг /хх 6-н 10-13, 14-15/,

Хохирогч Д.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 11 цагийн үед манай дүү Чимэгээ нь хадмынхаа гэр рүү орох гээд манай хашаа руу ортол байшингууд нь онгорхой байсан. Тэгээд ирээд ээж Нарантуяад хэлтэл Нарантуяа нь над руу залгаж мэдэгдсэн. Тэгээд гэртээ иртэл байшингийн хаалганы цоожийг эвдсэн. Мөн хашаан доторх 2 амбаарын цоожийг эвдэлж эд зүйлсийг нь сандаачсан байсан. Хуучны оёдлын машин 1 ширхэг байсан юм. Тэр алдагдсан байна. ...Хуулийн дагуу шалгуулж, хохирлоо барагдуулмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх 6-н 60-63/,

Хохирогч Ц.П-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2020 оны 02 дугаар сарын 07-ны 16 цагийн үед сумын төвд байрлах гэртээ иртэл хашааны хаалга хаалттай байсан ба ортол байшингийн гадна талд эмээл хэвтэж байсан. Тэгээд очоод хартал чимгийг нь аваад модыг нь хаяад гэрт байсан шкаф сав суулгыг бүгдийг нь ухсан байсан. Эмээлний мөнгөн чимгийг салгаад авсан байсан. Тус эмээлэнд 4 даруулга, 2 баавар, 4 сүвэгч, 2 хяр байсан. Мөн авдранд байсан эмээлний чимэг болох 2 хяр, 4 даруулга, 2 баавар, мөн 40 размерын шинэ өвлийн дотортой гутал, 42 размерын од брендийн хромон гутал, мөн зүүн талын амбаараас улбар шар өнгийн шинэ усны помп алга болсон. ...Би алдагдсан эд зүйлүүдээс урт түрийтэй хар өнгийн эрэгтэй хүний 2 хос гутлыг цэнхэр алаг өнгийн цүнхтэй нь буцаан хүлээн авсан. Өөр зүйл аваагүй ...Би сүүлд гарсан 6.647.000 төгрөгийн хохирлын үнэлгээтэй санал нийлж байна...” гэсэн мэдүүлэг /хх 6-н 120-123, 124-125/,

Хохирогч Ц.Д-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2020 оны 02 дугаар сарын 05-ны орой 23 цагийн үед хөдөө байрлах гэрээсээ Дэлгэрхаан сумын төвд байдаг гэртээ ирээд хувцас болон хотоос авчирсан зүйлээ тавиад 23 цаг өнгөрч байх үед буцаад хөдөө гэртээ очиж хоносон. Тэгээд 2020 оны 02 дугаар сарын 06-ны өглөө 11 цагийн үед сумын төвд байрлах гэртээ иртэл гадаа хаалга онгойхгүй байсан. Тэгээд оролдож байгаад онгойлгоод ортол гэрийн доторх хаалга онгорхой байсан. Шагайж хартал хамаг юм эмх цэгцгүй, шкаф шүүгээний хаалга бүгд онгорхой байсан. Шкафан дотор байсан шинэ 10 ширхэг 10.000 төгрөгийн дэвсгэрт, 2019 онд Засгийн газраас нөхөн авсан Алтан гадас одон, мөнгөн ээмэг, бөгж, гинж, кулоны хамт тус бүр 2 ширхэг, 8 граммтай монетон гинж тус тус алдагдсан. ...Манай гэрийн орон дээр байсан 2 нүдний дуран хулгайд бас алдагдсан. ...Би гомдолтой, хохирлоо бүрэн гүйцэд барагдуулж авна” гэсэн мэдүүлэг /хх 6-н 180-183, 184-185/,

Хохирогч Д.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Дэлгэрхаан сумын төвд байрлах гэрээсээ Төв аймгийн Баяндэлгэр сум руу явсан. Тэгтэл 2020 оны 02 дугаар сарын 06-нд хөрш айлын Нарантуяа гэгч утасдаж танай гэрийг ухчихсан байна. Хаалга үүд тань бүгд онгорхой байсан гэж хэлсэн. Шүрэн толгойтой алтан нугатай хүрэн шаргал өнгийн хөөрөг, мөнгөн аяга 2 ширхэг, бариул хэсэг нь мөнгөөр бүрмэл 70 см орчим урттай ташуур, хуучны гуулин данх, алдарт эхийн 1, 2 дугаар одон алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх 6-н 237-240/,

Хохирогч Л.М-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хөдөө байрлах гэрээсээ Дэлгэрхаан сум 2 дугаар баг Аваргын 623 тоотод байрлах гэртээ иртэл байшингийн хаалганы цоожийг эвдэлсэн байсан. ...Алдагдсан эд зүйл байхгүй байсан. ...Би бүргэд хаалга болон модон 2 хаалганы хохирлыг барагдуулж аваагүй байгаа. Хохирлын үнэлгээтэй танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх 7-н 42-45, 46-47/,

Хохирогч Э.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Сүхбаатар аймгийн Уулбаян сумын иргэн бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гэрт хулгай орж хуучны хийцтэй дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, эмэгтэй, эрэгтэй шинэ цагийн хийцтэй 2 ширхэг мөнгөн бүс зэрэг эд зүйлс алдагдсан байна. Алдагдсан мөнгөн аяганы нэг нь амсар хэсгээрээ хонхойсон шүдний оромтой, нөгөө аяга нь ёроолдоо мод нь гарсан тэр модон хэсэг дээрээ улаан өнгийн хятад ханзархуу бичигтэй, мөнгөн бүснүүд нь орчин цагийн бүснүүд учраас содон шинж тэмдэггүй...Миний хохирол төлөгдөөгүй, хохирлын үнэлгээтэй санал нийлж байна. Гомдолтой, хохирлоо барагдуулж авна...” гэсэн мэдүүлэг /хх 8-н 50-52, 53, 54-55/,

Хохирогч Ө.Ө-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Манайх Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн нутаг Цагаан усны хоолой гэдэг газарт нутагладаг. Манайх сумын төвд 4 дүгээр баг Хатадын 308 тоотод байшинтай. Зун болохоор түгжээд хөдөө явчихдаг. Би 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр гэртээ иртэл байшингийн баруун талын цонхоор орж хамаг тавилга, хувцасны шкаф нээгээд хувцас хунар дотроос гаргаад хаячихсан байсан. Тэгээд юмаа бүртгэж үзэхэд их гарын мөнгөн эмээл 1 ширхэг, дунд гарын мөнгөн эмээл 1 ширхэг, мөнгөн хазаар 1 ширхэг, том мөнгөн аяга 1 ширхэг, дунд зэргийн хэмжээтэй мөнгөн аяга 4 ширхэг, жижиг мөнгөн аяга 4 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг, морины эмээлийн мөнгөн  даруулга 4 ширхэг, дунд гарын мана хөөрөг 1 ширхэг, гаансны соруул 1 ширхэг зэрэг хулгайлагдсан байсан. ...Хохирлын үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Гомдолтой, хохирлоо барагдуулж авна...” гэсэн мэдүүлэг /хх 9-н 43-46, 47-48/,

Хохирогч Ж.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай нэг гэр Мөнххаан сумын 4 дүгээр баг, Дэнжийн 1711 тоотод байдаг ...2019 оны 8 дугаар сарын 28-ны өглөө манай эхнэр Б.Будсүрэн жижүүрээс буугаад гэртээ иртэл манай байшингийн баруун хойд талын жижиг цонх нээлттэй байсан. Тэгээд гэртээ ороод хартал манай гэрийн эд зүйл талын нэг тарсан байсан. Тэгээд үзтэл манай гэрт байсан дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг, бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, бага гарын чүнчигноров хөөрөг 1 ширхэг, дунд гарын халтар манан хөөрөг 1 ширхэг, эмэгтэй хүний монетон бөгж, мөнгөн бөгж 2 ширхэг, мөнгөн бугуйвч, мөнгөн эмээлийн хяр, хөх өнгийн хайер маркийн нөүтбүүк, хул өнгийн арьсан цүнх, бэлнээр 70.000 төгрөг алга байна гэж манай эхнэр Б.Будсүрэн надад утсаар хэлэхээр нь би хөдөө байх гэрээсээ гэртээ ирээд эд зүйлээ бүртгэж үзээд хулгай орсон байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан ...Гомдолтой, алдагдсан эд зүйлээ барагдуулж авна...” гэсэн мэдүүлэг /хх 9-н 75-76, 77-78/,

Иргэний нэхэмжлэгч С.Болортамирын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би хувиараа Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 9-2 тоотод барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулдаг Тамир-Үжин ХХК-ийн захирал юм. 2020 оны 4 дүгээр 03-ны өдөр 40 орчим насны 170 см орчим өндөртэй, дунд зэргийн биетэй, жижиг халимаг үстэй эрэгтэй хүн манай ломбарданд ирж Хайер А3 маркийн цэнхэр өнгийн, дунд зэргийн нөүтбүүкийг 14 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй 100.000 төгрөгөөр тавьсан. Ингээд хугацаа дуусч 1 удаа сунгаад хугацаа нь дөнгөж дуусаад байж байтал цагдаа нар ирээд нөүтбүүкийг хулгайн эд зүйл гээд аваад явсан. 2019 оны 11 сарын үед дээрх эрэгтэй хүн уг нөүтбүүкийг мөн адил 14 хоногийн хугацаатай 100.000 төгрөгөөр тавьж 2-3 удаа сунгаж байгаад авсан... Баттөр гэх хүн 2 удаа нөүтбүүк барьцаанд тавьсан. Өөр эд зүйл тавьж байгаагүй ...Нөүтбүүкийг барьцаалсан 100.000 төгрөг, түүний хүү болох 10.000 төгрөг, нийт 110.000 төгрөгийг дээрх хүнээс нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх 11-н 135-138/,

Иргэний нэхэмжлэгч Б.Ганзоригийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр РЭ86050812 регистрийн дугаартай Энхбатын Баттөр гэдэг хүн манай “Баялаг арвижих ирээдүй” барьцаалан зээлдүүлэх газарт 17 см диаметртэй, ёроолдоо хос морины хээтэй, мөн хүрээгээрээ морины хээтэй, их гарын шинэ цагийн мөнгөн аягийг 160.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Уг аяга нь хулгайн эд зүйл байна гээд 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр цагдаагийн байгууллагаас прокурорын зөвшөөрлөөр хураан авсан тул би уг аяганд зээл өгсөн 160.000 төгрөгийг дээрх Э.Баттөр гэдэг хүнээс нэхэмжилж байгаа юм. Э.Баттөр дээрх мөнгөн аягийг тавьчихаад одоог хүртэл  буцааж авахгүй тогтмол 14 хоногоор сунгуулаад хүүг нь төлөөд яваад байгаа юм. Э.Баттөр нь өөрийн биеэр ирэхгүй ч утсаар холбогдож, дансаар зээлийн хүүгээ шилжүүлээд байгаа...” гэсэн мэдүүлэг /хх 9-н 49-50/,

Гэрч Б.Будсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Манай гэрээс мөнгөн аяга, хөөрөг, нөтебүүк, цүнх, бөгж, бугуйвч, эмээлийн хэрэгслүүд зэрэг эд зүйлүүд хулгайд алдагдсан байсан ...8 дугаар сарын 28-ны өдөр 09 цагийн үед гэртээ ирсэн ...” гэсэн мэдүүлэг /хх 9-н 81-82/,

Гэрч Н.Номин-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай “Тамир Үжин” барьцаалан зээлдүүлэх газарт HAIER маркийн  JB0AZQE0000J0CB32680 сериал дугаартай, рам 4GB, CPU i3 гэсэн үзүүлэлттэй, hard 500GB гэсэн багтаамжтай цэнхэр өнгийн зөөврийн компьютерыг манай барьцаалан зээлдүүлэх газрын эзэн С.Болортамир нь 100.000 төгрөгийн барьцаанд авч, 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс  04 дүгээр сарын 17-ны хооронд 14 хоногийн хугацаанд 10.000 төгрөгийн хүү төлсөн баримт нь энд байна. Хэзээ 100.000 төгрөгийн барьцаанд тавьсан болохыг мэдэхгүй байна. Ямар ч гэсэн РЭ86050812 регистрийн дугаартай Энхбатын Баттөр гэдэг хүн дээр зөөврийн компьютерыг барьцаанд тавьсан талаарх баримт байна ...” гэсэн мэдүүлэг /хх 9-н 83/,

Гэрч Э.Баттөрийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын сүүлээр танил ах М.Г-ас банкны лизингийн мөнгө дутаад утсаар мөнгө гуйхад М.Г- ах “надад мөнгө алга байна харин нэг мөнгөн аяга байна. Тэрийг ирж аваад банкны мөнгөө өг” гэхээр нь Улаанбаатар хотын Чингис зочид буудлын зүүн талд байх М.Г- ахын гэрээс очиж мөнгөн аяга аваад Сансарын шөлөндөө зоогийн газрын хажуу талд байх ломбарданд 160.000 төгрөгөөр тавьсан. ...Харин цэнхэр өнгийн нөөтбүүкийг 2019 оны 12 дугаар сарын эхээр М.Г- ахад гар утас засуулах гэж очиход М.Г- ахын утас засварт цэнхэр, хүрэн өнгийн 2 ширхэг нөүтбүүк байхаар нь би Гантулга ахаас энэ 2 нөүтбүүк эвдэрсэн юм уу гэж асуухад Гантулга ах “ах нь хүнээс авсан, зарах гэж байгаа юм” гэхээр нь би “та нэг нөүтбүүкийг нь зээлээр өгчих” гэхэд Гантулга ах “чи хэзээ мөнгийг нь өгөх юм” гэхээр нь би 2020 оны 02 дугаар сарын орчим өгье гэж хэлээд, цэнхэр өнгийн Хайер маркийн нөүтбүүк авсан. Би  тэр нөүтбүүкийг эхнэртээ авч өгсөн. Тэгээд надад мөнгөний хэрэгцээ гарахаар нь Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 7 буудлын автобусны эцсийн буудал дээр байх нэрийг нь сайн санахгүй байна. Дэлгүүр, цайны газартай хамт байх ломбардад 100.000 төгрөгөөр 2020 оны цагаан сарын дараа тавьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 9-н 54, 84/,

Гэрч М.Оюунчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2020 оны 01 дүгээр сарын 18-нд гараад 19-нд шилжих шөнийн 01 цаг 50 минутын үед Уулбаян сумын нутаг Шинэ худаг гэх газарт приус 20 маркийн бараан өнгийн автомашинтай зөрөхөд тэр автомашины жолооч нь бидэнд албаар номер дугаараа харуулахгүй байгаа юм шиг замгүй газраар цас зүсээд алсуур тойроод өнгөрсөн юм. Тэгээд би өөрийн нөхөртэй энэ машин нь сэжигтэй машин байна даа гэж ярилцаж байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх 8-н 58/,

Гэрч О.Оюунбадрахын мөрдөн байцаалтад өгсөн: “...Манайх Сүхбаатар аймгийн Халзан сумын 4 дүгээр баг, Нуурын 2-1 тоот хашаанд байдаг юм. Намайг 2020 оны 02 дугаар сарын 06-ны шөнө 00:10 цагийн үед жорлонд бие засаад гэр лүүгээ орох гэтэл манай хашааны баруун талын хаалгаар үл таних 2 хүн орж ирээд намайг хараад хашааны урд хаалгаар гараад явсан. Намайг тэр хоёр хүнийг харахад нэг нь фосфортой хувцастай харагдаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 4-н 144/,

Гэрч А.Ууганхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Дэлгэрхаан сумын Тэс петролиум ШТС-д түгээгч хийдэг. 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 21 цагийн үед цагаан цэнхэр өнгийн приус 20 маркийн машин шатахуун дүүргүүлээд Дэлгэрхаан сум руу явах зам асуусан. Тэгээд би салдаг зам болон хэдэн км явж очихыг зааж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх 6-н 66-67/,

Гэрч Б.Батсүхийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Ээлжийн хуваарийн дагуу Баяндэлгэр суманд үйл ажиллагаа явуулдаг МТ шатахуун түгээх станцад ажил үүргээ гүйцэтгэж байсан. 2020 оны 02 дугаар сарын 07-ны үүрээр 05 цагийн үед хөх цэнхэр өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэл 45.000 төгрөгт шатахуунаа дүүргээд явсан. Урд талын копут нь хэрээстэй савхин бүрээстэй, зөв рультэй, зөв талын арын дугуй нь аваарын шартай тээврийн хэрэгсэл байсан. Жолооч болон түүний хажууд нэг хүн байсан ...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 144-145/,

Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний шинжээчийн 012 дугаартай дүгнэлтэд: “...Хэргийн газраас бэхжүүлж авсан гутлын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжлэгдэж буй гутлын мөр нь О.Ү-ын өмсөж явсан гэх гутлын зүүн талын өмсгөлийн мөр байна...” гэжээ /хх 1-н 149-151/,

Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний шинжээчийн 017 дугаартай дүгнэлтэд: “... Хэргийн газраас бэхжүүлж авсан гутлын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжлэгдэж буй гутлын мөр нь М.Гантулгын өмсөж явсан гэх гутлын баруун талын өмсгөлийн мөр байна...” гэжээ /хх 1-н 153-155/,

Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний шинжээчийн 032 дугаартай дүгнэлтэд: “...Хэргийн газраас бэхжүүлж авсан гутлын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжлэгдэж буй гутлын мөр нь О.Ү-ын өмсөж явсан гэх гутлын зүүн талын өмсгөлийн мөр байна...” гэсэн дүгнэлт /хх 2-н 161-163/,

Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний шинжээчийн 024 дугаартай дүгнэлтэд: “... Хэргийн газраас бэхжүүлж авсан гутлын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжлэгдэж буй гутлын мөр нь М.Гантулгын өмсөж явсан гутлын баруун талын өмсгөлийн мөр байна...” гэсэн дүгнэлт /хх 2-н 216-218/,

Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний шинжээчийн 027 дугаартай дүгнэлтэд: “...Хэргийн газраас бэхжүүлж авсан гутлын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжлэгдэж буй гутлын мөр нь М.Гантулгын өмсөж явсан гутлын зүүн талын өмсгөлийн мөр байна...” гэсэн дүгнэлт /хх 3-н 20-22/,

Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний шинжээчийн 029 дугаартай дүгнэлтэд: “...Хэргийн газраас бэхжүүлж авсан гутлын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжлэгдэж буй гутлын мөр нь М.Гантулгын өмсөж явсан гутлын зүүн талын өмсгөлийн мөр байна...” гэсэн дүгнэлт /хх 3-н 64-66/,

Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний шинжээчийн 028 дугаартай дүгнэлтэд: “...Хэргийн газраас бэхжүүлж авсан гутлын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжлэгдэж буй гутлын мөр нь М.Гантулгын өмсөж явсан гутлын зүүн талын өмсгөлийн мөр байна...” гэсэн дүгнэлт /хх 3-н 132-134/,

Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний шинжээчийн 034 дугаартай дүгнэлтэд: “...Зураг №4 дээр дүрслэгдэх гутлын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжлэгдэж буй гутлын мөр нь О.Ү-ын өмсөж явсан гэх гутлын зүүн талын өмсгөлийн мөр байна...” гэсэн дүгнэлт /хх 3-н 187-189/,

Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний шинжээчийн 019 дугаартай дүгнэлтэд: “...Хэргийн газраас бэхжүүлж авсан гутлын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжлэгдэж буй гутлын мөр нь М.Гантулгын өмсөж явсан гутлын баруун талын өмсгөлийн мөр байна...” гэсэн дүгнэлт /хх 3-н 220-222/,

Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний шинжээчийн 018 дугаартай дүгнэлт: “...Хэргийн газраас бэхжүүлж авсан гутлын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжлэгдэж буй гутлын мөр нь О.Ү-ын өмсөж явсан гэх гутлын зүүн талын өмсгөлийн мөр байна...” гэсэн дүгнэлт /хх 3-н 224-226/

Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний шинжээчийн 020 дугаартай: “...Хэргийн газраас бэхжүүлж авсан гутлын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжлэгдэж буй гутлын мөр нь О.Ү-ын өмсөж явсан гэх гутлын зүүн талын өмсгөлийн мөр байна...” гэсэн дүгнэлт /хх 4-н 30-32/,

Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний шинжээчийн 023 дугаартай: “...Хэргийн газраас бэхжүүлж авсан гутлын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжлэгдэж буй гутлын мөр нь О.Ү-ын өмсөж явсан гэх гутлын зүүн талын өмсгөлийн мөр байна...” гэсэн дүгнэлт /хх 4-н 95-97/,

Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний шинжээчийн 045 дугаартай дүгнэлтэд: “...Хэргийн газраас бэхжүүлж авсан гутлын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжлэгдэж буй гутлын мөр нь О.Ү-ын өмсөж явсан гэх гутлын зүүн талын өмсгөлийн мөр байна...” гэсэн дүгнэлт /хх 4-н 150-152/,

Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний шинжээчийн 038 дугаартай: “...Хэргийн газраас бэхжүүлж авсан гутлын мөр нь 39-40 размерын энгийн арзгар хээтэй пүүзэн гутлын мөр байна. Шинжлэгдэж буй гутлын мөр нь О.Ү-ын өмсөж явсан гэх гутлын зүүн талын өмсгөлийн мөр байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 6-н 26-28/,

Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 039 дугаартай: “...Хэргийн газраас бэхжүүлж авсан гутлын мөр нь 39-40 размерын энгийн арзгар хээтэй пүүзэн гутлын мөр байна. Шинжлэгдэж буй гутлын мөр нь О.Ү-ын өмсөж явсан гэх гутлын баруун талын өмсгөлийн мөр байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 6-н 73-75/,

Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 037 дугаартай: “...Хэргийн газраас бэхжүүлж авсан гутлын мөр нь 39-40 размерын энгийн арзгар хээтэй пүүзэн гутлын мөр байна. Шинжлэгдэж буй гутлын мөр нь О.Ү-ын өмсөж явсан гэх гутлын баруун талын өмсгөлийн мөр байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 6-н 130-132/,

Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 040 дугаартай “...Хэргийн газраас бэхжүүлж авсан гутлын мөр өлмийн гол хэсэг, өсгийн ар, зуузай хэсэгтээ олон тооны хөндлөн долгиолсон дүрслэлүүдтэй 38-39 размерын гутлын мөр байна. Шинжлэгдэж буй гутлын мөр нь М.Гантулгын өмсөж явсан гэх гутлын баруун талын өмсгөлийн мөр байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 6-н 248-250/,

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 046 дугаартай дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн 1 дугаартай гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжлэгдэж буй мөр нь санд MN004310007436 дугаартай, НД80052093 регистртэй Оюунчимэг овогтой Үүрцайхын зүүн гарын дунд хурууны дардастай доорх хувийн онцлог шинж тэмдгүүдээр тохирч байна...” гэсэн дүгнэлт /хх 8-н 64-67/,

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд: “...Ж.Л- нь эвдсэн мөнгөн эдлэл авчирч өгдөг этгээдүүдийн гэрэл зургийг харвал танина. ...5 дугаартай Оюунчимэгийн Үүрцайхыг зааж энэ хүн надад эвдсэн мөнгөн эдлэл авчирч өгдөг ..хүн байна гэв. ...4 дугаартай Минжүүрийн Гантулгыг зааж энэ хүн надад эвдсэн мөнгөн эдлэл авчирч өгдөг 40 гаруй насны ...залуу мөн байна ...гэснээр ажиллагааг 20 цаг 31 минутад дуусгав” гэжээ. /хх 1-н 106-113/,

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд: “...Т.М- нь манай хулгайд алдсан эмээл нь үхрийн ширээр хийсэн булгаран шар өнгийн гөлөмтэй, сүүлийн үеийн хийцтэй, хул өнгийн модон эмээл байсан. Энэ эмээлийг харвал танина. ...хулгайд алдагдсан зүйлсийг харвал содон шинж тэмдгээр нь танина гэв. ...эд зүйлийг үзүүлэхэд эмээлийн 12 чимэглэлтэй мөнгөн хэрэгслийг манай эмээлийн мөнгөн хэрэглэл мөн байна. Мөн бор өнгийн хөөрөг, цагаан өнгийн чулуун гаанс, мөнгөн цөгц, эмээлийн жирэм 1 ширхэг, эмээлийн олом 2 ширхэг ...4 дугаартай эмээлийн гөлөм мөн байна. ...цагаан саарал өнгийн металл аяганы зургийг үзүүлж таниулахад манай архи хундагалдаг байсан хуучин цагийн ёроолдоо хээтэй аяга жижиг мөнгөн аяга мөн байна. ...манай авдарт байсан 1 литрийн багтаамжтай шилтэй архи мөн байна гэж ...ажиллагааг 16 цаг 34 минутад дуусгав” гэжээ /хх 1-н 114-116/,

