| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2017/0252/И |
| Дугаар | 245 |
| Огноо | 2017-07-04 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 245
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* /РД:*******/
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Насанбат захиралтай “*******” ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг *******-ний өдөр хүлээн авч, *******-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******, нарийн бичгийн дарга Э.Ихэрбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******, ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “*******” ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16,17 дугаар зүйлийг зөрчин 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд 932.211 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн авлага үүсгэсэн. Уг авлагыг барагдуулахыг шаардаж компанийн хаягаар очиход “*******” ХХК нь Налайх дүүргийн 7 дугаар хороонд үйл ажиллагаагаа явуулахаа больсон байсан. Одоо тус компани хаана үйл ажиллагаа явуулж байгаа нь тодорхойгүй тул С.Насанбат захиралтай “*******” ХХК-ийг эрэн сурвалжилж хаягийг тогтоолгож өгнө үү гэв.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******, Нийгмийн даатгалын хэлтэс иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Насанбат захиралтай “*******” ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч *******, Нийгмийн даатгалын хэлтэс нь “*******” ХХК-ийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, оршин суугаа /оршин байгаа/ газар тодорхойгүй байгааг нотолж 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын заавал даатгах даатгуулагчидын НДШ-ийн авлагын дэлгэрэнгүй бүртгэлийн хуулбар, 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Төрийн банканд явуулсан мэдэгдэл зэрэг баримтыг өгсөн. /хх-5-30/
Нэхэмжлэгч *******, Нийгмийн даатгалын хэлтэс С.Насанбат захиралтай “*******” ХХК-ийг хаана үйл ажиллагаа явуулж байгааг мэдэх боломжгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу эрэн сурвалжлуулах хүсэлт гаргах эрхтэй.
Шүүх иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Насанбат захиралтай “*******” ХХК-ийн эрх ашгийг хөндөхгүй байх үүднээс оршин байгаа газрыг тодруулахаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Хуулийн этгээдийн бүртгэлийн хэлтэст 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 2/246 тоот албан бичиг явуулахад “...Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 2А-17 тоотод албан ёсны бүртгэлтэй” гэсэн лавлагаа ирсэн. /хх-21/
Харин Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн албан бичигт “...“*******” ХХК нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 2А-17 тоотод бүртгэлгүй, С.Насанбат оршин суудаггүй” гэсэн. /хх-15/
Мөн шүүх “*******” ХХК-ийн захирал С.Насанбаттай холбогдон ирсэн нэхэмжлэлийн талаар мэдэгдэх, үйл ажиллагаа явуулж байгаа газрыг тодруулах зорилгоор *******, 21-ний өдрүүдэд 94958080 дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй байсан.
Иймд нэхэмжлэгч *******, Нийгмийн даатгалын хэлтэс нь Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Сандагийн Насанбат /РД:РХ63112718/ захиралтай “*******” ХХК /РД:5043743, утас: 94958080/-ийн үйл ажиллагаа явуулж байгаа газар болон холбогдох бусад мэдээллийг олж авах боломжгүйгээс шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа нь дээрх баримтаар тогтоогдож байх тул С.Насанбат захиралтай “*******” ХХК-ийг эрэн сурвалжилж үйл ажиллагаа явуулж байгаа газрыг олж тогтоолгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Сандагийн Насанбат /РД:РХ63112718/ захиралтай “*******” ХХК /РД:5043743, утас: 94958080/-ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэв.
Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс С.Насанбат захиралтай “*******” ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байгаа газрыг олж тогтоомогц нэхэмжлэгч *******, Нийгмийн даатгалын хэлтэст мэдэгдэх үүрэгтэй.
Нэхэмжлэгч *******, Нийгмийн даатгалын хэлтэс хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-д зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 2А-17 тоотод оршин сццх бүртгэлтэй, Сандагийн Насанбат /РД:РХ63112718/ захиралтай “*******” ХХК /РД:5043743, утас: 94958080/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар Сандагийн Насанбат захиралтай “*******” ХХК-ийг эрэн сурвалжлах, үйл ажиллагаа явуулж байгаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс С.Насанбат захиралтай “*******” ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байгаа газрыг олж тогтоомогц нэхэмжлэгч *******, Нийгмийн даатгалын хэлтэс /утас:70232369, 94942677, 99206614/-т мэдэгдэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3. дахь хэсэгт зааснаар *******, Нийгмийн даатгалын хэлтэс улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС