Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 308

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Д.*******ийн хүсэлттэй баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Д.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие ******* овогтой ******* нь 1957 онд Завхан аймгийн ******* суманд төрсөн. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэр дээр миний нэрийг *******гийн ******* гэж бичсэн байгаа юм. Тухайн үеийн хариуцлагагүй хүмүүсийн буруутай алдаанаас болж нэр маань зөрүүтэй болоод байгаа юм. Эцэг, эхээс өгсөн нэр маань ******* гэдэг юм.

Би 1995 оноос 2001 он хүртэл Завхан аймгийн ******* сумын 10-н жилийн 3-р сургуульд слесарь, ******* ХЭАА-д слесариар ажиллаж байсан юм. 2001 оноос 2005 он хүртэл Санхүүгийн хянан шалгах хороо, Аудитын газар жолоочоор ажиллаж байсан юм.

Иймд бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгохоор хүсэлт гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* овогтой ******* нь миний хадам ах юм. Одоо тэтгэвэрт гарах нас нь болоод Нийгмийн даатгалын байгууллагад хандахад нэрийн зөрүүтэй гэсэн үндэслэлээр бичигч баримтын эзэмшигч тогтоолгох тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан юм. Эцэг эхээс өгсөн нэр нь ******* юм байна лээ. Манай ах 1995 оноос 2001 он хүртэл Завхан аймгийн ******* сумын 10-н жилийн 3-р сургуульд слесарь, ******* ХЭАА-д слесараар ажиллаж байсан юм. 2001 оноос 2005 он хүртэл Санхүүгийн хянан шалгах хороо, Аудитын газар жолоочоор ажиллаж байсан юм гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Д.******* нь баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгохоор тус шүүхэд хүсэлт гаргасан байна.

*******гийн ******* анх 1975 онд нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, 1995 онд нээлгэсэн ******* дугаартай нийгмийн даатгалын дэвтрийг нээхдээ түүний нэрийг *******гийн ******* гэж ташаарч бичсэн болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар, хүсэлт болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

*******гийн *******ийн иргэний үнэмлэхний төрсөн он, сар өдөр болон төрсний бүртгэлийн лавлагааны төрсөн он, сар, өдөртэй ******* тоот нийгмийн даатгалын дэвтэр дээрх төрсөн он, сар, өдөр, мөн хөдөлмөрийн дэвтэр дээрх төрсөн он тохирч байх тул нэхэмжлэгчийн дээрх шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үнэн зөв гэж үнэллээ.

Мөн түүнчлэн хүсэлт гаргагчийн тайлбар нь 2005 оны 03-р сарын 14-ний өдөр нээлгэж бичилт хийлгэсэн ******* дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, Завхан аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны цэргийн хэлтэсийн дугаартай цэргийн батлах зэрэгт түүнийг ...*******гийн Ёондонпил... гэж бичсэн зэрэг энэ талаар мэдүүлсэн гэрч Ч., Х., Н., Л. нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдож байх тул *******гийн *******гийн 1975 оны 05-р сарын 25-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 09-р сарын 11-ний өдөр нээлгэж бичилт хийлгэсэн ******* дугаартай нийгмийн даатгалын дэвтэрийн жинхэнэ эзэмшигч нь *******гийн ******* мөн болохыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар*******гийн *******гийн 1975 оны 05-р сарын 25-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 09-р сарын 11-ний өдөр нээлгэсэн ******* дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь овогт *******гийн ******* мөн болохыг тогтоосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