| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2017/00344/И |
| Дугаар | 309 |
| Огноо | 2017-06-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 309
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, хүсэлт гаргагч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Г.*******ын хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Улаанбаатар хотын ******* *******ны иргэн Г.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 195 онд Завхан аймгийн ******* суманд төрж, 193 оноос эцэг, эхийн хамт ******* сумын ******* нэгдэлд мал маллаж байгаад 195 онд цэргийн албанд явж 198 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд тэр намартаа ******* аймгийн ******* сум дахь трактор комбайны курст суралцаж, 199 оны 6-р сард төгсөж ирээд Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлдээ барилгачнаар орж ажиллаж байгаад 1980 оны 5-р сараас тус нэгдэлд тракторын жолоочоор ажилласан. Улмаар 1985 оны 5-р сараас эхлэн ******* *******д туслах моторчноор орж ажилласан. Энэ ажил маань улирлын чанартай ажил байсан учир улирлын хугацааа дуусахаар намар нь Завхан аймгийн нийтийн аж ахуйн үйлчилгэний газарт халаалтын зуухны машинистаар орж ажилладаг, энэ хугацааны улирлын ажил дуусахаар эргээд ******* *******даа дизельчнээр ажиллаад буцаад Завхан аймгийн орон сууц нийтийн аж ахуйн газарт халаалтын зуухны машинистаар ажилладаг байсан. Ингээд 198 оны 04 сарын 05-нд Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн аймгийн зөвлөлд тракторын жолооны багшаар орж ажиллаж байгаад 1992 оны 11 сарын 10-нд тракторын жолооны багшийн ажлаас чөлөөлөгдөж, автомашины жолооны багшаар мөн тус байгууллагадаа ажилласан. Жолооны багшийн ажлыг 2003 оны 12-р сарын 30-н хүртэл хийсэн. Тус байгууллагад ажилд орсон, ажлаас гарсан, ажлаас өөрчилсөн зэрэг тушаал архивт ирээгүй, олдохгүй байгаа тул ажилласан жилээ шүүхээр тогтоолгох шаардлагатай байна.
Иймд намайг 193 оноос 195 он хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар, 199 оны 06-р сарын 30-наас 1980 оны 05-р сарын 29-н хүртэл мөн тус нэгдэлд барилгачинаар, 1980 оны 05-р сарын 29-нөөс 1985 оны 04-р сарын 2-н хүртэл мөн нэгдэлд тракторын жолоочоор, 1985 оны 05-р сарын 03-наас 1985 оны 09-р сарын 15-н хүртэл *******ийн *******д моторчноор, 1985 оны 09-р сарын 1-ноос 1986 оны 05-р сарын 15-н хүртэл Завхан аймгийн нийтийн аж ахуйн газарт халаалтын зуухны машинистаар, 1986 оны 05-р сарын 01-нээс 1986 оны 09-р сарын 16-н хүртэл *******ийн *******д дизельчнээр, 1986 оны 10-р сарын 01-нээс 198 оны 04-р сарын 05-н хүртэл Завхан аймгийн орон сууцны нийтийн аж ахуйд халаалтын зуухны машинистаар, 198 оны 04-р сарын 05-нд Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн аймгийн зөвлөлд тракторын жолооны багшаар 1992 оны 11-р сарын 10-н хүртэл ажиллаж байгаад, 1992 оны 11-р сарын 10-нд Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн аймгийн зөвлөлд автын жолооны багшаар томилогдон ажиллаж байгаад 2003 оны 12-р сарын 30-нд тус ажлаас чөлөөлөгдсөн юм. Энэ талаар тушаал олдохгүй байгаа учир дээрх хугацаанд ажиллаж байсан болон 1992 оны 11-р сарын 10-нд Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн аймгийн зөвлөлд автын жолооны багшаар томилогдсон тушаал болон 2003 оны 12-р сарын 30-нд тус ажлаас чөлөөлөгдөж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Г.******* нь улсад ажиллаж байсан байдал болон ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн байдлаа тоолгохоор тус шүүхэд хүсэлт гаргажээ.
