Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 243

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,******* тоотод байрлах,“*******” ХХК /РД:*******/

Хариуцагч: *******,******* тоотод оршин суух, ******* овогт *******ын /РД:/-д холбогдуулан

худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 7.470.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 19-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., нарийн бичгийн дарга Э.Ихэрбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. тайлбарлахдаа: “*******” ХХК-ийн оруулан ирж, худалдан борлуулдаг “”  хивс цэвэрлэгч машиныг Ц. худалдан авахаар тохиролцож 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Ц. уг барааны үнэ 6.200.000 төгрөгөөс урьдчилгаанд 620.000 төгрөг төлж, үлдэгдэл төлбөрийг 22 сарын дотор сар бүр 250.000 төгрөг төлөх ёстой байсан. Манай компани ямар нэгэн биет байдлын болон эрхийн доголдолгүй бүтээгдэхүүнийг түүнд хүлээлгэн өгсөн. Ц. урьдчилгаа 620.000 төгрөг, 3 удаагийн төлөлт нийт 1.220.000 төгрөг төлсөн. Харин 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн төлөлт хийгээгүй тул түүнтэй уулзаж, утсаар ярьж төлбөрөө төлөхийг сануулахад “төлөх боломжгүй” гэсэн хариу хэлсэн. Ц.той харилцан ойлголцож маргаанаа шийдвэрлэхийг хичээсэн боловч үр дүнд хүрээгүй. Иймд Ц.оос барааны үндсэн төлбөрийн үлдэгдэл 4.980.000 төгрөг, алданги 2.490.000 төгрөг, нийт 7.470.000 төгрөгийг гаргуулахаар шаардаж оршин суугаа хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Шүүх хариуцагч Ц.ыг дуудахаар *******, , тоот хаягаар зарлан дуудах хуудас илгээхэд тус хорооны засаг даргын тодорхойлолтод “...бүртгэлтэй боловч оршин суудаггүй” гэсэн байна. Иймд хариуцагч Ц.ын хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа учир эрэн сурвалжилж өгнө үү гэв.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Төгөлдөр Бьюти Кэйр” ХХК хариуцагч Ц.од холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 7.470.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.ыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан.

Нэхэмжлэгч “*******” ХХК нь Ц.ыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болохыг нотолж 2009 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Ц.той байгуулсан худалдах худалдан авах гэрээний хуулбар,  2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр бэлэн мөнгө тушаасан орлогын баримтын хуулбар, 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр бэлэн мөнгө тушаасан орлогын баримтын хуулбар зэрэг баримтыг өгсөн. /хх-3-7/

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Ц.ын оршин байгаа /оршин суугаа/ газрыг мэдэх боломжгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу эрэн сурвалжлуулах хүсэлт гаргах эрхтэй.

Шүүх хариуцагч Ц.ыг нэхэмжлэлд дурдсан хаяг /*******,******* тоот/-аар зарлан дуудах хуудас илгээхэд *******ны засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн албан бичигт “...Ц. *******,******* тоотод оршин суух бүртгэлтэй боловч оршин суудаггүй” гэсэн. /хх-19/

Мөн шүүх хариуцагч Ц.той холбогдон ирсэн нэхэмжлэлийн талаар мэдэгдэх, оршин суугаа /оршин байгаа/ газрыг тодруулах зорилгоор 2017 оны 6 дугаар сарын 14, 16-ны өдрүүдэд , , дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй байсан.

Иймд шүүх иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.ын эрх ашгийг хөндөхгүй байх зорилгоор оршин байгаа газрыг тодруулахаар Налайх дүүргийн бүртгэлийн хэлтэст 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 2/242 тоот албан бичиг явуулахад “...*******,******* тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй” гэсэн лавлагаа ирсэн. /хх-18/

Иймээс нэхэмжлэгч “*******” ХХК иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.ын оршин суугаа хаяг болон холбогдох бусад мэдээлэл байхгүйгээс шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон байх тул түүнийг эрэн сурвалжилж оршин суугаа газрыг олж тогтоолгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт *******ын /РД:/-ыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэв.

Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс Ц.ын оршин суугаа газрыг олж тогтоомогц нэхэмжлэгч “*******” ХХК-д мэдэгдэх үүрэгтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134.470 төгрөгөөс нэхэмжлэлийн шаардлагад ноогдох 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, 64.270 төгрөгийг улсын төсвийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-д зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт *******ын /РД:, *******,******* тоотод оршин суух бүртгэлтэй/-ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар Ц.ыг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай. 

3. Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс Ц.ын оршин суугаа газрыг олж тогтоомогц нэхэмжлэгч “*******” ХХК /РД:*******, утас 95874142/-д мэдэгдэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134.470 /нэг зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун далан/ төгрөгөөс нэхэмжлэлийн шаардлагад ноогдох 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 64.270 /жаран дөрвөн мянга хоёр зуун далан/ төгрөгийг улсын төсвийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч  “*******” ХХК-нд олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

                              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          З.ТҮВШИНТӨГС