Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1051

 

  

  2021         10            14                                            2021/ШЦТ/1051

 

 

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

нарийн бичгийн дарга Д.Сүхбат,

шинжээч Ч.Э ,

улсын яллагч Ж.Энхжаргал,

хохирогч Т.Д , М.Т , тэдгээрийн өмгөөлөгч Л.Чинбат,     

шүүгдэгч Б.Н , түүний өмгөөлөгч Д.Мөнхзул, Н.Батболд нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Б.Н ид холбогдох эрүүгийн 2103 00000 0197 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

                       

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Н  нь 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 16 цаг 45 минутын үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг, Товчооны постын баруун замд Тоёото Приус 10 маркийн ХХХ  улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөГ.Д-ийн дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ ... хөГ.Д-ийн аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй … ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Т.Д , М.Т , Н.Т ы эзэмшлийн Subaru-Trieza-NCP 120 маркийн ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэргийг мөргөж Т.Д , М.Т  нарын эрүүл мэндэд тус бүр хүндэвтэр, Н.Т д 955.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.      

                                               

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Н  шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэхгүй” гэв.

 

Хохирогч Т.Д  шүүхийн хэлэлцүүлэгт: “7 дугаар  сарын 10-ны өдөр осол болоод эмнэлэг дээр ээж, эгч нар нь ирсэн байсан. Би Б.Н той мөрдөгчийн гадаа, прокурорын гадаа таарахад би тантай ярихгүй. Өмгөөлөгч авсан гэж хэлсэн. Намайг хохироосон хүнээс би яагаад надтай уулзахгүй байгаа юм бэ гэж асуусан. Б.Н  утсаа авахгүй, холбогдохгүй байсан учраас гэрт нь манай аав, ээж хоёр очсон байгаа. Та нар гэмтээчхээд яаж байна, ийж байна гээд утсаар яриагүй. Би баруун талаа 2 удаа хагалуулсан. Одоо хүртэл хавдар нь буугаагүй байна. Ийм байхад Б.Н  2 өмгөөлөгч авчихсан байна. Б.Н  цуг яваад картаа дараад байсан юм бол байхгүй. Би Ubcab гээд такси үйлчилгээнд өөрийн тээврийн хэрэгслээр явдаг байсан. Өнөөдрийн байдлаар би машинаа зарчихсан байна. Өдөрт дунджаар 7 дугаар сарын 10-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 68 хоног болж байна. Өдрийн 45000 төгрөгөөр ажлын 5 хоногоор бодоход ажилгүй байсан хугацааны цалин 3.060.000 төгрөгийг нэхэмжлэхээс гадна эмчилгээний зардлын зөрүү 590.000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ нь хагалгаанд ороход 3.000.000 гаруй төгрөгийг эрүүл мэндийн даатгалаас гаргасан ба тухайн үед би эрүүл мэндийн даатгалаа төлөөгүй байсан тул нөхөр төлбөр гээд хагалгааны төлбөр, нийт зарлага гарсан нь 1.245.450 төгрөг болсноос 650.000 төгрөгийг данс руу шилжүүлсэн. М  буюу аавын дансаар орсон мөнгө нь М.Т гийнх, харин минийх манай эхнэрийн дансаар орсон ба би 2 удаагийн гүйлгээгээр 655.000 төгрөгийг авсан. 3.060.000 төгрөг дээр 590.450 төгрөгийг нэмж нэхэмжилж байгаа юм. Нийт 3.650.000 төгрөг болж байх бөгөөд нэмж байгаа зардал нь миний хагалгаанд зарцуулсан надаас гарсан мөнгө. Би шүүх хурал дээр зардлын баримт хэрэгтэй гэдгийг мэдээгүй байсан. Мэдээд хагас дутуу баримт цуглуулсан. Нийт 1.245.450 төгрөгийн баримттай зардал гарснаас Б.Н  над руу 2 удаагийн гүйлгээгээр 655.000 төгрөгийг шилжүүлсэн. Үүн дээрээс зөрүү 590.450 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилж байна” гэв.

 

Хохирогч М.Т  шүүхийн хэлэлцүүлэгт: “2021 оны 7 дугаар  сарын 10-ны өдөр ахын хамт явж байгаад мөргүүлсэн. Б.Н  ерөөсөө над руу залгаж байгаагүй. Ээж, эгч нар нь 5, 6 удаа залгуулж байж утсаа авдаг байсан. Би Канад байгууллагад мужаан хийдэг ба 5 хоногийн өмнө ажилдаа орсон. Сарын 1.500.000 төгрөгийн цалинтай байсан. Баримт нь байгаа. Б.Н  намайг хагалгаанд ороход 1.650.000 төгрөг өгсөн. Хувийн эмнэлэгт хагалгаанд орсон. Дансаар Б.Н оос 2.789.800 төгрөгийг авснаас хагалгаанд 1.650.000 төгрөгийг зарцуулсан. 538.000 төгрөгийн зарлага гарсан. Эмчилгээнд 287.000 төгрөгийг зарцуулсан. Нийт баримттай зардал 2.192.500 төгрөгийн зардал гарснаас 825.500 төгрөгийг авсан. Эмчилгээний зардлын хохирлыг авсан. Харин ажилгүй байсан хугацааны цалин буюу 7 дугаар сарын 10-ны өдрөөс 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны хөлс 4.500.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэв.

 

Шинжээч Ч.Э  шүүхийн хэлэлцүүлэгт: “7 дугаар сарын 17-ны өдөр ах, дүү хоёр ирсэн. Би хоёуланд нь өвдөгний имрай зураг авхуулах боломжтой юу гэхэд Мед трамба дээр очсон. М.Т гийн өвдөг нь дээрээ зулгараад, өвдөг нь нугалсан байдалтай тэнийлгэж чадахгүй байсан. Мед трамба нь болохоор нугалсан байсан тул зураг авах боломжгүй гээд зургийг нь авч өгөөгүй гэж хэлсэн. Тэгээд тэнийснийхээ дараа зургаа авхуулаад дараа нь дахиж дүгнэлт гаргуулж болно шүү гээд зөвлөөд явуулсан. М.Т  үзүүлснийхээ дараа 7 дугаар  сарын 20-ны өдөр өвдөгнийхөө имрай шинжилгээг хийлгээд, 7 дугаар сарын 27-ны өдөр ирсэн. 7 дугаар сарын 17-ны өдрийн 11:50 минутад М.Т гийн биед үзлэг хийсэн. Өвдөгний имрай шинжилгээ авхуулж гэж хэлэхэд М.Т  зулгаралтаасаа болоод нугалраад тэнийлгэж болохгүй байгаа. Тэнийсэн үед нь зураг авна. Нугалсан үед зураг авна гэж хэлсэн гэж хэлсэн. Тэгээд биед нь хийсэн үзлэгээр, учирсан гэмтлээр нь дүгнэлт гаргасан. М.Т д хөлөө тэнийсэн үед нь зураг авхуулаарай. Нэмж гэмтэл гарвал тэрэн дээр нь дүгнэлт гаргуулж болно гэж зөвлөсөн. Эхний дүгнэлт 7 дугаар сарын 17-ны өдөр гарсан. Дараагийн дүгнэлт 7 дугаар сарын 27-30-ны хооронд гарсан. Алтанжолоо гээд мөрдөгчийн тогтоолоор имрай шинжилгээний хариуг нэмээд нэмэлт шинжилгээ хийсэн. Нэмэлт тогтоол ирэхдээ шинжээчид тавигдсан асуулт нь Мед трамба эмнэлгийн дүрс оношилгооны шинжилгээгээр өвдөгний дотор жийргэвч мөгөөрсний арын эвэр хавантай, хэвтээ урагдалтай гэсэн гэмтэл нэмж илэрсэн байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн ямар зэрэгт хамаарах вэ гэх асуулт тавигдсан болохоос биш дээрх гэмтэл нь зам тээврийн ослоос үүсэх үү гэх асуулт тавигдаагүй байсан. Зам тээврийн осолд, мөргүүлснээс болж үүсэх боломжтой. Тэгж гэмтсэн хүн 3 хоногийн дотор тэгж гэмтэх боломжгүй. Анх ирэхдээ энэ хүн чөлөөтэй явж чадахааргүй, өвдөгнийх нь гадна тал том хэмжээтэй зулгарчихсан, хөл нь сайн тэнийхгүй, явж чадахгүй байдалтай ирсэн. Над дээр ирснээс хойш 3 хоногийн дараа шинжилгээг хийлгэсэн байсан. Ослын үед үүссэн гэж үзэж байна. Тухайн үед өвдөгний хэсэгтээ гадна гэмтэлтэй, өвдөгний зураг авхуулахад урагдалт, суналт шинж тэмдэг тогтоогдсон. Дотроо гэмтсэн байж магадгүй гэж бодоод тухайн үедээ имрай шинжилгээ хийлгэ зөвлөсөн. Энэ хүн очсон. Нугларсан үед нь зураг авахгүй. Тэнийсэн үед нь зураг авдаг гэж хэлсэн. Дүрс оношилгооны эмч биш учраас сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан зургаа авхуул гэж хэлэхэд тэнийсэн үед нь авна гэж хэлсэн.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