Г.******* нь 193 оны 01-р сарын 01-нээс 195 оны 05-р сарын 2-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчин, 199 оны 06-р сарын 30-наас 1980 оны 05-р сарын 29-н хүртэл тус нэгдэлд барилгачин, 1980 оны 05-р сарын 29-нөөс 1985 оны 04-р сарын 2-н хүртэл мөн нэгдэлд тракторын жолоочоор, 1985 оны 05-р сарын 03-наас 1985 оны 09-р сарын 15-н хүртэл Монголын үйлдвэрчний эвлэлийн ******* *******д туслах моторчноор, 1985 оны 09-р сарын 1-ноос 1986 оны 05-р сарын 15-н хүртэл Завхан аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт халаалтын уурын зуухны машинистаар, 1986 оны 05-р сарын 01-нээс 1986 оны 09-р сарын 16-н хүртэл Монголын үйлдвэрчний эвлэлийн ******* рашаан сувиалд дизельчнээр, 1986 оны 10-р сарын 01-нээс 198 оны 04-р сарын 05-н хүртэл Завхан аймгийн Орон сууцны нийтийн аж ахуйн газарт халаалтын зуухын машинистаар, 198 оны 04-р сарын 05-наас 1992 оны 11-р сарын 10-н хүртэл Улсын батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Завхан аймгийн зөвлөлд тракторын жолооны багшаар ажиллаж байсан болох нь он, сар, өдөргүй, 33 дугаартай 193 оны 01-р сарын 01-нээс 195 оны 05-р сар хүртэл бичилт хийгдсэн хөдөлмөрийн дэвтэр болон 199 оны 06-р сарын 25-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, аймгийн архивын тасгийн 201 оны 05-р сарын 1-ны өдрийн тоот лавлагаа, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн гишүүний № дугаартай бат илэрхийлэх, Улсын батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Завхан аймгийн зөвлөлийн даргын 198 оны 04-р сарын 04-ний өдрий дугаартай өөр ажилд шилжүүлэх, ажилд томилох, ажил хүлээлцүүлэх тухай тушаал, тракторын жолооны багшийн үнэмлэх, Улын батлах хамгаалахад туслах нийгэмлэгийн гишүүний үнэмлэх зэрэг бичиг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Харин хүсэлт гаргагч Г.******* 1992 оны 11-р сарын 10-нд Улсын батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Завхан аймгийн зөвлөлд авто машины жолооны багшаар ажилд орж, 2003 оны 12-р сарын 30-ны тус ажлаас чөлөөлөгдсөн гэж хүсэлтдээ бичсэн боловч энэ талаарх бичиг баримт байхгүй байна.
Гэвч энэ талаар мэдүүлсэн гэрч Я.ын ...******* 198 онд л анх манай Улсын батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Завхан аймгийн зөвлөлд тракторын жолооын багшаар орж ирж байсан. Сар, өдрийг сайн хэлж мэдэхгүй байна. Худлаа хэлэх юм алга. Тэгээд манай дарга дэд хурандаа гэдэг хүн байгаад *******ыг авах гэж дурлаад л авсан юм. Учир нь ******* радио чимээний курст суралцаад ирсэн тэр утгаар нь цэргийн нууцын мэдээ дамжуулах зорилгоор энэ хүүхдийг авч байсан юм. Тухайн үед надаас асуухаар нь би одоо сайн мэдэхгүй байна их төлөв томоотой сайн хүүхэд шиг л харагдаж байна гэж хэлж байсан. Тэгээд дарга *******ыг ажилд авч байсан даа. ... Тракторын жолооны багшаар ажиллахын хажуугаар радио чимээний багшийн ажлыг давхар хийдэг, автын жолооны багшийн ажлыг хийж байхын хажуугаар няравын ажлыг давхар хийсэн. Няравын ажил автын жолооны багштай давхар байсан. Учир нь ******* 3 жил хийгээд дараа нь би гурван жил хийх жишээтэй юм. Тухайн байгууллага нь бүтэн орон тоо авдаггүй, хагас орон тоон дээр л ажиллуулдаг, цалин гэж 25 төгрөг л өгдөг байсан. 198 оноос 1992 оны үед байна уу тракторын жолооны багшаар ажиллаж байгаад 1992 оноос хойш 2003 он хүртэл автын жолооны багшаар ажилласан. Энэ хугацаанд давхар радио чимээний багш, няравын ажлыг хавсарч хийж байсан. ******* яг миний гарын шавь байгаа юм. 2003 он хүртэл тасралтгүй ажилласан... гэсэн,
