Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1069

 

2021           10            19                                      2021/ШЦТ/1069

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

нарийн бичгийн дарга Д.Сүхбат,

улсын яллагч Х.Онолт,   

шүүгдэгч А.Т , түүний өмгөөлөгч У.Хүрэлсүх нарыг оролцуулан тус шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

 Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн А.Т-д холбогдох эрүүгийн 2102 00185 0146 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 13ы өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч А.Т  нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/114 дугаартай тушаалаар Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчөөр буюу нийтийн албан тушаалд томилогдон Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын З.Г-д  холбогдох эрүүгийн 1905 02743 0310 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах явцдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “хэргийн бодит байдлыг тогтоох”, 6.2 дугаар зүйлд заасан “эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах” албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2021 оны 3 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Мөрдөн байцаах албаны 106 тоот албан өрөөнд, 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрхэс” төвийн 2 давхарт иргэн Ц.Б-ээс 2.000.000 төгрөгийг хахууль өгөхийг шаардсан  гэмт хэрэгт холбогджээ.    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.Т д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүгдэгч А.Т  шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруу дээрээ маргахгүй” гэв.

                           

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

                                                  

2021 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Гар утсанд үзлэг хийсэн тухай: “... гар утсаны дэлгэцний код 8648 хийж, утас VOICE MOMES цэс хүү ороход 2 бичлэг байх бөгөөд гомдол гаргагч Ц.Б-ийн Мөрдөн байцаах албаны мөрдөгч А.Т тэй ярилцсан яриаг бичсэн бичлэг нь 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хийгдсан 17 минут 30 секундын бичлэг байлаа... ЭМ: за сайн уу гэхэд ЭР-1: Та сая утсаар яриад, хүнтэй ярьж байсан уу, янз бүрийн юм байвал дүүдээ хэлээрэй аниа минь ... ЭР-1: Би сая утсаар ярьж байгаад сонслоо шүү дээ. Энэ ингэсэн. Би танд юм хэлье хоёрын хооронд юман дээр миний амьдралд гай болов, хоёрын хоёр хүнд ... ЭР-1: Хоёрын хооронд юман дээр эгч минь, тийм бол яршиг, хоёулаа эгч минь, би яахав юуг чинь хэрэгсэхгүй болгоод, прокурорт танилцуулаад, ингэсэн байхгүй юу прокурор нь, гол юм ийм учиртай юм, юу хийгээд туслах гээд, миний гол туслах гээд байгаа юм энэ юм. Одоо энэ юу яагаад байгаашдээ хууль бусаар юу яагаад, та нарын үйлдлээс чинь болоод энэ гэмт хэрэг чинь төгсчөөд байхгүй юу ... ЭР-1: Би танд туслая гэснээрээ туслая за юу ... ЭР-1: одоо тусдаа машинтай холбоотой асуудал байхгүй юу. Энэ нь дээр татагдаж байгаа. Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татахаас татгалзах тухай гээд тогтоол. Өнөөдрөөр гаргуулчихаж байгаа байхгүй юу 3 дугаар сарын 17-ноор энэ дээр юу гэж харуулсан бэ гэхээр эрүүгийн хуулийн зааснаар 5 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч, эрүүгийн тухай хуулийн 1.1-д зааснаар яллагдагчаар татаж болохгүй нөхцөл байдал үүссэн байна. Би энүүгээр нь хүчингүй болгуулсан байхгүй юу, тэр дугаартай хэрэгт Батчимэгийг холбогдуулан эрүүгийн хэрэг ... 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт яллагдагчаар татахаас ... татгалзсугай би ингээд прокуророор гаргуулсан байхгүй юу ... ЭР-1: Танд одоо боломжтой байгаа нь хэд байгаан ЭМ: одоо над дээр байна шдээ, одоо надад 700 хэдэн мянган төгрөг байна. Би сая одоо нөгөө банкныхаа зээлийг өчигдөр төлсөн байхгүй юу, эгч нь аймар хэцүү байгаа биз ЭР-1: тэгээд тэрийгээ өг л дөө ... ЭР-1: би таныг холбогдуулаад шалгана гэхээр хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан болохороо, хүчингүй болоод явчихлаа шдээ, та чинь хүчингүй болгоод өг гэсэн биз дээ ... ЭР-1: та надаа хүчингүй болгоод өг гэсэн биз дээ ... ЭР-1: ммм. Тэрийг би прокурортой ярья. Ингэе таны санааг ойлголоо. Ямар ч байсан би танд туслаад ингэлээ шүү эгчээ за юу ...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 18-29 дүгээр хуудас),

 

2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Флаш дискенд үзлэг хийсэн: “... Флаш дискийг компьютерт хийхэд 3 файл, 1 дууны бичлэг, 2 дуу дүрстэй бичлэг байлаа... 2 дуу дүрсний бичлэгүүдийг компьютерийн windows media player прогараммаар ажилуулж тус тусад нь үзлэг хийж тэмдэглэлд тусгахааар тогтов. Нэг: IMG_1609.MOV гэсэн бичигтэй 230.618 KB хэмжээтэй файлыг ... ажилуулахад 1 минут 48 секундын бичлэг байлаа. Бичлэг дээрх яриа, дүрс бичлэгийг тэмдэглэлд тусгахад бичлэг дээр нүдний шилтэй эрэгтэй хүний дүрс харагдах бөгөөд ... одоо 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 15 цаг 14 минутад Сансарын тунелын зүүн талд Эрхэс төвийн 2 давхар нотариатын ажлын байран дээрээс энэ бичлэгийг хийж байгаа. Авилга шаардаад байгаа мөрдөн байцаагч ... машинтай ирсэн. Гарч ирж уулзаад авилгынхаа мөнгийг өг гэж залгасан. Залгасан дугаар ... гээд утсан дээрээс 88349191 дугаарыг харуулав... 88349191 дөнгөж сая 15 цаг 15 минутад залгасан. За одоо очиж уулзаад энэ утсан дээр ярьж байгаа зүйлийнх нь талаар бичлэг хийж авна. Тэгээд би мөн өөрийн утасны камераар давхар бичлэг хийж баталгаажуулж авна... бичлэг хийхийн тулд утсаа эхлээд унтраагаад сүлжээгүй болгож байгаад ... voice record-ийг эхлүүлнэ. Утсаа түгжээд... нотариачдаа утсыг нь өгнө. За хармаандаа хийчих... гэж хэлснээр уг бичлэг дуусаж байлаа... бичлэг хийж байгаа эрэгтэй хүн утасны voice record программыг ажиллуулсан утасыг нотариатч Ц.Б-т өгч байгааг харуулав. Хоёр: IMG_1609.MOV гэсэн бичигтэй 2.300.908 КВ хэмжээтэй файлыг windows media player программаар ажилуулахад 17 минут 29 секундын бичлэг байлаа. Бичлэг дээрх яриа, дүрс бичлэгийг тэмдэглэлд тусгахад: Бичлэг эхлэхэд нотариатч Ц.Б-ийн дүрс гарч, утсаар бичлэг хийж байгаа эрэгтэй хүнтэй харилцан ярилцаж байгаа бичлэгээр эхлэв. Уг харилцан яриаг нотариатч, эрэгтэй хүн гэж тэмдэглэв. Нотариатч: Юу гэсэн утгатайг нь асууна. Үзчихээд би чамд мөнгө өгнө гэж хэлсэн байхгүй гэхэд эрэгтэй хүн: Тийм. Би тэр тогтоол, могтоол яинь яасан ийсэн юм. Одоо энэ тогтоолд чинь гомдол гаргавал яахын юу болохын гэхэд нотариатч: Тийм эрэгтэй хүн: Би энийг харж байж мөнгийн чинь өгмөөр байна. Би одоо мөнгө өгмөөргүй байна нотариатч: аанхаа эрэгтэй хүн: Тиймэрхүү юмнуудаа ярина шүү дээ. Машин нь хаанаа байна гэсэн. Ямар машин байна гэсэн юм нотариатч: Одоо наана чинь хар өнгөиэй 30 машин гэсэн эрэгтэй хүн: за түлхүүрээ үлдээчих. Би утсаа барьж байгаад шууд бичлэг хийж чадахгүй шүү дээ нотариатч: за эрэгтэй хүн: за цонхны доор СБА 43-41 гэсэн дугаартай машин байгаа. Нотариатч маань гараад явсан. За одоо хүлээж байгаад бичэг хийнэ. ххх гэсэн хар өнгийн Тоёота приус ЗО гэсэн машин байгаа юм байна. Бичлэг хийж байгаа учраас хамаагүй ил гарч болохгүй байна. За одоо доошоо бууна. За утсаа түр хармаандаа хийчихье харагдахгүйн тулд /хэсэг шажигнасан чимээ гарч байв/, /хэсэг хугацааны дараа ар талдаа номергүй машин байна. Прокурор дээрээс хэрэгсэхгүй болгосон тогтоолоо аваад тэгээд хавтаст хэргээ аваад тэгээд ингээд хувийнхаа машинтай хэргийн холбогдогчтой уулзана гэж дарамтлаад одоо ингээд уулзаж байгаа байдал нь, тэр дотор бол хавтас хэрэг өөрт нь гарт нь байгаа гэсэн тэгээд нотариатчаас 1.500.000 төгрөг өг танд холбогдож байгаа хэсгийг чинь хэрэгсэхгүй болгож өгнө гэсэн байгаа. Тэгээд дарамтлаад байсан учраас нотлох зорилгоор өнөөдрийн энэ уулзалтыг хийж байна. Түүнээс бид нар Авлигатай тэмцэх газарт хандъя гэж ярилцсан боловч баримт авч үлдэж байж хадгалъя гэж ярилцсаны үндсэн дээр өнөөдрийг хүртэл хүлээсэн байгаа. Энэ бол Улсын Мөрдөн байцаах газрын Эрүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн тасгийн мөрдөн байцаагч байгаа. За тэгээд уулзалт дууссаны дараа нэр юмыг нь тодорхой харуулъя. За энэ бол Сансарын тунель байгаа Remax-тай байр бол нотариатчийн ажлын байр, за Эрүүгийн цагдаагийн мөрдөн байцаагч хүний хэргийг шалгаж байж одоо шинэ 2016 оноос мөрдөгдөж эхэлсэн шинэ Эрүүгийн хуулиар бол гомдол өгөөд гомдол шалгаж байх явцдаа, шалгагдаж байгаа хүмүүс бол бүгд одоо гэрчийн байр суурьтайгаар оролцож байгаа одоо бол гэрчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ямар ч баримт бүрдээгүй, юу, юу ч тодорхой болоогүй, яллах дүгнэлт үйлдээгүй, нотлох баримт бүрдээгүй байхад таньд холбогдож байгаа хэсгийг хэрэгсэхгүй болгоод өгье. Надад 1.500.000 төгрөг өг гэж мэдүүлэг авахдаа тэгж хэлээд бид нар уг үйлдлийг нь илчлэх зорилгоор тэгье гэж өөрт нь хэлсэн байгаа тэгээд прокурорын хэрэгсэхгүй болгоод ирсэн тогтоолынх нь дараа бид нар мөнгийг чинь өгнөө гэсэн сая 2 цагийн үед утасдаад би прокурор дээр тогтоолыг чинь гаргаад авчихлаа. Прокуророос тогтоолоо аваад явж байна за одоо ажил дээр чинь яваад очъё гээд ирсэн. Одоо энэ уулзалт хийж байна. За одоо уулзаад 10 минут орчим болчих шиг байна. За мөн шинэ Эрүүгийн хуулиар хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээд өөрийн хүсэлтээр хэргийг шалгуулах эрх нь байгаа тийм учраас нотариатч Батчимэгийн хувьд одоо хэдий ч хэрэгсэхгүй болсон тогтоол гарсан байгаа хэдий ч энэ тогтоолд маргааш гомдол гаргаад энэ тогтоолыг хүчингүй болгуулна. Мөн өөрийгөө шалгуулах хүсэлтийг дахиж өгнө яадаг ч байсан энэ мөрдөн байцаагчаас өөр мөрдөн байцаагчид хэргийг хуваарилуулж байж өөрт байгаа баримтуудыг, нотлох баримтуудыг гаргаж өгөөд эцсийн байдлаар шүүхээр өөрийгөө цагаатгуулж энэ асуудлыг бол эцэслэн дуусгана. Нотариатчийн хувьд ямар ч байсан буруу зүйл хийсэн үйлдэл байхгүй. За Приус ЗО яваагүй байна нотариатч маань дотроос нь буугаагүй байна. Өнөөдөр бол 3-р сарын 17-ны өдөр өнгөрсөн 7 хоногт өнгөрсөн 7 хоногийн 4 дэх, 5 дахь өдрүүдэд болвол нотариатчийг 2 удаа дуудаж мөрдөн байцаагч нь мэдүүлэг авсан, нотариатч маань гараад ирлээ за одоо ажлын байр луугаа орж байна. За одоо юу болсон талаар ярилцъя. Би одоо утсаа хармаандаа хийе... утсан дээр бичлэг хийж байгаа эрэгтэй хүн цонхоор гадаа зам дээр зогсож байгаа Тоёото приус 30 маркийн автомашины ххх улсын дугаарыг харуулав... Тоёото Приус 30 маркийн тээюрийн хэрэгслээс нотариатч Ц.Б гарч байгааг харуулав. Утсан дээр бичлэг хийж байгаа эрэгтэй хүн нотариатч Батчимэгийн гар утсан дээр хийгдсэн voice record-ийн дүрсийг харуулав.” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 30-39 дүгээр хуудас),

 

Гэрч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Намайг нотариатын үйл ажиллагаагаа явуулж байхад  нарын хүмүүс ирж үл хөдлөх эд хөрөнгөө барьцаанд тавих итгэмжпэл хийлгэсэн. Эдгээр хүмүүс нь миний хийж өгсөн итгэмжлэлээр банкнаас мөнгө залиллаж авсан гэх асуудлаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах албаны Залиллах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгагдах болсон. Хэргийг хамгийн сүүлд шалгаж байсан А.Т  гэдэг залуу надтай уулзаж байхдаа за нотариатч Ц.Б хүн нь ирээгүй байхад хуурамч итгэмжлэл хийж өгсөн. Таны хэрэг хангалттай нотлогдсон байгаа гэж хэлсэн тэгэхээр нь би яахаараа хуурамч итгэмжлэл хийж өгдөг юм. Тэр хүмүүс өөрсдөө ирээд надаар итгэмжлэл хийлгээд явсан гээд надад Энхтуяа гэж хүний мэдүүлгийг уншиж өгсөн. Тэгэхээр нь би Энхтуяатай нүүрэлдэж мэдүүлэг өгье. Энэ хүн өөрөө ирээд итгэмжлэл дээр гарын үсгээ зураад явсан шүү дээ гэдгийг нь хэлсэн. Тэгсэн А.Т  надад хандаж тэгвэл таныг залилангийн хүмүүстэй хамт хэргийг чинь шүүх рүү шилжүүлнэ. Та Гэсэрбадам, Энхтуяа нартай хөтлөлцөөд шүүх рүүгээ яваарай гэж хэлж айлгаж дарамталсан. Мөн таны эрхийг түдгэлзүүлнэ. Хууль зүй яам руу бичиг явуулна гэж айлгаж дарамталсан. Миний хувьд өмнө хэрэгт холбогдон шалгагдаж байгаагүй учир их сандарсан. Тэр үед би балмагдсандаа уйлсан юм. Тэгэхэд А.Т-д нь за за та тайвшир, би таньд туслая гэж хэлсэн. Тэгэхээр нь яаж туслах гэж байгаа талаар нь асуухад би таны хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгье гэсэн. Тэгэхэд нь би ажлаа хуулийн дагуу хийснийхээ төлөө яахаараа хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хэрэгсэхгүй болгодог юм. Хэрэв миний хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болох юм бол банк надаас иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болно. Би хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар хэрэгсэхгүй болгоно гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гээд Тэмүүжинд бид хоёр маргасан юм. Тэгж байгаад би Энхтуяа гэж хүнтэй нүүрэлдүүлэн мэдүүлэг өгөхөөр болоод тухайн өдрийн асуудал дууссан. Маргааш нь буюу 2021 оны 3 дугаар сарын 12-ны баасан гарагт ахлах мөрдөгч А.Т-д нь Энхтуяа бид хоёроос нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан. Мэдүүлэг авч дуусаад Энхтуяаг явуулаад намайг үлдээсэн. А.Т-д надад хандаж за хоёулаа тохирьё. Та ханшаа хэл гэсэн. Тэгэхээр нь би мэдэхгүй байна. Надад мөнгө гээд байх юм байхгүй. 11 сараас хойш орлогогүй байна гэж хэлсэн. Тэгээд би Тэмүүжинд хандаж чи хэдэн төгрөг авах гэж байгаа юм гэж асуухад надаас танд хэдэн төгрөг байгаа юм гэж надаас асуусан. Тэгэхээр нь би надад 1.000.000 төгрөг байна гэж хэлсэн. Тэгээд Т-ээс чи хэдэн төгрөг авах юм гэж асуухад 2.000.000 төгрөг гэж хэлсэн. Тэгэхээр нь би 2.000.000 төгрөг өгч чадахгүй гэдгээ хэлэхэд А.Т-д за яахав тэгвэл хоёулаа дундаа хийе 1.500.000 төгрөг гэж хэлсэн. Тэгэхдээ 1.500.000 төгрөг миний сарын цалин юм даа гэж хэлсэн. Тэгээд би танд туслаж байхад та надад мөнгө өгөхгүй байхдаа яахав дээ гээд намайг шахаад би А.Т-ийн  хэлсэн шахалтын дагуу 1.500.000 төгрөг өгөхөөр болсон. Өөрөөр хэлбэл А.Т-д нь намайг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө хэмээн ярьж надаас 1.500.000 төгрөг өгөхийг шаардсан гэж ойлгож болно. Би Мөрдөн байцаах албаны байрнаас гарч ирээд хүү Ганбаттай уулзаж А.Т-ийн  хэлсэн зүйлсийг хэлэхэд тийм асуудал байж болохгүй Авлигатай тэмцэх газарт хандая гэсэн. Тэгэхээр нь хүү бид хоёр хоорондоо ярьж байгаад баримтгүй зүйл дээр яаарч өргөдөл өгөөд яахав эхлээд А.Т-ийн  мөнгө нэхэж шаардаад байгаад баримтжуулая гэсэн юм. Тэгээд ирэх 7 хоногийн даваа гарагаас эхлэж А.Т-д над руу залгаж надаас мөнгө нэхээд байхаар нь хүүхэдтэйгээ ярьж байгаад гар утсан дээрээ баримтжуулсан юм... Манай өмгөөлөгч Энхтуяа ахлах мөрдөгч Т-ээс хэргийг хэн гэдэг прокурор хянаж байгаа талаар асуухад Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Оюунтунгалаг гэж хэлж байсан. А.Т-д болохоор прокурортой ярьсан. Прокурор гэж яриад байсан боловч яг Оюунтунгалаг прокурор гэж надад хэлэхүй байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 113-116 дугаар хуудас),

