| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2017/00286/И |
| Дугаар | 314 |
| Огноо | 2017-06-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 314
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг суулцуулан шүүх хуралдааны танхимд хийж Ц.*******гийн хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* ******* овогт *******ын ******* шүүхэд ирүүлсэнхүсэлтдээ: Миний бие Ц.******* нь 1959 онд төрсөн. 1975 онд 8-р анги төгсөөд МХЗЭ-ийн илгээлтээр аав ээжийн гар дээр гарч үхэр малласан. 1977 оны 06 сард цэрэгт татагдан 1980 онд цэргээс халагдсан. 1981 оны 01 сарын 01-нээс эцэг эхийн хамт Таван толгой бригадад малчнаар ажилласан. 1981-1990 оны хооронд малчнаар ажиллах хугацаанд өрх тусгаарлаж мал малласан. Иймд намайг 1975 оны 07 сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 сарын 30-ныг дуустал, 1981 оны 01 сарын 01-нээс 1990 оны 12 сарын 31-нийг дуустал ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд хандаж байна. Миний бие нь 2017 оны 06 сарын 22-ны өдөр болох шүүх хурлын зарыг мэдсэн болно. Харин надад 06 сарын 22-нд дүүгийн хүүхдийн гуйлганы ажилтай болсон хувийн шалтгаантай тул намайг байхгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.******* нь 1975 оны 07-р сарын 01-ний өдрөөс 1980 оны 12-р сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд, 1981 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1990 оны 12-р сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Завхан аймгийн ******* сумын 2-р таван жил нэгдлийн *******, Таван толгой бригадуудад мал маллаж байснаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
Мөн Ц.******* нь шүүх хуралдааны зарыг мэдсэн боловч хувийн шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсныг минь харгалзан үзэж байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-р зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг байлцуулахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Завхан аймгийн Архивын тасгийн 2017 оны 05-р сарын 17-ны өдрийн А/585 тоот лавлагаанд Ц.******* нь 1975-1977, 1980-1990 онд ******* сумын 2-р 5 жил нэгдлийн *******, Таван толгой бригадад мал маллаж байсан тухайгаа тодруулахыг хүссэний дагуу архивын баримт шүүн үзэхэд: 1975-1977, 1980-1990 оны ******* сумын 2-р 5 жил нэгдлийн *******, Таван толгой бригадын цалингийн цэс, 70-р дансанд холбогдох баримт олдохгүй байна гэжээ.
Хүсэлт гаргагч Ц.*******гийн ажиллаж байсан байдлууд архивын лавлагаагаар гарч ирээгүй хэдий ч түүний 1975, 1981 онуудад нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрүүд, 586052 тоот МҮЭ-ийн бат илэрхийлэх, 8-р таван жилийн гавшгайч цол тэмдгээр, ХАА, хүнсний үйлдвэрийн тэргүүүний ажилтан цол тэмдгээр, алтан гадас одонгоор шагнагдаж байсан үнэмлэхүүд, сумын иргэдийн төлөөлөгчийн үнэмлэх, Монголын нутгийн удирдлагын холбооны дээд шагнал соёмбо тэмдгийн үнэмлэх, аймгийн алдарт уяачийн үнэмлэх, гэрчүүдийн мэдүүлгүүд зэргийг үнэлэн түүний ажиллаж байсныг тогтоох боломжтой гэж үзэв.
Хүсэлт гаргагч Ц.*******гийн 1975 онд нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэрт түүнийг 1975 оны 01-р сараас 1977 оны 06-р сарыг дуусталх хугацаанд 1980 оны 07-р сараас 1980 оны 11-р сар хүртэлх хугацаанд ажиллаж цалин авч байсан бичилтүүд хийгдэж сар тус бүрт олгов тэмдэг дарагдсан, түүний 1981 оны 01-р сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн 01-рт 1981.01.01-нээс нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр хоньчноор томилов гэсэн бичилт хийгдэж 1981 оны 01-р сараас 1990 оныг дуусталх хугацаанд цалин авч байсан бичилтүүд хийгдэж сар бүрт олгов тэмдэг дарж баталгаажуулсан байна.
Мөн түүний 586052 тоот МҮЭ-ийн бат илэрхийлэхэд түүнийг 1984 оны 01-р сараас 1990 оныг дуусталх хугацаанд цалин авч гишүүний татвар төлж байсан бичилтүүд хийгдэж сар бүрт олгов тэмдэг дарагдсан байна.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт ач холбогдолтой байх тул тэдгээрийг шүүх үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.
Иймд түүнийг 1975 оны 01-р сараас 1977 оны 06-р сарыг дуусталх хугацаанд 1980 оны 07-р сараас 1980 оны 11-р сар хүртэлх хугацаанд, 1981 оны 01-р сараас 1990 оныг дуусталх хугацаанд мал маллаж байснаар тогтоож шийдвэрлэх үндэстэй байна.
Тэрээр ийнхүү мал маллаж байсан нь түүний 1990 онд 8-р таван жилийн гавшгайч цол тэмдгээр, 2009 онд ХАА, хүнсний үйлдвэрийн тэргүүүний ажилтан цол тэмдгээр, 2015 онд алтан гадас одонгоор шагнагдаж байсан үнэмлэхүүд, 2009, 2013 онуудын сумын иргэдийн төлөөлөгчийн үнэмлэх, 2012 онд шагнагдсан Монголын нутгийн удирдлагын холбооны дээд шагнал соёмбо тэмдгийн үнэмлэх, 2016 оны аймгийн алдарт уяачийн үнэмлэх, гэрч М.*******, О.*******, Д. нарын мэдүүлгүүд зэргээр давхар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзээд
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* ******* овгийн *******ын *******г 1975 оны 07-р сарын 01-ний өдрөөс 1980 оны 12-р сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд, 1981 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1990 оны 12-р сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Завхан аймгийн *******сумын 2-р таван жил нэгдлийн *******, Таван толгой бригадуудад мал маллаж байснаар тогтоосугай.
2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсынтэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