| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2017/0254/И |
| Дугаар | 244 |
| Огноо | 2017-07-04 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, Нийгмийн даатгалын багц хуулиар бусад, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 244
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* /РД:*******/
Хариуцагч: *******, ******* тоотод оршин байрлах, “*******” ХХК /РД:*******/-д холбогдуулан
нийгмийн даатгалын шимтгэл 7.510.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х., нарийн бичгийн дарга Э.Ихэрбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******, ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “*******” ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16,17 дугаар зүйлийг зөрчин 2015 оны 01 дүгээр сараас 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 7.510.000 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн авлага үүсгэсэн тул гаргуулахаар шаардаж оршин суугаа хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Шүүх хариуцагч “*******” ХХК-ийн захирал Т.ийг дуудахаар *******, ******* тоот хаягаар зарлан дуудах хуудас илгээхэд тус хорооны засаг даргын тодорхойлолтод “...бүртгэлгүй, оршин суудаггүй” гэсэн байна. Иймд хариуцагч Т. захиралтай “*******” ХХК хаана үйл ажиллагаа явуулж байгаа нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******, Нийгмийн даатгалын хэлтэс хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэл 7.510.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т. захиралтай “*******” ХХК-ийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан.
Нэхэмжлэгч *******, Нийгмийн даатгалын хэлтэс нь “******* ХХК-ийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болохыг нотолж 2015 оны 01 дүгээр сараас 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын заавал даатгах даатгуулагчидын НДШ-ийн авлагын дэлгэрэнгүй бүртгэлийн хуулбар, -ны өдрийн улсын байцаагчийн албан шаардлага, -ны өдрийн “******* ХХК”-ийн нябо М.тэй уулзсан уулзалтын тэмдэглэл зэрэг баримтыг өгсөн. /хх-5-30/
Нэхэмжлэгч *******, Нийгмийн даатгалын хэлтэс хариуцагч Т. захиралтай “*******” ХХК-ийг хаана үйл ажиллагаа явуулж байгааг мэдэх боломжгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу эрэн сурвалжлуулах хүсэлт гаргах эрхтэй.
Шүүх хариуцагч Т. захиралтай “*******” ХХК-ийг нэхэмжлэлд дурдсан хаяг /*******, ******* тоот/-аар дуудахад *******ны засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн албан бичигт “...“*******” ХХК нь *******, ******* тоотод бүртгэлгүй, Т. оршин суудаггүй” гэсэн. /хх-15/
Мөн шүүх “*******” ХХК-ийн захирал Т.тэй холбогдон ирсэн нэхэмжлэлийн талаар мэдэгдэх, үйл ажиллагаа явуулж байгаа газрыг тодруулах зорилгоор 2017 оны 6 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд , дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй байсан.
Иймд шүүх иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т. захиралтай “*******” ХХК-ийн эрх ашгийг хөндөхгүй байх үүднээс оршин байгаа газрыг тодруулахаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Хуулийн этгээдийн бүртгэлийн хэлтэст 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 2/245 тоот албан бичиг явуулахад “...*******, 6 тоотод албан ёсны бүртгэлтэй” гэсэн лавлагаа ирсэн. /хх-21/
Иймээс нэхэмжлэгч *******, Нийгмийн даатгалын хэлтэс иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ын /РД:УЕ/ захиралтай “*******” ХХК /РД:*******, утас: , /-ийн үйл ажиллагаа явуулж байгаа газар болон холбогдох бусад мэдээллийг олж авах боломжгүйгээс шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа нь дээрх баримтаар тогтоогдож байх тул Т. захиралтай “*******” ХХК-ийг эрэн сурвалжилж үйл ажиллагаа явуулж байгаа газрыг олж тогтоолгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ын /РД:УЕ/ захиралтай “*******” ХХК /РД:*******, утас: , /-ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэв.
Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс ын /РД:УЕ/ захиралтай “*******” ХХК /РД:*******, утас: , /-ийн үйл ажиллагаа явуулж байгаа газрыг олж тогтоомогц нэхэмжлэгч *******, Нийгмийн даатгалын хэлтэст мэдэгдэх үүрэгтэй.
Нэхэмжлэгч *******, Нийгмийн даатгалын хэлтэс хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-д зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ын /РД:УЕ/ захиралтай “*******” ХХК /РД:*******, *******, ******* тоотод байрлах бүртгэлтэй/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар ын /РД:УЕ/ захиралтай “*******” ХХК /РД:*******, утас: , /-ийг эрэн сурвалжлах, үйл ажиллагаа явуулж байгаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс ын /РД:УЕ/ захиралтай “*******” ХХК /РД:*******, утас: , /-ийн үйл ажиллагаа явуулж байгаа газрыг олж тогтоомогц нэхэмжлэгч *******, Нийгмийн даатгалын хэлтэс /утас:, , /-т мэдэгдэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3. дахь хэсэгт зааснаар *******, Нийгмийн даатгалын хэлтэс улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС