Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/977

 

 

 

 

 

 

       2021         9              23                                       2021/ШЦТ/977

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Н.Улсболд,

шүүгдэгч Г.А...................р, түүний өмгөөлөгч А.Очбадрал (өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн дугаар 2185) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Гарьд овогт Г..............нгийн А...................рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2108 0139 01205 дугаартай 1 хавтаст хэргийг 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Гарьд овогт Г..............нгийн А...................р, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1983 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Загас” авто угаалгын газрыг ажиллуулдаг гэх, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн ................................ суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар .......................

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Г.А...................р нь 2021 оны 06 дугаар сарын 23-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Золт худалдааны төвийн автомашины зогсоолд байрлуулсан байсан .............. Toyota Camry загварын тээврийн хэрэгслийн арын шилэн дээр тавиад мартаж явсан Б.Н................рын эзэмшлийн “I phone” брэндийн “XS max” загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 1.450.000 хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А...................р мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

1. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны PCMF14451108 дугаар хуудаст: “...дуудлага өгсөн огноо: 06/23/21 13:1:27...” гэх баримт (хавтаст хэргийн 03),

2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: “...хэрэг гарсан гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Золт” худалдааны төв...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 06-08),

3. Хохирогч Б.Н................рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Миний бие 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Золт худалдааны төвийн урд талын ...автомашины ил зогсоол дээр өөрийн цагаан өнгийн .............. улсын дугаартай, Toyota Camry маркийн тээврийн хэрэгслээ байрлуулаад ар талын тээшнээс ачаа аваад Хаан буузны хоолны газрын урд талд хүнтэй уулзаад ачаагаа өгч байхдаа гэнэт гар утсаа машиныхаа арын шилэн дээр тавьж мартсанаа санаад машин дээрээ гүйгээд очтол байхгүй болчихсон байсан. Тэгэхээр нь би Хаан буузны хоолны газрын хяналтын камерыг шүүж үзтэл миний машин дээрээс утсыг маань 40 орчим насны, улаан майктай эрэгтэй хүн аваад явж байгаа бичлэг байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16),

2. “...Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний Ц-449 дугаар дүгнэлтэд: “...Iphone Xs Max...” гар утас 1 ширхэг...1.450.000...төгрөг...” гэх дүгнэлт.(хавтаст хэргийн 24-25)

3. Шүүгдэгч Н.А...................рын мөрдөн байцаалтад өгсөн: 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр өөрийн Hyundai Porter маркийн цэнхэр өнгийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Золт” худалдааны төвийн урд талын автомашины туслах замаар 5 шар орохоор түгжрээд явж байтал замын урд талд байрлуулсан байсан Toyota Camry маркийн цагаан өнгийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийн ар талын тээшин дээр I Phone XS Max загварын гар утас байхаар нь аваад буцаад машиндаа суугаад явсан. Гэтэл орой нь нэг цагдаа над руу залгаад гар утсыг буцааж өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 84-85),

4. Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд: “...Г.А...................раас Gold өнгийн “Iphone Xs Max” загварын 3572........0347 IMEI дугаартай гар утас болон өнгөгүй гар утасны гэрийг 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 21 цаг 16 минутад хүлээн авч ...тэмдэглэл үйлдэв...” гэх баримт (хавтаст хэргийн 09),

- Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 10),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 32, 33), эрүүгийн хариуцлага хүлээсэн хүний тэмдэглэл (хавтаст хэргийн 104), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 35,36), хувийн байдлын талаарх баримт (хавтаст хэргийн 34) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.А...................рт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Г.А...................р нь 2021 оны 06 дугаар сарын 23-ний өдөр 13 цагийн орчим, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Золт” худалдааны төвийн автомашины зогсоолд байсан Toyota загварын Camry маркийн, цагаан өнгийн, .............. улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын тээшин дээр мартаж орхисон Б.Н................рын эзэмшлийн Gold өнгийн Iphone Xs Max загварын гар утсыг авсны улмаас 1.450.000 хохирол учруулсан болох нь:

- Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны PCMF14451108 дугаар хуудаст: “...дуудлага өгсөн огноо: 06/23/21 13:01:27...” гэх баримт (хавтаст хэргийн 03),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: “...хэрэг гарсан гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Золт” худалдааны төв...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 06-08),

- Хохирогч Б.Н................рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Миний бие Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Золт худалдааны төвийн урд талын ...автомашины ил зогсоол дээр өөрийн цагаан өнгийн 58-57УАМ улсын дугаартай, Toyota Camry маркийн тээврийн хэрэгслээ байрлуулаад ар талын тээшнээс ачаа аваад Хаан буузны хоолны газрын урд талд хүнтэй уулзаад ачаагаа өгч байхдаа гэнэт гар утсаа машиныхаа арын шилэн дээр тавьж мартсанаа санаад машин дээрээ гүйгээд очтол байхгүй болчихсон байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16),

- “...Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний Ц-449 дугаар дүгнэлтэд: “...Iphone Xs Max...” гар утас 1 ширхэг...1.450.000...төгрөг...” гэх дүгнэлт.(хавтаст хэргийн 24-25)

- Шүүгдэгч Н.А...................рын мөрдөн байцаалтад өгсөн: “...“Золт” худалдааны төвийн урд талын автомашины туслах замаар 5 шар орохоор түгжрээд явж байтал замын урд талд байрлуулсан байсан Toyota Camry маркийн цагаан өнгийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийн ар талын тээшин дээр I Phone XS Max загварын гар утас байхаар нь аваад буцаад машиндаа суугаад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 84-85),

- Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд: “...Г.А...................раас Gold өнгийн Iphone Xs Max загварын 3572........0347 IMEI дугаартай гар утас болон өнгөгүй гар утасны гэрийг 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 21 цаг 16 минутад хүлээн авч ...тэмдэглэл үйлдэв...” гэх баримт (хавтаст хэргийн 09) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Г.А...................р нь шууд санаатай үйлдлээр 1.450.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Ihone Хs Max” маркийн гар утсыг гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Г.А...................рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Н................рт 1.450.000 төгрөгийн хохирол учирсныг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоож түүнд учирсан хохирлыг биет байдлаар буцаан өгсөн (хавтаст хэргийн 10) байна. Иймд шүүгдэгч Г.А...................рыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагч шүүгдэгч Г.А...................рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч манай үйлчлүүлэгчийн зүгээс гэмт хэрэг болон хэргийн зүйлчлэл дээр маргах зүйл байхгүй. Мөн шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй гэмт хэргийн улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, манай үйлчлүүлэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр үйлдэгдсэн байх тул 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд 4.1 дүгээр зүйлд хамаарч байх тул манай үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн;” хүн, хуулийн этгээдэд 2021 оны  Өршөөл үзүүлэх тухай хамаарна гэж,  мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж тус тус хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл шүүгдэгч Г.А...................рын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 06 дугаар сарын 23-ний өдөр 13 цагийн орчим үйлдэгдсэн, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг биет байдлаар буцаан өгч хохирлоо нөхөн төлсөн, түүний үйлдсэн дээрх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т нэрлэн заасан гэмт хэргүүдэд хамаарахгүй байх тул түүнд Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх үндэслэл бүрдсэн байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүн...г Өршөөл үзүүлэх тухай хуулиар... эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлж болно.” гэж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг...яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж тус тус заажээ.

Тиймээс шүүгдэгч Г.А...................рын холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн 2108 0139 01205 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.9, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Гарьд овогт Г..............нгийн А...................рыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А...................рт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

3. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.МӨНХЗУЛ