Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1163

 

2021           11         01                                          2021/ШЦТ/1163

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

нарийн бичгийн дарга Д.Сүхбат,

улсын яллагч М.Отгонжаргал,   

шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д.О-т холбогдох эрүүгийн 2106 00000 1786 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

                       

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.О нь согтуурсан үедээ буюу 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр иргэн А.А-ийн эзэмшлийн ххх улсын дугаартай улаан өнгийн Тоёото приус 30 маркийн автотээврийн хэрэгслийг Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Баатархайрханы 3010 тоотод байрлах хашаанаас нь тус автотээврийн өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр унаж авч яван, улмаар уг автотээврийн хэрэгслийн хойд буфер, хойд 2 их гэрэл, буферын зүүн замыг нь хугалж нийт 645.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

 

2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Хэргийн газарт үзлэг хийсэн: “Хэрэг учрал болсон гэх газар Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 3010 тоот хашаа байх ба ... үзлэгийг цааш үргэлжлүүлэн явуулахад ногоон өнгийн төмөр гүйдэг хаалга бүхий хашаа байх ба хашааны хаалга хагас онгорхой байдалтай байх ба дотогш уг хашаанд 2 Монгол гэр байх ба автомашин байсан гэх газарт автомашины эзэмшигч гэх А-аар  заалгаж гэрэл заалгаж гэрэл зургаар бэхжүүлж авав.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-4 дүгээр хуудас),

 

2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: “...Үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал: Уг тээврийн хэрэгсэл нь ХХХ улсын дугаартай улаан өнгийн тээврийн хэрэгсэл байх ба гадна хэсгээрээ нилэнхүүдээ тоос шороо мэт зүйлээр бохирлогдсон байсныг гэрэл зургаар бэхжүүлж үзлэгийг үргэлжлүүлэхэд уг тээврийн хэрэгсэл нь баруун урд дохионы гэрлийн доод гэрэл үгүй, зүүн доод буферний хэсэг хагарсан, үргэлжлүүлэн тойрч үзэхэд зүүн хойд буфер нь хонхойж зурагдсан, зүүн хойд их гэрэлний доод хэсэг нь хагарсан, баруун хойд их гэрэлний дээд ирмэг хагарсан, хойд буферний зүүн хэсэг нь замаасаа гарч хугарсан байдалтай байсныг гэрэл зургаар бэхжүүлж үзлэгийг үргэлжпүүлэхэд тээврийн хэрэгслийн гадна хэсэгт өөр эвдрэл гэмтэл үгүй байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-8 дугаар хуудас),

 

Хохирогч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр гэртээ хүүхдүүдтэйгээ байж байтал 15 цагийн үед манай танил дүү Дөлгөөн, найз гэх 17-18 насны Д.О  гэх хүүхэдтэй хамт манайд ирээд байж байгаад 16 цагийн үед явсан. Тэгээд тэр хоёрыг гараад явахаар нь би хүүхдүүдтэйгээ унтаад 18 цагийн үед сэртэл хашаан дотор байсан миний эзэмшлийн ХХХ улсын дугаартай улаан өнгийн Тоёота Приус-30 машин байхгүй болсон байсан. Тэгэхээр нь би манай хашаанд тусдаа гэрт амьдардаг танил ах Өлзийхишигээс орж асуух гэтэл Өлзийхишиг ах гэртээ унтаж байсан. Тэгэхээр нь би манай гэрт ирсэн Дөлгөөн рүү залгаад машин алга болсон байна гэж хэлээд Д.О ын дугаарыг аваад залгатал холбогдох боломжгүй байхаар нь Д.О ын ах Зоригтбаатар утасны дугаарыг аваад утас руу нь залгаад миний машиныг аваад явчихсан юм шиг байна гэж хэлээд утасных нь дугаарыг аваад тэр өдөржингөө хайсан боловч олдоогүй учраас би 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр цагдаад хандсан. Гэтэл 8 дугаар сарын 12-ны өдөр 10 цагийн үед над руу Баянзүрх дүүргийн замын цагдаагаас залгаад машиныг чинь журмын хашаанд хийсэн. Жолоодож явсан Д.О  гэгчийг эрүүлжүүлсэн гэж хэлсэн. Миний машин хашаан дотроо байсан учраас онгорхой, түлхүүр нь дотроо байсан. Илүү түлхүүр байхгүй. Миний машины хойд гуфер хонхойж хагарсан. Гуферын зам нь хугарсан. Хойд хоёр гэрэл нь хагарсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас),