 

Гэрч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “... Миний хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгсөн флаш диск, гар утасны бичлэг джжр А.Т-д 2.000.000 төгрөг, 1.500.000 төгрөгийн талаар огт ярихгүй байсан. Яагаад гэхээр А.Т-д гэдэг мөрдөгч манай ажлын гадаа ирээп хар Приус 30 машинтай ирсэн байгаа гэж над руу утсаар ярихад нь би утсыг нь салгаагүй байсан юм байна лээ. Тэр үед аүү Д.Г-ын хамт А.Т-д мөрдөгчийн манай ажлын гадаа хар Приус 30 машинтай ирсэн байгааг манай хүү гар утсан дээрээ бичлэг хийхээр, би А.Т-ийн  машинд орж уулзахдаа гар утасны record программ ажилуулаад халаасандаа хийгээд орно гэж ярьсан байсан бөгөөд утасны программ ажилуулаад А.Т-ийн  машинд ороход та сая хэнтэй ярьсан бэ, хар машинтай ирсэн байгаа гэнэ гээд цаана хүнтэй яриад байна лээ гээд байсан.  Тэгэхээр Т хар аваад энэ мөнгө төгрөгийн талаар ярихгүй байсан байх гэж бодож байсан. Харин сүүлдээ нэлээд удаан юм ярьж байхад А.Т-д надад хандаж танд одоо хэдэн төгрөг байгаа юм гэж асууж байсан. Байгаа мөнгөө өг л дөө гэж хэлж байсан нь бичлэг дээр байна лээ. Тэгэхээр А.Т-д гэдэг мөрдөгчийн надаас хахуулийн мөнгө шаардаж байгаа санаа нь бичлэг дээрээс харагдах байх гэж бодож байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 118-120 дугаар хуудас),

 

Гэрч Д.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “... 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 16 цагийн үед ээж над руу заогаад Цагдаагаас нөгөө хэрэг дээр мэдүүлэг авна гэж байна. Намайг хүргээд өгөөч гэж хэлсэн. Үүний дагуу би машинтайгаа ээжийг ажлаас нь аваад ЦЕГ-ийн мөрдөн байцаах алба руу хүргэж өгсөн. Би ээжийг гарч ирэхийг хүлээгээд байж байтал ойролцоогоор 1 цаг орчмын дараа гарч ирсэн. Гарч ирээд намайг зүйл ангиар яллана гэж байна. Мөн надаас мөнгө нэхэж байна гээд уйлаад эхэлсэн... маргааш нь буюу 12-ны өдрийн 16 цагийн үед ээж залгаад мөрдөн байцаагч Энхтуяаг дуудуулаад авчирсан. Надтай нүүрэлдүүлэн мэдүүлэг авна гэж байна. Намайг цагдаа руу хүргээд өгөөч гэж хэлсэн... ээжийг аваад 17 цагийн үед Мөрдөн байцаах албаны гадаа хүргэж өгсөн... хүлээгээд байж байтал 1 цаг 30 минут орчмын дараа ээж гарч ирсэн... мөрдөн байцаагч ирэх 7 хоногт хэргийг хаана гэж байна. 2.000.000 төгрөг бэлдээд байж бай гэж хэллээ гээд надад мөрдөн байцаагчийн хэлснийг хэлсэн. Хоёулаа энэ мөнгийг хаанаас олох юм бэ гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би наад мөрдөн байцаагчид мөнгө өгч болохгүй. Хоёулаа энэ талаар Авилгатай тэмцэх газарт мэдэгдье гэж хэлсэн. Тэгээд тухайн асуудлын талаар ээж бид хоёр машиндаа ярилцаад ээжийг гэрт нь хүргэж өгсөн... 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн лхагва гарагт 14 цагийн үед ээж над руу утсаар залгаад нөгөө мөрдөн байцаагч прокурорын хэрэг хэрэгсэхгүй болсон тухай тогтоолоо аваад одоо ажил руу ирнэ гэж байна. Чи хүрээд ирэх үү гэж хэлсэн... би 10 орчим минутын дараа ээжийн ажил дээр очсон... очиход А.Т-д гэх мөрдөн байцаагч ирээгүй байсан. Тухайн үед ээж бид хоёр мөрдөн байцаагч А.Т-ийн  ээжээс мөнгө нэхэж, шаардаж байгаа асуудлын талаар Авлигатай тэмцэх газарт мэдэгдье гэхээр цаг хугацааны хувьд амжихгүй байсан тул ээж бид хоёр ярилцаад утасныхаа видео бичлэг болон дуу бичлэгийг ашиглан мөрдөн байцаагч А.Т-ийн  ээж Ц.Б-ээс хахуулын мөнгө нэхэж байгаа талаар баримтжуулахаар болсон. Тэгээд байж байтал мөрдөн байцаагч А.Т-д гадаа ирсэн талаар ээж Ц.Б-ийн утас руу залгаж мэдэгдсэн. Ээж хэлэхдээ А.Т-д гадаа хар өнгийн Приус 30 маркийн автомашинтай ирсэн байгаа гэнэ. Намайг гараад ир гэж байна гэсэн. Ингээд ээжийн өөрийнх нь гар утсыг нислэгийн горимд тавиад дуу бичлэгийн программыг ажилуулаад мөрдөн байцаагч А.Т-ийн  ярьж байгаа яриаг утсан дээрээ бичлэг хийгээрээ гээд ээжийн халаасанд нь хийгээд гаргасан. Би өөрийнхөө гар утсан дээр дүрс бичлэг хийгээд ээж Ц.Б-ийн өрөөнөөс нь болон гадаа гарч замын эсрэг талаас мөрдөн байцаагч А.Т-ийн  автомашины зогсоэ байгаа талаар нийтдээ 20 орчим минутын бичлэг хийсэн байгаа... ээжийн гар утсан дээрх дуу бичлэгийг, өөрийнхөө гар утсан дээрх дүрс бичлэгийг тус тус хуулбарлан флаш дискэн дээр буулган, ээж Ц.Б мөрдөн байцаагч А.Т-ийн  хууль бус үйлдлийг шалгуулахаар танай байгууллагад гомдол гаргасан байгаа... миний ээж Ц.Б-ийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдснийг эс зөвшөөрөөд УЕПГ-т гомдол гаргасан байгаа. Ээж анх надад 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хэлэхдээ мөрдөн байцаагч Т хэрэг шалгаад ирэх 7 хоногт хэрэг шийднэ. Тэгэхдээ ээж Ц.Б-т холбогдох хэргийг хаана гэж байна. 2.000.000 төгрөг бэлдээд байж бай гэж хэлсэн байсан. Тэгэхээр мөрдөн байцаагч Т нь Энхтуяа нарт холбогдох хэргийг шалгаад миний ээж Ц.Б-т холбогдох хэргийг хаах санал гаргах юм байна. Түүний хариуд ээжээс 2.000.000 төгрөг өгөхийг шаардаад байгаа юм байна гэж ойлгосон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 122-125 дугаар хуудас),