гэрч М.гийн ...******* 198 оноос 2003 он хүртэл Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн аймгийн зөвлөлд тракторын жолооны багш, автын багшаар ажиллаж байгаад гарсан даа. Би тухайн үед энэ байгууллагын сахиулыг нь хийдэг байсан. ...Он, сар, өдрийг нарийн сайн мэдэхгүй байна. Манай байгууллага чинь -8 хүнтэй байдаг байсан. Манай нөхөр дээр үеэсээ жолооны багшаар ажиллаж байсан. ******* манай хөгшиний шавь байгаа юм. Тэр утгаар сайн таньж мэднэ. Тэгээд манай ажилчид чинь бүгд ээлж ээлжээр давхар ажил хажуугаар нь хийцгээдэг байсан шүү дээ. Жолооны багшийнхаа хажуугаар няравын ажлыг хийдэг тэр хийсэн ажлыг үнэлж тодорхой хэмжээний цалин өгдөг байсан. Тухайн үед дарга байсан. Дараа , , зэрэг хүмүүс байсан... гэсэн,
гэрч Г.гийн ...******* ах багаасаа мал малласан хүн. 193 оноос 195 он хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд бог мал маллаж байгаад 195 оны 6-р сард цэрэгт яваад 198 онд халагдаж ирээд 198 оны 9 сард ******* рүү сургуульд явсан юм. 199 оны 6 сард сургуулиа төгсч ирээд 199 оны 6 сараас Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд барилгачнаар ажиллаж байгаад 1980 оны 5 сард мэргэжлийнхээ дагуу ажиллана гээд тус нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан. 1985 оны 4 сар хүртэл тракторын жолоочоор ажиллаж байгаад аймаг явсан. Аймагт очоод *******ийн *******д туслах моторчин, дизельчнээр ажиллаж байсан. За би энэ аймагт ажиллаж байсан он, сарыг сайн мэдэхгүй байна. Бас Завхан аймгийн нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт халаалтын зуухны машинист бас хийдэг байсан. Тэгээд хамгийн сүүлд Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн аймгийн зөвлөлд тракторын жолооны багш, автын жолооны багшаар ажиллаж байгаад Улаанбаатар хот явсан юм. ... БХТН аймгийн зөвлөлд тракторын жолооны багш, автын жолооны багшийн ажлыг 2003 он хүртэл хийсэн шиг бодогдоод байна. ... тухайн үед нэгдлийн дарга Хаянхярваа байсан. БХТН-н аймгийн зөвлөлийн дарга , зэрэг хүмүүс байсан... гэсэн мэдүүлгүүд, БХТН-ийн 0 жилийн ойн медалийн үнэмлэх зэргээр *******ын ажиллаж байсан байдал нотлогдож байна гэж үзлээ.
Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН
ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар овогт ийн *******ыг 193 оны 01 дүгээр сарын 01-нээс 195 оны 05 дугаар сарын 2-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчин, 199 оны 06 дугаар сарын 30-наас 1980 оны 05 дугаар сарын 29-н хүртэл тус нэгдэлд барилгачин, 1980 оны 05 дугаар сарын 29-нөөс 1985 оны 04 дүгээр сарын 2-н хүртэл мөн Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд тракторын жолооч, 1985 оны 05 дугаар сарын 03-наас 1985 оны 09 дүгээр сарын 15-н хүртэл Монголын үйлдвэрчний эвлэлийн ******* *******д моторчин, 1985 оны 09 дүгээр сарын 1-ноос 1986 оны 05 дугаар сарын 15-н хүртэл Завхан аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт халаалтын уурын зуухны машинистаар, 1986 оны 05 дугаар сарын 01-нээс 1986 оны 09 дүгээр сарын 16-н хүртэл Монголын үйлдвэрчний эвлэлийн ******* рашаан сувиалд дизельчнээр, 1986 оны 10 дугаар сарын 01-нээс 198 оны 04 дүгээр сарын 05-н хүртэл Завхан аймгийн Орон сууцны нийтийн аж ахуйн газарт халаалтын зуухын машинистаар, 198 оны 04 дүгээр сарын 05-наас 1992 оны 11 дүгээр сарын 10-н хүртэл Улсын батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Завхан аймгийн зөвлөлд тракторын жолооны багшаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар овогт ийн *******ыг 1992 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улсын батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Завхан аймгийн зөвлөлд автын жолооны багшаар ажилд орж, 2003 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Улсын батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Завхан аймгийн зөвлөлийн автын жолооны багшийн ажлаас чөлөөлөгдаж байсан болохыг тогтоосугай.
3. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.2-д зааснаар хүсэлт гаргагч Г.*******ынулсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 0200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
5. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