           

            2021 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тухай: “... зам тээврийн осол, хэрэг нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны постын баруун замд S.Trieza маркийн ХХХ улсын дугаартай автомашиныг замын урд зогсож байхад нь ард талд нь 2 явган зорчигч зорчиж мөн зогсож байхад нь баруунаасаа зүүн чиглэлд явж байсан T.Prius 10 маркийн ХХХ  улсын дугаартай автомашины мөр гарсан байв... осол болсон зам нь асфальттай тэгш шулуун хуурай суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй цаг агаар тогтуун эерэг хөдөлгөөнтэй тусгаарласан зурвастай 4 эгнээ хашлагагүй, хайстай байв. 2 автомашины жолооч нараар анх автомашины байсан явган зорчигч нарыг мөргөсөн цэгийг заалгасан. Мөн явган зорчигч нарын унасан цэгийг заалгав. Замын өргөн 7.5м “А” үсгээр 2 автомашины мөргөлдсөн цэг, “1” шоогоор явган зорчигч М.Т гийн мөргөгдсөн цэг, “3” шоогоор М.Т гийн мөргөгдөөд унасан цэг, “2” шоогоор явган зорчигч Т.Д ий анх мөргөгдсөн цэг, “4” шоогоор Т.Д ий мөргөгдөөд унасан цэг В үсгээр үл хөдлөх цэг гэрэлтүүлгийн шонг тус тус тэмдэглэв. “1” шооноос “3” шоо хүртэл 5.3м, 33-07-аар хойд дугуйнаас “3” шоо хүртэл 6.1-н “А” цэгээс замын хойд хэсэгт хүртэл 7.9м, “2” шооноос ... хойд хэсэг хүртэл 7.5м ... тооноос замын хойд хэсэг хүртэл 8.2, 8.3м “2” шооноос “4” шоо хүртэл 2.4м “А” цэгээс ХХХ зүүн хойд шугам хүртэл 2.9м, “2” шооноос “В” цэг хүртэл 8.5х 6.9м байв. ХХХ  баруун урдаас гэрэл урд крыло, урд гуфер зэрэг эвдрэлтэй байв. Жолооч нарын драйгер багажаар шалгахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байв” гэх тэмдэглэл, бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-11 дүгээр хуудас),

           

            Хохирогч М.Т гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төрсөн ах Т.Д ий хамт, түүний автомашинд эхнэр У.Мөнхзулын хамт суугаад Налайх руу явсан. Баянзүрх дүүргийн товчооны замаар явж байгаад ах дэлгүүр орох гээд зогссон... ах машинаасаа буухаар нь би бас хамт дэлгүүр орох гээд буусан. Ах бид хоёр зам дагуух дэлгүүр орох гээд замын урд талд зогсож байтал гэнэт хойд талаас Т.Приус 10 маркийн автомашин ирээд мөргөсөн. Ах бид хоёр замын урд зогсож байсан автомашины ард зогсож байхад уг автомашинтай хавсраад мөргөсөн. Миний зүүн бөгс, нуруу, хөл хэсэг  рүү мөргөсөн. Гомдолтой. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас),

 

            Хохирогч Т.Д ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 16 цагийн орчимд Баянзүрхийн товчооны замаар Налайх руу явж байгаад замын хажуугийн дэлгүүр орох гээд ... замын хажууд зогссон... тухайн үед дүү М.Т  надтай хамт дэлгүүр орох гээд буусан. Хамт замын хажууд зогсож байсан. Тэгсэн баруунаасаа зүүн тийшээ явж байсан Т.Приус 10 маркийн автомашин гэнэт ирээд мөргөсөн. Дүү М.Т  бид хоёр замын урд зогсож байсан жижиг суудлын автомашины ард зогсож байсан ба уг автомашиныг мөн мөргөсөн. Миний баруун зүүн хөл рүү мөргөсөн. М.Т гийн зүүн хөл рүү мөргөсөн. Гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ.”      гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас),

 

            Иргэний нэхэмжлэгч Н.Т ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Баянзүрх дүүргийн Товчооны замын урд талд зам дагуу гар дээрээс худалдаа хийж байсан хүмүүсээс төрийн далбаатай туг авах гээд 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 17 цагийн орчим өөрийн эзэмшлийн S.Trieza маркийн ХХХ улсын дуаартай тээврийн хэрэгсэлтэй замын урд хэсэгт шахаж зогсоод машинаасаа буугаад туг авах гээд байж байтал баруунаасаа зүүн чиглэлд явж байсан Т.Приус 10 маркийн ХХХ  улсын дугаартай автомашин ирж миний автомашины зүүн хойд талын хэсгийг миний машины ард зогсож байсан 2 хүний хамт мөргөсөн. Мөргөсөн автомашины жолооч тухайн үед зүүрмэглээд мөргөчихлөө гэж байсан. Үнэлгээгээр 955.000 төгрөг гарсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-24 дүгээр хуудас),

 

            Гэрч О.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 15 цаг шиг санагдаж байна. Б.Н  Т.Приус 10 маркийн ХХХ  улсын дугаартай автомашин бариад жолоочийн хажуугийн суудалд дээр найз Ууганбаяр, арын суудалд би суугаад явж байтал гэнэт осол болсон. Осол болох үед би баруун талын цонхоор юм хараад явж байсан учраас би ослыг харж чадаагүй.... буугаад харахад замын урд шахаад зогсож байсан автомашины араас мөргөсөн байсан ба мөн уг автомашины ар талд зогсож байсан хоёр залууг мөргөсөн байсан. Мөргүүлсэн хоёр хүн мөргүүлсэн автомашины хажуу талд болон хойд талд зам дээр болон газар хэвтэж байсан. Б.Н  тухайн үед осол юунаас болж гарсан талаар хэлээгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дугаар хуудас),

 

            Гэрч А.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Баянзүрхийн товчоо өнгөрөөд явж байтал хажуугаар нэг хурдтай автомашин зөрөөд өнгөрсөн. Энэ үед Б.Н  зүүрмэглээд баруун гар тийш жолооны хүрдээ дараад замын урд талд зогсож байсан автомашин ... ар талд нь зогсож байсан хоёр залууг мөргөсөн. Б.Н  осол болохын өмнө замдаа бага зэрэг зүүрмэглээд байсан. Осол болох үед яг хэдэн км хурдтай явж байсныг би хараагүй. Нэг их хурдтай яваагүй. Б.Н  урьд шөнө унтаагүй явснаас болж зүүрмэглэж осол гаргасан. Б.Н  автомашин жолоодоод би хажуугийн урд суудал дээр, арын суудалд дээр О.Гүрдавга сууж явсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дугаар хуудас),

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 6394 дүгээр: “...хэсэг газрын үзлэгт: Баруун тохой, өвдөг, зүүн шууны ар дунд хэсгээр олон жижиг, зүүн өвдөгний гадна хэсгээс доош шилбэний дунд хэсэг хүрсэн 29х12 см хэмжээтэй, хүрэн өнгийн тав тогтсон зулгаралттай, шилбэний зулгаралт орчмоор хавдсан, шаргал өнгийн цус хуралттай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй. ДҮГНЭЛТ 1. М.Т гийн биед зүүн өвдөг, шилбэ, баруун тохой, өвдөг, зүүн шууны ар дунд хэсэгт зулгаралт, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 49-50 хуудас),

           

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 598 дугаар: “... 2021-7-20-ны Зүүн өвдөгний үений СРТ-н шинжилгээний хариунд: ... Дотор жийргэвч мөгөөрс арын эвэр хавантай, хэвтээ урагдалтай ... Урд чагтан холбоос ширхгийн дагуу хаван шингэн хурсан. Арын чагтан холбоос хунирсан, суналттай ... өвдөгний үений урд болон арын хэсгийн арьсан доорх зөөлөн эдэд хаван, шингэн ихтэй ... гэжээ. ДҮГНЭЛТ 1. М.Т гийн биед зүүн өвдөгний үений дотор жийргэвч мөгөөрс арын эвэрний урагдал, арын чагтан холбоосны суналт, зүүн өвдөг, шилбэ, баруун тохой, өвдөг, зүүн шууны ар дунд хэсэгт зулгаралт, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. М.Т гийн биед шинээр тогтоогдсон гэмтлүүдээс зүүн өвдөгний үений дотор жийргэвч мөгөөрс арын эвэрний ургадал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан  хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, арын чагтан холбоосны суналт нь 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас)

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 6393 дугаар: “... хэсэг газрын үзлэгт: Баруун тохой, шууны ар дээд хэсгээр 9х8см талбайд, олон жижиг, зүүн өвдөгний доор 3х2см, шилбэний урд дээд хэсэгт 10х7см талбайд зурагдсан, тавхайн дээд хэсэгт 3х2см, 2х2см хэмжээтэй хүрэн өнгийн тав тогтсон зулгаралттай, баруун гуяны доод хэсэг, өвдгөөр хавдсан, гуяны урд ба ар доод хэсэг, өвдөг, тахим шилбэний ар дээд хэсгээр нилэнхүйдээ хөх ягаан өнгийн цус хуралттай, зүүн тавхай хавдсан. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.

2021-07-12-ны Баруун өвдөгний СРТ: ... Урд чагтан холбоос бүх хэсэгт дохионы эрчим өндөрссөн, хавагнасан. Өндөр зэрэглэлийн суналт гэж үзэж байна. Арын чагтан холбоос бага зэргийн суналттай. Дотор коллатериал холбоос проксимал хэсэгтээ бүрэн урагдалтай ... тойгны дотор даруулган холбоос урагдсан, эргэн тойрондоо хаван ихтэй ... Өвдөгний эргэн тойрны гүний өөхөн эдэд мөн урд дотор хэсгийн өнгөц өөхөн эдэд их хэмжээний хавантай ... гэжээ.

Зүүн өвдөгний СТР: ... урд чагтан холбоос дунд хэсгээрээ дохионы эрчим өндөрссөн, суналттай ... Тахимны шөрмөс суналттай, булчинд нь ширхгийн дагуу хавантай гэж үзэж байна ... гэжээ. ДҮГНЭЛТ 1. Т.Д ий биед баруун өвдөгний үений дотор хажуу болон тойгны холбоосны урагдал, хоёр талын өвдөгний үений урд чагтан холбоос, баруун өвдөгний үений ар чагтан холбоос, зүүн өвдөгний үений тахимын шөрмөсний суналт, баруун өвдөгний үе, зүүн тавхайн зөөлөн эдийн няцрал, баруун гуяны доод хэсэг, өвдөг, тахим, шилбэний ар дээд хэсэгт цус хуралт баруун тохой, шууны ар дээд хэсэг, зүүн өвдөгний доор, шилбэний урд дээд хэсэг, тавхайн дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэл, эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас),  

 

2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн техникийн шинжээчийн: “Хариулт-1. Уг автотээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгийн төвийн тоног төхөөрөмжөөр хэмжилт хийж шалгаж үзэхэд: Урд тэнхлэгийн хоёр дугуйн тоормосны хүчний зөрүү, автомашины хурдны хайрцагын ажиллагаа, дуут дохио, тоормосны гэрэл, хойд оврын гэрэл зэрэг нь стандартын шаардлага хангаж байна. Харин хойд тэнхлэгийн хоёр дугуйн тоормосны хүчний зөрүү, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, зогсоолын тоормос, урд салхины шил, баруун урд талын дугуйн хээний гүн, шил арчигч, урд их гэрлийн тусгалын чадал зэрэг нь стандартын шаардлага хангахгүй байна. Хариулт-2. Уг автотээврийн хэрэгсэлийн хойд тэнхлэгийн хоёр дугуйн тоормосны хүчний зөрүү, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, зогсоолын тоормос, урд салхины шил, баруун урд талын дугуйн хээний гүн, шил арчигч, урд их гэрлийн тусгалын чадал зэрэг нь стандартын шаардпага хангахгүй байна.  Хариулт-3. Уг автотээврийн хэрэгсэлийн дээрхи эвдрэл гэмтэлүүд хэзээ яаж үүссэн болохыг техникийн хяналтын үзлэгээр тогтоох боломжгүй юм. Хариулт-4. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат АВ5 тоормосны системтэй ба техникийн хяналтын үзлэгийн төвийн багаж тоног төхөөрөмжийн тусламжтайгаар, инженерийн ур чадварт тулгуурлан шалгаж үзэхэд хойд тэнхлэгийн дугуйн тоормосны хүчний зөрүү стандартын шаардлагыг хангахгүй байсан. Зогсоолын тоормос зогсохгүй байсан. Хариулт 5. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат АВ5 тоормосны системтэй ба автотээврийн хэрэгслийн хурд, цаг агаарын нөхцөл байдал, замын гадаргуу зэргээс хамаараад тоормосны мөр зам дээр үүснэ.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 68-73 дугаар хуудас),

 