 

Хохирогч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “... Д.О  нь надтай хамт явж хойд хоёр гэрэл, гуферийн зам авч өгч, гуфер засуулж өгсөн. Надад одоо гаргах санал хүсэлт байхгүй. Миний хохирол бүрэн барагдсан. Миний машинаас алдагдсан эд зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дүгээр хуудас),

 

Шүүгдэгч Д.Д.О ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр найз Дөлгөөнтэй уулзтал Дөлгөөнөө намайг хамт танил ах Буянаа гэрт буюу Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Баатархайрханы 3010 тоотод оччихоод ирье гэхээр нь би за тэгье гээд 14 цагийн үед очтол Буянаа ах гэртээ хоёр хүүхэдтэйгээ байж байсан ба бага зэрэг уучихсан байх шиг байсан. Тэгээд Дөлгөөнөө Буянаа ахтай юм яриад байж байтал Буянаа ах хүүхдүүдээ унтуулна гээд орон дээрээ хэвтээд намайг гэр цэвэрлчихээрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би усны савыг нь үзтэл усгүй байхаар нь усны савнуудыг нь Буянаа ахын эзэмшлийн ХХХ улсын дугаартай улаан өнгийн Тоёота Приус-30 машины ард хийсэн ба тухайн үед Буянаа ахын машин нь онгорхой, түлхүүр нь дотроо байсан. Тэгээд би ус Буянаа ахын машиныг унаж яваад ус авчихаад эргэж ирээд усыг нь буулгачихаад машиныг нь орхичихоод Дөлгөөний хамт гараад дэлгүүр ороод 2.5 литрийн хэмжээтэй пиво аваад уг пивоо бид хоёр Буянаа ахын гэрийнх нь ойролцоо гадаа сууж байгаад уусан. Тэгээд пиво уугаад дуустал Дөлгөөнөө гэнэт би ажилтай болчихлоо гээд яваад өгсөн. Тэгэхээр нь би буцаад Буянаа ахын гэрт очтол Буянаа ах унтаж байхаар нь би гэртээ харих гээд Буянаа ахын эзэмшлийн ХХХ улсын дугаартай Тоёота Приус-30 машиныг унаад гарсан. Тэгээд би Улиастайн гол гатлах гэж байгаад голд суучихаад байж байтал замын цагдаа нар ирээд машиныг ачуулаад намайг эрүүлжүүлэхэд хийсэн. Би уг гэмт хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би Арвинбуян ахад хохирлын мөнгийг бүрэн барагдуулсан. 600.000 орчим төгрөг өгсөн байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас),

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас),

“Арвижих Эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас),

            Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, прокурорын санал, (хавтаст хэргийн 64, 65, 66, 72 дугаар хуудас),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 31 дүгээр хуудас),

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 54 дүгээр хуудас),

            Байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 55 дугаар хуудас),

Шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт (хавтаст хэргийн 56 дугаар хуудас) зэрэг нотлох баримтууд болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.О нь согтуурсан үедээ буюу 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр иргэн А.А-ийн эзэмшлийн ххх улсын дугаартай улаан өнгийн Тоёото приус 30 маркийн автотээврийн хэрэгслийг Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Баатархайрханы 3010 тоотод байрлах хашаанаас нь тус автотээврийн өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр унаж авч яван, улмаар уг автотээврийн хэрэгслийн хойд буфер, хойд 2 их гэрэл, буферын зүүн замыг нь хугалж нийт 645.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:

2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Хэргийн газарт үзлэг хийсэн: “Хэрэг учрал болсон гэх газар Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 3010 тоот хашаа байх ба ... үзлэгийг цааш үргэлжлүүлэн явуулахад ногоон өнгийн төмөр гүйдэг хаалга бүхий хашаа байх ба хашааны хаалга хагас онгорхой байдалтай байх ба дотогш уг хашаанд 2 Монгол гэр байх ба автомашин байсан гэх газарт автомашины эзэмшигч гэх А-аар  заалгаж гэрэл заалгаж гэрэл зургаар бэхжүүлж авав.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-4 дүгээр хуудас),

2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: “...Үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал: Уг тээврийн хэрэгсэл нь ХХХ улсын дугаартай улаан өнгийн тээврийн хэрэгсэл байх ба гадна хэсгээрээ нилэнхүүдээ тоос шороо мэт зүйлээр бохирлогдсон байсныг гэрэл зургаар бэхжүүлж үзлэгийг үргэлжлүүлэхэд уг тээврийн хэрэгсэл нь баруун урд дохионы гэрлийн доод гэрэл үгүй, зүүн доод буферний хэсэг хагарсан, үргэлжлүүлэн тойрч үзэхэд зүүн хойд буфер нь хонхойж зурагдсан, зүүн хойд их гэрэлний доод хэсэг нь хагарсан, баруун хойд их гэрэлний дээд ирмэг хагарсан, хойд буферний зүүн хэсэг нь замаасаа гарч хугарсан байдалтай байсныг гэрэл зургаар бэхжүүлж үзлэгийг үргэлжпүүлэхэд тээврийн хэрэгслийн гадна хэсэгт өөр эвдрэл гэмтэл үгүй байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-8 дугаар хуудас),

Хохирогч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр гэртээ хүүхдүүдтэйгээ байж байтал 15 цагийн үед манай танил дүү Дөлгөөн, найз гэх 17-18 насны Д.О  гэх хүүхэдтэй хамт манайд ирээд байж байгаад 16 цагийн үед явсан. Тэгээд тэр хоёрыг гараад явахаар нь би хүүхдүүдтэйгээ унтаад 18 цагийн үед сэртэл хашаан дотор байсан миний эзэмшлийн ХХХ улсын дугаартай улаан өнгийн Тоёота Приус-30 машин байхгүй болсон байсан. Тэгэхээр нь би манай хашаанд тусдаа гэрт амьдардаг танил ах Өлзийхишигээс орж асуух гэтэл Өлзийхишиг ах гэртээ унтаж байсан. Тэгэхээр нь би манай гэрт ирсэн Дөлгөөн рүү залгаад машин алга болсон байна гэж хэлээд Д.О ын дугаарыг аваад залгатал холбогдох боломжгүй байхаар нь Д.О ын ах Зоригтбаатар утасны дугаарыг аваад утас руу нь залгаад миний машиныг аваад явчихсан юм шиг байна гэж хэлээд утасных нь дугаарыг аваад тэр өдөржингөө хайсан боловч олдоогүй учраас би 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр цагдаад хандсан. Гэтэл 8 дугаар сарын 12-ны өдөр 10 цагийн үед над руу Баянзүрх дүүргийн замын цагдаагаас залгаад машиныг чинь журмын хашаанд хийсэн. Жолоодож явсан Д.О  гэгчийг эрүүлжүүлсэн гэж хэлсэн. Миний машин хашаан дотроо байсан учраас онгорхой, түлхүүр нь дотроо байсан. Илүү түлхүүр байхгүй. Миний машины хойд гуфер хонхойж хагарсан. Гуферын зам нь хугарсан. Хойд хоёр гэрэл нь хагарсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас),

