| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2017/0263/И |
| Дугаар | 240 |
| Огноо | 2017-07-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 240
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******-ний өдөр төрсөн, эмэгтэй, *******, *******, *******, *******, ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:/
Хариуцагч: Налайх дүүргийн *******, тоотод оршин суух, овогт гийн /РД:/-д холбогдуулан
худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 10.610.000 төгрөг гаргуулах тухай хүсэлтийг 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т., нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. тайлбарлахдаа: Нэхэмжлэгч С.******* нь “” ХХК-ийн хувьцааг 25.000.000 төгрөгөөр Б.д худалдах, худалдан авах гэрээ байгуулж худалдсан. Б. бэлнээр 10.000.000 төгрөгийг өгсөн. Үлдэх 15.000.000 төгрөгийг 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр төлж барагдуулахаар тохирсон боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Иймд түүний оршин суугаа хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Шүүх хариуцагч Б.Мөнх-Эрдэнийг дуудахаар Налайх дүүргийн *******, тоот хаягаар зарлан дуудах хуудас илгээхэд тус хорооны засаг даргын тодорхойлолтод “...бүртгэлтэй боловч оршин суудаггүй” гэсэн байна. Иймд хариуцагч Б.Мөнх-Эрдэнийн хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа учир эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.******* хариуцагч Б.д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 10.610.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Мөнх-Эрдэнийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан.
Нэхэмжлэгч С.******* нь Б.Мөнх-Эрдэнийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болохыг нотолж 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн тогтоол, Б.Мөнх-Эрдэнийн гараар бичиж өгсөн баталгаа зэрэг баримтыг өгсөн. /хх-3-7/
Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Б.Мөнх-Эрдэнийн оршин байгаа /оршин суугаа/ газрыг мэдэх боломжгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу эрэн сурвалжлуулах хүсэлт гаргах эрхтэй.
Шүүх хариуцагч Б.Мөнх-Эрдэнийг нэхэмжлэлд дурдсан хаяг /Налайх дүүргийн *******, тоот/-аар зарлан дуудах хуудас илгээхэд Налайх дүүргийн *******ны засаг даргын -ны өдрийн албан бичигт “...Б. Налайх дүүргийн *******, тоотод оршин суух бүртгэлтэй боловч оршин суудаггүй” гэсэн. /хх-19/
Мөн шүүх хариуцагч хариуцагч Б.тэй холбогдон ирсэн нэхэмжлэлийн талаар мэдэгдэх, оршин суугаа /оршин байгаа/ газрыг тодруулах зорилгоор 2017 оны 6 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй байсан.
Иймд шүүх иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Мөнх-Эрдэнийн эрх ашгийг хөндөхгүй байх зорилгоор оршин байгаа газрыг тодруулахаар Налайх дүүргийн бүртгэлийн хэлтэст 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 2/243 тоот албан бичиг явуулахад “...Налайх дүүргийн *******, тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй” гэсэн лавлагаа ирсэн. /хх-*******/
Иймээс нэхэмжлэгч С.******* иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Мөнх-Эрдэнийн оршин суугаа хаяг болон холбогдох бусад мэдээлэл байхгүйгээс шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон байх тул түүнийг эрэн сурвалжилж оршин суугаа газрыг олж тогтоолгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох овогт гийн /РД:/-ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэв.
Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс Б.Мөнх-Эрдэнийн оршин суугаа газрыг олж тогтоомогц нэхэмжлэгч С.*******т мэдэгдэх үүрэгтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******4.710 төгрөгөөс нэхэмжлэлийн шаардлагад ноогдох 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, 114.510 төгрөгийг улсын төсвийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 1*******., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-д зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох овогт гийн /РД:, Налайх дүүргийн *******, тоотод оршин суух бүртгэлтэй/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар Б.Мөнх-Эрдэнийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс Б.Мөнх-Эрдэнийн оршин суугаа газрыг олж тогтоомогц нэхэмжлэгч ******* овогт *******ын ******* /РД:, утас 991*******975/-т мэдэгдэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******4.710 /нэг зуун наян дөрвөн мянга долоон зуун арав/ төгрөгөөс нэхэмжлэлийн шаардлагад ноогдох 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод үлдээж, 114.510 /нэг зуун арван дөрвөн мянга таван зуун арав/ төгрөгийг улсын төсвийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч С.*******т олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС