Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 22

 

          Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

      Гомдол гаргагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.У-ын  дүгнэлттэй,

      Хариуцагч: Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Г.О-д холбогдох,

            Хариуцагч: Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Г.От-ын 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0099714 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдол бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.У, хариуцагч Хариуцагч: Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Г.О ,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.У шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор П.У би Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Г.О зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулсан УБХ-629 дугаартай "Д.О нь иргэний үнэмлэхээ гээсэн" гэх зөрчилд хялбаршуулсан журмаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0099714 дугаартай шийтгэлийн хуудсаар 30000 төгрөгний торгууль оногдуулж шийдвэрлэсэн байна. Дээрх материалыг хянахад иргэн Д.О нь 2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод явж байхдаа иргэний үнэмлэхээ хулгайд алдсан гэж Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлтэндээ дурьдсан байхад Засгийн газрын 2018 оны 12 дугар сарын 26-ны өдрийн 396 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Монгол улсын иргэний үнэмлэхний дүрмийн 2.7.1 дэх хэсэгт заасан "Иргэний үнэмлэхийг цэвэр гамтай эзэмших, хадгалах" гэснийг зөрчсөн гэж Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулж Зөрчлийн тухай хуулийг төсөөтэй хэрэглэсэн нь хууль ёсны зарчимд нийцэхгүй байна.

Иймд Д.О-т Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар арга хэмжээ авсан 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 099714 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон прокурорын дүгнэлт бичив” гэжээ

Прокурор П.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Увс аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор П.У би Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Г.Отгоннямын зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулсан УБХ-629 дугаартай “Д.О нь иргэний үнэмлэхээ гээсэн” гэх зөрчилд хялбаршуулсан журмаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0099714 дугаартай шийтгэлийн хуудсаар 30.000 төгрөгийн торгууль оногдуулж шийдвэрлэсэн байна. Дээрх материалыг хянахад иргэн Д.О нь 2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод явж байхдаа иргэний үнэмлэхээ хулгайд алдсан гэж Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлтдээ дурдсан байхад Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 396 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Монгол улсын иргэний үнэмлэхийн дүрмийн 2.7.1 дэх хэсэгт заасан “Иргэний үнэмлэхийг цэвэр гамтай эзэмших, хадгалах” гэснийг зөрчсөн гэж Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар арга хэмжээ авсан 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 099714 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар Монгол улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг удирдлага болгон дүгнэлт бичсэн. Д.О-ыг иргэний үнэмлэхээ хэзээ хаана гээгдүүлсэн болохыг тогтоогоогүй. Иргэний үнэмлэхээ санаатайгаар биш санамсаргүй байдлаар гадны хүчин зүйлийн нөлөөгөөр алдагдаж байхад Д.О-т “иргэний үнэмлэхээ цэвэр гамтай эзэмших, хадгалах” гэснийг зөрчсөн гэж шийтгэл оногдуулж байгааг буруу гэж үзэж байна. Энэ хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа учир дутагдалтай гэж прокурорын зүгээс үзэж байгаа тул уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Г.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Г.О би 2019 оны 10 дугаар сарын 24-ны өдөр Улаангом сум 1 дүгээр багт оршин суух Д.О-ийн иргэний үнэмлэхээ гээсэн гэх зөрчилд хялбаршуулсан журмаар хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу торгуулийн арга хэмжээ авсан. МУ-ын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 396 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Монгол улсын иргэний үнэмлэхний дүрмийн  2.7.1 дэх хэсэгт заасан "Иргэний үнэмлэхийг цэвэр гамтай эзэмших, хадгалах" гэсэн заалтыг үндэслэн иргэн Д.Отгонбаатарт 30000 төгрөгний торгууль оногдуулсан. Иргэн Д.О нь хүсэлтэндээ иргэний үнэмлэхээ хулгайд алдсан гэх соловч тухайн иргэн эд зүйлсээ хулгайд алдсныг нотлох баримт байхгүй тухайн саримт бичиг буюу иргэний үнэмлэхээ хулгайд алдсныг цагдаагийн газарт -эмдэглүүлсэн талаар нотлож чадахгүй байсан учир МУ-ын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 396 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Монгол улсын иргэний үнэмлэхний дүрмийн 2.7.1 дэх хэсэгт заасан"Иргэний нэмлэхийг цэвэр гамтай эзэмших, хадгалах" гэсэн заалтыг үндэслэн торгуулийн арга хэмжээ авсан болно гэжээ.