Хохирогч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “... Д.О  нь надтай хамт явж хойд хоёр гэрэл, гуферийн зам авч өгч, гуфер засуулж өгсөн. Надад одоо гаргах санал хүсэлт байхгүй. Миний хохирол бүрэн барагдсан. Миний машинаас алдагдсан эд зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дүгээр хуудас),

Шүүгдэгч Д.Д.О ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр найз Дөлгөөнтэй уулзтал Дөлгөөнөө намайг хамт танил ах Буянаа гэрт буюу Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Баатархайрханы 3010 тоотод оччихоод ирье гэхээр нь би за тэгье гээд 14 цагийн үед очтол Буянаа ах гэртээ хоёр хүүхэдтэйгээ байж байсан ба бага зэрэг уучихсан байх шиг байсан. Тэгээд Дөлгөөнөө Буянаа ахтай юм яриад байж байтал Буянаа ах хүүхдүүдээ унтуулна гээд орон дээрээ хэвтээд намайг гэр цэвэрлчихээрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би усны савыг нь үзтэл усгүй байхаар нь усны савнуудыг нь Буянаа ахын эзэмшлийн ХХХ улсын дугаартай улаан өнгийн Тоёота Приус-30 машины ард хийсэн ба тухайн үед Буянаа ахын машин нь онгорхой, түлхүүр нь дотроо байсан. Тэгээд би ус Буянаа ахын машиныг унаж яваад ус авчихаад эргэж ирээд усыг нь буулгачихаад машиныг нь орхичихоод Дөлгөөний хамт гараад дэлгүүр ороод 2.5 литрийн хэмжээтэй пиво аваад уг пивоо бид хоёр Буянаа ахын гэрийнх нь ойролцоо гадаа сууж байгаад уусан. Тэгээд пиво уугаад дуустал Дөлгөөнөө гэнэт би ажилтай болчихлоо гээд яваад өгсөн. Тэгэхээр нь би буцаад Буянаа ахын гэрт очтол Буянаа ах унтаж байхаар нь би гэртээ харих гээд Буянаа ахын эзэмшлийн ХХХ улсын дугаартай Тоёота Приус-30 машиныг унаад гарсан. Тэгээд би Улиастайн гол гатлах гэж байгаад голд суучихаад байж байтал замын цагдаа нар ирээд машиныг ачуулаад намайг эрүүлжүүлэхэд хийсэн. Би уг гэмт хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би Арвинбуян ахад хохирлын мөнгийг бүрэн барагдуулсан. 600.000 орчим төгрөг өгсөн байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас),

“Арвижих Эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Д.Д.О ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлд “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

 

Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэрэг нь бусдын автотээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан идэвхтэй үйлдлээр үйлдэгддэг ба уг үйлдлийн улмаас хохирол учирсан байхыг шаарддаггүй, үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.О нь ххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ унасан үйл баримт тогтоогдож байгаа бөгөөд уг тээврийн хэрэгслийг өөрийн өмч болгох, захирах зарцуулах, шунахайн сэдэлт тогтоогдохгүй байх тул автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр авч явсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

           

Мөн тухайн тээврийн хэрэгслийг авч явсан үйлдэл нь хулгайлах болон дээрэмдэх гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна.

 

Иймд шүүгдэгч Д.О нь хохирогч А.А-ийн эзэмшлийн ххх улсын дугаартай улаан өнгийн Тоёото приус 30 маркийн тээврийн хэрэгслийг авч явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Хохирогч А.А нь “... хойд хоёр гэрэл, гуферийн зам авч өгч, гуфер засуулж өгсөн. Надад одоо гаргах санал хүсэлт байхгүй. Миний хохирол бүрэн барагдсан..” гэх мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Д.О-т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, Д.О уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

 

Шүүх шүүгдэгч Д.О-т  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

           

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.О нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Д.О-т  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Д.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.О-т  450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.О нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Д.О нь  цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.О-т  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                        М.ТҮМЭННАСТ