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд: “...хохирогч Ц.Д- манай гэрээс алдагдсан эд зүйлс дунд байсан Алтан гадас одон нь энэ мөн байна, би Алтангадас одонгоо хойд тад байрлах 72853 гэсэн серийн дугаараар нь таньж байна” гэжээ /хх 2-н 130-131/,

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд: “...хохирогч Ц.Х- ...Халзан сумын иргэн Цогтбаярын гэрийн аргал дээрээс миний хулгайд алдагдсан эмээл олдсон. Эмээлийн 12 ширхэг мөнгөн тоноглолууд нь байхгүй бусад эд зүйлүүд байсан. Эмээлийн мөнгөн тоноглолуудыг одоо харвал танина. ...1 гэж дугаарласан эд зүйлүүд нь миний хулгайд алдсан эмээлийн 12 ширхэг мөнгөн тоноглолууд мөн байна. ...2 дугаартай эмээлийн мөнгөн чимэглэлүүд нь манай дүү болох Ц.И-ын хулгайд алдсан эмээлийн эд зүйлүүд байна” гэжээ /хх 3-н 44-53/,

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл: “...хохирогч Ц.И- ...2 дугаартай эмээлийн 12 ширхэг мөнгөн чимэглэл болох 2 ширхэг баавар, 4 ширхэг ганзагны сүвэгч, 4 ширхэг эмээлийн даруулга, 2 ширхэг хяр нь миний хулгайд алдсан эд зүйлүүд мөн байна” гэжээ /хх 3-н 110-119/,

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд: “...хохирогч М.Ө- ...саарал өнгийн ширээн дээр байгаа 1 ширхэг суран, мөнгөн чимэглэлтэй морины хазаар нь миний хулгайд алдсан эд зүйл мөн байна. Мөнгөн тоногтой хазаар нь 8 товруутай байсан бөгөөд 1 товруу нь байхгүй болсон байна. Мөн хазаарын шар өнгийн даавуун дэвсгэр байхгүй бусад эд зүйлүүд нь бүрэн бүтэн байна. ...мөнгөн бүсний 1 ширхэг толь, 7 ширхэг мөнгөн чимэглэл, мөнгөн хазаарын 1 ширхэг товруу миний хулгайд алдсан эд зүйл мөн байна” гэжээ /хх 4-н 10-16/,

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд: “...хохирогч Ц.П- ...зурган дээрх 4 гуталны 1 болон 3 дахь гутал нь миний гутал байна” гэжээ. /хх 6-н 112-115/,

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд: “...хохирогч Ц.Д- ...зурган дээрх 72853 гэсэн серийн дугаартай Алтан гадас одон мөн байна, таньж байна” гэжээ. /хх 6-н 176-177/,

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд: “...хохирогч Д.М- ...3 дугаартай аяга нь миний аяга байна тус аяга нь гадна талынхаа гол хэсэгт байх хээн дээрээ бор өнгийн суудалтай байна, мөн ёроол хэсэгт байгаа хээ мэт дүрсээр нь таньж байна. Хэмжээ нь бас таарч байна” гэжээ. /хх 6-н 233-236/,

 Таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд: “...хохирогч Ө.Ө- ...зурган дээрх 3 аяганы 1 дугаартай аяга нь миний аяга байна тус аяга нь доод ёроол хэсэгт хоёр морь, уулны дүрс болон хажуу бөөрний хэсгийг тойрсон 6 морины дүрсний жаргалын 8 морины дүрсээр нь таньж байна. Хэмжээ нь бас таарч байна” гэжээ. /хх7-н 122/,

Яллагдагчаар М.Гантулгын мөрдөн байцаалтад өгсөн: “... нэг сумын шатахуун түгээх станц дээрээс 45.000 төгрөгийн бинзен аваад хашаагүй нэг айлын гадаа очиж зогсоод байшинтай эзэнгүй айлын гадна талын модон хаалгыг хар өнгийн дугуйн дорцовоор би хөшиж онгойлгоод Үүрцайх бид хоёр хамт байшин руу ороод цонхны тэр хавиас 1 ширхэг эмээл, 20 орчим мөнгөн аяга, 1 ширхэг гаанс, 1 ширхэг цөгц, гинжтэй шүр 1 ширхэг зэрэг эд зүйлүүдийг авсан. Ингээд энэ сумаас Говьсүмбэр аймгийн Чойр сум руу яваад Улаанбаатар хот руу явсан. Ингээд 2020 оны 02 дугаар сарын 07-ны 16 цагийн үед алт мөнгө авдаг хүнтэй Үүрцайх утсаар ярьж, хулгайлсан мөнгөн аяга, шүр, эмээлийн хэрэгслийг зарсан. Тэгээд Улаанбаатар хотод Үүрцайх бид хоёр машинтайгаа явж байгаад цагдаад баригдсан ...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 207-211/,

Яллагдагчаар Ж.Л-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Гантулга, Үүрцайх нараас 4.500.000 төгрөгийн, 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 4.400.000 төгрөгийн, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 6.170.000 төгрөгийн эвдэрхий, ашиглах боломжгүй мөнгөн эдлэл худалдаж авсан. Үүрцайх надтай утсаар ярьж мөнгөн эдлэл хариуцаж зардаг байсан. Хамгийн анх ирж мөнгөн эдлэл зарахдаа БНСУ-ын Хариер маркийн машин шиг шар, саарал өнгийн жип маягийн машинтай, дараа нь Тоёота приус 20 маркийн цайвар цэнхэр өнгийн машинтай явж байсан ...” гэсэн мэдүүлэг /хх 10-н 175-178/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1-н 3, 2-н 142, 200, 3-н 3, 40, 106, 170, 207, 4-н 6, 82, 136, 5-н 242, 6-н 44, 97, 159, 216, 7-н 27-28, 8-н 41, 9-н 13, 68/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх 1-н 11-17/, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоол /хх 1-н 30-41/, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 63-90/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 91-104/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 4-7, 2-н 143-146, 201-203, 3-н 4-7, 41-43, 107-109, 171-174, 208-209, 4-н 7-9, 83-85, 137-139, 5-н 243-246, 6-н 45-47, 98-102, 217-220, 7-н 29-32, 8-н 42-45, 9-н 14-19, 69-74/, эд зүйлийн үнэлгээ /хх 1-н 185-192, 2-н 171-177, 223-231, 3-н 75-82, 139-146, 229-236, 4-н 38-45, 58, 106-113, 6-н 79, 141-142, 160-165, 11-н 140-141, 7-н 4-5, 10-11, 55, 8-н 83-84, 9-н 57-66, 88-100/, Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх 1-н 114-116, 3-н 44-53, 110-119, 4-н 10-14, 15-16, 112-115, 6-н 170-179, 9-н 29-30, 101-102, 105/, хохирогч Т.М-д эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 1-н 195-199/, хохирогч Ц.Х-т эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 3-н 101/, Хохирогч Ц.И-т эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 3-н 165/, хохирогч М.А-д эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 1-н 200/, хохирогч М.Ө-т эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 4-н 63-64, 77/, хохирогч Ц.П-д эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 6-н 143/, хохирогч Ц.Д-д 72853 дугаартай алтан гадас одонг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 6-н 200/, эд зүйл хүлээлгэн хураан авсан тэмдэглэл /хх 9-н 22/, 5. Баялаг арвижих ирээдүй барьцаалан зээлдүүлэх газрын эд зүйл барьцаалж, зээл олгосон баримт /хх 9-н 26/, хохирогч Ө.Ө-ын дүү Д.Оюунд мөнгөн аяга хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 11-н 153/, Тамир үжин барьцаалан зээлдүүлэх газрын зээлийн гэрээ /хх 9-н 103/, хохирогч Ж.М-ын эхнэр Б.Будсүрэнд Хайер маркийн хөх өнгийн нөүтбүүк хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 11-н 154/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийж, хуулбарлан авсан тэмдэглэл /хх 1-н 9, хх 5-н 250, хх 6-н 1-5, хх 11-н 142/, яллагдагч Ж.Л-гээс 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 48 төрлийн эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 1-н 45-62/, яллагдагч О.Ү-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 17-08 УАА улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр үзлэг хийж, 12 төрлийн эд зүйл, бэлэн 2.000.000 төгрөг хураан авсан тэмдэглэл /хх 1-н 63-83/, 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 84-90/, яллагдагч М.Гантулгын биед 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр үзлэг хийж нийт 388.100 төгрөг, бараа эд зүйл худалдан авсан баримт 5 ширхгийг хураан авсан тэмдэглэл /хх 1-н 91-94/, яллагдагч О.Ү-ын биед 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр үзлэг хийж, нийт 4.465.000 төгрөг хураан авсан тэмдэглэл /хх 1-н 95-104/, Приус 20 маркийн 17-08 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 8.400.000 төгрөгөөр үнэлсэн Линзийн өгөөж ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 20/03/117 дугаартай үнэлгээний тайлан /хх 1-н 159-165/, эрүүгийн хэргийг нэгтгэх прокурорын тогтоол /хх 2-н 138, 249, 3-н 36, 102, 166, 204, 4-н 2, 78, 132, 231, 233, 235, 237, 239, 7-н 80-82/, эрүүгийн хэргийг тусгаарлах тухай прокурорын тогтоол /хх 13-н 1-12/, шүүгдэгч Ж.Л-гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 2-н 6-103/, шүүгдэгч Ж.Л-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 2-н 105, 4-н 198, 5-н 60-185, 11-н 26-27/, шүүгдэгч О.Ү-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 5-н 28, 31, 38-43, 197-218, 11-н 14/, шүүгдэгч М.Гантулгын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 5-н 30, 44-59, 186, 189-196, 10-н 248, 11-н 19-20/  зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч нарын гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.Ү-, М.Г- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх хэсэг болгон,

Шүүгдэгч Ж.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч О.Ү-, М.Г- нар нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 05-наас 07-ны өдрүүдэд буюу 2 өдрийн дотор Сүхбаатар аймгийн Халзан сум, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумдад 17 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хулгайн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд дээрх үйлдлүүдийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэх үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь хулгайлах гэмт хэрэг үйлдэж, тухайн гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө, орлогоо өөрийн амьдралд хэрэглэж, амьдралын эх үүсвэр болгосон болох нь хангалттай нотлогдохгүй байна.

Шүүгдэгч нар нь хулгайлах гэмт хэргийг байнга тогтвортой буюу тодорхой үргэлжилсэн цаг хугацаанд байнга үйлдээгүй бөгөөд 2 хоногийн хугацаанд үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдлийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

Мөн шүүгдэгч Ж.Л- нь хувиараа алт, мөнгө худалдан авч борлуулдаг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд шүүгдэгч О.Ү-, М.Г- нарын хулгайн эд зүйлийг байнга худалдаж авч байсан нь тогтоогдоогүй, шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлгээр 3 удаа худалдаж авсан үйл баримт тогтоогдсон байна.

Түүний энэ үйлдлийг тухайн гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн, мөн шүүгдэгч Ж.Л- нь шүүгдэгч О.Ү-, М.Г- нарыг “эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн” гэдгийг мэдэх боломжгүй, мэдэж байсан гэдгийг мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогоогүй тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилсэн болно.