 

Гэрч Э.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 1905027430310 дугаартай хэрэгт   улсын бүртгэлийн гэрчилгээний дугаартай С.Энхтуяагийн хүүхэд Э.Уянга, Э.Энхжин нарын нэр дээр бүртгэлтэй байрыг, мөн уг байрны зоорийн давхрын автомашины 9, 10 тоот зогсоолыг үлд хөдлөх хөрөнгийн өмчлөгч нар болох Э.Уянга, Э.Энхжин нарын эзгүйд, тэдгээрийн зөвшөөрөлгүйгээр “Барьцаанд тавих, уг эд хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулах, барьцаалбарт төлөөлөн гарын үсэг зуруулах, лавлагаа авах үйлдэл хийх эрхийг З.Г-д  олгосон тухай” итгэмжлэлийг Э.Уянга, Э.Энхжин нарын төрсөн ээж С.Энхтуяагийн хүсэлтээр нотариатч Ц.Б танилын журмаар, хуурамч итгэмжлэл хийсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байсан хэдий ч  Ц.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж болохгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 30.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан цаашид мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломжгүй үндэслэлүүд бий болсон байгааг мөрдөгчид тайлбарласан. Хэрэгт бүртгэлтийн хэргээс гэрчээр мэдүүлэг өгсөн нотариатч Ц.Б-ийн үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай ойлголт хуульд байхгүй, иймээс мөрдөгчийн гаргасан  Ц.Б-ийг холбогдуулж Эрүүгийн хуулийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн саналыг хүлээн авч, миний бие 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 01 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаас татгалзах тухай прокурорын тогтоол гарсан юм. Энэ тогтоолд дээр дурьдсан нөхцөл байдлыг тайлбарлаж бичиж, дүгнэлт хийж шийдвэрлэсэн... миний зүгээс мөрдөгчдөө хүнээс авилга нэхээд ав гэж хэлсэн, ойлгуулсан эсхүл мөрдөгчөөрөө дамжуулан хүнээс авилга нэхүүлж авах гэсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 128-131 дүгээр хуудас),

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2265 дугаар: “... ДҮГНЭЛТ: 1. Шинжилгээнд ирүүлсэн флашинд хадгалагдаж байх “New recording.WAV гэсэн нэртэй дуу авианы бичлэгийн файл нь дууны чанар, агуулга 50%-аас дээш чанарын шаардлага хангасан, орчны шуугиан бага нөлөөлөл, харилцан ярианы үг, хэллэг сонсогдохуйц /тод/ зэрэг дуу авиа адилтгалын  шинжилгээний ерөнхий шаардлагыг хангаж байх тул шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн флашинд хадгалагдаж байх “New recording.WAV гэсэн нэртэй дуу авианы бичлэгт харилцан ярьж байгаа Ц.Б-ийн гэх дуу авиа нь харьцуулах загвараар авсан ДЮ62030601 регистрийн дугаартай Ц.Б-ийн дуу авиатай, А.Т гийн гэх дуу авиа нь харьцуулах загвараар авсан А-0003878 албаны үнэмлэхийн дугаартай А.Т гийн дуу авиатай дууны давтамж, далайцын спектрийн байгууламж, дохионы давтамжийн зурвас зэрэг үндсэн адилтгалын үзүүлэлтээрээ тохирч байна. 3. Шинжилгээнд ирүүлсэн флашинд хадгалагдаж байгаа “New recording.WAV гэсэн нэртэй дуу авианы бичлэгт хүмүүсийн хэлэгдэх харилцан ярианы утга агуулгыг тодорхойлох, текст хэлбэрт оруулах нь дуу авиа, техникийн шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 141-149 дүгээр хуудас),

 

Шинжээч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Шинжилгээнд ирүүлсэн флаш дискэнд хадгалагдаж байгаа New recording.WAV гэсэн өргөтгөлтэй дуу авианы бичлэгийн файл нь тасралтгүй 17 минут 30 секундын хугацаатай, i phone XS загварын гар утасны дуу авианы хураагуураар үүсгэгдэн бичигдсэн байна. Үүнийг засварласан буюу эвлүүлсэн, тасалсан, нийлүүлсэн гэж үзэх боложмгүй юм. Хэрэв засвар хийгдсэн дуу авианы бичлэгийн хувьд мета дата буюу файлын мэдээлэл нь өөрчлөгддөг.  Хэрхэн өөрчлөгддөг вэ гэвэл засварласан он,сар, өдөр, цаг хугацааны мэдээлэл нь өөрчлөгддөг. Үүнийг өөрчлөх боломжгүй байдаг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 155-156 дугаар хуудас),

 

Шүүгдэгч А.Т гийн мөрдөн шалгах ажтллагаанд яллагдагчаар дахин өгсөн: “... гэм буруугаа ухамсарлаж маш сайн ойлгож байгаа бөгөөд өөрийн биеэр ажлаас хүсэлтээрээ чөлөөлөгдөх өргөдлийг гаргаж шийдвэрлүүлэхээр өгсөн байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 208 дугаар хуудас),

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 7-11 дүгээр хуудас),

            Ц.Б-ийн 96686333 дугаарын 2021 оны 3 дугаар сарын 11, 12, 17-ний өдрүүдийн хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалт (хавтаст хэргийн 15-16 хуудас)

            Эд мөрийн баримтаар “... нотариатч Ц.Б-ийн хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгсөн Sandisk гэсэн бичигтэй хар, улаан өнгийн корпустай флаш дискийг хэрэгт эд мөрийн баримтаар тооцох” тухай тогтоол (хавтаст хэргийн 41 дүгээр хуудас),

            ххх дугаартай тээюрийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 44 дүгээр хуудас),

            2021  оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.О-ийн “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзах тухай” тогтоол (хавтаст хэргийн 89 дүгээр хуудас),

            Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, санал (хавтаст хэргийн 235, 236-237, 238-239 дүгээр хуудас),

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд

 

            Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 193 дугаар хуудас),

            Цагдаагийн ерөнхий газрын даргын 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн №350, 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн №Б/171, 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №Б/114 дүгээр тушаалууд (хавтаст хэргийн 200-202 дугаар хуудас),

            Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 203 дугаар хуудас),

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 204 дүгээр хуудас),

            А.Т-ийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 216-218 дугаар хуудас),

            А.Т-ийн Улаанбаатар хотын банктай байгуулсан зээлийн гэрээний хуулбар (хавтаст хэргийн 219-230 дугаар хуудас),

            А.Т-ийн бакалаврын дипломын хуулбар болон баярын бичгүүд (хавтаст хэргийн 231-234 дүгээр хуудас), мөн шүүхэд шинээр ажлаас чөлөөлсөн гэх тушаал (1 хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

                                                  