2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Мөрдөгчийн: “... ТОГТООХ НЬ 1. Т.Prius маркийн ХХХ  улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Н  нь Монгол Улсын Замын хөГ.Д-ийн дүрмийн 3.7. “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ хөГ.Д-ийн аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ... ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;", мөн дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 2. S.Тгеziа маркийн ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Т  нь Монгол Улсын Замын хөГ.Д-ийн дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. 3. Явган зорчигч Т.Д  нь Монгол Улсын Замын хөГ.Д-ийн дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. 4. Явган зорчигч М.Т  нь Монгол Улсын Замын хөГ.Д-ийн дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. 5. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ, техникийн байдал болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна.” гэх магадалгаа (хавтаст хэргийн 74-75 хуудас)   

 

            Шүүгдэгч Б.Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2021 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 16 цагийн орчимд би хоёр найз болох Ууганбаяр, Гүрдавга нарын хамт Гацуурт орж найзтайгаа уулзах гээд Т.Приус 10 маркийн ХХХ  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Баянзүрхийн товчооны замаар явж байгаад зүүрмэглээд замын урд зогсож байсан автомашин болон автомашины ард зогсож байсан хоёр хүнийг мөргөсөн. 2021 оны 7 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд бүтэн таксинд явсан байсан болохоор нойр дутуу явж байгаад зүүрмэглээд осол гарсан... ээжийн төрсөн дүү Магдайгаас 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Т.Приус 10 маркийн ХХХ  улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1.800.000 төгрөгөөр авсан.  Ах болохоор Өвөрхангай аймгаас хүнээс 3.000.000 төгрөгөөр худалдаж авсан байсан. Нэрээ шилжүүлээгүй байсан. Тэгээд би Магдай ахын худалдаж авсан хүнээс нь шууд өөрийнхөө нэр дээр шилжүүлэх бичиг Өвөрхангай аймгаас хийлгэж аваад нэрээ шилжүүлсэн. Магдай ах машины мөнгийг өгөөд барагдуулсан болохоор шууд миний нэр дээр шилжүүлэх бичиг авч өгсөн юм... хэргийн дараа манайх Нарангийн голын хуучин эцэст байх хашаагаа 4.000.000 төгрөгөөр зараад би Магдай ахад мөнгийг нь төлж барагдуулсан. Хашаа зарсан мөнгөнөөс мөргүүлсэн хоёр хүнд 6.000.000 төгрөг өгсөн... мөнгө шилжүүлсэн баримтыг өгнө. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлыг чадлаараа төлж байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 88-89 дүгээр хуудас),

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас),

АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас),

“Хустын ургац” ХХК-ын тодорхойлолт (хавтаст хэргийн 38 дугаар хуудас),

“Хустын ургац” ХХК-ын улсын бүртгэлийн гэрчилгээ (хавтаст хэргийн 39 дүгээр хуудас)

Нэмэлт шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 56 дугаар хуудас),

Шинжээч томилсон тогтоол (хавтаст хэргийн 60 дугаар хуудас),

            “Кости-Эстимэйт” ХХК-ийн техникийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас),         

            Д.Цэдэнсодномын нэр дээрх Хаан банкин дахь депозит дансны хуулга (хавтаст хэргийн 42-45, 46 дугаар хуудас),

            Ч.М ын нэр дээрх Хаан банкин дахь депозит дансны хуулга (хавтаст хэргийн 104-113 дугаар хуудас),

            М.Т гийн цалингийн тодорхойлолт (хавтаст хэргийн 114 дүгээр хуудас),

            Т.Д ий Ubcab-д байгууллагатай гэрээгээр ажилладаг гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 120 дугаар хуудас),

            Хохиролтой холбоотой баримтууд (хавтаст хэргийн 97-103, 117-119, 148-150 дугаар хуудас)

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

Гэрч С.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Б.Н  нь айлын бага хүүхэд. Дээрээ нэг эгчтэй. Бага насаа Улаанбаатар хот болон Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд өнгөрөөсөн. Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд 9 дүгээр анги төгсөөд сургуулиасаа гарсан. Улаанбаатар хотод 2017 онд орж ирсэн. Одоо эхнэр хүүхэд байхгүй. Эрхэлсэн тодорхой ажилгүй. Аав, ээжийнхээ хамт амьдарч байгаа. Зан байдлын хувьд төлөв даруу, архи, тамхи хэрэглэдэггүй. Найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй. Хүнд тусархуу хүн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дугаар хуудас),

 

Гэрч Д.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Улаанбаатар хотод Б.Н  аав, ээжийн хамт ирээд 2, 3 жил болж байгаа. Б.Н  уг нь тогооч хийж байсан чинь өвчин гараад больсон... зан байдлын хувьд хүүхэд зангаараа, зан ааш нь эвдрээгүй. Аав, ээждээ тусалдаг. Хүний үгнээс гардаггүй хүүхэд юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар хуудас),

 

Жолоочийн лавлагаа, мэдээлэл, техникийн тодорхойлолт, жолоочийн үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 32, 34 дүгээр хуудас),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 33 дугаар хуудас),

