| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2017/00329/И |
| Дугаар | 307 |
| Огноо | 2017-06-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 307
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, хүсэлт гаргагч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, С.*******ын хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
С.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1967 оны 12-р сарын 16-ны өдөр Завхан аймгийн ******* сумнад төрсөн. Би 50 настай, 4 хүүхэд төрүүлж, өсгөсөн. Би 1985 оны 05-р сард Завхан аймгийн ******* сумын ******* жилийн сургуулийг төгсөөд илгээлт авч, Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн Богдын гол бригадад аав М.*******, ээж С.******* нарын хамт мал маллаж эхэлсэн. Би 1985 оноос аав М.*******н нэрээр тус бригадад цалин хөлсөө тооцуулан ажиллаж байгаад 1986 оноос өөрийн нэрээр цалин хөлсөө тооцуулан авч эхэлсэн. Улмаар Ж.*******тай 1987 онд гэр бүл болон тусдаа гарч, өрх тусгаарлан тус бригаддаа 1991 оны 12-р сарыг дуустал тасралтгүй мал малласан. Миний ажилласан жил 1992 оны 01-р сараас хойшхи нь баталгаажсан тул 1985 оны 06-р сараас 1991 оны 12-р сарыг дуустал хугацаанд мал маллаж байснаа шүүхээр тогтоолгох шаардлагатай байгаа юм. Ийм учраас би Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн Богдын гол бригадад мал маллаж байсан талаараа аймгийн архивын тасгаас лавлагаа авахад зарим онуудын цалин хөлс аав М.*******н нэрээр, зарим онууд нь миний өөрийн нэрээр, зарим онууд нь нөхөр Ж.*******ын нэрээр тус тус гарч, мөн зарим онуудын хөдөлмөрийн хөлсний талаарх лавлагаа олдохгүй байгаа юм.
Иймд намайг 1985 оны 06-р сарын 01-нээс 1991 оны 12-р сарын 31-нийг дуустал Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн Богдын гол бригадад мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч С.******* нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
С.******* 1985 оны 06-р сарын 01-нээс 1991 оны 12-р сарын 31-н хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд мал маллаж байсан болох нь Завхан аймгийн архивын тасгийн 2017 оны 01-р сарын 27-ны өдрийн ******* тоол лавлагаа, 1990 оны 12-р сарын 20-ны өдөр нээлгэж, бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэрээр нотлогдож байна.
Мөн энэ талар мэдүүлсэн гэрч С., Д., Ц. нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна.
Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, хүсэлт гаргагчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрийн үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН
ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар1985 оны 06-р сарын 01-нээс 1991 оны 12-р сарын 31-н хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд мал маллаж байсан болохыг тогтоосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч С.*******ынулсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