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

 Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч А.Т  нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/114 дугаартай тушаалаар Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчөөр буюу нийтийн албан тушаалд томилогдон Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын З.Г-д  холбогдох эрүүгийн 1905 02743 0310 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах явцдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “хэргийн бодит байдлыг тогтоох”, 6.2 дугаар зүйлд заасан “эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах” албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2021 оны 3 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Мөрдөн байцаах албаны 106 тоот албан өрөөнд, 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрхэс” төвийн 2 давхарт иргэн Ц.Б-ээс 2.000.000 төгрөгийг хахууль өгөхийг шаардсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:

2021 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Гар утсанд үзлэг хийсэн тухай: “... гар утсаны дэлгэцний код 8648 хийж, утас VOICE MOMES цэс хүү ороход 2 бичлэг байх бөгөөд гомдол гаргагч Ц.Б-ийн Мөрдөн байцаах албаны мөрдөгч А.Т тэй ярилцсан яриаг бичсэн бичлэг нь 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хийгдсан 17 минут 30 секундын бичлэг байлаа... ЭМ: за сайн уу гэхэд ЭР-1: Та сая утсаар яриад, хүнтэй ярьж байсан уу, янз бүрийн юм байвал дүүдээ хэлээрэй аниа минь ... ЭР-1: Би сая утсаар ярьж байгаад сонслоо шүү дээ. Энэ ингэсэн. Би танд юм хэлье хоёрын хооронд юман дээр миний амьдралд гай болов, хоёрын хоёр хүнд ... ЭР-1: Хоёрын хооронд юман дээр эгч минь, тийм бол яршиг, хоёулаа эгч минь, би яахав юуг чинь хэрэгсэхгүй болгоод, прокурорт танилцуулаад, ингэсэн байхгүй юу прокурор нь, гол юм ийм учиртай юм, юу хийгээд туслах гээд, миний гол туслах гээд байгаа юм энэ юм. Одоо энэ юу яагаад байгаашдээ хууль бусаар юу яагаад, та нарын үйлдлээс чинь болоод энэ гэмт хэрэг чинь төгсчөөд байхгүй юу ... ЭР-1: Би танд туслая гэснээрээ туслая за юу ... ЭР-1: одоо тусдаа машинтай холбоотой асуудал байхгүй юу. Энэ нь дээр татагдаж байгаа. Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татахаас татгалзах тухай гээд тогтоол. Өнөөдрөөр гаргуулчихаж байгаа байхгүй юу 3 дугаар сарын 17-ноор энэ дээр юу гэж харуулсан бэ гэхээр эрүүгийн хуулийн зааснаар 5 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч, эрүүгийн тухай хуулийн 1.1-д зааснаар яллагдагчаар татаж болохгүй нөхцөл байдал үүссэн байна. Би энүүгээр нь хүчингүй болгуулсан байхгүй юу, тэр дугаартай хэрэгт Батчимэгийг холбогдуулан эрүүгийн хэрэг ... 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт яллагдагчаар татахаас ... татгалзсугай би ингээд прокуророор гаргуулсан байхгүй юу ... ЭР-1: Танд одоо боломжтой байгаа нь хэд байгаан ЭМ: одоо над дээр байна шдээ, одоо надад 700 хэдэн мянган төгрөг байна. Би сая одоо нөгөө банкныхаа зээлийг өчигдөр төлсөн байхгүй юу, эгч нь аймар хэцүү байгаа биз ЭР-1: тэгээд тэрийгээ өг л дөө ... ЭР-1: би таныг холбогдуулаад шалгана гэхээр хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан болохороо, хүчингүй болоод явчихлаа шдээ, та чинь хүчингүй болгоод өг гэсэн биз дээ ... ЭР-1: та надаа хүчингүй болгоод өг гэсэн биз дээ ... ЭР-1: ммм. Тэрийг би прокурортой ярья. Ингэе таны санааг ойлголоо. Ямар ч байсан би танд туслаад ингэлээ шүү эгчээ за юу ...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 18-29 дүгээр хуудас),

2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Флаш дискенд үзлэг хийсэн: “... Флаш дискийг компьютерт хийхэд 3 файл, 1 дууны бичлэг, 2 дуу дүрстэй бичлэг байлаа... 2 дуу дүрсний бичлэгүүдийг компьютерийн windows media player прогараммаар ажилуулж тус тусад нь үзлэг хийж тэмдэглэлд тусгахааар тогтов. Нэг: IMG_1609.MOV гэсэн бичигтэй 230.618 KB хэмжээтэй файлыг ... ажилуулахад 1 минут 48 секундын бичлэг байлаа. Бичлэг дээрх яриа, дүрс бичлэгийг тэмдэглэлд тусгахад бичлэг дээр нүдний шилтэй эрэгтэй хүний дүрс харагдах бөгөөд ... одоо 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 15 цаг 14 минутад Сансарын тунелын зүүн талд Эрхэс төвийн 2 давхар нотариатын ажлын байран дээрээс энэ бичлэгийг хийж байгаа. Авилга шаардаад байгаа мөрдөн байцаагч ... машинтай ирсэн. Гарч ирж уулзаад авилгынхаа мөнгийг өг гэж залгасан. Залгасан дугаар ... гээд утсан дээрээс 88349191 дугаарыг харуулав... 88349191 дөнгөж сая 15 цаг 15 минутад залгасан. За одоо очиж уулзаад энэ утсан дээр ярьж байгаа зүйлийнх нь талаар бичлэг хийж авна. Тэгээд би мөн өөрийн утасны камераар давхар бичлэг хийж баталгаажуулж авна... бичлэг хийхийн тулд утсаа эхлээд унтраагаад сүлжээгүй болгож байгаад ... voice record-ийг эхлүүлнэ. Утсаа түгжээд... нотариачдаа утсыг нь өгнө. За хармаандаа хийчих... гэж хэлснээр уг бичлэг дуусаж байлаа... бичлэг хийж байгаа эрэгтэй хүн утасны voice record программыг ажиллуулсан утасыг нотариатч Ц.Б-т өгч байгааг харуулав. Хоёр: IMG_1609.MOV гэсэн бичигтэй 2.300.908 КВ хэмжээтэй файлыг windows media player программаар ажилуулахад 17 минут 29 секундын бичлэг байлаа. Бичлэг дээрх яриа, дүрс бичлэгийг тэмдэглэлд тусгахад: Бичлэг эхлэхэд нотариатч Ц.Б-ийн дүрс гарч, утсаар бичлэг хийж байгаа эрэгтэй хүнтэй харилцан ярилцаж байгаа бичлэгээр эхлэв. Уг харилцан яриаг нотариатч, эрэгтэй хүн гэж тэмдэглэв. Нотариатч: Юу гэсэн утгатайг нь асууна. Үзчихээд би чамд мөнгө өгнө гэж хэлсэн байхгүй гэхэд эрэгтэй хүн: Тийм. Би тэр тогтоол, могтоол яинь яасан ийсэн юм. Одоо энэ тогтоолд чинь гомдол гаргавал яахын юу болохын гэхэд нотариатч: Тийм эрэгтэй хүн: Би энийг харж байж мөнгийн чинь өгмөөр байна. Би одоо мөнгө өгмөөргүй байна нотариатч: аанхаа эрэгтэй хүн: Тиймэрхүү юмнуудаа ярина шүү дээ. Машин нь хаанаа байна гэсэн. Ямар машин байна гэсэн юм нотариатч: Одоо наана чинь хар өнгөиэй 30 машин гэсэн эрэгтэй хүн: за түлхүүрээ үлдээчих. Би утсаа барьж байгаад шууд бичлэг хийж чадахгүй шүү дээ нотариатч: за эрэгтэй хүн: за цонхны доор СБА 43-41 гэсэн дугаартай машин байгаа. Нотариатч маань гараад явсан. За одоо хүлээж байгаад бичэг хийнэ. ххх гэсэн хар өнгийн Тоёота приус ЗО гэсэн машин байгаа юм байна. Бичлэг хийж байгаа учраас хамаагүй ил гарч болохгүй байна. За одоо доошоо бууна. За утсаа түр хармаандаа хийчихье харагдахгүйн тулд /хэсэг шажигнасан чимээ гарч байв/, /хэсэг хугацааны дараа ар талдаа номергүй машин байна. Прокурор дээрээс хэрэгсэхгүй болгосон тогтоолоо аваад тэгээд хавтаст хэргээ аваад тэгээд ингээд хувийнхаа машинтай хэргийн холбогдогчтой уулзана гэж дарамтлаад одоо ингээд уулзаж байгаа байдал нь, тэр дотор бол хавтас хэрэг өөрт нь гарт нь байгаа гэсэн тэгээд нотариатчаас 1.500.000 төгрөг өг танд холбогдож байгаа хэсгийг чинь хэрэгсэхгүй болгож өгнө гэсэн байгаа. Тэгээд дарамтлаад байсан учраас нотлох зорилгоор өнөөдрийн энэ уулзалтыг хийж байна. Түүнээс бид нар Авлигатай тэмцэх газарт хандъя гэж ярилцсан боловч баримт авч үлдэж байж хадгалъя гэж ярилцсаны үндсэн дээр өнөөдрийг хүртэл хүлээсэн байгаа. Энэ бол Улсын Мөрдөн байцаах газрын Эрүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн тасгийн мөрдөн байцаагч байгаа. За тэгээд уулзалт дууссаны дараа нэр юмыг нь тодорхой харуулъя. За энэ бол Сансарын тунель байгаа Remax-тай байр бол нотариатчийн ажлын байр, за Эрүүгийн цагдаагийн мөрдөн байцаагч хүний хэргийг шалгаж байж одоо шинэ 2016 оноос мөрдөгдөж эхэлсэн шинэ Эрүүгийн хуулиар бол гомдол өгөөд гомдол шалгаж байх явцдаа, шалгагдаж байгаа хүмүүс бол бүгд одоо гэрчийн байр суурьтайгаар оролцож байгаа одоо бол гэрчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ямар ч баримт бүрдээгүй, юу, юу ч тодорхой болоогүй, яллах дүгнэлт үйлдээгүй, нотлох баримт бүрдээгүй байхад таньд холбогдож байгаа хэсгийг хэрэгсэхгүй болгоод өгье. Надад 1.500.000 төгрөг өг гэж мэдүүлэг авахдаа тэгж хэлээд бид нар уг үйлдлийг нь илчлэх зорилгоор тэгье гэж өөрт нь хэлсэн байгаа тэгээд прокурорын хэрэгсэхгүй болгоод ирсэн тогтоолынх нь дараа бид нар мөнгийг чинь өгнөө гэсэн сая 2 цагийн үед утасдаад би прокурор дээр тогтоолыг чинь гаргаад авчихлаа. Прокуророос тогтоолоо аваад явж байна за одоо ажил дээр чинь яваад очъё гээд ирсэн. Одоо энэ уулзалт хийж байна. За одоо уулзаад 10 минут орчим болчих шиг байна. За мөн шинэ Эрүүгийн хуулиар хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээд өөрийн хүсэлтээр хэргийг шалгуулах эрх нь байгаа тийм учраас нотариатч Батчимэгийн хувьд одоо хэдий ч хэрэгсэхгүй болсон тогтоол гарсан байгаа хэдий ч энэ тогтоолд маргааш гомдол гаргаад энэ тогтоолыг хүчингүй болгуулна. Мөн өөрийгөө шалгуулах хүсэлтийг дахиж өгнө яадаг ч байсан энэ мөрдөн байцаагчаас өөр мөрдөн байцаагчид хэргийг хуваарилуулж байж өөрт байгаа баримтуудыг, нотлох баримтуудыг гаргаж өгөөд эцсийн байдлаар шүүхээр өөрийгөө цагаатгуулж энэ асуудлыг бол эцэслэн дуусгана. Нотариатчийн хувьд ямар ч байсан буруу зүйл хийсэн үйлдэл байхгүй. За Приус ЗО яваагүй байна нотариатч маань дотроос нь буугаагүй байна. Өнөөдөр бол 3-р сарын 17-ны өдөр өнгөрсөн 7 хоногт өнгөрсөн 7 хоногийн 4 дэх, 5 дахь өдрүүдэд болвол нотариатчийг 2 удаа дуудаж мөрдөн байцаагч нь мэдүүлэг авсан, нотариатч маань гараад ирлээ за одоо ажлын байр луугаа орж байна. За одоо юу болсон талаар ярилцъя. Би одоо утсаа хармаандаа хийе... утсан дээр бичлэг хийж байгаа эрэгтэй хүн цонхоор гадаа зам дээр зогсож байгаа Тоёото приус 30 маркийн автомашины ххх улсын дугаарыг харуулав... Тоёото Приус 30 маркийн тээюрийн хэрэгслээс нотариатч Ц.Б гарч байгааг харуулав. Утсан дээр бичлэг хийж байгаа эрэгтэй хүн нотариатч Батчимэгийн гар утсан дээр хийгдсэн voice record-ийн дүрсийг харуулав.” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 30-39 дүгээр хуудас),

Гэрч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Намайг нотариатын үйл ажиллагаагаа явуулж байхад  нарын хүмүүс ирж үл хөдлөх эд хөрөнгөө барьцаанд тавих итгэмжпэл хийлгэсэн. Эдгээр хүмүүс нь миний хийж өгсөн итгэмжлэлээр банкнаас мөнгө залиллаж авсан гэх асуудлаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах албаны Залиллах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгагдах болсон. Хэргийг хамгийн сүүлд шалгаж байсан А.Т  гэдэг залуу надтай уулзаж байхдаа за нотариатч Ц.Б хүн нь ирээгүй байхад хуурамч итгэмжлэл хийж өгсөн. Таны хэрэг хангалттай нотлогдсон байгаа гэж хэлсэн тэгэхээр нь би яахаараа хуурамч итгэмжлэл хийж өгдөг юм. Тэр хүмүүс өөрсдөө ирээд надаар итгэмжлэл хийлгээд явсан гээд надад Энхтуяа гэж хүний мэдүүлгийг уншиж өгсөн. Тэгэхээр нь би Энхтуяатай нүүрэлдэж мэдүүлэг өгье. Энэ хүн өөрөө ирээд итгэмжлэл дээр гарын үсгээ зураад явсан шүү дээ гэдгийг нь хэлсэн. Тэгсэн А.Т  надад хандаж тэгвэл таныг залилангийн хүмүүстэй хамт хэргийг чинь шүүх рүү шилжүүлнэ. Та Гэсэрбадам, Энхтуяа нартай хөтлөлцөөд шүүх рүүгээ яваарай гэж хэлж айлгаж дарамталсан. Мөн таны эрхийг түдгэлзүүлнэ. Хууль зүй яам руу бичиг явуулна гэж айлгаж дарамталсан. Миний хувьд өмнө хэрэгт холбогдон шалгагдаж байгаагүй учир их сандарсан. Тэр үед би балмагдсандаа уйлсан юм. Тэгэхэд А.Т-д нь за за та тайвшир, би таньд туслая гэж хэлсэн. Тэгэхээр нь яаж туслах гэж байгаа талаар нь асуухад би таны хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгье гэсэн. Тэгэхэд нь би ажлаа хуулийн дагуу хийснийхээ төлөө яахаараа хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хэрэгсэхгүй болгодог юм. Хэрэв миний хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болох юм бол банк надаас иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болно. Би хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар хэрэгсэхгүй болгоно гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гээд Тэмүүжинд бид хоёр маргасан юм. Тэгж байгаад би Энхтуяа гэж хүнтэй нүүрэлдүүлэн мэдүүлэг өгөхөөр болоод тухайн өдрийн асуудал дууссан. Маргааш нь буюу 2021 оны 3 дугаар сарын 12-ны баасан гарагт ахлах мөрдөгч А.Т-д нь Энхтуяа бид хоёроос нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан. Мэдүүлэг авч дуусаад Энхтуяаг явуулаад намайг үлдээсэн. А.Т-д надад хандаж за хоёулаа тохирьё. Та ханшаа хэл гэсэн. Тэгэхээр нь би мэдэхгүй байна. Надад мөнгө гээд байх юм байхгүй. 11 сараас хойш орлогогүй байна гэж хэлсэн. Тэгээд би Тэмүүжинд хандаж чи хэдэн төгрөг авах гэж байгаа юм гэж асуухад надаас танд хэдэн төгрөг байгаа юм гэж надаас асуусан. Тэгэхээр нь би надад 1.000.000 төгрөг байна гэж хэлсэн. Тэгээд Т-ээс чи хэдэн төгрөг авах юм гэж асуухад 2.000.000 төгрөг гэж хэлсэн. Тэгэхээр нь би 2.000.000 төгрөг өгч чадахгүй гэдгээ хэлэхэд А.Т-д за яахав тэгвэл хоёулаа дундаа хийе 1.500.000 төгрөг гэж хэлсэн. Тэгэхдээ 1.500.000 төгрөг миний сарын цалин юм даа гэж хэлсэн. Тэгээд би танд туслаж байхад та надад мөнгө өгөхгүй байхдаа яахав дээ гээд намайг шахаад би А.Т-ийн  хэлсэн шахалтын дагуу 1.500.000 төгрөг өгөхөөр болсон. Өөрөөр хэлбэл А.Т-д нь намайг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө хэмээн ярьж надаас 1.500.000 төгрөг өгөхийг шаардсан гэж ойлгож болно. Би Мөрдөн байцаах албаны байрнаас гарч ирээд хүү Ганбаттай уулзаж А.Т-ийн  хэлсэн зүйлсийг хэлэхэд тийм асуудал байж болохгүй Авлигатай тэмцэх газарт хандая гэсэн. Тэгэхээр нь хүү бид хоёр хоорондоо ярьж байгаад баримтгүй зүйл дээр яаарч өргөдөл өгөөд яахав эхлээд А.Т-ийн  мөнгө нэхэж шаардаад байгаад баримтжуулая гэсэн юм. Тэгээд ирэх 7 хоногийн даваа гарагаас эхлэж А.Т-д над руу залгаж надаас мөнгө нэхээд байхаар нь хүүхэдтэйгээ ярьж байгаад гар утсан дээрээ баримтжуулсан юм... Манай өмгөөлөгч Энхтуяа ахлах мөрдөгч Т-ээс хэргийг хэн гэдэг прокурор хянаж байгаа талаар асуухад Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Оюунтунгалаг гэж хэлж байсан. А.Т-д болохоор прокурортой ярьсан. Прокурор гэж яриад байсан боловч яг Оюунтунгалаг прокурор гэж надад хэлэхүй байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 113-116 дугаар хуудас),