Хариуцагч Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Г.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн иргэнээс хүсэлтийг авахдаа “Д.О та яагаад иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн бэ? гэж асуухад Улаанбаатар хотод явж байхдаа хулгайд алдсан” гэж хариулсан. Та иргэний үнэмлэхээ хулгайд алдсан бол цагдаагийн байгууллагад тэмдэглүүлсэн нотлох баримт байна уу? гэхэд тийм зүйл байхгүй гэж хэлсэн. Д.О нь Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлтдээ иргэний үнэмлэхээ хулгайд алдсан гэж бичсэн байсан боловч тухайн хүсэлтийг анзаарахгүйгээр нотлох баримтад хавсаргаад явуулсан байсан. Монгол улсын иргэний үнэмлэхийн дүрмийн 2.7.1 дэх хэсэгт заасан “Иргэний үнэмлэхийг цэвэр гамтай эзэмших, хадгалах” гэсний хадгалах гэсэн заалтыг зөрчсөн гэж Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар арга хэмжээ авч тухайн иргэнийг 30.000 төгрөгөөр торгосон. Иймд Прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

            Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад.

ҮНДЭСЛЭХ нь:

            Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.У Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Г.О-ын 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0099714 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг шүүхэд ирүүлжээ.

            Шүүхээс зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргсан прокурорын тайлбар, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлж дүгнээд Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.У-ын дүгнэлттэй Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Г.Отгоннямын 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0099714 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор нь  дүгнэлтээ дэмжиж, улсын байцаагч Г.О нь иргэн Д.О нь 2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод явж байхдаа иргэний үнэмлэхээ хулгайд алдсан гэж Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлтэндээ дурьдсан байхад шалгаж тогтоогоогүй , Засгийн газрын 2018 оны 12 дугар сарын 26-ны өдрийн 396 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Монгол улсын иргэний үнэмлэхний дүрмийн 2.7.1 дэх хэсэгт заасан "Иргэний үнэмлэхийг цэвэр гамтай эзэмших, хадгалах" гэснийг зөрчсөн гэж Зөрчлийн тухай хуулийг төсөөтэй хэрэглэсэн нь хууль ёсны зарчимд нийцэхгүй байна гэх үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар  тайлбар гаргаж оролцов.

        Хариуцагч хяналтын улсын байцаагчийн зүгээс шүүхэд ирүүлсэн тайлбараа дэмжиж “иргэн Д.О нь иргэний үнэмлэхээ хулгайд алдсан талаар нотлох баримт байхгүй, энэ талаар цагдаагийн байгууллагад хандсан зүйл байхгүй учир Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 30000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан” гэх тайлбар гаргав.

      Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Г.О нь  2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0099714 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн Д.О-ыг  Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 30000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн бол хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр төгрөгөөр торгохоор заажээ.

Монгол Улсын иргэн  Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 396 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Монгол улсын иргэний үнэмлэхийн дүрмийн 2.7.1 дэх хэсэгт зааснаар “Иргэний үнэмлэхийг цэвэр гамтай эзэмших, хадгалах” үүрэгтэй байна.   

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан ба 1.2 дахь хэсэгт “зөрчил үйлдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол” гэсэн байна.

Холбогдогч Д.О нь Иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн үйлдэлээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болох  нь хариуцагч хяналтын улсын байцаагчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, холбогдогчийн иргэний бүртгэлийн байгууллагад гаргасан хүсэлт, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл,  2019 дны 10 дугаар сарын 24-ний өдрийн 30000 төгрөгийн торгууль төлсөн мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байна. 

      Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдал гэх хэсэгт иргэн Д.О Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй учир дахин иргэний үнэмлэхийг олгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан болохыг тэмдэглэсэн байна.

       Иймээс улсын байцаагч Г.О-ыг зөрчлийг хялбашуулсан журмаар шийдвэрлэсэн,   Зөрчлийн тухай хуулийг  төсөөтөй хэрэглэсэн гэж буруутгах үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2, 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт  заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.У-ын  2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 11 дугаартай дүгнэлт бүхий гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд зааснаар прокурорын дүгнэлт бүхий гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.