Шүүгдэгч М.Г-, М.Үүрцайх нар бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Халзан сумын 1 дүгээр баг, Сэхүүл гэдэг газарт оршин суух хохирогч Т.М-гийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, их гарын 12 чимэглэлтэй мөнгөн эмээл, хаш чулуун гаанс, мөнгөн аяга 16 ширхэг, монетон ээмэг, улаан шүр, мөнгөн цөгц, шилтэй архи, мөнгөн бүс зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 22.173.400 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Т.М-гийн: “...2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 17 цагийн үед гэртээ ирсэн. Маргааш өглөө нь манай хүү Амараа манай гэрийг галлахаар очоод хулгай орсныг мэдсэн. Манай гэрээс их гарын 12 чимэглэлтэй мөнгөн эмээл, мөнгөн аяга 16 ширхэг, хаш чулуун гаанс, монетон ээмэг, шүр, 1 литрийн гадаад архи зэрэг эд зүйл хулгайд алдагдсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 117-120, 121, 122-123/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, шинжээчийн 012, 017 тоот дүгнэлтүүд, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар,

- 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Халзан сумын 4 дүгээр баг, Эрх чөлөөний 2 дугаар гудамжны 2 тоотод оршин суух хохирогч Н.Ж-ы хүн байнга амьдрах зориулалттай байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 5 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 1.023.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Н.Ж-ы: “...2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр өглөө манай хажуу талын саахалт айлын Цээмаа манай эхнэр Дэнсмаатай утсаар холбогдож танай байшингийн гадна талын цоожийг эвдсэн байна. Хулгай орсон байж болзошгүй гэхээр нь эхнэр бид хоёр сумын төвд ирсэн юм. Манай гал тогооны шүүгээнд байсан 5 ширхэг мөнгөн аяга алдагдсан” гэсэн мэдүүлэг /хх 2-н 147-150, 151-152/, шинжээчийн 032 тоот дүгнэлт, эд зүйлийн үнэлгээ, болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар,

- 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Халзан сумын 4 дүгээр баг, Дэнжийн задгайд оршин суух  хохирогч Г.Б-ын хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтэрч, 24 ширхэг мөнгөн аяга, хаш хөөрөг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 5.258.800 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Г.Б-ын: “...манай төрсөн дүү Г.Отгонцэцэг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр утсаар холбогдож танай байшингийн хойд талын вакум цонх онгорхой байна гэж ярихаар нь би сумын цагдаад мэдэгд хамаагүй орж болохгүй гэж хэлж ярьсан юм. Манайхаас жижиг өрөөний авдар дотор байсан 24 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг жижиг хаш хөөрөг зэрэг эд зүйл алдагдсан байна” гэсэн мэдүүлэг /хх 2-н 204-207, 208-209/, шинжээчийн 024 тоот дүгнэлт, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар,

- 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Халзан сумын 4 дүгээр баг, Нуурын гудамжны 218 тоотод оршин суух хохирогч Ж.Б*-ын хүн байнга амьдрах зориулалттай байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлахыг завдсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ж.Б*-ын: “...2020 оны 02 дугаар сарын 07-ны өглөө хөдөө гэртээ байсан чинь манай багийн дарга Энхтулга хөдөө гэр лүү холбогдоод танай сумын төв дээрх гэр чинь цоож нь эвдэрсэн, хулгай орсон юм шиг байна гэж хэлэхээр нь сумын төв дээр ирээд гэрээ үзтэл манай гэрийн хаалгыг эвдэж хулгай орсон байдалтай. Манай гэрийн доторх эд зүйлийг бүгдийг авдар савнаас нь гаргаж онгичоод замбараагүй болгосон байсан ...Манай гэрээс эд зүйл алдагдаагүй болохоор нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй. Цоожийг нэхэмжлэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 3-н 8-10, 11/, шинжээчийн 027 дугаартай дүгнэлт, болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар,

- 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Халзан сумын 4 дүгээр баг, Худалдааны гудамжны 700 тоотод оршин суух хохирогч Ц.Х-ын хүн байнга амьдрах зориулалттай байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 12 чимэглэлтэй Дарьганга хийцийн мөнгөн эмээл, мөнгөн бугуйвч, зоосон мөнгө зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 9.339.500 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ц.Х-ын: “...Манайх Сүхбаатар аймгийн Халзан сумын 4 дүгээр баг, Худалдааны 700 тоот хашаанд байдаг юм. ...Тэгсэн С.Шинэбаяр 2020 оны 02 дугаар сарын 07-ны өглөө 10 цагт утсаар холбогдоод танай байшингийн хаалга нээлттэй хулгай орсон байж болзошгүй байна гэхээр нь би тэр өдөр машинтайгаа сумын төвд ирсэн юм. Манай байшингийн гадна талын хаалганы цоожийг эвдсэн байдалтай, гэрийн эд зүйлийг эмх замбараагүй болгочихсон байсан. Том өрөөнд тулгуур модон дээр байсан 12 чимэглэлтэй мөнгөн эмээл, авдар дотор байсан мөнгөн бугуйвч, дээр үеийн шар мөнгө 5 ширхэг байсныг хулгайлсан” гэсэн мэдүүлэг /хх 3-н 54-57, 58-59/, шинжээчийн 029 тоот дүгнэлт, эд зүйлийн үнэлгээ, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар,

- 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Халзан сумын 4 дүгээр баг, Худалдааны гудамжны 700 тоотод оршин суух хохирогч Ц.И-ын амбаарын цоожийг эвдэн нэвтэрч, 12 хэрэглэлтэй мөнгөн эмээлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 9.000.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ц.И-ын: “...Манай амбаар сумын төвд буюу Халзан сумын 4 дүгээр баг Худалдааны 700 тоот хашаанд байх төрсөн ах Ц.Х-ын байшингийн хажуу талд байдаг юм. Манай амбаарт авдар дотор байсан дунд гарын 12 чимэглэлтэй хуучин цагийн мөнгөн эмээл хулгайд алдагдсан байсан” гэсэн мэдүүлэг /хх 3-н 120-123, 124-125/, шинжээчийн 028 тоот дүгнэлт, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар,

- 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Халзан сумын 4 дүгээр баг, Худалдааны гудамжны 604 тоотод оршин суух хохирогч Р.Х-ын хүн байнга амьдрах зориулалттай байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлахыг завдсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Р.Х-ын: “...Намайг Дорнод аймагт байж байхад Халзан суманд байдаг манай эхнэрийн төрсөн дүү Ц.Нямсүрэн утсаар 2020 оны 02 дугаар сарын 07-ны өглөө 11 цагийн орчим надтай холбогдож сумын төвд байх байшинд чинь хулгай орсон байна гэхээр нь ах нь очиж амжихгүй. Манайхаас эд зүйл алдагдсан байна уу. Хараад хэлчих гэсэн. Би удалгүй Дорнод аймгаас 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Халзан суманд ирээд байшиндаа орж эд зүйлээ харахад байшингийн гадна талын цоожийг эвдсэн. Гэрийн дотор талын эд зүйл эмх замбараагүй байдалтай байсан. Би цоожийг нэхэмжлэхгүй...Манай гэрээс эд зүйл алдагдаагүй...” гэсэн мэдүүлэг /хх 3-н 175-176, 177-178/, шинжээчийн 034 тоот дүгнэлт, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар,

- 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Халзан сумын 1 дүгээр баг, Сэхүүл гэдэг газарт оршин суух хохирогч М.А-гийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, хүрэн чулуун хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 5.000.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруутай болох нь:

 Шүүгдэгч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч М.А-гийн: “...Манай байшингийн хаалганы цоожийг эвдсэн. Гэр лүү орж эд зүйлүүдийг эмх замбараагүй болгосон байсан. Манай эхнэр Ж.Отгончимэгийн гоо сайхны шүүгээнд байсан хүрэн өнгийн мана нэртэй, шахмал улаан толгойтой, гуулин нуухтай, ясан халбагатай, нэг талын булангаас бөөр хүртэл цагаан өнгийн толботой хөөрөг алдсан” гэсэн мэдүүлэг /хх 3-н 211-214, 215-216/, шинжээчийн 019, 018, 023 тоот дүгнэлтүүд, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар,

- 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Халзан сумын 4 дүгээр баг, Худалдааны гудамжны 409 тоотод оршин суух хохирогч М.Ө-ийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, мөнгөн тоногтой хазаар, мөнгөн бүс зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 1.054.900 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч М.Ө-ийн: “...2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 09 цагийн үед Халзан сумын 4 дүгээр багийн Худалдааны 409 тоотод байх гэртээ эхнэр Г.Эрдэнэчимэг, хүүхэд Ө.Баясгалан нарын хамт ирж цагаан сарын боов хийсэн. Ингээд 21 цагийн үед гэрээсээ машинтай сумын төв дээр байх хүргэн Э.Золбаярын гэрт очиж хоносон. Ингээд 02 дугаар сарын 07-ны өглөө 08 цагийн үед эхнэр хүүхэдтэйгээ хамт гэртээ ирэхэд байшингийн гадна талын таамбартай модон хаалганы ил цоожийг эвдсэн байсан. ...Эд зүйлээ бүртгэж үзэхэд авдарт байсан мөнгөн тоногтой хазаар байхгүй болсон байсан” гэсэн мэдүүлэг /хх 4-н 17-21, 22-23/, шинжээчийн 020 тоот дүгнэлт, эд зүйлийн үнэлгээ болон  шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар,

- 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Халзан сумын 4 дүгээр баг, Худалдааны гудамжны 409 оршин суух хохирогч Я.Ц-гийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 2 ширхэг мөнгө аяыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 686.450 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Я.Ц-гийн: “...Манай эхнэрийн төрсөн дүү М.Уранчимэг утсаар танайх болон М.Ө-ийн байшинд хулгай орсон юм шиг байна гэж яриад манай хүү Ц.Чулуунсүх машинтайгаа Сүхбаатар аймгаас шууд Халзан сум руу очиход манай байшингийн хаалганы цоожийг эвдээд хулгай орж, 2 ширхэг дунд гарын мөнгөн аяганууд хулгайд алдагдсан” гэсэн мэдүүлэг /хх 4-н 86-89/, шинжээчийн 023 тоот дүгнэлт, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар,

-- 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Халзан сумын 4 дүгээр баг, Баянбулагийн 207 тоотод оршин суух хохирогч Г.Ц-гийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлахыг завдсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Г.Ц-гийн: “...Сүхбаатар аймгийн Халзан сумын 4 дүгээр баг, Баянбулагийн 207 тоот хашаанд, хөдөө нэг гэр Халзан сумын 3 дугаар багийн нутаг Цагаан овоо гэх газар байдаг юм ...Би нөхөртэйгээ 2020 оны 02 дугаар сарын 12-ны өглөө 09 цагийн үед хөдөөнөөс сумын төвд байх гэртээ ирэхэд манай гэрийн хаалга хагас нээлттэй, цоожийг эвдээд хулгай орсон бололтой байхаар нь сумын цагдаад мэдэгдсэн юм” гэсэн мэдүүлэг /хх 4-н 140-142/, гэрч О.Оюунбадрахын: “...Намайг 2020 оны 02 дугаар сарын 06-ны шөнө 00:10 цагийн үед жорлонд бие засаад гэр лүүгээ орох гэтэл манай хашааны баруун талын хаалгаар үл таних 2 хүн орж ирээд намайг хараад хашааны урд хаалгаар гараад явсан. Намайг тэр хоёр хүнийг харахад нэг нь фосфортой хувцастай харагдаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 4-н 144/, шинжээчийн 045 тоот дүгнэлт, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар,

- 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 3 дугаар баг, Аваргын 8-13 тоотод оршин суух хохирогч Б.Ү-гийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, шүрэн толгойтой хөөрөг, чулуун толгойтой хөөрөг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 1.600.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Ү-гийн: “...2020 оны 02 дугаар сарын 06-ны 16 цагт хөдөөнөөс ажил дээрээ шууд ирээд байж байгаад 17 цагийн үед гэртээ иртэл хашааны хаалга цоожтой байсан. Тэгээд гэртээ ортол авдрын цоожийг эвдээд хамаг юмыг нь гаргаж орхисон байсан. Тэгээд  манай гэрээс 2 ширхэг хөөрөг алдагдсан байсан” гэсэн мэдүүлэг /хх 6-н 10-13, 14-15/, шинжээчийн 038 тоот дүгнэлт, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар,