Гэрч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “... Миний хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгсөн флаш диск, гар утасны бичлэг джжр А.Т-д 2.000.000 төгрөг, 1.500.000 төгрөгийн талаар огт ярихгүй байсан. Яагаад гэхээр А.Т-д гэдэг мөрдөгч манай ажлын гадаа ирээп хар Приус 30 машинтай ирсэн байгаа гэж над руу утсаар ярихад нь би утсыг нь салгаагүй байсан юм байна лээ. Тэр үед аүү Д.Г-ын хамт А.Т-д мөрдөгчийн манай ажлын гадаа хар Приус 30 машинтай ирсэн байгааг манай хүү гар утсан дээрээ бичлэг хийхээр, би А.Т-ийн  машинд орж уулзахдаа гар утасны record программ ажилуулаад халаасандаа хийгээд орно гэж ярьсан байсан бөгөөд утасны программ ажилуулаад А.Т-ийн  машинд ороход та сая хэнтэй ярьсан бэ, хар машинтай ирсэн байгаа гэнэ гээд цаана хүнтэй яриад байна лээ гээд байсан.  Тэгэхээр Т хар аваад энэ мөнгө төгрөгийн талаар ярихгүй байсан байх гэж бодож байсан. Харин сүүлдээ нэлээд удаан юм ярьж байхад А.Т-д надад хандаж танд одоо хэдэн төгрөг байгаа юм гэж асууж байсан. Байгаа мөнгөө өг л дөө гэж хэлж байсан нь бичлэг дээр байна лээ. Тэгэхээр А.Т-д гэдэг мөрдөгчийн надаас хахуулийн мөнгө шаардаж байгаа санаа нь бичлэг дээрээс харагдах байх гэж бодож байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 118-120 дугаар хуудас),

Гэрч Д.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “... 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 16 цагийн үед ээж над руу заогаад Цагдаагаас нөгөө хэрэг дээр мэдүүлэг авна гэж байна. Намайг хүргээд өгөөч гэж хэлсэн. Үүний дагуу би машинтайгаа ээжийг ажлаас нь аваад ЦЕГ-ийн мөрдөн байцаах алба руу хүргэж өгсөн. Би ээжийг гарч ирэхийг хүлээгээд байж байтал ойролцоогоор 1 цаг орчмын дараа гарч ирсэн. Гарч ирээд намайг зүйл ангиар яллана гэж байна. Мөн надаас мөнгө нэхэж байна гээд уйлаад эхэлсэн... маргааш нь буюу 12-ны өдрийн 16 цагийн үед ээж залгаад мөрдөн байцаагч Энхтуяаг дуудуулаад авчирсан. Надтай нүүрэлдүүлэн мэдүүлэг авна гэж байна. Намайг цагдаа руу хүргээд өгөөч гэж хэлсэн... ээжийг аваад 17 цагийн үед Мөрдөн байцаах албаны гадаа хүргэж өгсөн... хүлээгээд байж байтал 1 цаг 30 минут орчмын дараа ээж гарч ирсэн... мөрдөн байцаагч ирэх 7 хоногт хэргийг хаана гэж байна. 2.000.000 төгрөг бэлдээд байж бай гэж хэллээ гээд надад мөрдөн байцаагчийн хэлснийг хэлсэн. Хоёулаа энэ мөнгийг хаанаас олох юм бэ гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би наад мөрдөн байцаагчид мөнгө өгч болохгүй. Хоёулаа энэ талаар Авилгатай тэмцэх газарт мэдэгдье гэж хэлсэн. Тэгээд тухайн асуудлын талаар ээж бид хоёр машиндаа ярилцаад ээжийг гэрт нь хүргэж өгсөн... 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн лхагва гарагт 14 цагийн үед ээж над руу утсаар залгаад нөгөө мөрдөн байцаагч прокурорын хэрэг хэрэгсэхгүй болсон тухай тогтоолоо аваад одоо ажил руу ирнэ гэж байна. Чи хүрээд ирэх үү гэж хэлсэн... би 10 орчим минутын дараа ээжийн ажил дээр очсон... очиход А.Т-д гэх мөрдөн байцаагч ирээгүй байсан. Тухайн үед ээж бид хоёр мөрдөн байцаагч А.Т-ийн  ээжээс мөнгө нэхэж, шаардаж байгаа асуудлын талаар Авлигатай тэмцэх газарт мэдэгдье гэхээр цаг хугацааны хувьд амжихгүй байсан тул ээж бид хоёр ярилцаад утасныхаа видео бичлэг болон дуу бичлэгийг ашиглан мөрдөн байцаагч А.Т-ийн  ээж Ц.Б-ээс хахуулын мөнгө нэхэж байгаа талаар баримтжуулахаар болсон. Тэгээд байж байтал мөрдөн байцаагч А.Т-д гадаа ирсэн талаар ээж Ц.Б-ийн утас руу залгаж мэдэгдсэн. Ээж хэлэхдээ А.Т-д гадаа хар өнгийн Приус 30 маркийн автомашинтай ирсэн байгаа гэнэ. Намайг гараад ир гэж байна гэсэн. Ингээд ээжийн өөрийнх нь гар утсыг нислэгийн горимд тавиад дуу бичлэгийн программыг ажилуулаад мөрдөн байцаагч А.Т-ийн  ярьж байгаа яриаг утсан дээрээ бичлэг хийгээрээ гээд ээжийн халаасанд нь хийгээд гаргасан. Би өөрийнхөө гар утсан дээр дүрс бичлэг хийгээд ээж Ц.Б-ийн өрөөнөөс нь болон гадаа гарч замын эсрэг талаас мөрдөн байцаагч А.Т-ийн  автомашины зогсоэ байгаа талаар нийтдээ 20 орчим минутын бичлэг хийсэн байгаа... ээжийн гар утсан дээрх дуу бичлэгийг, өөрийнхөө гар утсан дээрх дүрс бичлэгийг тус тус хуулбарлан флаш дискэн дээр буулган, ээж Ц.Б мөрдөн байцаагч А.Т-ийн  хууль бус үйлдлийг шалгуулахаар танай байгууллагад гомдол гаргасан байгаа... миний ээж Ц.Б-ийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдснийг эс зөвшөөрөөд УЕПГ-т гомдол гаргасан байгаа. Ээж анх надад 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хэлэхдээ мөрдөн байцаагч Т хэрэг шалгаад ирэх 7 хоногт хэрэг шийднэ. Тэгэхдээ ээж Ц.Б-т холбогдох хэргийг хаана гэж байна. 2.000.000 төгрөг бэлдээд байж бай гэж хэлсэн байсан. Тэгэхээр мөрдөн байцаагч Т нь Энхтуяа нарт холбогдох хэргийг шалгаад миний ээж Ц.Б-т холбогдох хэргийг хаах санал гаргах юм байна. Түүний хариуд ээжээс 2.000.000 төгрөг өгөхийг шаардаад байгаа юм байна гэж ойлгосон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 122-125 дугаар хуудас),