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 41 дүгээр хуудас), хохирогчийн Г.Д-ийн ажил эрхлэлтийн байдалтай холбоотой баримт (9 хуудас), шүүгдэгч Б.Н  болон иргэний нэхэмжлэгч Н.Т  нарын төлбөр барагдуулах гэрээ (1 хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч “Шүүгдэгч Б.Н  нь 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 16 цаг 45 минутын үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг, Товчооны постын баруун замд Тоёото Приус 10 маркийн ХХХ  улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөГ.Д-ийн дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ ... хөГ.Д-ийн аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй … ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Т.Д , М.Т , Н.Т ы эзэмшлийн Subaru-Trieza-NCP 120 маркийн ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэргийг мөргөж Т.Д , М.Т  нарын эрүүл мэндэд тус бүр хүндэвтэр, Н.Т д 955.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт болон хэлэлцүүлэгт асуусан асуулт, хариултаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Н  нь 2 хоног дараалаад такси үйлчилгээнд явж нойр дутуу гэдгээ мэдсээр байж хөдөлгөөнд оролцоод яваад үүргэлснээс болж замаас гарсан машин, явган зорчигч нарыг мөргөсөн ба явган зорчигч нарын буруутай үйлдэл байгаагүй, мөн бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсон хэдий ч тухайн осол гарах нөхцөл байдалд нөлөөлөөгүй буюу тухай осол нь аюулгүй байдлыг хангаагүйгээс үүдэлтэй гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь бүрэн дүүрэн нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай. Хохирлыг тооцож үзэхэд баримтын зөрүүтэй нөхцөл байдлаас болж прокурор дээр дуудаж тооцоо нийлээгүй ч, тус тусад нь тооцоо нийлсэн. Жагсаалтын дагуу тооцохоор 4.185.700 төгрөгийг дансаар шилжүүлсэн гэж тайлбарыг яллах дүгнэлтэд үйлдэхэд ирүүлсэн. Харин дансаар шилжүүлсэн, өгсөн авсан гэх байдлыг тооцвол 3.462.400 төгрөгийг бол М , Г.Д-ийн эхнэр Золзаяа нарын данс руу шилжүүлсэн гэж үзэж байна. 655.000 төгрөгийг Г.Д-ийн эхнэр Золзаяагийн данс руу шилжүүлсэн байна. Харин бус 2.807.000 төгрөгийг М  гэх хүний данс руу шилжүүлсэн гэж харагдаж байна. 320.000 төгрөгийг өмгөөлөгч тайлбарлаж чадахгүй байна. Б.Н ийн эх данснаасаа 320.000 төгрөгийн зарлага гарсан гэдэг. Гэтэл хохирогчийн өмгөөлөгчийн хүлээж авсан гэх мэдээллээр 200.000 төгрөг гэж дурдагдсан. Тэгэхээр хүн данснаас 320.000 төгрөгийг авч 200.000 төгрөгийг шилжүүлсэн байх боломжтой. Зарлагын баримтын тухайд 864.750 төгрөгийн 7 ширхэг баримтыг М.Т гийн эмчилгээний зардал гээд нэр, ус нь бичигдсэн байсан ба Дөлгөөнийх 215.000 төгрөг гэсэн. Энэ нь эмчилгээнд зарцуулсан зардал гэж тооцохоор үндэслэл байна. Иймд нийт үнийн дүн төлөгдсөн мэт харагдах байх боловч гарсан зардлыг харвал Налайхад амьдардаг хүмүүс байна. Эмчилгээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд наашаа цаашаа явсан. Бас Т.Д 2 суга таягтай надтай ирж уулзаж байсан. Баримттай, баримтгүй маш их зардал урсаж байгаа. Үргэлж баримт цугларна гэж хэцүү шүү дээ. Гэм хорын хохирол учирсан ойлгомжтой. Хохирогч Г.Д-ийн хувь Ubcub-д такси үйлчилгээ эрхэлж байсан нь баримттай байна. Хэрхэн цалинждаг байснаа бас дурдлаа. Такси үйлчилгээнээс хэдэн төгрөгийн орлого олдог вэ гэдэг нь дансны хуулгаас тодорхой харагдаж байх тул цалин орлогын нэхэмжлэлийг гаргах нь зүйтэй гэж үзэж байна. Харин М.Т гийн хувьд орлогоо нотолж байгаа нь учир дутагдалтай байна. Тодорхой баримт байхгүй байна. М.Т  зөвшөөрвөл иргэний хуулиар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр дор хаяж 1.260.000 төгрөгийг гаргуулах боломжтой гэж үзэж байна. Цаашдаа түүнээс давсан орлогоо нотлоод иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх боломжтой ба хохирогч нарт эрүүл мэндтэй холбоотой зардлаа цаашид нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхийг шийдвэрт тусгаж өгнө үү. Нийт хохирлын хувьд нэгэнт баримтаар яригдах учир зөрүүг нь М.Т  рүү шилжүүлэх байдлаар төлөгдсөн гэж үзэх боломжтой байна. Иргэний нэхэмжлэгчийн хохирлыг гаргуулах нь зүйтэй” гэх дүгнэлтийг гаргасан,

 

Хохирогчийн өмгөөлөгч Г.Чинбат “Шалтгаан нөхцөл ойлгомтой. Нотлох баримтуудаар тогтоогдсон байгаа. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд гэм хорыг хариуцах талаар заасан байдаг. Хохирогч Г.Д-ийн хувьд 2 суга таягтай байсан. Цаашид энэ хүний хэвийн  нөхцөлд орох нь эмчилгээ хийлгэх, гам барих хэрэгтэй байгаа. Ингэсэн нөхцөлд 6 сар болоод таягаа хаяж алхах гишгэх боломжтой болно. Цаашлаад гүйх зэрэгтэй болохын тул 1 жил гам барих хэрэгтэй. Энэ хүнд хор уршиг учраад ар гэрээ тэжээх, ажил хийх боломжгүй болчхоод 7 дугаар сарын 10-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 68 хоногоор өдрийн дунджаар 45.000 төгрөг олдог гэж тооцоогоод, ажлын 5 хоногоор бодоод 360.000 төгрөгийг гаргуулах саналтай байгаа. М.Т гийн хувьд хохирол төлбөр төлөгдсөн гэж үзэж байх шиг байна. Дансны хуулга, эмчилгээний баримтуудаар төлөгдсөн байх боломжтой гэж харагдаж байна. Бензин тосны мөнгө, таяга авсан мөнгө, баримтгүй зардал зэрэг нь байгаа. Хохирол төлөгдсөн гэж үзэх боломжтой боловч хор уршиг арилаагүй. М.Т  барилгын ажилд туслан гүйцэтгэгчээр 1.500.000 төгрөгийн цалинтай ажилд 6 дугаар сард орсон. Таван толгой түлш нь зун ажил зогсчихдог. Зун ажилгүй байхад нь мужаанаар ажиллаж байсан. Тухайн үед ажил нь зогссон учир нийгмийн даатгал төлөгдөөгүй. Хор уршгийг арилгуулах хүсэлттэй байна. 3 сарын ажилгүй байсан хугацааны мөнгө гээд 4.500.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Батболд “Хохирогчийн хувьд хохирол төлбөр барагдуулаагүй гэж ярьж байна. Үүнийг ойлгож байгаа. Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа ойлгож хохирол төлбөрийг барагдуулах тал дээр маш их хүчин чармайлт гаргасан гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа. Тухайлбал байшин зэргээ зарсан. Тэгсэн хэдий ч иргэний нэхэмжлэгчийн хохирлыг бүрэн гүйцэт барагдуулаагүй. Хавтаст хэрэгт авагдсан бодит баримтаар Б.Н  хохирлыг барагдуулсан гэж үзэж байгаа. Ирээдүйн зардлыг харин дараагийн шатанд иргэний журмаар нэхэмжлэх боломжтой болов уу гэж үзэж байна. Өмгөөлөгч нарын хувьд Б.Н  хохирлоо өөрийнхөө хэмжээнд төлж барагдуулсан. Иймд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, хөнгөрүүлэх талын нөхцөл байдлыг харгалзаж үзнэ үү. Өмгөөллийн хөлсний тухайд нийтэд тустай ажлын хүрээнд шүүгдэгчийн саналын хүрээнд хөлсгүй өмгөөлж байгаа” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мөнхзул “Өмгөөлөгч Н.Батболдтой санал нэг байна” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Б.Н  нь 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 16 цаг 45 минутын үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг, Товчооны постын баруун замд Тоёото Приус 10 маркийн ХХХ  улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөГ.Д-ийн дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ ... хөГ.Д-ийн аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй … ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Т.Д , М.Т , Н.Т ы эзэмшлийн Subaru-Trieza-NCP 120 маркийн ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэргийг мөргөж Т.Д , М.Т  нарын эрүүл мэндэд тус бүр хүндэвтэр, Н.Т д 955.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:

2021 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тухай: “... зам тээврийн осол, хэрэг нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны постын баруун замд S.Trieza маркийн ХХХ улсын дугаартай автомашиныг замын урд зогсож байхад нь ард талд нь 2 явган зорчигч зорчиж мөн зогсож байхад нь баруунаасаа зүүн чиглэлд явж байсан T.Prius 10 маркийн ХХХ  улсын дугаартай автомашины мөр гарсан байв... осол болсон зам нь асфальттай тэгш шулуун хуурай суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй цаг агаар тогтуун эерэг хөдөлгөөнтэй тусгаарласан зурвастай 4 эгнээ хашлагагүй, хайстай байв. 2 автомашины жолооч нараар анх автомашины байсан явган зорчигч нарыг мөргөсөн цэгийг заалгасан. Мөн явган зорчигч нарын унасан цэгийг заалгав. Замын өргөн 7.5м “А” үсгээр 2 автомашины мөргөлдсөн цэг, “1” шоогоор явган зорчигч М.Т гийн мөргөгдсөн цэг, “3” шоогоор М.Т гийн мөргөгдөөд унасан цэг, “2” шоогоор явган зорчигч Т.Д ий анх мөргөгдсөн цэг, “4” шоогоор Т.Д ий мөргөгдөөд унасан цэг В үсгээр үл хөдлөх цэг гэрэлтүүлгийн шонг тус тус тэмдэглэв. “1” шооноос “3” шоо хүртэл 5.3м, 33-07-аар хойд дугуйнаас “3” шоо хүртэл 6.1-н “А” цэгээс замын хойд хэсэгт хүртэл 7.9м, “2” шооноос ... хойд хэсэг хүртэл 7.5м ... тооноос замын хойд хэсэг хүртэл 8.2, 8.3м “2” шооноос “4” шоо хүртэл 2.4м “А” цэгээс ХХХ зүүн хойд шугам хүртэл 2.9м, “2” шооноос “В” цэг хүртэл 8.5х 6.9м байв. ХХХ  баруун урдаас гэрэл урд крыло, урд гуфер зэрэг эвдрэлтэй байв. Жолооч нарын драйгер багажаар шалгахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байв” гэх тэмдэглэл, бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-11 дүгээр хуудас),

            Хохирогч М.Т гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төрсөн ах Т.Д ий хамт, түүний автомашинд эхнэр У.Мөнхзулын хамт суугаад Налайх руу явсан. Баянзүрх дүүргийн товчооны замаар явж байгаад ах дэлгүүр орох гээд зогссон... ах машинаасаа буухаар нь би бас хамт дэлгүүр орох гээд буусан. Ах бид хоёр зам дагуух дэлгүүр орох гээд замын урд талд зогсож байтал гэнэт хойд талаас Т.Приус 10 маркийн автомашин ирээд мөргөсөн. Ах бид хоёр замын урд зогсож байсан автомашины ард зогсож байхад уг автомашинтай хавсраад мөргөсөн. Миний зүүн бөгс, нуруу, хөл хэсэг  рүү мөргөсөн. Гомдолтой. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас),

            Хохирогч Т.Д ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 16 цагийн орчимд Баянзүрхийн товчооны замаар Налайх руу явж байгаад замын хажуугийн дэлгүүр орох гээд ... замын хажууд зогссон... тухайн үед дүү М.Т  надтай хамт дэлгүүр орох гээд буусан. Хамт замын хажууд зогсож байсан. Тэгсэн баруунаасаа зүүн тийшээ явж байсан Т.Приус 10 маркийн автомашин гэнэт ирээд мөргөсөн. Дүү М.Т  бид хоёр замын урд зогсож байсан жижиг суудлын автомашины ард зогсож байсан ба уг автомашиныг мөн мөргөсөн. Миний баруун зүүн хөл рүү мөргөсөн. М.Т гийн зүүн хөл рүү мөргөсөн. Гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ.”      гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас),

            Иргэний нэхэмжлэгч Н.Т ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Баянзүрх дүүргийн Товчооны замын урд талд зам дагуу гар дээрээс худалдаа хийж байсан хүмүүсээс төрийн далбаатай туг авах гээд 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 17 цагийн орчим өөрийн эзэмшлийн S.Trieza маркийн ХХХ улсын дуаартай тээврийн хэрэгсэлтэй замын урд хэсэгт шахаж зогсоод машинаасаа буугаад туг авах гээд байж байтал баруунаасаа зүүн чиглэлд явж байсан Т.Приус 10 маркийн ХХХ  улсын дугаартай автомашин ирж миний автомашины зүүн хойд талын хэсгийг миний машины ард зогсож байсан 2 хүний хамт мөргөсөн. Мөргөсөн автомашины жолооч тухайн үед зүүрмэглээд мөргөчихлөө гэж байсан. Үнэлгээгээр 955.000 төгрөг гарсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-24 дүгээр хуудас),

            Гэрч О.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 15 цаг шиг санагдаж байна. Б.Н  Т.Приус 10 маркийн ХХХ  улсын дугаартай автомашин бариад жолоочийн хажуугийн суудалд дээр найз Ууганбаяр, арын суудалд би суугаад явж байтал гэнэт осол болсон. Осол болох үед би баруун талын цонхоор юм хараад явж байсан учраас би ослыг харж чадаагүй.... буугаад харахад замын урд шахаад зогсож байсан автомашины араас мөргөсөн байсан ба мөн уг автомашины ар талд зогсож байсан хоёр залууг мөргөсөн байсан. Мөргүүлсэн хоёр хүн мөргүүлсэн автомашины хажуу талд болон хойд талд зам дээр болон газар хэвтэж байсан. Б.Н  тухайн үед осол юунаас болж гарсан талаар хэлээгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дугаар хуудас),

            Гэрч А.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Баянзүрхийн товчоо өнгөрөөд явж байтал хажуугаар нэг хурдтай автомашин зөрөөд өнгөрсөн. Энэ үед Б.Н  зүүрмэглээд баруун гар тийш жолооны хүрдээ дараад замын урд талд зогсож байсан автомашин ... ар талд нь зогсож байсан хоёр залууг мөргөсөн. Б.Н  осол болохын өмнө замдаа бага зэрэг зүүрмэглээд байсан. Осол болох үед яг хэдэн км хурдтай явж байсныг би хараагүй. Нэг их хурдтай яваагүй. Б.Н  урьд шөнө унтаагүй явснаас болж зүүрмэглэж осол гаргасан. Б.Н  автомашин жолоодоод би хажуугийн урд суудал дээр, арын суудалд дээр О.Гүрдавга сууж явсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дугаар хуудас),

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 6394 дүгээр: “...хэсэг газрын үзлэгт: Баруун тохой, өвдөг, зүүн шууны ар дунд хэсгээр олон жижиг, зүүн өвдөгний гадна хэсгээс доош шилбэний дунд хэсэг хүрсэн 29х12 см хэмжээтэй, хүрэн өнгийн тав тогтсон зулгаралттай, шилбэний зулгаралт орчмоор хавдсан, шаргал өнгийн цус хуралттай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй. ДҮГНЭЛТ 1. М.Т гийн биед зүүн өвдөг, шилбэ, баруун тохой, өвдөг, зүүн шууны ар дунд хэсэгт зулгаралт, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 49-50 хуудас),

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 598 дугаар: “... 2021-7-20-ны Зүүн өвдөгний үений СРТ-н шинжилгээний хариунд: ... Дотор жийргэвч мөгөөрс арын эвэр хавантай, хэвтээ урагдалтай ... Урд чагтан холбоос ширхгийн дагуу хаван шингэн хурсан. Арын чагтан холбоос хунирсан, суналттай ... өвдөгний үений урд болон арын хэсгийн арьсан доорх зөөлөн эдэд хаван, шингэн ихтэй ... гэжээ. ДҮГНЭЛТ 1. М.Т гийн биед зүүн өвдөгний үений дотор жийргэвч мөгөөрс арын эвэрний урагдал, арын чагтан холбоосны суналт, зүүн өвдөг, шилбэ, баруун тохой, өвдөг, зүүн шууны ар дунд хэсэгт зулгаралт, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. М.Т гийн биед шинээр тогтоогдсон гэмтлүүдээс зүүн өвдөгний үений дотор жийргэвч мөгөөрс арын эвэрний ургадал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан  хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, арын чагтан холбоосны суналт нь 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас)

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 6393 дугаар: “... хэсэг газрын үзлэгт: Баруун тохой, шууны ар дээд хэсгээр 9х8см талбайд, олон жижиг, зүүн өвдөгний доор 3х2см, шилбэний урд дээд хэсэгт 10х7см талбайд зурагдсан, тавхайн дээд хэсэгт 3х2см, 2х2см хэмжээтэй хүрэн өнгийн тав тогтсон зулгаралттай, баруун гуяны доод хэсэг, өвдгөөр хавдсан, гуяны урд ба ар доод хэсэг, өвдөг, тахим шилбэний ар дээд хэсгээр нилэнхүйдээ хөх ягаан өнгийн цус хуралттай, зүүн тавхай хавдсан. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.

2021-07-12-ны Баруун өвдөгний СРТ: ... Урд чагтан холбоос бүх хэсэгт дохионы эрчим өндөрссөн, хавагнасан. Өндөр зэрэглэлийн суналт гэж үзэж байна. Арын чагтан холбоос бага зэргийн суналттай. Дотор коллатериал холбоос проксимал хэсэгтээ бүрэн урагдалтай ... тойгны дотор даруулган холбоос урагдсан, эргэн тойрондоо хаван ихтэй ... Өвдөгний эргэн тойрны гүний өөхөн эдэд мөн урд дотор хэсгийн өнгөц өөхөн эдэд их хэмжээний хавантай ... гэжээ.

Зүүн өвдөгний СТР: ... урд чагтан холбоос дунд хэсгээрээ дохионы эрчим өндөрссөн, суналттай ... Тахимны шөрмөс суналттай, булчинд нь ширхгийн дагуу хавантай гэж үзэж байна ... гэжээ. ДҮГНЭЛТ 1. Т.Д ий биед баруун өвдөгний үений дотор хажуу болон тойгны холбоосны урагдал, хоёр талын өвдөгний үений урд чагтан холбоос, баруун өвдөгний үений ар чагтан холбоос, зүүн өвдөгний үений тахимын шөрмөсний суналт, баруун өвдөгний үе, зүүн тавхайн зөөлөн эдийн няцрал, баруун гуяны доод хэсэг, өвдөг, тахим, шилбэний ар дээд хэсэгт цус хуралт баруун тохой, шууны ар дээд хэсэг, зүүн өвдөгний доор, шилбэний урд дээд хэсэг, тавхайн дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэл, эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас)

2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн техникийн шинжээчийн: “Хариулт-1. Уг автотээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгийн төвийн тоног төхөөрөмжөөр хэмжилт хийж шалгаж үзэхэд: Урд тэнхлэгийн хоёр дугуйн тоормосны хүчний зөрүү, автомашины хурдны хайрцагын ажиллагаа, дуут дохио, тоормосны гэрэл, хойд оврын гэрэл зэрэг нь стандартын шаардлага хангаж байна. Харин хойд тэнхлэгийн хоёр дугуйн тоормосны хүчний зөрүү, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, зогсоолын тоормос, урд салхины шил, баруун урд талын дугуйн хээний гүн, шил арчигч, урд их гэрлийн тусгалын чадал зэрэг нь стандартын шаардлага хангахгүй байна. Хариулт-2. Уг автотээврийн хэрэгсэлийн хойд тэнхлэгийн хоёр дугуйн тоормосны хүчний зөрүү, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, зогсоолын тоормос, урд салхины шил, баруун урд талын дугуйн хээний гүн, шил арчигч, урд их гэрлийн тусгалын чадал зэрэг нь стандартын шаардпага хангахгүй байна.  Хариулт-3. Уг автотээврийн хэрэгсэлийн дээрхи эвдрэл гэмтэлүүд хэзээ яаж үүссэн болохыг техникийн хяналтын үзлэгээр тогтоох боломжгүй юм. Хариулт-4. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат АВ5 тоормосны системтэй ба техникийн хяналтын үзлэгийн төвийн багаж тоног төхөөрөмжийн тусламжтайгаар, инженерийн ур чадварт тулгуурлан шалгаж үзэхэд хойд тэнхлэгийн дугуйн тоормосны хүчний зөрүү стандартын шаардлагыг хангахгүй байсан. Зогсоолын тоормос зогсохгүй байсан. Хариулт 5. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат АВ5 тоормосны системтэй ба автотээврийн хэрэгслийн хурд, цаг агаарын нөхцөл байдал, замын гадаргуу зэргээс хамаараад тоормосны мөр зам дээр үүснэ.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 68-73 дугаар хуудас),

2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Мөрдөгчийн: “... ТОГТООХ НЬ 1. Т.Prius маркийн ХХХ  улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Н  нь Монгол Улсын Замын хөГ.Д-ийн дүрмийн 3.7. “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ хөГ.Д-ийн аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ... ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;", мөн дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 2. S.Тгеziа маркийн ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Т  нь Монгол Улсын Замын хөГ.Д-ийн дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. 3. Явган зорчигч Т.Д  нь Монгол Улсын Замын хөГ.Д-ийн дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. 4. Явган зорчигч М.Т  нь Монгол Улсын Замын хөГ.Д-ийн дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. 5. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ, техникийн байдал болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна.” гэх магадалгаа (хавтаст хэргийн 74-75 хуудас)  

            Шүүгдэгч Б.Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2021 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 16 цагийн орчимд би хоёр найз болох Ууганбаяр, Гүрдавга нарын хамт Гацуурт орж найзтайгаа уулзах гээд Т.Приус 10 маркийн ХХХ  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Баянзүрхийн товчооны замаар явж байгаад зүүрмэглээд замын урд зогсож байсан автомашин болон автомашины ард зогсож байсан хоёр хүнийг мөргөсөн. 2021 оны 7 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд бүтэн таксинд явсан байсан болохоор нойр дутуу явж байгаад зүүрмэглээд осол гарсан... ээжийн төрсөн дүү Магдайгаас 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Т.Приус 10 маркийн ХХХ  улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1.800.000 төгрөгөөр авсан.  Ах болохоор Өвөрхангай аймгаас хүнээс 3.000.000 төгрөгөөр худалдаж авсан байсан. Нэрээ шилжүүлээгүй байсан. Тэгээд би Магдай ахын худалдаж авсан хүнээс нь шууд өөрийнхөө нэр дээр шилжүүлэх бичиг Өвөрхангай аймгаас хийлгэж аваад нэрээ шилжүүлсэн. Магдай ах машины мөнгийг өгөөд барагдуулсан болохоор шууд миний нэр дээр шилжүүлэх бичиг авч өгсөн юм... хэргийн дараа манайх Нарангийн голын хуучин эцэст байх хашаагаа 4.000.000 төгрөгөөр зараад би Магдай ахад мөнгийг нь төлж барагдуулсан. Хашаа зарсан мөнгөнөөс мөргүүлсэн хоёр хүнд 6.000.000 төгрөг өгсөн... мөнгө шилжүүлсэн баримтыг өгнө. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлыг чадлаараа төлж байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 88-89 дүгээр хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас),

“Хустын ургац” ХХК-ын тодорхойлолт (хавтаст хэргийн 38 дугаар хуудас),

“Хустын ургац” ХХК-ын улсын бүртгэлийн гэрчилгээ (хавтаст хэргийн 39 дүгээр хуудас)

            “Кости-Эстимэйт” ХХК-ийн техникийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Автотээврийн хэрэгслийн хөГ.Д-ийн аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хуульчилсан ба мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөГ.Д-ийн  аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг зааж өгчээ.