- 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 3 дугаар баг, Аваргын 729 тоотод оршин суух хохирогч Д.Б-ын хүн байнга амьдрах зориулалттай байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, оёдлын машиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 150.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Д.Б-ын: “...2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 11 цагийн үед манай дүү Чимэгээ нь хадмынхаа гэр рүү орох гээд манай хашаа руу ортол байшингууд нь онгорхой байсан. Тэгээд ирээд ээж Нарантуяад хэлтэл Нарантуяа нь над руу залгаж мэдэгдсэн. Тэгээд гэртээ иртэл байшингийн хаалганы цоожийг эвдсэн. Мөн хашаан доторх 2 амбаарын цоожийг эвдэлж эд зүйлсийг нь сандаачсан байсан. Хуучны оёдлын машин 1 ширхэг байсан юм. Тэр алдагдсан байна” гэсэн мэдүүлэг /хх 6-н 60-63/, гэрч А.Ууганхүүгийн: “...2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 21 цагийн үед цагаан цэнхэр өнгийн приус 20 маркийн машин шатахуун дүүргүүлээд Дэлгэрхаан сум руу явах зам асуусан. Тэгээд би салдаг зам болон хэдэн км явж очихыг зааж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх 6-н 66-67/, шинжээчийн 039 тоот дүгнэлт, болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар,

- 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 3 дугаар баг, Аваргын 4-10 тоотод оршин суух хохирогч Ц.П-ы хүн байнга амьдрах зориулалттай байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, эмээлийн мөнгөн чимэг, өвлийн гутал, хром, усны помп зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 6.647.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ц.П-ы: “...Би 2020 оны 02 дугаар сарын 07-ны 16 цагийн үед сумын төвд байрлах гэртээ иртэл хашааны хаалга хаалттай байсан ба ортол байшингийн гадна талд эмээл хэвтэж байсан. Тэгээд очоод хартал чимгийг нь аваад модыг нь хаяад гэрт байсан шкаф сав суулгыг бүгдийг нь ухсан байсан. Эмээлний мөнгөн чимгийг салгаад авсан байсан. Тус эмээлэнд 4 даруулга, 2 баавар, 4 сүвэгч, 2 хяр байсан. Мөн авдранд байсан эмээлний чимэг болох 2 хяр, 4 даруулга, 2 баавар, мөн 40 размерын шинэ өвлийн дотортой гутал, 42 размерын од брендийн хромон гутал, мөн зүүн талын амбаараас улбар шар өнгийн шинэ усны помп алга болсон” гэсэн мэдүүлэг /хх 6-н 120-123, 124-125/, шинжээчийн 037 тоот дүгнэлт, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар,

- 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 3 дугаар баг, Аваргын 9-901 тоотод оршин суух хохирогч Ц.Д-гийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтэрч, бэлэн 100.000 төгрөг, Алтангадас одон, мөнгөн ээмэг, бөгж, кулон, монетон гинж, никон маркийн 2 нүдний дуран  зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 1.626.408 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ц.Д-гийн: “...2020 оны 02 дугаар сарын 06-ны өглөө 11 цагийн үед сумын төвд байрлах гэртээ иртэл гадаа хаалга онгойхгүй байсан. Тэгээд оролдож байгаад онгойлгоод ортол гэрийн доторх хаалга онгорхой байсан. Шагайж хартал хамаг юм эмх цэгцгүй, шкаф шүүгээний хаалга бүгд онгорхой байсан. Шкафан дотор байсан шинэ 10 ширхэг 10.000 төгрөгийн дэвсгэрт, 2019 онд Засгийн газраас нөхөн авсан Алтан гадас одон, мөнгөн ээмэг, бөгж, гинж, кулоны хамт тус бүр 2 ширхэг, 8 граммтай монетон гинж тус тус алдагдсан. ...Манай гэрийн орон дээр байсан 2 нүдний дуран хулгайд бас алдагдсан” гэсэн мэдүүлэг /хх 6-н 180-183, 184-185/, эд зүйлийн үнэлгээ, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар,

- 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 3 дугаар баг, Аваргын 623 тоотод оршин суух хохирогч Л.М-гийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн 400.000 төгрөгийн үнэ бүхий хаалгыг эвдэн нэвтэрч, эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлахыг завдсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Л.М-гийн: “...Би 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хөдөө байрлах гэрээсээ Дэлгэрхаан сум 2 дугаар баг Аваргын 623 тоотод байрлах гэртээ иртэл байшингийн хаалганы цоожийг эвдэлсэн байсан. ...Алдагдсан эд зүйл байхгүй байсан.” гэсэн мэдүүлэг /хх 7-н 42-45, 46-47/,  эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар,

- 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 3 дугаар баг, Аваргын 4-11 тоотод оршин суух хохирогч Д.М-ын хүн байнга амьдрах зориулалттай байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, шүрэн толгойтой хөөрөг, мөнгөн аяга, мөнгөн ташуур, гуулин данх, алдарт эхийн 1, 2 дугаар одон зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 4.830.000  төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Д.М-ын: “...2020 оны 02 дугаар сарын 06-нд хөрш айлын Нарантуяа гэгч утасдаж танай гэрийг ухчихсан байна. Хаалга үүд тань бүгд онгорхой байсан гэж хэлсэн. Шүрэн толгойтой алтан нугатай хүрэн шаргал өнгийн хөөрөг, мөнгөн аяга 2 ширхэг, бариул хэсэг нь мөнгөөр бүрмэл 70 см орчим урттай ташуур, хуучны гуулин данх, алдарт эхийн 1, 2 дугаар одон алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх 6-н 237-240/, шинжээчийн 040 тоот дүгнэлт, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар,

Яллагдагч О.Ү- нь дангаараа 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 2 дугаар баг, Хадатын 308 тоотод оршин суух хохирогч Э.М-ийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтэрч, мөнгөн аяга 2 ширхэг, эрэгтэй, эмэгтэй хүний мөнгөн бүс, бариул хэлбэртэй мөнгөн эдлэл зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 1.399.600 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Хохирогч Э.М-ийн: “...Би Сүхбаатар аймгийн Уулбаян сумын иргэн бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гэрт хулгай орж хуучны хийцтэй дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, эмэгтэй, эрэгтэй шинэ цагийн хийцтэй 2 ширхэг мөнгөн бүс зэрэг эд зүйлс алдагдсан байна. Алдагдсан мөнгөн аяганы нэг нь амсар хэсгээрээ хонхойсон шүдний оромтой, нөгөө аяга нь ёроолдоо мод нь гарсан тэр модон хэсэг дээрээ улаан өнгийн хятад ханзархуу бичигтэй, мөнгөн бүснүүд нь орчин цагийн бүснүүд учраас содон шинж тэмдэггүй” гэсэн мэдүүлэг /хх 8-н 50-52, 53, 54-55/, Гэрч М.Оюунчимэгийн: “... 2020 оны 01 дүгээр сарын 18-нд гараад 19-нд шилжих шөнийн 01 цаг 50 минутын үед Уулбаян сумын нутаг Шинэ худаг гэх газарт приус 20 маркийн бараан өнгийн автомашинтай зөрөхөд тэр автомашины жолооч нь бидэнд албаар номер дугаараа харуулахгүй байгаа юм шиг замгүй газраар цас зүсээд алсуур тойроод өнгөрсөн юм. Тэгээд би өөрийн нөхөртэй энэ машин нь сэжигтэй машин байна даа гэж ярилцаж байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх 8-н 58/, шинжээчийн 046 тоот дүгнэлт, эд зүйлийн үнэлгээ болон, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар,

Яллагдагч М.Г- нь дангаараа 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр баг, Хадатын 308 тоотод оршин суух хохирогч Ө.Ө-ын хүн байнга амьдрах зориулалттай байшингийн баруун талын цонхоор нэвтэрч их гарын мөнгөн эмээл, мөнгөн аяга 9 ширхэг, мөнгөн бүс, дунд гарын манан хөөрөг, гаансны соруул, мөнгөн цөгц, эмээлийн даруулга, мөнгөн хазаар зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 28.403.300 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

- 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр баг, Дэнжийн 1711 тоотод оршин суух хохирогч Ж.М-ын хүн байнга амьдрах зориулалттай байшингийн баруун талын цонхоор нэвтэрч мөнгөн аяга 6 ширхэг, чүнчигноров хөөрөг, халтар манан хөөрөг, монетон бөгж, мөнгөн бөгж 2 ширхэг, мөнгөн бугуйвч, эмээлийн хяр, хайрер маркийн нөөтбүүк, арьсан цүнх, бэлэн 70.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 4.596.200 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