Гэрч Э.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 1905027430310 дугаартай хэрэгт   улсын бүртгэлийн гэрчилгээний дугаартай С.Энхтуяагийн хүүхэд Э.Уянга, Э.Энхжин нарын нэр дээр бүртгэлтэй байрыг, мөн уг байрны зоорийн давхрын автомашины 9, 10 тоот зогсоолыг үлд хөдлөх хөрөнгийн өмчлөгч нар болох Э.Уянга, Э.Энхжин нарын эзгүйд, тэдгээрийн зөвшөөрөлгүйгээр “Барьцаанд тавих, уг эд хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулах, барьцаалбарт төлөөлөн гарын үсэг зуруулах, лавлагаа авах үйлдэл хийх эрхийг З.Г-д  олгосон тухай” итгэмжлэлийг Э.Уянга, Э.Энхжин нарын төрсөн ээж С.Энхтуяагийн хүсэлтээр нотариатч Ц.Б танилын журмаар, хуурамч итгэмжлэл хийсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байсан хэдий ч  Ц.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж болохгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 30.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан цаашид мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломжгүй үндэслэлүүд бий болсон байгааг мөрдөгчид тайлбарласан. Хэрэгт бүртгэлтийн хэргээс гэрчээр мэдүүлэг өгсөн нотариатч Ц.Б-ийн үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай ойлголт хуульд байхгүй, иймээс мөрдөгчийн гаргасан  Ц.Б-ийг холбогдуулж Эрүүгийн хуулийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн саналыг хүлээн авч, миний бие 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 01 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаас татгалзах тухай прокурорын тогтоол гарсан юм. Энэ тогтоолд дээр дурьдсан нөхцөл байдлыг тайлбарлаж бичиж, дүгнэлт хийж шийдвэрлэсэн... миний зүгээс мөрдөгчдөө хүнээс авилга нэхээд ав гэж хэлсэн, ойлгуулсан эсхүл мөрдөгчөөрөө дамжуулан хүнээс авилга нэхүүлж авах гэсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 128-131 дүгээр хуудас),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2265 дугаар: “... ДҮГНЭЛТ: 1. Шинжилгээнд ирүүлсэн флашинд хадгалагдаж байх “New recording.WAV гэсэн нэртэй дуу авианы бичлэгийн файл нь дууны чанар, агуулга 50%-аас дээш чанарын шаардлага хангасан, орчны шуугиан бага нөлөөлөл, харилцан ярианы үг, хэллэг сонсогдохуйц /тод/ зэрэг дуу авиа адилтгалын  шинжилгээний ерөнхий шаардлагыг хангаж байх тул шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн флашинд хадгалагдаж байх “New recording.WAV гэсэн нэртэй дуу авианы бичлэгт харилцан ярьж байгаа Ц.Б-ийн гэх дуу авиа нь харьцуулах загвараар авсан ДЮ62030601 регистрийн дугаартай Ц.Б-ийн дуу авиатай, А.Т гийн гэх дуу авиа нь харьцуулах загвараар авсан А-0003878 албаны үнэмлэхийн дугаартай А.Т гийн дуу авиатай дууны давтамж, далайцын спектрийн байгууламж, дохионы давтамжийн зурвас зэрэг үндсэн адилтгалын үзүүлэлтээрээ тохирч байна. 3. Шинжилгээнд ирүүлсэн флашинд хадгалагдаж байгаа “New recording.WAV гэсэн нэртэй дуу авианы бичлэгт хүмүүсийн хэлэгдэх харилцан ярианы утга агуулгыг тодорхойлох, текст хэлбэрт оруулах нь дуу авиа, техникийн шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 141-149 дүгээр хуудас),

Шинжээч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Шинжилгээнд ирүүлсэн флаш дискэнд хадгалагдаж байгаа New recording.WAV гэсэн өргөтгөлтэй дуу авианы бичлэгийн файл нь тасралтгүй 17 минут 30 секундын хугацаатай, i phone XS загварын гар утасны дуу авианы хураагуураар үүсгэгдэн бичигдсэн байна. Үүнийг засварласан буюу эвлүүлсэн, тасалсан, нийлүүлсэн гэж үзэх боложмгүй юм. Хэрэв засвар хийгдсэн дуу авианы бичлэгийн хувьд мета дата буюу файлын мэдээлэл нь өөрчлөгддөг.  Хэрхэн өөрчлөгддөг вэ гэвэл засварласан он,сар, өдөр, цаг хугацааны мэдээлэл нь өөрчлөгддөг. Үүнийг өөрчлөх боломжгүй байдаг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 155-156 дугаар хуудас),

Шүүгдэгч А.Т гийн мөрдөн шалгах ажтллагаанд яллагдагчаар дахин өгсөн: “... гэм буруугаа ухамсарлаж маш сайн ойлгож байгаа бөгөөд өөрийн биеэр ажлаас хүсэлтээрээ чөлөөлөгдөх өргөдлийг гаргаж шийдвэрлүүлэхээр өгсөн байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 208 дугаар хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 7-11 дүгээр хуудас),

            Ц.Б-ийн 96686333 дугаарын 2021 оны 3 дугаар сарын 11, 12, 17-ний өдрүүдийн хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалт (хавтаст хэргийн 15-16 хуудас)

            Эд мөрийн баримтаар “... нотариатч Ц.Б-ийн хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгсөн Sandisk гэсэн бичигтэй хар, улаан өнгийн корпустай флаш дискийг хэрэгт эд мөрийн баримтаар тооцох” тухай тогтоол (хавтаст хэргийн 41 дүгээр хуудас),

            ххх дугаартай тээюрийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 44 дүгээр хуудас),

            2021  оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.О-ийн “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзах тухай” тогтоол (хавтаст хэргийн 89 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.Т д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтайгаар, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд “Хахууль авах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 2 дахь хэсэгт “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол” гэж гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг заасан.

 

Албаны үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд” гэж хууль тогтоомжоор тогтоосон албан үүргийг зөрчилгүйгээр хэрэгжүүлсэн, эсхүл ирээдүйд зөрчилгүйгээр хэрэгжүүлэх нөхцөлийг ойлгоно.

 

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, арш сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан бусдаас бэлэг шууд буюу шууд бусаар авахыг хориглоно” гэж заасан.  

 

Шүүгдэгч А.Т  нь Ц.Б-ийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд мөнгө авахаар шаардсан, мөн нийтийн албан тушаалтан болох нь тогтоогдсон бөгөөд түүний үйлдэл “Хахууль авах” гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч А.Т гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд ... хахууль өгөхийг шаардсан”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

                                     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т  нь “Хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч А.Т  иргэн Ц.Б-ээс нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль өгөхийг шаардсан үйл баримт тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

                                

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу А.Т д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, А.Т  уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

 

Шүүх шүүгдэгч А.Т д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

           

Шүүгдэгч А.Т д оногдуулсан торгох ял биелүүлэх хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч А.Т  нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-д оногдуулсан эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхэлж тоолох нь зүйтэй байна гэж үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Sandisk гэсэн бичилттэй хар, улаан өнгийн флаш диск 1 ширхгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, А.Т  нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч А.Т д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

                                     

1. Шүүгдэгч А.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль өгөхийг шаардсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Т д нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч А.Т д оногдуулсан торгох ял биелүүлэх хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч А.Т  нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-д оногдуулсан эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Т  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Sandisk гэсэн бичилттэй хар, улаан өнгийн флаш диск 1 ширхгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргасугай.

 

8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл А.Т д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                         М.ТҮМЭННАСТ