 

Автотээврийн хэрэгслийн хөГ.Д-ийн аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн хөГ.Д-ийн аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн болгоомжгүй болон холимог хэлбэрээр халддаг, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байдаг.

 

Шүүгдэгч Б.Н  нь Тоёото Приус 10 маркийн ХХХ  улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөГ.Д-ийн дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ ... хөГ.Д-ийн аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй … ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хохирогч М.Т д Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 598 дугаар дүгнэлтээр “...зүүн өвдөгний үений дотор жийргэвч мөгөөрс арын эвэрний ургадал...” гэмтэл, хохирогч Г.Дөлгөөнд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 6393 дугаар дүгнэлтээр “баруун өвдөгний үений дотор хажуу болон тойгны холбоосны урагдал, хоёр талын өвдөгний үений урд чагтан холбоос, баруун өвдөгний үений ар чагтан холбоос, зүүн өвдөгний үений тахимын шөрмөсний суналт, баруун өвдөгний үе, зүүн тавхайн зөөлөн эдийн няцрал, баруун гуяны доод хэсэг, өвдөг, тахим, шилбэний ар дээд хэсэгт цус хуралт баруун тохой, шууны ар дээд хэсэг, зүүн өвдөгний доор, шилбэний урд дээд хэсэг, тавхайн дээд хэсэгт зулгаралт” гэмтэл тус тус тогтоогдсон ба дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байх тул хохирогч нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

            Шүүгдэгч Б.Н  нь хөГ.Д-ийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монголын Замын хөГ.Д-ийн дүрмийн 3.7, 12.3-д заасныг зөрчсөн идэвхтэй үйлдэл хийж, энэхүү үйлдлийн улмаас хохирогч М.Т , Г.Т.Д нарын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл буюу хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл, хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч Б.Н ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөГ.Д-ийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заажээ.

 

Хохирогч М.Т  нь нийт 2.190.800 төгрөгийн, хохирогч Г.Т.Д нь нийт 786.405 төгрөгийн зардлын баримтуудыг тус тус хэрэгт хавсаргуулсан байх ба нэхэмжилж буй үнийн дүнгээс эмчилгээтэй холбоотой зардлын баримтуудыг үндэслэж шүүгдэгч Б.Н оос 1.863.000 төгрөгийг гаргуулан хохирогч М.Т д, 630.155 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Дөлгөөнд олгох нь зүйтэй байх боловч шүүгдэгч Б.Н оос хохирогч Г.Т.Д 655.000 төгрөг, М.Т  2.789.800 төгрөгийг тус тус эмчилгээний зардалд авсан талаар мэдүүлж байх тул шүүгдэгч Б.Н ийг хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Мөн хохирогч М.Т , Г.Т.Д нар ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

 

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүхэд шинээр гаргаж өгсөн “Төлбөр барагдуулах тухай” баримтад иргэний нэхэмжлэгч Н.Т  нь 150.000 төгрөгийг авсан гэсэн байх тул шүүгдэгч Б.Н оос 805.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Н.Т д олгохоор шийдвэрлэв.

           

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагч “Шүүгдэгч Б.Н ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тус зүйл, хэсэгт заагдсан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хэлье. Шүүгдэгч Б.Н  нь уг гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн. Анх удаа тохиолдлын шинжтэй хөнгөн гэмт хэрэг үйлдсэн. Баримтын хүрээнд хохирлыг төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Харин шүүгдэгч Б.Н  нь гэмшиж байгаа байдал шүүх хуралдааны явцад харагдахгүй байна гэж дүгнэж байна. Хохирогч нар Б.Н  бид нартай ямар нэг байдлаар холбоо бариагүй гэхэд уучлалт гуйж байгаа илэрхийлэл байхгүй байна. Эдгээр нөхцөл байдал, хохирогч нарын гомдол барагдаагүй. Цаашид төлөх төлбөртэй, Б.Н ийн өмгөөлөгч нарын шавхаад хохирол төлсөн гэх, мөн эрхэлсэн ажил төрөлгүй зэргийг харгалзаад гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх саналыг шүүхэд гаргаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй. Шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болмогц Б.Н ийн жолооны үнэмлэхийг эргүүлэн олгох саналтай. Эрх хасах ялын тухайд жолоочийн ур чадвараас биш ажил, амралтын цагаа тооцоолоогүй учраас осол гарсан гэж дүгнэж байгаа учраас эрх хасах ял оногдуулах шаардлагагүй гэж үзсэн.” гэх саналыг,

 

Хохирогчийн өмгөөлөгч Б.Чинбат “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэмэлт ялын санал байхгүй болохоор хэлэх зүйл алга. Тэрнээс биш шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодох, эрх, үүргээ ухамсарлаад дүрмээ бариад явна гэдэг эргэлзээ төрж байна. Яагаад гэхээр урьд өдөр нь шөнийн 4 цагт таны тээврийн хэрэгс зөрчилтэй байна гээд торгуулийн арга хэмжээ авахад энэ хүн ухамсарлаад засуулах, хөдөлгөөнд оролцохгүй байх эрх үүргийг нь зааж өгсөөр байтал хөдөлгөөнд оролцоод ийм зүйл болсон. Тэгэхээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах саналтай” гэх дүгнэлтийг

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мөнхзул “Шүүгдэгч гэм буруу дээр маргаагүй. Өмгөөлөгч нар нь Өмгөөллийн тухай хуульд зааснаар мэргэжлийн үйл ажиллагаа гүйцэтгэсэн. Нэмэлт ял дээр улсын яллагчтай санал нэг байна. Б.Н  бие эрүүл ажил хийх боломжтой. Шүүх хурлын дараа ажилд орно гэж ярьсан. Иймд торгох ял шийтгэж өгнө үү” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Батболд “Д.Мөнхзултай нэг саналтай байна” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

            Хохирогч Г.Т.Д “Хөлөө ийм болгуулсан байхад намайг ийм болгосон хүн ийм ял авна гэх нь эвгүй сонсогддог юм байна. Хэрвээ та нар надтай ижилхэн болбол, хагалгаанд орох, 00 өрөөнд ороод бие засахад хүртэл хэцүү байдаг юм. Тэгэхэд ийм ял оногдуулаад байгаа нь харамсалтай байна” гэв.

 

            Хохирогч М.Т  “Миний эхнэр, манай ахын эхнэр жирэмсэн. Би түрээсийн байранд амьдардаг. Харамсалтай байна” гэв.

           

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “… учруулсан хохирлыг төлсөн” зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч Б.Н ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч нарын эрүүгийн хариуцлагын талаарх санал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 500 цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилтод нийцнэ гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Н ид оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Н ид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Н ийн B ангиллын 0  дугаар жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

                                   

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Н  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Б.Н ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч  Б.Н ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөГ.Д-ийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Шүүгдэгч Б.Н ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 500 цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Н ид оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Н ид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Н оос 805.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Н.Т д олгосугай.

                               

6. Хохирогч М.Т , Г.Т.Д нар нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Н  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч М.Т , Г.Т.Д нарт энэ тогтоолоор төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Н ийн B ангиллын 0  дугаар жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Н ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                        М.ТҮМЭННАСТ