хохирогч Ө.Ө-ын: “...Манайх сумын төвд 4 дүгээр баг Хатадын 308 тоотод байшинтай. Зун болохоор түгжээд хөдөө явчихдаг. Би 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр гэртээ иртэл байшингийн баруун талын цонхоор орж хамаг тавилга, хувцасны шкаф нээгээд хувцас хунар дотроос гаргаад хаячихсан байсан. Тэгээд юмаа бүртгэж үзэхэд их гарын мөнгөн эмээл 1 ширхэг, дунд гарын мөнгөн эмээл 1 ширхэг, мөнгөн хазаар 1 ширхэг, том мөнгөн аяга 1 ширхэг, дунд зэргийн хэмжээтэй мөнгөн аяга 4 ширхэг, жижиг мөнгөн аяга 4 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг, морины эмээлийн мөнгөн  даруулга 4 ширхэг, дунд гарын мана хөөрөг 1 ширхэг, гаансны соруул 1 ширхэг зэрэг хулгайлагдсан байсан” гэсэн мэдүүлэг /хх 9-н 43-46, 47-48/,  хохирогч Ж.М-ын: “...2019 оны 8 дугаар сарын 28-ны өглөө манай эхнэр Б.Будсүрэн жижүүрээс буугаад гэртээ иртэл манай байшингийн баруун хойд талын жижиг цонх нээлттэй байсан. Тэгээд гэртээ ороод хартал манай гэрийн эд зүйл талын нэг тарсан байсан. Тэгээд үзтэл манай гэрт байсан дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг, бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, бага гарын чүнчигноров хөөрөг 1 ширхэг, дунд гарын халтар манан хөөрөг 1 ширхэг, эмэгтэй хүний монетон бөгж, мөнгөн бөгж 2 ширхэг, мөнгөн бугуйвч, мөнгөн эмээлийн хяр, хөх өнгийн хайер маркийн нөүтбүүк, хул өнгийн арьсан цүнх, бэлнээр 70.000 төгрөг алга байна гэж манай эхнэр Б.Будсүрэн надад утсаар хэлэхээр нь би хөдөө байх гэрээсээ гэртээ ирээд эд зүйлээ бүртгэж үзээд хулгай орсон байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан” гэсэн мэдүүлэг /хх 9-н 75-76, 77-78/, иргэний нэхэмжлэгч С.Болортамирын: “...Би хувиараа Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 9-2 тоотод барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулдаг Тамир-Үжин ХХК-ийн захирал юм. 2020 оны 4 дүгээр 03-ны өдөр 40 орчим насны 170 см орчим өндөртэй, дунд зэргийн биетэй, жижиг халимаг үстэй эрэгтэй хүн манай ломбарданд ирж Хайер А3 маркийн цэнхэр өнгийн, дунд зэргийн нөүтбүүкийг 14 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй 100.000 төгрөгөөр тавьсан. Ингээд хугацаа дуусч 1 удаа сунгаад хугацаа нь дөнгөж дуусаад байж байтал цагдаа нар ирээд нөүтбүүкийг хулгайн эд зүйл гээд аваад явсан. 2019 оны 11 сарын үед дээрх эрэгтэй хүн уг нөүтбүүкийг мөн адил 14 хоногийн хугацаатай 100.000 төгрөгөөр тавьж 2-3 удаа сунгаж байгаад авсан... Баттөр гэх хүн 2 удаа нөүтбүүк барьцаанд тавьсан. Өөр эд зүйл тавьж байгаагүй ...Нөүтбүүкийг барьцаалсан 100.000 төгрөг, түүний хүү болох 10.000 төгрөг, нийт 110.000 төгрөгийг дээрх хүнээс нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх 11-н 135-138/, иргэний нэхэмжлэгч Б.Ганзоригийн: “...2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр РЭ86050812 регистрийн дугаартай Энхбатын Баттөр гэдэг хүн манай “Баялаг арвижих ирээдүй” барьцаалан зээлдүүлэх газарт 17 см диаметртэй, ёроолдоо хос морины хээтэй, мөн хүрээгээрээ морины хээтэй, их гарын шинэ цагийн мөнгөн аягийг 160.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Уг аяга нь хулгайн эд зүйл байна гээд 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр цагдаагийн байгууллагаас прокурорын зөвшөөрлөөр хураан авсан тул би уг аяганд зээл өгсөн 160.000 төгрөгийг дээрх Э.Баттөр гэдэг хүнээс нэхэмжилж байгаа юм. Э.Баттөр дээрх мөнгөн аягийг тавьчихаад одоог хүртэл  буцааж авахгүй тогтмол 14 хоногоор сунгуулаад хүүг нь төлөөд яваад байгаа юм. Э.Баттөр нь өөрийн биеэр ирэхгүй ч утсаар холбогдож, дансаар зээлийн хүүгээ шилжүүлээд байгаа...” гэсэн мэдүүлэг /хх 9-н 49-50/, гэрч Б.Будсүрэнгийн: “... Манай гэрээс мөнгөн аяга, хөөрөг, нөөтбүүк, цүнх, бөгж, бугуйвч, эмээлийн хэрэгслүүд зэрэг эд зүйлүүд хулгайд алдагдсан байсан ...8 дугаар сарын 28-ны өдөр 09 цагийн үед гэртээ ирсэн ...” гэсэн мэдүүлэг /хх 9-н 81-82/, гэрч Н.Номин-Эрдэнийн: “...Манай “Тамир Үжин” барьцаалан зээлдүүлэх газарт HAIER маркийн  JB0AZQE0000J0CB32680 сериал дугаартай, рам 4GB, CPU i3 гэсэн үзүүлэлттэй, hard 500GB гэсэн багтаамжтай цэнхэр өнгийн зөөврийн компьютерыг манай барьцаалан зээлдүүлэх газрын эзэн С.Болортамир нь 100.000 төгрөгийн барьцаанд авч, 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс  04 дүгээр сарын 17-ны хооронд 14 хоногийн хугацаанд 10.000 төгрөгийн хүү төлсөн баримт нь энд байна. Хэзээ 100.000 төгрөгийн барьцаанд тавьсан болохыг мэдэхгүй байна. Ямар ч гэсэн РЭ86050812 регистрийн дугаартай Энхбатын Баттөр гэдэг хүн дээр зөөврийн компьютерыг барьцаанд тавьсан талаарх баримт байна ...” гэсэн мэдүүлэг /хх 9-н 83/, гэрч Э.Баттөрийн: “...Би 2019 оны 12 дугаар сарын сүүлээр танил ах М.Г-ас банкны лизингийн мөнгө дутаад утсаар мөнгө гуйхад М.Г- ах “надад мөнгө алга байна харин нэг мөнгөн аяга байна. Тэрийг ирж аваад банкны мөнгөө өг” гэхээр нь Улаанбаатар хотын Чингис зочид буудлын зүүн талд байх М.Г- ахын гэрээс очиж мөнгөн аяга аваад Сансарын шөлөндөө зоогийн газрын хажуу талд байх ломбарданд 160.000 төгрөгөөр тавьсан. ...Харин цэнхэр өнгийн нөөтбүүкийг 2019 оны 12 дугаар сарын эхээр М.Г- ахад гар утас засуулах гэж очиход М.Г- ахын утас засварт цэнхэр, хүрэн өнгийн 2 ширхэг нөүтбүүк байхаар нь би Гантулга ахаас энэ 2 нөүтбүүк эвдэрсэн юм уу гэж асуухад Гантулга ах “ах нь хүнээс авсан, зарах гэж байгаа юм” гэхээр нь би “та нэг нөүтбүүкийг нь зээлээр өгчих” гэхэд Гантулга ах “чи хэзээ мөнгийг нь өгөх юм” гэхээр нь би 2020 оны 02 дугаар сарын орчим өгье гэж хэлээд, цэнхэр өнгийн Хайер маркийн нөүтбүүк авсан. Би  тэр нөүтбүүкийг эхнэртээ авч өгсөн. Тэгээд надад мөнгөний хэрэгцээ гарахаар нь Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 7 буудлын автобусны эцсийн буудал дээр байх нэрийг нь сайн санахгүй байна. Дэлгүүр, цайны газартай хамт байх ломбардад 100.000 төгрөгөөр 2020 оны цагаан сарын дараа тавьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 9-н 54, 84/, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, барьцаалан зээлдүүлэх газрын гэрээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар,

Яллагдагч Ж.Л- нь яллагдагч М.Г-, О.Ү- нарыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэдгийг мэдсээр байж тэднээс хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөн эдлэлийг Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 4.500.000 төгрөгөөр, 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 4.400.000 төгрөгөөр,  2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 6.170.000 төгрөгөөр тус тус худалдан авч, цааш бусдад худалдан борлуулж, ашиглан, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ мэдүүлсэн мэдүүлгүүд, гэрч Б.Батсүхийн: “...камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч М.Г- нь дангаараа үйлдсэн Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутаг дэвсгэрт хохирогч Ө.Ө-ын эд зүйлийг хулгайлсан, мөн хохирогч Ж.М-ын эд зүйлийг хулгайлсан гэмт хэрэг үйлдээгүй гэж, шүүгдэгч О.Ү- нь дангаараа үйлдсэн үйлдэл болох Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутаг дэвсгэрт хохирогч Э.М-ийн эд зүйлийг хулгайлаагүй гэж тус тус мэдүүлсэн, дээрх үйлдлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Шүүгдэгч М.Г-, О.Ү- нарын дээрх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Хохирогч Ө.Ө-ын гэрээс алдагдсан мөнгөн аяга, хохирогч Ж.М-ын гэрээс алдагдсан нөүтбүүк зэрэг нь шүүгдэгч М.Г-д байсан, улмаар иргэний хариуцагч Э.Баттөрд өгч, иргэний хариуцагч нь тухайн эд зүйлсийг ломбарданд тавьсан нь хавтаст хэрэгт авагдсан барьцаалан зээлдүүлэх газрын гэрээ, хохирогч нарын эд зүйлээ таньсан таньж олуулах ажиллагааны тэмдэглэл болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч М.Г- нь дээрх эд зүйлсийг худалдаж авсан гэж мэдүүлж байх боловч худалдаж авсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй мөн нэг аймаг, нэг сумаас хулгайд алдагдсан 2 эд зүйлийг шүүгдэгч М.Г- худалдаж авах боломжгүй бөгөөд түүний мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаар нотлогдохгүй байгаа тул түүний хүсэлтийг хүлээн авч, дээрх 2 хулгайн үйлдлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Мөн шүүгдэгч М.Г- нь хохирогч Үүрийнтуяагийн шүрэн толгойтой хөөрөг, Д.Б-ын оёдлын машин, П-ы усны помп, эмээлийн мөнгөн чимэглэл, Дагвацэрэнгийн 100.000 төгрөг, монетон гинж, кулон, Мөнхбатын шүрэн толгойтой хөөрөг, гуулин данх, мөнгөн ташуур, Мажиграгчаагийн монетон ээмэг зэргийг аваагүй гэж мэдүүлж байх боловч тухайн эд зүйлийг аваагүй гэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, хохирогч нар нь дээрх эд зүйлсийг алдсан талаар мэдүүлсэн, дээрх хохирогч нарын гэрт шүүгдэгч М.Г-, О.Ү- нар нэвтэрч эд зүйлсийг хулгайлсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

 Шүүгдэгч О.Ү- нь дангаараа үйлдсэн үйлдэл болох Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутаг дэвсгэрт хохирогч Э.М-ийн эд зүйлийг хулгайлаагүй гэх боловч Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч Е.Мөнх-Учралын 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 046 дугаартай дүгнэлтээр О.Ү-ын зүүн гарын дунд хурууны дардастай тохирч байна гэсэн дүгнэлт гарсан тул шүүгдэгч О.Ү-ыг хохирогч Э.М-ийн эд зүйлийг хулгайлаагүй гэж үзэх үндэслэлгүй, эд зүйл хулгайлсан нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байх тул шүүгдэгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч М.Г-, О.Ү- нар нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч М.Г-, О.Ү- нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т заасан “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг бүлэглэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглан, их хэмжээний хохирол учруулж” үйлдсэн,

Шүүгдэгч Ж.Л-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан” гэмт хэргүүдийн бүх шинжийг хангасан байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.Г-, О.Ү- нар нь дангаараа буюу бүлэглэж бусдын орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан, шүүгдэгч Ж.Л- нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө буюу хулгайн эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг худалдаж авсан нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгч М.Г-, О.Ү-, Ж.Л- нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Г-, О.Ү- нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй бөгөөд шүүгдэгч М.Г-ас нийт 44.601.179 төгрөг, шүүгдэгч О.Ү-аас нийт 13.766.569 төгрөг гаргуулж доор дурдсан хохирогч нарт олгохоор шийдвэрлэв.

Хохирогч Т.М-д эд зүйлийн үнэлгээгээр нийт 22.173.400 төгрөгийн хохирол учирсан ба үүнээс 18.861.100 төгрөгийн эд зүйлийг буцаан авсан /хх 1-н 195-199/ үлдэгдэл хохирол төлөгдөөгүй тул шүүгдэгч О.Ү-, М.Г- нараас хувь тэнцүүлэн тус бүр 1.656.150 төгрөг гаргуулж хохирогч Т.М-д,  

Хохирогч Н.Ж-д эд зүйлийн үнэлгээгээр 1.023.000 төгрөгийн хохирол учирснаас хохирол нөхөн төлөгдөөгүй тул шүүгдэгч О.Ү-, М.Г- нараас хувь тэнцүүлэн тус бүр 511.500 төгрөг гаргуулж хохирогч Н.Ж-д,

Хохирогч Г.Б-д эд зүйлийн үнэлгээгээр 5.258.800 төгрөгийн хохирол учирснаас хохирол нөхөн төлөгдөөгүй тул шүүгдэгч О.Ү-, М.Г- нараас хувь тэнцүүлэн тус бүр 2.629.400 төгрөг гаргуулж хохирогч Г.Б-д,

Хохирогч Я.Ц-д эд зүйлийн үнэлгээгээр 686.450 төгрөгийн хохирол учирсан хохирол нөхөн төлөгдөөгүй тул шүүгдэгч О.Ү-, М.Г- нараас хувь тэнцүүлэн тус бүр 343.225 төгрөг гаргуулж хохирогч Я.Ц-д,

Хохирогч Б.Ү-д эд зүйлийн үнэлгээгээр 1.600.000 төгрөгийн хохирол учирсан хохирол нөхөн төлөгдөөгүй тул шүүгдэгч О.Ү-, М.Г- нараас хувь тэнцүүлэн тус бүр 800.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Ү-д,

Хохирогч Ц.П-д эд зүйлийн үнэлгээгээр 6.647.000 төгрөгийн хохирол учирснаас 300.000 төгрөгийн хохирол төлөгдсөн үлдэгдэл 6.347.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй тул шүүгдэгч О.Ү-, М.Г- нараас хувь тэнцүүлэн тус бүр 3.173.500 төгрөг гаргуулж хохирогч Ц.П-д,

Хохирогч Ц.Д-д эд зүйлийн үнэлгээгээр 1.626.408 төгрөгийн хохирол учирсан бөгөөд 500.000 төгрөгийн хохирол төлөгдсөн, үлдэгдэл 1.126.408 төгрөгийн хохирол төлөгдөөгүй тул шүүгдэгч О.Ү-, М.Г- нараас хувь тэнцүүлэн тус бүр 563.204 төгрөг гаргуулж хохирогч Ц.Д-д олгох,

Хохирогч Д.М-ад эд зүйлийн үнэлгээгээр 4.830.000 төгрөгийн хохирол учирсан ба хохирол нөхөн төлөгдөөгүй тул шүүгдэгч О.Ү-, М.Г- нараас хувь тэнцүүлэн тус бүр 2.415.000 төгрөг гаргуулж хохирогч Д.М-ад,

Хохирогч Л.М-д 400.000 төгрөгийн хохирол учирсан хохирол төлөгдөөгүй тул шүүгдэгч О.Ү-, М.Г- нараас хувь тэнцүүлэн тус бүр 200.000 төгрөг гаргуулж хохирогч Л.М-д,

Хохирогч Ө.Ө-ад эд зүйлийн үнэлгээгээр нийт 28.403.300 төгрөгийн хохирол учирсан бөгөөд 324.300 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн үлдэгдэл 28.079.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй тул шүүгдэгч М.Г-ас 28.079.000 төгрөг гаргуулж хохирогч Ө.Ө-ад,

            Хохирогч Ж.М-т эд зүйлийн үнэлгээгээр 4.596.200 төгрөгийн хохирол учирсан ба 441.000 төгрөгийн хохирол төлөгдсөн, үлдэгдэл хохирол төлөгдөөгүй тул шүүгдэгч М.Г-ас 4.155.200 төгрөг гаргуулж хохирогч Ж.М-т,

            Хохирогч Э.М-ид эд зүйлийн үнэлгээгээр 1.399.600 төгрөгийн хохирол учирсан хохирол нөхөн төлөгдөөгүй тул шүүгдэгч О.Ү-аас 1.399.600 төгрөг гаргуулж хохирогч Э.М-ид тус тус олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч М.Г- нь хулгайн эд зүйл болох нөүтбүүк, мөнгөн аяга зэргийг иргэний хариуцагч Э.Баттөрд өгсөн тул иргэний хариуцагч Э.Баттөрөөс 260.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Ганзоригт 160.000 төгрөг, С.Болортамирт 100.000 төгрөг тус тус олгох нь зүйтэй.

Хохирогч М.А-д эд зүйлийн үнэлгээгээр 5.000.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд эд зүйлээ буцаан авсан /хх 1-н 200/, Хохирогч Ц.Х-т 9.339.500 төгрөгийн хохирол учирсан бөгөөд 9.000.000 төгрөгийн хохирлыг авсан, үлдэгдэл 339.500 төгрөгийн хохирлыг нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн, хохирогч Ц.И- 9.000.000 төгрөгийн хохирол учирснаас эд зүйлээ буцаан авсан нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, хохирогч М.Ө-т эд зүйлийн үнэлгээгээр 1.054.900 төгрөгийн хохирол учирснаас эд зүйлээ буцаан авсан, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, хохирогч Р.Х-, Г.Ц-, Ж.Б*- нарт хохирол учраагүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ж.Л-гээс бусдаас худалдан авсан эд зүйлүүдийг хураан авсан тул бусдад төлөх төлбөргүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч М.Г-, О.Ү-, Ж.Л- нарыг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.Л- анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч М.Г-, О.Ү- нарт ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Ж.Л-д ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Ү-, М.Г- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар тус бүр 6 жил хорих ял, шүүгдэгч Ж.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил хорих ял тус тус оногдуулах, шүүгдэгч О.Ү-, М.Г- нарын өмгөөлөгч нар ялыг хөнгөрүүлж өгнө үү, шүүгдэгч Ж.Л-гийн өмгөөлөгч нар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаанд тэнсэж өгнө үү” гэсэн ялын санал тус тус гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч М.Г-, О.Ү- нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч нарын хохирлыг барагдуулаагүй, хохирогч нар гомдолтой, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар 4 жил хорих ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Ж.Л-гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Ж.Л-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч Ж.Л-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэсэн тул Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ү-, М.Г- нарт шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, тэдгээрийн урьд цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хир болж бохирлогдсон савхин бээлий 1 хос, цагаан цэнхэр өнгийн бариултай хуучин нарийн бахь 1 ширхэг, улаан өнгийн үүргэвчтэй цүнх 1 ширхэг, соёрхол нэртэй 38 градусын 1.75 литрийн шилтэй архи 1 ширхэг, цэнхэр өнгийн 55 см урттай жоотууны толгой 1 ширхэг, 37.7 см урттай нэг тал нь шөвгөр цагаан өнгийн төмөр 1 ширхэг, Хүрэн шаргал өнгийн автомашины суудлын бүрээс 1 ширхэг, хар өнгийн цүнх 1 ширхэг, 359352/23/668833/1 дугаарын имей кодтой нокиа маркийн хар өнгийн товчлууртай хуучин гар утас /унтраастай/ 1 ширхэг, Green jia mond гэсэн нэртэй 39 размерын арзгар ултай өвлийн хуучин гутал 1 хос, Hyper crip гэсэн нэртэй 265L размерын түрүүтэй хуучин гутал 1 хос, Хүрэн шар өнгийн куртик 1 ширхэг, Дотор талдаа хар гадна талдаа саарал өнгийн юүндэнтэй хир болж бохирлогдсон цамц 1 ширхэг, зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

№1, №2, №3, №4, №5, №6, №7, №8, №9, №10, №11, №12, №13, №14, №15, №16, №17, №18, №19, №20, №21, №22, №23, №24, №25, №26, №27, №28, №29, №30, №31, №32, №33, №34, №35, №36, №39, №47 гэж дугаарласан аяганы гадрыг хуулсан мөнгөлөг цагаан өнгөтэй металууд, хуучны мөнгөн аяганы ёроолыг дангаар нь №48 гэж дугаарласан, Бага гарын цагаан өнгийн металл мэт аяга 1 ширхэг, Хар, бор, саарал өнгийн чулуу мэт хөөрөгний толгой 1 ширхэг, Саарал өнгийн бага гарын толгойгүй чулуу мэт хөөрөг 1 ширхэг, 2020 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн явцад хураан авсан хүрэн өнгийн тагш аяга 27 ширхэг зэргийг хохиролд тооцуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж,

- Хүрэн өнгийн үстэй дотортой 39 размерын цахилгаантай богино түрүүтэй хос гутлыг шүүгдэгч М.Г-д буцаан олгож,

- Шар өнгийн 40 размерын үстэй дотортой пүүзэн хос гутал, цэнхэр өнгийн цагаан канттай ажлын куртик 1 ширхэг, Нимгэн шаргал өнгийн дугуй захтай цамц 1 ширхэг зэргийг шүүгдэгч О.Ү-ад буцаан олгож,

- 10 ширхэг сидийг хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Ү- нь Багануур дүүрэгт, М.Г- нь Багахангай  дүүрэгт оршин суух хаягтай тул тэдгээрт холбогдуулан хохирол гаргуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Сүхбаатар аймгийн прокурорын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 5/20, 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 5/02 тогтоолоор 17-08 УАА улсын дугаартай приус-20 тээврийн хэрэгслийг шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг хүчингүй болгох нь зүйтэй.

Хэрэгт шүүгдэгч М.Г-ас хураагдсан нийт 2.388.100 төгрөг, шүүгдэгч О.Ү-аас хураагдсан 4.465.000 төгрөг нийт 6.853.100 төгрөг Мөрдөн байцаах албаны Төрийн сангийн 100900012405 дугаарын дансанд байгаа тул тухайн хураагдсан мөнгийг хохиролд тооцуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж “....Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан ...нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч М.Г-, О.Ү- нар нь 17-08 УАА улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгсэл ашиглахгүйгээр хөдөө орон нутаг явж хулгайн гэмт хэрэг үйлдэх боломжгүй юм.

Иймд шүүгдэгч М.Г-, О.Ү- нараас хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 17-08 УАА улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгсэл нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгөнд хамаарч байгаа бөгөөд тухайн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч нарын өмчлөлийн эд хөрөнгө биш бөгөөд эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдсон 8.400.000 төгрөгийг шүүгдэгч М.Г-, О.Ү- нараас хувь тэнцүүлэн тус бүр 4.200.000 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ж.Л-д 2.000.000 төгрөгийн барьцаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгов.

Энэ хэрэгт 2030000550090, 2030000570092, 2030000620093, 203000580094, 2030000630095, 2030000600096, 2030000540097, 2030000610098, 2030000890126, 203000940086, 2039000880082, 2039000920083, 20390000890084, 2039000900085, 2039000940086, 2030000310221, 2030003800232 тоот хэргүүдийг нэгтгэсэн,  2030000280219, 2030000290220, 2030000300223, 2030000320224, 2030000330222, 2030000340225 тоот хэргүүдийг тусгаарласан болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2,  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Прокуророос шүүгдэгч О.Ү-, М.Г- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх хэсэг болгон,

- Шүүгдэгч Ж.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч О.Ү-, М.Г- нарыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг бүлэглэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглан, их хэмжээний хохирол учруулж” үйлдсэн гэм буруутайд,

              - шүүгдэгч Ж.Л-г “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар шүүгдэгч О.Ү-, М.Г- нарыг тус тус 4 жил хорих ялаар шийтгэсүгэй.

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Л-г хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

              5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ү-, М.Г- нарт оногдуулсан 4 жил хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

              6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч О.Ү-ын урьд цагдан хоригдсон 396 хоног, шүүгдэгч М.Гантулгын урьд цагдан хоригдсон 419 хоногийг тус тус хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

              7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-ас нийт 44.601.179 төгрөг гаргуулж хохирогч Ө.Ө-ад 28.079.000 төгрөг, Ж.М-т 4.155.200 төгрөг, хохирогч Б.Ү-д 800.000 төгрөг, хохирогч Д.Б-д 75.000 төгрөг, хохирогч Ц.П-д 3.173.500 төгрөг, хохирогч Ц.Д-д 563.204 төгрөг, хохирогч Д.М-ад 2.415.000 төгрөг, хохирогч Л.М-д 200.000 төгрөг, хохирогч Т.М-д 1.656.150 төгрөг, хохирогч Н.Ж-д 511.500 төгрөг, хохирогч Г.Б-д 2.629.400 төгрөг, хохирогч Я.Ц-д 343.225 төгрөг тус тус,

              - Шүүгдэгч О.Ү-аас нийт 13.766.569 төгрөг гаргуулж хохирогч Э.М-ид 1.399.500 төгрөг, хохирогч Б.Ү-д 800.000 төгрөг, хохирогч Д.Баяржаргалд 75.000 төгрөг, хохирогч Ц.П-д 3.173.500 төгрөг, хохирогч Ц.Д-д 563.204 төгрөг, хохирогч Т.М-д 1.656.150 төгрөг, хохирогч Д.М-ад 2.415.000 төгрөг, хохирогч Л.М-д 200.000 төгрөг хохирогч Н.Ж-д 511.500 төгрөг, хохирогч Г.Б-д 2.629.400 төгрөг, хохирогч Я.Ц-д 343.225 төгрөг тус тус,

              - Иргэний хариуцагч Э.Баттөрөөс 260.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Ганзоригт 160.000 төгрөг, С.Болортамирт 100.000 төгрөг тус тус олгосугай.

              8. Энэ хэрэгт 2030000550090, 2030000570092, 2030000620093, 203000580094, 2030000630095, 2030000600096, 2030000540097, 2030000610098, 2030000890126, 203000940086, 2039000880082, 2039000920083, 20390000890084, 2039000900085, 2039000940086, 2030000310221, 2030003800232 тоот хэргүүдийг нэгтгэсэн,  2030000280219, 2030000290220, 2030000300223, 2030000320224, 2030000330222, 2030000340225 тоот хэргүүдийг тусгаарласан болохыг тус тус дурдсугай.

              9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Л- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

              10. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ж.Л-д оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

              11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хир болж бохирлогдсон савхин бээлий 1 хос, цагаан цэнхэр өнгийн бариултай хуучин нарийн бахь 1 ширхэг, улаан өнгийн үүргэвчтэй цүнх 1 ширхэг, соёрхол нэртэй 38 градусын 1.75 литрийн шилтэй архи 1 ширхэг, цэнхэр өнгийн 55 см урттай жоотууны толгой 1 ширхэг, 37.7 см урттай нэг тал нь шөвгөр цагаан өнгийн төмөр 1 ширхэг, Хүрэн шаргал өнгийн автомашины суудлын бүрээс 1 ширхэг, хар өнгийн цүнх 1 ширхэг, 359352/23/668833/1 дугаарын имей кодтой нокиа маркийн хар өнгийн товчлууртай хуучин гар утас /унтраастай/ 1 ширхэг, Green jia mond гэсэн нэртэй 39 размерын арзгар ултай өвлийн хуучин гутал 1 хос, Hyper crip гэсэн нэртэй 265L размерын түрүүтэй хуучин гутал 1 хос, Хүрэн шар өнгийн куртик 1 ширхэг, Дотор талдаа хар гадна талдаа саарал өнгийн юүндэнтэй хир болж бохирлогдсон цамц 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

- Ямар нэгэн угалзгүй, аяганы гадрыг хуулсан мөнгөлөг цагаан өнгөтэй металлыг №1 гэж дугаарласан, Ёроолдоо 2 загас зөрсөн хээтэй, аяганы гадрыг хуулсан мөнгөлөг цагаан өнгөтэй металлыг №2 гэж дугаарласан, Ёроолдоо 2 загас зөрсөн хээтэй, ёроолын хүрээ нь цэцгэн хээтэй, аяганы гадрыг хуулсан мөнгөлөг цагаан өнгөтэй металлыг №3 гэж дугаарласан, Ямар нэгэн хээгүй цулгаа, аяганы гадрыг хуулсан мөнгөлөг цагаан өнгөтэй металлыг №4 гэж дугаарласан, Ёроолдоо хас хээтэй, сорьцын бичиг дээр жин-75 грамм, хэмжээ-999, сорьц-995, үнэ 230.000 гэсэн бичиглэлтэй, аяганы гадрыг хуулсан мөнгөлөг цагаан өнгөтэй металлыг №5 гэж дугаарласан, Ямар нэгэн хээгүй, ёроол нь дотор талдаа ногоон өнгийн зурган хээтэй, сорьцын бичиг дээрх зүйл харагддаггүй, үнэ 230.000 гэсэн бичиглэлтэй, аяганы гадрыг хуулсан мөнгөлөг цагаан өнгөтэй металлыг №6 гэж дугаарласан, Ёроолдоо морины хээтэй, хүрээ нь өлзий хээтэй, өөр ямар нэгэн содон шинж тэмдэггүй, аяганы гадрыг хуулсан мөнгөлөг цагаан өнгөтэй металлыг №7 гэж дугаарласан, Ёроолдоо өлзий хээтэй, өөр ямар нэгэн содон шинж тэмдэггүй, аяганы хуулсан мөнгөлөг цагаан өнгөтэй металлыг №8 гэж дугаарласан, Ёроолдоо 2 загасны хээтэй, өөр ямар нэгэн содон шинж тэмдэггүй, аяганы хуулсан мөнгөлөг цагаан өнгөтэй металлыг №9 гэж дугаарласан, Ёроолдоо эвтэй дөрвөн амьтны хээтэй, хүрээ нь угалзтай, өөр ямар нэгэн содон шинж тэмдэггүй, аяганы гадрыг хуулсан мөнгөлөг цагаан өнгөтэй металлыг №10 гэж дугаарласан, Ёроолдоо ямар нэгэн хээгүй, цулгай, ямар нэгэн содон шинж тэмдэггүй, аяганы гадрыг хуулсан цагаан өнгөтэй металлыг №11 гэж дугаарласан, Ёроолдоо ямар нэгэн хээгүй, цулгай, ямар нэгэн содон шинж тэмдэггүй, аяганы гадрыг хуулсан цагаан өнгөтэй металлыг №12 гэж дугаарласан, Ёроолдоо ямар нэгэн хээгүй, цулгай, ямар нэгэн содон шинж тэмдэггүй, аяганы гадрыг хуулсан цагаан өнгөтэй металлыг №13 гэж дугаарласан, Ёроолдоо луун хээтэй, өөр ямар нэгэн хээ содон шинж тэмдэггүй, аяганы гадрыг хуулсан мөнгөлөг цагаан өнгөтэй металлыг №14 гэж дугаарласан, Ёроолдоо Нацагдоржтой, улаан шигтгээтэй, сорьцны бичиг дээр сорьц-8х, 580.000 гэсэн бичиглэлтэй, өөр ямар нэгэн содон шинж тэмдэггүй, аяганы гадрыг хуулсан цагаан өнгөтэй металлыг №15 гэж дугаарласан, Ёроолдоо ямар нэгэн хээгүй, цулгай, өөр ямар нэгэн содон шинж тэмдэггүй, аяганы гадрыг хуулсан мөнгөлөг цагаан өнгөтэй металлыг №16 гэж дугаарласан, Ёроолдоо морины хээтэй, өөр ямар нэгэн содон шинж тэмдэггүй, аяганы гадрыг хуулсан цагаан өнгөтэй металлыг  №17 гэж дугаарласан, Ёроолдоо морины хээтэй, өөр ямар нэгэн содон шинж тэмдэггүй, аяганы гадрыг хуулсан цагаан өнгөтэй металлыг  №18 гэж дугаарласан, Ёроолдоо ямар нэгэн хээгүй, цулгай, өөр ямар нэгэн содон шинж тэмдэггүй, аяганы гадрыг хуулсан цагаан өнгөтэй металлыг  №19 гэж дугаарласан, Ёроолдоо өлзий хээтэй, өөр ямар нэгэн содон шинж тэмдэггүй, аяганы дотор ёроол нь хар өнгийн дотор талдаа зурмал хээтэй, аяганы гадрыг хуулсан мөнгөлөг цагаан өнгөтэй металлыг №20 гэж дугаарласан, Ёроолдоо ямар нэгэн хээгүй, цулгай, ямар нэгэн содон шинж тэмдэггүй, аяганы гадрыг хуулсан мөнгөлөг цагаан өнгөтэй металлыг №21 гэж дугаарласан, Ёроолдоо ямар нэгэн хээгүй, цулгай, Ёроолдоо морины хээтэй, өөр ямар нэгэн содон шинж тэмдэггүй, аяганы гадрыг хуулсан цагаан өнгөтэй металлыг  №22 гэж дугаарласан, Ёроолдоо эвтэй дөрвөн амьтны хээтэй, хүрээ нь усан хээтэй, өөр ямар нэгэн содон шинж тэмдэггүй, аяганы гадрыг хуулсан цагаан өнгөтэй металлыг №23 гэж дугаарласан, Ёроолдоо ямар нэгэн хээгүй, цулгай, ямар нэгэн содон шинж тэмдэггүй, аяганы гадрыг хуулсан мөнгөлөг цагаан өнгөтэй металлыг №24 гэж дугаарласан, Ёроолдоо Нацагдорж хэрэг шивсэн, бөөрөн талдаа “Хайрт аав ээждээ дурсгав. Хүү Мөнхбатын гэр бүлээс” гэсэн бичиглэлтэй, аяганы доторлогоо нь харагдахгүй талдаа арга билэг хээтэй, аяганы гадрыг хуулсан мөнгөлөг цагаан өнгөтэй металлыг №25 гэж дугаарласан, Ёроолдоо морины хээтэй, сорьцын бичиг дээр морины хээтэй, сорьцын бичиг дээр жин-2, сорьц-7х, үнэ-320.000 гэсэн бичиглэлтэй, өөр ямар нэгэн содон шинж тэмдэггүй, аяганы гадрыг хуулсан мөнгөлөг цагаан өнгөтэй металлыг №26 гэж дугаарласан, Ёроолдоо нуруун дээрээ чандманьтай зааны хээтэй, өөр ямар нэгэн содон шинж тэмдэггүй, аяганы гадрыг хуулсан мөнгөлөг цагаан өнгөтэй металлыг №27 гэж дугаарласан, Ёроолдоо Өлзий хээтэй өөр ямар нэгэн содон шинж тэмдэггүй, аяганы гадрыг хуулсан мөнгөлөг цагаан өнгөтэй металлыг №28 гэж дугаарласан, Ёроолдоо голдоо ногоон шигтгээтэй Нацагдорж хээтэй, хүрээ нь усан хээтэй, өөр ямар нэгэн содон шинж тэмдэггүй, аяганы гадрыг хуулсан мөнгөлөг цагаан өнгөтэй металлыг №29 гэж дугаарласан, Ёроолдоо хос загасны голд өлзий хээтэй, аяганы дотор ёроолд мөн өлзий хээтэй, өөр ямар нэгэн содон шинж тэмдэггүй, аяганы гадрыг хуулсан мөнгөлөг цагаан өнгөтэй металлыг №30 гэж дугаарласан, Ёроолдоо ямар нэгэн хээгүй, цулгай, өөр ямар нэгэн содон шинж тэмдэггүй, аяганы гадрыг хуулсан мөнгөлөг цагаан өнгөтэй металлыг №31 гэж дугаарласан, Ёроолдоо ямар нэгэн хээгүй, цулгай, өөр ямар нэгэн содон шинж тэмдэггүй, аяганы гадрыг хуулсан мөнгөлөг металлыг №32 гэж дугаарласан, Ёроолдоо ямар нэгэн хээгүй, цулгай, хүрээ нь дундаа чандманьтай цэцгэн хээтэй өөр ямар нэгэн содон шинж тэмдэггүй, аяганы гадрыг хуулсан мөнгөлөг цагаан өнгөтэй металлыг №33 гэж дугаарласан, Ёроолдоо Нацагдорж хээтэй, ямар нэгэн бичиглэлгүй, өөр ямар нэгэн содон шинж тэмдэггүй, аяганы гадрыг хуулсан мөнгөлөг цагаан өнгөтэй металлыг №34 гэж дугаарласан, Ёроолдоо эвтэй дөрвөн амьтантай, хүрээндээ усан хээтэй, өөр ямар нэгэн содон шинж тэмдэггүй, аяганы гадрыг хуулсан мөнгөлөг цагаан өнгөтэй металлыг №35 гэж дугаарласан, Ёроолдоо Нацагдорж хээтэй, хүрээ нь усан хээтэй, өөр ямар нэгэн содон шинж тэмдэггүй, аяганы гадрыг хуулсан мөнгөлөг цагаан өнгөтэй металлыг №36 гэж дугаарласан, Мөнгөн бүсний үлдэгдэл үл мэдэгдэх хээтэй жижиг 2 ширхэг цагаан өнгийн металл мэт тоноглолыг №39 гэж дугаарласан, Хар өнгийн утастай гоёлын унжилаг мөнгөлөг саарал өнгийн металлаар хийгдсэн 1 ширхгийг №47 гэж дугаарласан, Хуучны мөнгөн аяганы ёроолыг дангаар нь №48 гэж дугаарласан, Бага гарын цагаан өнгийн металл мэт аяга 1 ширхэг, Хар, бор, саарал өнгийн чулуу мэт хөөрөгний толгой 1 ширхэг, Саарал өнгийн бага гарын толгойгүй чулуу мэт хөөрөг 1 ширхэг, 2020 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн явцад хураан авсан хүрэн өнгийн тагш аяга 27 ширхэг зэргийг хохиролд тооцуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж,

- Хүрэн өнгийн үстэй дотортой 39 размерын цахилгаантай богино түрүүтэй хос гутлыг шүүгдэгч М.Г-д буцаан олгож,

- Шар өнгийн 40 размерын үстэй дотортой пүүзэн хос гутал, цэнхэр өнгийн цагаан канттай ажлын куртик 1 ширхэг, Нимгэн шаргал өнгийн дугуй захтай цамц 1 ширхэг зэргийг шүүгдэгч О.Ү-ад буцаан олгож,

- 10 ширхэг сидийг хэрэгт хадгалсугай.

            12. Шүүгдэгч М.Г-ас хураагдсан нийт 2.388.100 төгрөг, шүүгдэгч О.Ү-аас хураагдсан 4.465.000 төгрөг, нийт 6.853.100 төгрөг Мөрдөн байцаах албаны Төрийн сангийн 100900012405 дугаарын дансанд байгаа тул тухайн хураагдсан мөнгийг хохиролд тооцуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг Мөрдөн байцаах албанд даалгасугай.

            13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэгт битүүмжилсэн 17-08 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг хүчингүй болгож, шүүгдэгч М.Г-, О.Ү- нараас тус бүр 4.200.000 төгрөг гаргуулж Улсын орлогод оруулсугай.

            14. Шүүгдэгч Ж.Л-д урьд авсан 2.000.000 төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

              15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

              16. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Г-, О.Ү- нарт тус тус цагдан хорих, шүүгдэгч Ж.Л-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР

 

   ШҮҮГЧИД                                    А.АЛТАНХУЯГ

                                                        

  М.ДАЛАЙХҮҮ